antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2013 6 comments

Г.БАТХҮҮГЭЭС АСУУ. ДАРАА НЬ ХУУЛИА БОЛОВСРУУЛЪЯ

нийтлэсэн Admin

2013032914tХэдхэн хоногийн өм­нөөс Тамхины хяналтын тухай хууль хүчин төгөл­дөр мөрдөгдөж эхэлсэн. Хаа сайгүй л тамхины тухай яриа хөөрөө үргэл­жилсээр. Жаахан хэрүүл дэгдэхийг эс тооцвол там­хины хэрэглээ нэлээд хумигдсан янзтай. Бага насны хүүхэд хүртэл гу­дамжаар баагиулж явах нь багассан. Үүнд олон түмэн талархаж байгаа. Харин тамхидалтаар амьд­ралынхаа нэг

хэсгийг хийх болсон зарим нь “Ир­гэний эрх чөлөөг  хаслаа”, “Бид хаана тамхиа татах юм”  хэмээн ундууцахдаа байж ядах болж.

Ер нь энэ хууль хэрхэн биелж байна  вэ хэмээн  ажиг тавихад алагтай цоог­той л байгаа шүү дээ. Гэх­дээ муу зуршлыг ганцхан хашгиралтаар халчих биш цаг хугацаа харуулах биз. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаа­чил­гаар Архидалтыг хянах хуулийн төсөл бэлтгэгдэж байгаа юм билээ. Зөв л дөө.

Архидалт газар авч ажил амьдралд саадтай бүр цаашлаад улс орон хөгжин  дэвжихэд “тормоз” болж байгаа нь үнэн учраас захын хүн дэмжих учир­тай. Ерөнхийлөгч маань ирэх сонгуулиа угтаад тун шаргуу ажиллаж байна гэж магтах ч  биз. Айлд очоод хүүхдийг нь бүү­вэйлж нойрсуулаад, морь унаж адуу малын зах ба­раа­даад (хайрцаг саван дээр гарч мордоод гэж хэлээгүй шүү) бас хурга ишиг өвөр дүүрэн тэврээд л… Ерөнхийлөгчийнхөө ажилсагийг олноороо шаг­шаад. Тэгээд Ерөнхийлөгч маань сүү уух завандаа архийг үзэн ядаж хуулийн санаагаа хэлж, бичиж л яваа биз. Монгол Улс маань тамхинаас хөн­дийрч эхэлсэн. Одоо архи­наас ямар нэгэн  хэмжээ­гээр холдчихвол П.Очир­бат гуайн хэлснээр “бар болох” ч юухан байхав.

Харин хууль боловс­руу­лах явцад бодох юм, амжуулах ажил их л бай­гаа  санагдана. Үүнийг эрхэм Ерөнхийлөгчдөө  дуулгах гэсэн юм. Хам­гийн эхлээд УИХ-д  суугаа архины үйлдвэрийн жин­хэнэ эздээс л ам өчиг авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол архи зардаг дэлгүү­рийн эзэнтэй, захын шаг­чинтай дээр нь өдөр бүр ус шигээр гудардаг архи­чидтай юугаа ярих вэ. Тухайлбал эрхэм гишүүн Г.Батхүүгийн үгийг сонс­моор байна. АПУ компани  Монгол Улсын нутаг дэвс­гэр дээр архи борлуулдаг хэдэн мянган цэгтэй гэлц­дэг. Түүнийхээ тоог цөө­рүү­лэх үү, үгүй юу. Юуны өмнө энэ шийд хэрэгтэй. Гэтэл Г.Батхүү гишүүн юм хэлэхгүй гүрийчих юм бол архины хяналтын хуулийн төсөл байгаад ч яахав. Батлуулаад ч юу хийхэв. Бас нэг хов сонордуулахад АПУ тун удахгүй архич­дыг эмчилж, сувилдаг бо­лох юм гэсэн.  Энэ тухай бодохуйд хүндээ хор өгч өвчлүүлээд хожим нь эрүүл болгоно гэх санаанд оромгүй хэрэг шиг. Тэгсэн чинь бас бизнесийн ухаан гэж бас гүйцэгдэшгүй юм байдаг юм байна л даа. Архи арвихан үйлдвэрлээд шаргуухан уулгаад  бай­хаар хүмүүсийн элэг авах юмгүй болно. Харх биш хүн юм хойно  өвчлөгсөд ч нэмэгдэж таарна.  Тэд­нийг цуглуулж аваад төл­бөртэйгөөр эмчилнэ гэдэг орлогын нэг үүсвэр байж таарах нь.Өөрөөр  хэлбэл, монголчууд  АПУ-гаас байдаг мөнгөөрөө архи авч уугаад, элгээ муутгаж өв­чин шаналалд баригдах юм байна. Тэгээд өвдөөд тэсэхгүй болохоороо төл­бөрөө бариад АПУ-ийн эмнэлэгт үзүүлэхээр ду­гаар­лах юм байна л даа.  Архиа борлуулсан юм даа гээд зүгээр эмчилж өгөх­гүй нь л лавтай.

Тийм учраас архи үйлд­вэрлэгчдийн манлайд яваа эрхэм гишүүнээс   бүтээгдэхүүн борлуулдаг  сүлжээ цэг хэд  байд­гийг нь эхлээд  хэ­лүүлж авъя. Түүнийхээ 50 хувийг ч юм уу цөөрүүлье. Үйлдвэр­лэлдээ ийм өөрч­лөлт хийе гэсэн нийгмээ, хүнээ бодсон үгийг нь  сонсч, нэг ёсондоо ам өчигийг нь авъя л даа.  Г.Батхүү гишүүн үнэхээр  элгэн түмнээ гэсэн эх оронч санаачилга гаргавал бусад нь аялдан дагалдах байх. Үүний дараа л хуу­лийн төсөл хийх тохироо бүрдэх учиртай. Тийм биз.

УИХ-д суугаа архи үйлдвэрлэгчдийнхээ асууд­лыг шийдээгүй цагт хууль олигтой болохгүй. Яагаад гэхээр архины гэх хууль хэлэлцэх, магадгүй  сүүлд нь батлах болоход Г.Батхүү гишүүн эзгүй байх вий. Хэлэлцсэн бо­лоод батлах уу гэх үед ширээ сандал нэгтэй нө­хөр нь Г.Батхүүгийн товч­луурыг дарчихна. Тэгээд л гүйцээ. АПУ-гаас эхлээд архи үйлдвэрлэгчид өөрч­лөгдөөгүй цагт хууль байгаад ч нэмэргүй биз ээ.

Д.БИЧЭЭЧХҮҮ

Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 30, 2013 10:45:37 pm )

    Хогиийн Батхуу монгол орныг архин далайд умбуулж байгаа хундее тэрниихээ хэрээр хэтэвчин зуузарч байгаа гахай

  • Anonymous (March 30, 2013 10:57:55 pm )

    Arxi pivond bas xyazgaarlalt xiimeer baina shyy Erunxiilugchuu arabiin ornuud shig byr tas xorichixgyi yu tegvel ch batxyy barag shees ni goojix baix daa

  • Anonymous (March 31, 2013 1:27:46 pm )

    Odoo ug ni ene Bathuu heden ueree ajil hiihgui zugeer suugaad hyemjeegui ih ureed baihad ch baragdahgui ih mungiig gadaad dotoodoin bankand hiij ul hudluh hurungiig bugdiig ni barag awchaad odoo hanaa bailgui dee Ehner ur huuhduud ni yadahdaa ene hort hawdar tussan huurhii huuhduuded tus boloosoi

  • Anonymous (March 31, 2013 1:44:15 pm )

    Khamgiin goo ni ark uudag tarkhinii doroitoltoi khumuusee khumuujuulekh kheregtei. APU – n khuvid chanartai buudaigaar khiisen arkhi. Tiimees jijig Unilever bolokh Khytad spirteer khuuli bus orchind khiideg gazruudiig zogsookh kheregtei. Amerikt olon arkhinii delguur baidag ba bolomjiin unetei. Khen ch avch uugaad monkhiin sogtuu yavj bolno. Gekhdee tend arkhind tontoj Orson ni baragtai baikhgui. Iimees khuvi ukhamsar deed odor bainaadaa. Manaikhan muu l zuil bolvol APU buruutai gekhee bolimoor yum. Ekhleed ooriinkhoo khaniinkhaa ur khuukhed akh egch duugiinkhee ukhamsar bolovsroliig deeshluulekhee bodmoor yum.Yamar am ruu ni khan neg ni arkhi tsutgasan bush. Buruug ekhleed oorsdoosoo khaij Sur. Setguulch nar ch gesen medlegee deeshluulmeer yum. Yum l bol buteen baiguulalt khiikh gesen ermelztei kheseg khun bolon ard tumnii khoorond ul itgeltsel margaan kheruul uusgej baikh yum. Setguulch Bags nar oyunii gegeerliin undes tarigch bolokhoos sharilj urguulagch bush biz dee. Ekhleed Ta nar gegeerch baij ard tumen Ta naraa dagaad gegeerne shuu dee. Amjilt khusei gegeerliin zamd tani !

  • Anonymous (March 31, 2013 9:26:45 pm )

    ARHIND BURUU UGDUGUU BOLIH HEREGTEI.TIIM L BOL MONGOL ARHI UUHAA BOLIOD GADAAD ARHI L UUTSGAAYA L DAA.

  • Anonymous (April 01, 2013 4:52:33 pm )

    ARHIIG BVR HORIH HEREGTEI OLON HVN ESERGVVTSEH BHDAA ENE 76-D IHENH NI BGAA

antalya rent a car