antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2013 12 comments

“Голомт” харилцагчаа доромжилж, цагдаа шиг загнав

нийтлэсэн Admin

1265_1393Монгол Улсын иргэнийг “Голомт” банк эрэн сурвалжлав. Зургийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, онц ноцтой гэмт хэрэгтэн хайж байгаа мэт аяглалаа. Тэгээд үүнийхээ төлөө уучлал гуйх нь бүү хэл, харин ч бүр ардын дайсныг ялсан баатар мэт байх аж.

Одоогоос сар гаруйн өмнө “Голомт” банкны нэг салбарын теллер мөн­гө солиулахаар ирсэн харилцагчдаа үйлчилжээ. Гэх­дээ тэрбээр өөрөө хариуцлага алдсаны улмаас нэг сая төгрөг илүү тоолж өгөөд явуулчихсан юм байж. Харин “Голомт” банкныхан энэ хэргийн бурууг мөнөөх харилцагчдаа тохсон байна. Теллертээ бол ер нь хир халдаахгүй бололтой шүү. Ингээд тус банкнаас Эрүүгийн цагдаагийн газарт хүсэлт гаргаж, харилцагчийнхаа камерт бичигдсэн зургийг  хэвлэлээр цацсан юм.

Өмссөн хувцас, гартаа барьсан цүнхнээс эхлээд нүдээ арчаад сайн харвал нүүрэн дээрх үрчлээс нь харагдахаар тод томруун гарсан тэрхүү зургийг хараагүй хүн бараг үлдээгүй биз. Таньдаг мэддэг хүн нь бол “Ямар ичмээр юм бэ” гэж хэлж ч мэдэхээр. Таньдаггүй нэгэн нь “Энэ хүнийг таних уу” гэж сураглаж болохоор.

Яг юу болсон талаар нь “Голомт”-ын олон нийттэй харицлах ажилтан н.Солонгоос асуулаа. Тэгтэл “Эрүүгийн цагдаагийн газраас тэр зургийг тараасан юм. Түүнээс хойш бид харилцагчтайгаа холбогдоод мөнгөө эргүүлээд авчихсан. Одоо ямар ч асуудал байхгүй” хэмээн хариулав. Харин “Голомт” банкны Маркетингийн хэлтэсийн захирал Н.Очирхуягаас тодруулахад “Бид энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Тэдний хэн нь ч нэг сая төгрөг илүү тоолж өгсөн теллерийн тухай дурьдсангүй. Түүнтэй хэрхэн хариуцлага тооцсон бэ гэдгээ ч хэлсэнгүй. Ийнхүү “Голомт” банкныхан нэгэн харилцагчаа сая төгрөгийн “гэмт хэрэгтэн” болгож орхив.

Нэгэнт л тус банкаар үйлч­лүүлж байгаагаас хойш тухайн харилцагчийнх нь бүхий л мэдээлэл хадгалагдсан баймаар. Холбогдох утас, гэрийн  хаяг, электрон шуудангийн хаяг, ажлын газар, тэр ч бүү хэл шаардлага гарвал холбоо барих боломжтой ойр дотны хүнийх нь талаарх бүхий л мэдээлэл банкинд байдаг. Гэтэл “Голомт”-ынхон энэ боломжоо ашиглахаас татгалзаж, асуудлыг  хурдхан шийдэхийн тулд цагдаад хандсан хэрэг болж таарав уу. Ер нь энэ банкаар үйлчлүүлэх нь нэр хүндээ алдах баталгаа болох юм гэж үү.

Уг нь бүр нарийн ярих юм бол үйлчилгээний ажилтан нь хариуцлагагүй байгааг илрүүлж өгсөнд нь мөнөөх үйлчлүүлэгчдээ талархмаар санагдах юм. Гэвч тэгдэггүй хорвоо аж. Энэ асуудал ингээд нам гүм болж дууссан гэж “Голомт”-ынхон тайлбарлаж байгаа. Гэтэл нэр  төрөө доромжлуулчихсан харилцагчаасаа уучлал гуйгаа болов уу. Хэвлэлээр зарлаж эрэн сурвалжилсан юм чинь бас хэвлэлээр уучлалын үгийг дайгаа болов уу. Үгүй л байх. Эрүүгийн цагдаагийн газрын эрэн сурвалжлах мэдээлэл дунд “Голомт” банкны зүгээс “Хэрэв та энэ хүнийг таньдаг бол илүү авсан мөнгөө буцаагаад өг гэж хэлээрэй” хэмээн олон нийтээс дэмжлэг хүсч байгаагаа албан ёсоор мэдэгджээ…” хэмээн онцолсон байна.  Нэртэйгээр нь “Сая төгрөгийн “гэмт хэрэгтэн”-ийг олж өгсөн хүнд шагналтай” гээд биччихгүй яагаа вэ.

“Голомт” банк ч яах вэ, одоо ингээд нэг сая төгрөгөө олоод авчихдаг юм байж. Тэгвэл теллерийн буруугаас болж илүү мөнгө авчихсан харилцагч нь нэр хүндээ яаж сэргээх вэ. Өргөдөл бичээд, шүүхэд гомдол гаргавал сая байтугайг нь нэхэмжлэх эрхтэй болно. Ер нь хүний нэр хүндийг хэмжиж болдог юм уу. Боллоо ч ганц сая төгрөгөөр лав биш.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн гэм хорыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, иргэнийг өөрийн зөвшөөрөлгүйгээр элдвээр дүрсэлж нийтэл, улмаар олон нийтэд үзүүлсэн тохиолдолд учирсан эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлж болохоор хуульчилсан. Тэгэхээр ажлаа хийж чадаагүй теллерийн гаргасан алдааны хариуцлагыг “Голомт” банкны харилцагч нэр төрөөрөө үүрч байгаа болж таарлаа. Ямар ч гэсэн энэ банк харилцагчаа доромжилж, цагдаа шиг загнав.

 

Т.Элиса


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 26, 2013 12:38:08 pm )

    цагдаа шүүхийг атгасан АН гарснаар юм л бол шүүх цагдаа болж сүржигнэдэг болсны нэг илрэл, өнөө хүний эрх мэрх бол нохойн замаар орсон ……………………..

  • Anonymous (March 26, 2013 2:29:50 pm )

    Ter ilvv mungu avsan nuhur urgudul uguud zargaldaach dee yu olj doloohiig ni ard irged harahiig hvsej l baigaa shvv dee Т.Элиса mini chi ch gesen heleed yah estoig ni heleed uguuch dee.

  • Anonymous (March 26, 2013 3:57:00 pm )

    1 ñàÿàà àâààä ãîëîìòûíõîí õýðõýí õàðèëöàæ òýð õ¿íèé íýð òºðèéã ñýðãýýñýí þì áîëäîî ïðîöåññ íü ÿàæ ºðíºñºí þì áîëîî øóäðàãà áèø øèã ë ñàíàãäëàà

  • Anonymous (March 26, 2013 7:48:28 pm )

    harin tiimee. haa gazriin hanand “uilchluulegch bol haan” gej bichsen bdag hernee oorsdoo haan ni yum shig uilchildeg.naad zahiin hoolnii gazruud hurtel denduu hund surtaltai,soyolgui haritsatsgaadag.ene zangaa bolimoor yuma

  • Anonymous (March 27, 2013 7:52:28 am )

    үүргээ мэдэхгүй байгаа хүмүүст хүний эрх ярих хэрэггүй, хүний эрхийг нохойн байтугай гахайн замаар оруулах хэрэгтэй

  • Anonymous (March 27, 2013 10:04:05 am )

    Шударга биш загнасан тэр нөхрийн буруу биш ү? Монголчуудаа хүн чанартай байцгаая.

  • Anonymous (March 27, 2013 11:24:55 am )

    Iluu mungu avsan uilchluulegch nekhel dagal bolgokhguigeer uuruu mungiig butsaaj ugukh yostoi shuu dee. Udurt olon khuntei kharitsaj ikh mungu toolj bgaa okhin neg aldaa gargasan bna, bid ch aldaa gargadag biz dee. Uurteigee bolon uuriin ur khuukhed, akh egchteigee adiltgan bodood mungiig shuud l butsaaj ugukh kheregtei sh tee!

  • Anonymous (March 27, 2013 12:20:58 pm )

    orj ireed uudaagui urdaasaa morgoldson prius 10 iig yaraltai hymd zarna 99199862 99137031

  • Anonymous (March 27, 2013 1:04:18 pm )

    нэр төрөө доромжлуулчихсан харилцагчаасаа уучлал гуй.Тэгвэл теллерийн буруугаас болж илүү мөнгө авчихсан харилцагч нь нэр хүндээ яаж сэргээх вэ. Өргөдөл бичээд, шүүхэд гомдол гаргавал сая байтугайг нь нэхэмжлэх эрхтэй болно.

  • Anonymous (March 27, 2013 4:29:17 pm )

    “Голомт банк” үйлчилгээ гэж хог болсон газар. Гадаадад жил яваад ирэхэд дансанд байгаа мөнгийг үйлчилгээний төлбөрт хураагаад, дансыг минь хаачихсан байсан. Тэгээд та хүсвэл сэргээгээд өгч болно гээд байсан шүү.

  • Anonymous (March 28, 2013 8:30:04 am )

    golomt banknii uilchilgee mash muu bolson bna lee. yum asuuhaar ogt dugarahgui shuu dee.

  • Anonymous (March 28, 2013 2:57:21 pm )

    ug in golomt sain naidvartai bank gehdee hadgalamj ezemshigchidee gants songodog argaar shuldag daa ted huvi hunii hadgalamjiig jiliin etsest gantshan udaa bodoj ugdug er in humuusiin huviin hadgalamj sar bur hudulguund orj bdag uchraas huug in sar burt bodoj ugch bh heregtei shuu dee onii etsest bgaa uldegdeleer in bodoj uguh in shalgarsan shulah arga bgaa biz

antalya rent a car