Нэг зун аавынхаа нутагт зочиллоо. Энэ бол сүрлэг Бага Богд уулаас зүүн хойш Өшгөгийн нуруу хэмээх өнөтэй нутаг юм аа. Сүүлийн жилүүдэд ойр орчмын газар шороо нь уул уурхайд өртөх болсноос энд нутагтай миний хамаатан айл түгшүүр тээх болсон юм. Гэтэл энэ удаа тэд бас нэг бэрх юмтай тулгарчээ. Тэднийх 7 настай хүүтэй. Хүү түрүү жил 6 настайдаа сумын төвд сургуульд явах байсан авч эцэг, эх нь түвдсэнгүй. Хүү гэрээсээ холдоход дэндүү балчир, дээр нь бусад гэр бүлийн зүдгүүрийг сонсоод ингэхэд хүрчээ. Харин дараа удаа эх нь хүүгээ даган сумын төв орж, аав нь малаа харж үлдэхээс өөр аргагүй гэнэ. Боловсролын дайрлага миний хамаатны гэр бүлийг тойроогүй нь энэ ажээ.
Хэрэг дээрээ манай улсын боловсролын бодлого нийгэмд хавчигдан гадуурхагдсан бүлгүүд, тэгш бус боломж, үүнээс үүдсэн хуваагдлыг аль хэдийн буй болгож, ялгаа заагийг нь улам бүр тодруулах болжээ. Үүний нэг нь миний хамаатны дээрх жишээ бөлгөө. Ийнхүү манай орны хүн амын тодорхой хэсгийн хувьд боловсрол нь дарамт, зовлон болж хувирч буй. Боловсрол монгол малчдад уламжлалт мал ахуйдаа түшиглэн амьдрах, эс амьдрах, нутагтаа үлдэх, эс үлдэхийг, ер нь хувь заяаны ямар зам мөр сонгохыг нь тэдний хүүхдүүдээр дамжуулан шууд хүчлэн тулгах ажгуу. Боловсролын хор уршиг одоо тэдний хувьд уул уурхайгаас даван гарч байж ч мэднэ.
Энэ улсын боловсролын бодлого, шийдвэрт олны өмнө тулгарах түмэн бэрхшээл ба асуултын хариултаас хэлтлэх өчүүхэн санаа зовнил үгүй мэт. Харин ард түмэн нь аль нэг гадаад улсын байдал, дэлхийн жишигт нийцэж өгөхгүй байгаад л бодлогын толгойд суугч эрхмүүдийн санаа үлэмж зовинон бухимдах ажээ. Хэд хоногийн өмнө аргаа барсан хэсэг багш өнөөгийн бодлогоос үүдэн нийслэлийн бага сургуулийн танхимд ч балчир хүүхдүүд хүчир бэрхшээлийг сэтгэл, махбодоор туулж байгааг учирлан дээд газраа айлтган мэдүүлжээ. Харин багш нар “энэ чинь олон улсын жишиг шүү дээ” гэх хариу сонсов. Аливаа тулгамдал энэ мэтээр “олон улсын жишиг, “дэлхийн жишиг” гэх уран гоё, зальжин үгс дор дарагдан бугших болсон ажээ.
Харин засгийн газрууд урьд өмнө тохиож байгаагүй гайхамшигт боловсролын шинэчлэл хийнэ хэмээн чанга дуугаар ээлжлэн тунхаглах бөлгөө. Судлаачдын тоолсноор сүүлийн арван хэдэн жилийн дотор манай улсын цэцэрлэг, сургуулийн шинэчлэл аль хэдийн 20 давж гарчээ. Гэтэл шинэчлэлүүд ихэвчлэн “дэлхийн жишиг”-т хүрэхээр тэмүүлнэ. Энэ бүхэн явсаар “дэлхийн жишигт хүрэх боловсролын шинэчлэл” гэх ижил уриа лоозон болон давтагдахаас хэтрэхгүй болсон ажээ. Харин тэднийг хэрэгжүүлэх гэдэг нь жирийн олны амьдрал, хувь заяаг тэрхүү гадаад улс, дэлхийн жишигт нийцүүлэхээр янз бүрээр муйхарлан тулгаж буйтай агаар нэг болсон ажгуу. Үнэн хэрэгтээ энэ нь тэдгээр шинэчлэлүүд үзэл баримтлалын мухардалд орж түгжигдсэнийг л харуулна.
Үзэл баримтлалын хувьд мухардсан шинэчлэлд одоо нэг зүйл л юунаас илүү чухал болжээ. Үүнийг засгийн бодлогыг олон нийтэд таниулж, хэрэгжүүлэх ажил гэж нэрлэнэ. Хэрэг дээрээ энэ нь улс орон даяар хэвлэл мэдээллийг эзэгнэсэн пиар ухуулга болой. Үүгээр 12 жилийн тогтолцоонд шилжих хөтөлбөр, Кэмбрижийн хөтөлбөр, эсвэл “Зөв монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн”, “Авьяас”, “Ном” хөтөлбөр гэх янз бүрийн гоё нэртэй шинэчлэлийн хөтөлбөрүүд нь монгол алаг үрсийн сургуулийг тун удахгүй боловсролын диваажин болгоно гэх төсөөллийг бүхий л хэвлэл мэдээллийн сувгаар бялхтал сурталчлах төдийгүй, бүр энэ талаар ард олонд таниулах мөнгөн шагналт уралдааныг нийтлэлч, сэтгүүлчдийн дунд зохиох болжээ. Энэ бүхний эцэст боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, түгээх нь судлаач, багш, сурган хүмүүжүүлэгчдийн бус, харин ердөө овжин пиар ухуулгын ажил болж хувирав.
Монгол орны боловсролыг мухардлаас чөлөөлөх хэрэгтэй бус уу! Ерөөс “шинэчилнэ” гэдэг үг өөрчилнө, бусниулна гэх бус, харин зөв болгоно, засна, сайн болгоно гэсэн үндсэн утгатай ажээ. Харин засаж сайжруулах эсэх нь буруу явсны сурвалжийг олж мэдэхэд л буй. Хөөж үзвээс өнөөг хүртэл Монгол орны боловсролд том, бага өөрчлөлт, хувиралт олон гарсан ажгуу. Тэдгээрээс ийм нэг үйл явдал 1990 оны дунд үед тохиожээ. Тухайн үед үүнийг “бүтцийн тохируулга” гэж дарууханаар нэрлэж байв. Гэвч хэрэг дээрээ энэ нь тус орны ерөнхий боловсролын тогтолцоог үндсээр нь өөрчлөн хувиргах эхлэл байжээ.
ЗХУ мөхсний дараа эд материалын хувьд ч, мэргэжил аргазүйн хувьд ч түүний дэмжлэгээс хараат байсан Монгол орны боловролын салбар тун хүнд хэцүү үед шилжин оров. Тусламжаасаа хагацсан энэ орон эдийн засгийн доройтлоос үүдэн сургуулиудаа санхүүжүүлэхэд бэрх болж, багш нарын цалин саатах нөхцөлтэй болжээ. Чухам энэ үед олон улсын байгууллагын санхүүгийн тусламжаар “бүтцийн тохируулга” нэрэн дор эдийн засгийн неолиберал үзэл Монгол орны боловсролд нэвтрэн орж ирвэй. АНУ, Англид их нэр хүндийг олсон энэ үзэл бусад орнууд, тэр дундаа Скандинавын орнуудыг ч тухайн үед эзэмдэж байсан тул Монголд хэрхэн хүлээн авах нь дэндүү ойлгомжтой байжээ.
Неолиберал санаагаар сургуулийг зах зээлийн өрсөлдөөн дэх хувийн хэвшил, компанитай адилтган үзэх ажгуу. Энэ ёсоор боловсролын хэрэглэгч гэгдэх эцэг, эхийг өөрт татаж хүүхдүүдийг нь сургах өрсөлдөөн сургуулиудын хооронд өрнөх бөгөөд хөрөнгийг илүү үр ашигтай зарцуулж, илүү сурлагын амжилт гаргасан сургууль тэр хэмжээгээр урамшуулал хүртэх ёстой. Улсаас үйл ажиллагааны зардлыг сурагчийн тоогоор нь тооцож сургуулиудад олгох ба илүү олон сурагчтай сургууль илүү их урамшуулал авна. Сургуулиуд өрсөлдөөнд байх тул хувийн сургуулиуд бас чухал болж иржээ. Неолиберал үзэл ёсоор үр ашигтай зарцуулалт, хэмнэлт, чөлөөт сонголт, өрсөлдөөнийг бий болгохын тулд сургуулиудын өөрийн удирдлага, санхүүжилтийн эрхийг ихээр нэмэгдүүлэх ёстой болой. Үүгээрээ неолиберал үзэл ба америк маягийн сургуулийн загвар нь тухайн үед эдийн засгийн гачланд нэрвэгдэж тэвдсэн монголчуудад гарах гарц болж, итгэлийг нь төрүүлсэн байж болох.
Харин өөрчлөлтийн дараа энэ орны боловсрол дараах байдалд хүрсэн ажгуу. Тархан суурьшсан цөөхөн хүн амтай уудам нутагт олон тооны сургуулийг ижил хэмжээнд авч үзэж, тэгшитгэн санхүүжүүлж байсныг зогсоов. Харин хөдөө алс хязгаарын бага сургуулиудыг үр ашиггүй хэмээн татан буулгаж, зардал хэмнэхийн тулд олон тооны багшийг ажлаас цомхотгожээ. Үнэн хэрэгтээ хөдөөд өрсөлдөөн нь боломжгүй байв. Учир нь хөдөө сум цорын ганц сургуультай ба түүний нэг анги ердөө 10 орчим сурагчтай байх нь элбэг ажээ. Мөн, энэ үеэс ихэнх техникийн сургуулиуд байхгүй болсон ба харин хэдэн жилийн хойно тэднийг цөөн тооны сургалтын төвөөр орлуулах болжээ.
Орон нутагт сургуулиуд удирдлага, санхүүжилтийн тодорхой эрхийг өөрт авсан боловч энэ нь сонгодог утгаар хэрэгжиж чадсангүй. Сургуулийн захиралууд аж ахуйн ажилд илүү сонирхолтой болж, сургууль даяараа захирлын суудлын төлөөх маргаан хэрүүлд татагдан орох нь түгээмэл үзэгдэл болжээ. Үр дагаварт нь тус улсын нийслэл хотод хашаандаа биеийн тамирын талбайтай дунд сургууль бараг үлдсэнгүй. Сургуулийн газар хувийн компаниудын мэдэлд шилжжээ.
Хөрөнгийн үр ашиг, зардлын хэмнэлт, өөрийн удирдах ёс гэсэн үзэл баримтлалын суурь ойлголтууд нь ерөөс хий хоосноор замхарчээ. Төрийн эрхийн төлөөх сонгуульд улс төрийн хүчнүүд нь ардын сургуулийг халамжийн газар болгон хувиргах амлалтуудыг бие биенээсээ өрсөн өгнө. Үр дүнд нь суралцагчдад бэлэн мөнгөөр цалин тараах, сургуульд үнэгүй үдийн унд өгөх зэргээр асар их мөнгө үр ашиггүй урсах болов. Өөрөө удирдах ёс гэдэг нь бүр хөгийн зүйл болж хувирчээ. Учир нь, сонгуульд ялсан намын тал сургуулийн удирдлагыг гартаа авдаг жишиг тогтов.
Нэн харамсалтай нь өөрчлөлтөөс хойш ерөнхий боловсролын боломж, хүртээмж иргэдэд улам бүр тэгш бусаар хуваарилагдах болжээ. Сургуулиудын хооронд хот ба хөдөөгийн, хотын захын ба төвийн, тусгай ба жирийн, баян ба ядуугийн, хувийн ба улсын, дотоод ба гадаадын гэх мэтээр боловсролын тэгш бус боломж, ялгаварлал гаарчээ. Үүнд хамгийн их өртөн анхаарлын гадуур хаягдаж гадуурхагдагсад нь малчид байсан ажгуу. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр ихэвчлэн шалгалтанд зориулагдах болов. Ялангуяа, хувийн дунд сургуулиуд нь дотоод, гадаадын их сургуулийн шалгалтанд эрчимтэй бэлддэг төлбөрт сургалтууд болж хувирчээ. Үүнээс үүдэн иргэн хүний эрхэм мөн чанарыг илтгэн хөгжүүлэгч гоо сайхны мэдлэг, бие бялдрын хүмүүжил, ёс суртахууны мэдлэг, эх хэлний мэдлэг, хүмүүнлэг ухааны хичээлүүд дунд сургуулийн хөтөлбөрөөс шахагдан орхигджээ.
Дэлхийн жишигт хүрэх шинэчлэл нэрийн дор өмхөрч ялзарсан өнөөгийн тогтолцоог хэрхэн зөв болгож засахаас Монгол орны сургууль боловсролын ирээдүй одоо хамаарах боллоо! Өнөөгийн тогтолцоонд хөл толгой нь мэдэгдэхгүй замбараагүйдэл, буруу ойлголт ноёрхож, харин өөрийн гэх чиг баримжаа, үзэл баримтлал дутжээ. Чухам энэ үед манай орны ерөнхий боловсролыг үзэл баримтлалын хувьд эх газрын Европын уламжлалд суурилсан, ард олонд илүү тэгш хүртээлтэй эгалитар тогтолцоонд шилжүүлэх зайлшгүй хэрэгтэй болой. Энэ нь өнөө үед олон талаасаа хүнд хүчир сорилтуудтай тулгарах нь лавтай бөгөөд үүнийг даван туулахын тулд манай орны боловсролын бодлого нь үл зөвшилцөл, онолгүй, тооцоогүй хоосон амлалт, хийрхэлээс ангижирч, харин боловсролын шинжлэх ухаан ба судалгааны туршлагад баттай суурилж авах хэрэгтэй ажээ.
2013 оны 3 дугаар сар 20
Судлаач П.Мягмар
Эх сурвалж:Shuurhai.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 24, 2013 8:54:19 pm )
bolobsrolin saidaa 1-r angiin hyyhdiin tsynhtei nom daagdahgyi oiroltsoogoor 6kg bolj bna eryyl mended ni hortoi yu daraa ni hybiin tsetserlegyyd hyyhdiin toogoo hii byrtgej ylsaas sanhyyjilt ih abdag nyyts bish bna genetiin shalgalt hiij yzeech BZD tenger boonii tobiin bairan dynd Hothoni andyyd hybiin tsetserlegiin sanhyyjiltiig shalgaarai odort 5-6 hyyhed tsygladag shyy
-
Anonymous (March 25, 2013 2:43:08 pm )
Неолиберал бодлого боловсролыг туйлдуулж байна. Кэмбриж гэж баахан балласан. Тэр ном, зөв монгол хүн энэ тэр гээд шоу хийхээ зогсоомоор байна аа.
-
Anonymous (March 25, 2013 2:48:57 pm )
БИЗНЕС ТӨСЛИЙН СД ХУДАЛДААНД ГАРЛАА. СД ЖИШЭЭ ТӨСЛҮҮДТЭЙ БА ТӨСӨЛ САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ТӨСЛИЙН БЭЛЭН ЗАГВАРТАЙ. ХУДАЛДААЛАХ ЦЭГҮҮД: БИЛЭГ НОМЫН ДЭЛГҮҮР, ИНТЕР НОМЫН ДЭЛГҮҮР, УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН НОМЫН ДЭЛГҮҮР. УТАС: 70114140, 99084140
-
Anonymous (March 25, 2013 2:49:14 pm )
ЖДҮ-Н БИЗНЕС ТӨСӨЛ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БОЛОВСРУУЛНА. ТА ЯМАРЧ ТӨРЛИЙН ТӨСӨЛ БИЧҮҮЛЖ БОЛОХООС ГАДНА , ТӨСЛӨӨ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД БИЧИЖ СУРМААР БАЙВАЛ МАНАЙ ЦОГЦ СУРГАЛТАНД ХАМРАГДААРАЙ. НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ УТАС: 70114140, 99084140
-
Anonymous (March 25, 2013 2:53:44 pm )
Tiimshuu yaam n surguulia. Surguuli n bagshaa. Bagsh nar n huuhduudee daramtaldag ter ih hereggui hicheel olon cagaar ordgoo boliocheeeeee. Tsunh duuren nomooooo nuruuuuu n daaaahguiii bainaaaaa saidaaaaa.
-
Anonymous (March 25, 2013 3:01:02 pm )
Bolovsroliin saidad! Bid ireedyigeeree 20 gariu jil togloloo,odoo boloo yum bish yy? Ta deed surguuliudaar orood,zahiin oyutantai yariad,yum bichyyleed yzeerei! Manai erunhii bolvsroliin surguuliud yamar hymyys tugsgoj bgaag! Etseg eh n bolovsrol hymyyjild n anhaardag tsoon toonii hyyhdyyd loor bgaa,mon huviin gants 2 surguuli tugsoschid.Niit ylsiin geh EBS tugsson hyyhdyyd tun ch urovdmoor bdg.Ted nart hicheel oroh bolgondoo,”Yaandaa manai MGL uls.L.N Gumilyoviin”MGL-chuud 500 jiliin daraa muhno ” hyreh yy? bolood bnaagesen n naashlaad 50 jil
-
Anonymous (March 25, 2013 3:02:36 pm )
5000 jiliin daraa muhno ” gesen n 50 jil bolood naashlaad baigaan bish yy? saidaa!
-
Anonymous (March 25, 2013 3:03:00 pm )
500 jil anduurchihaj
-
Anonymous (March 25, 2013 3:03:20 pm )
Gantumuruu PR-dalgui ajlaa hiivel yassin. “Erdem bolovsroltoi mongol hun”, “Nom” hutulbur bol zugeer l PR show.
-
Anonymous (March 25, 2013 3:04:41 pm )
Yun “zuv MGL hyyhed” ve? Nom unshuulj setgyylj surgaachee
-
Anonymous (March 25, 2013 3:07:40 pm )
Unshij setgej sursan hyn tertee tergyi zuv hyn bolno doo.Hudlaa tsaas shaardaj,tsaas shalgaj bagsh nariin ajil shalgadgaa bolimoor bnaa. Bodit shalgalt hii l dee.Urdchilan medegdeed yaamdiin tyshmedyyd ochood,beldsen angid orood ,baahan goyo zyragtai tsaastai havtasnuud yzeed l” OOO estoi sain” geed yavchihdag shd
-
Anonymous (March 25, 2013 3:09:24 pm )
Gehdee ted huurhii oorsdoo ch urovdmoor hymyys dee,bolovsorliin yaamnii tyshmedyyd
-
Homepage (September 06, 2013 3:00:38 pm )
945621 982572I adore foregathering beneficial information, this post has got me even far more information! . 412929
-
San Andreas şifre (September 07, 2013 11:24:59 pm )
48343 507595In case you are viewing come up with alter in most with the living, starting point normally L . a . Weight reduction cutting down on calories platform are a wide stair as part of your attaining that most agenda. weight loss 257236
14 Comments