-Хүүхэд залуучуудын театрын барилгыг 215 саяар хувьчилсан-
Хүүхэд, залуучуудад зориулсан барилга байгууламжаас ор сураггүй устаж алга болсон газрын нэг нь Хүүхэд, залуучуудын театр. Уг театр нь тухайн үедээ залуучуудын зорих дуртай газруудын нэг байсныг дурсах хүн олон. Гэтэл одоо Хүүхэд, залуучуудын театрын барилга ХААН банкны эзэмшилд очсон. Үүнээс болоод залуучууд “Өргөө, “Соёмбо” гэх хоёрхон монополь газарт өндөр үнэ төлж кино үзэх төдийгөөр оюуны талхнаас хэмэлж байна. Үүний гол буруутан нь найруулагч И.Нямгавааг хэмээдэг. Тэрбээр Менежментийн хувьчлалаар авсан театраа үгүй болгож, барилгыг нь зараад алга болсон гэдэг юм. Театрын барилгын хувь заяаны талаар сайн мэдэх хүний нэг, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.
-Хүүхэд залуучуудын театрыг анх хэдэн онд байгуулсан юм бэ?
-1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байж. Одоо байсан бол 60 гаруй настай туршлагатай, хүүхэд залуучуудын хэрэгцээг хангасан театр байх ёстой. Тэр театрт 100 гаруй хүн ажиллаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зарим нь насаараа хөдөлмөрлөсөн гэдгээ нотлох бичиг баримтгүй сууж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Тэдний нэг нь би. Театрын архивыг байхгүй болгосон. Тиймээс Хүүхэд, залуучуудын театр ор мөргүй алга болсон гэсэн үг. Уг нь энэ театрыг миний аав Цагааны Цэгмид төрийн шагналынхаа мөнгийг хандивлаж, байгуулалцаж явсан түүхтэй.
-Театрын нэр хүнд, үйл ажиллагаа ямар байсан бэ?
-Миний үеийнхнээс Хүүхэд, залуучуудын театр гэж ямар газар байсныг асуувал андахгүй мэднэ. Улсын драмын эрдмийн театртай өрсөлдөж, зарим үед илүү ч гарч байсан. Үйл ажиллагаа нь өндөр түвшинд явж байсан. Энэ театрт дэлхийн сонгодог зохиолуудыг тавьдаг байлаа. Тухайлбал, Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта”-г тоглож байлаа. Мөн “Дээрэмчид”, “Авьяастанд өшрөгчид” гээд л том зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байв. байсан. Манай театрын тоглолтыг үзэх гээд өглөө дөрвөн цагт ирж дугаарлаж зогсоод билетийг нь авч чадаагүй хоцрох тохиолдол ч гардаг байсан гээд бод л доо. Манай театрын шинэ жилд орох гэж хүмүүс маш их өрсөлддөг байв. Хошин шогийн программыг нь үзэх гэж багагүй юм болдог байлаа. Ингээд бодохоор Хүүхэд, залуучуудын театр асар их хэрэгцээтэй газар байсан байгаа биз.
-Хүүхэд залуучуудын театраар овоглодог олны танил уран бүтээлчдээс та нэрлэвэл?
-Анх байгуулахад нь ажиллаж байсан байснаас одоо амьд сэрүүн байгаа долоо, найман хүн бий. Театр нь үгүй болсон тэднийг Драмын эрдмийн театрынхан цагаан сараар нэг хүлээн авч баярлуулдаг юм. Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан гэвэл олон хүн бий. О.Энхтуул, И.Одончимэг, Б.Батзаяа, миний бие, А.Очирбат гуай, Б.Энхтуяа эгч, Л.Цэндсүрэн, Б.Туяа, “Энэ хүүхнүүд”-ийн Думаагийн дүрд тоглож байсан С.Мандах эгч байна. Ч.Авирмэд гуай, Ц.Цэнд-Аюуш гуай, жүжигчин Ж.Сүххуяг ч тэнд ажиллаж байлаа. Найруулагчид нь ч томчууд байлаа. Ө.Рэнцэнноров эгчээс эхлээд С.Гэндэн гуай, Арслан тайжид тоглож байсан А.Цэрэндэндэв гуайг нэрлэж болно. Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн, С.Сугар найруулагч энэ театрын бүтээгдэхүүн. Ер нь хошин шогчдын эхлэл манай театраас эхтэй шүү дээ.
-Хүүхэд, залуучуудын театр яагаад ор сураггүй болсон юм бэ?
-1991 онд И.Нямгаваа найруулагч менежментийн хувьчлал нэрийн дор баг бүрдүүлж, удирдлагыг нь гартаа авсан. Ингэхдээ театрын нийт төсвийн 50 хувийг өөрсдөө олох үйл ажиллагааг явуулах үүрэгтэйгээр ажиллахаар болсон. Гэтэл гэнэтхэн толгойд нь “Энэ театрыг авбал надад ашигтай юм байна” гэж бодогдсон биз. Хөрөнгө оруулна гэсэн нэрийн доор Төрийн өмчийн хороонд “Энэ театрыг хувьчлах хэрэгтэй” гэсэн саналыг тавьсан. Тэгээд Төрийн өмчийн хороо “эзэмших” гэсэн тогтоол гаргасан. Эзэмших гэдгийг И.Нямгаваа хараад “АНУ-аас хөрөнгө оруулалт татах гэтэл хувийнх биш бол боломжгүй. Хувьчилбал 100 хувийн хөрөнгө оруулалт хийгээд театрын барилгыг засварлаж өгнө гэсэн” гээд баахан явсан. Тэгээд хувьчлахын тулд янз бүрийн л зүйл хийсэн дээ.
“Барилга баригдаад олон жил болж байгаа учраас суурь нь нурж дарах аюултай. 500 хүн суугаад тоглолт үзэж байтал дээвэр нь нурвал хэн хариуцах юм” гэсээр байгаад Мэргэжлийн хяналтын газар буюу хуучнаар Барилгын зургийн институтэд хандсан байгаа юм. Гэтэл тус газраас нь “Нурах аюул байхгүй. Дахин сайн шалгах хэрэгтэй” гэсэн хариулт өгсөөр байтал Нямгаваа тодорхой хүмүүстэй үгсэн хуйвалдаад хувьчилж авсан. Гэхдээ Хүүхэд залуучуудын театрын барилгыг Нямгаваад хувьчилж өгсөн болохоос биш Хүүхэд залуучуудын театрыг өгөөгүй юм шүү дээ. Хүүхэд залуучуудын театрыг хувьчлаагүй, татан буулгаагүй учраас түүний гарт тамга тэмдэг, статус нь байсан. Жил бүр улсаас өгдөг цалин, уран бүтээлд зориулсан мөнгийг Нямгаваа л “иддэг” байсан.
-Хувьчлалын хуйвалдаанд ямар хүмүүс оролцсон юм бол?
-1998 оны үед нийгмийн өмчийг хувьчлах нэрийн дор маш их сүйтгэж байсан. Салбарын яамных нь сайд байсан А.Цанжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж, мэргэжилтнүүд нь, Нямгаваатай үгсэн хуйвалдсан. Уг нь Төрийн өмчийн хороо энэ театрыг хувьчлах тогтоол гаргахдаа “Хэвийн ажиллагааг нь үл эвдэнэ” гэсэн байдаг юм билээ.
-Хэчнээн төгрөгөөр хувьчилж авсныг нь та мэдэх үү?
-Эхлээд тэр байшинг 415 саяар зарна гэж байсан юм. Тэгээд Нямгаваа хөөцөлдөж гүйж байгаад анхны хувьчлал нэрийн доор 50 хувь хөнгөлүүлээд 215 саяар авсан байдаг.
-ХААН банкинд зургаан тэрбумаар зарсан гэдэг бил үү?
-Тийм ээ. Хувьчилж авсныхаа дараа Нямгаваа ХААН банкинд зарсан. Байшингаас гадна театрын өмч болох аж ахуйн хашаа, агуулах, зуслангийн газар, тоног төхөөрөмжүүд, эд хогшил, гутал хувцас, хуучны эд зүйлс буу, зэвсэг, сэлэм жад энэ хүний гараар ороод л алга болсон.
-ХААН банк буруутай юу?
-Би ХААН банкийг буруутгаад байдаггүй.
-Гэхдээ залууст зориулсан обьектыг бизнесийн хэрэгсэл болгосон нь бас л нэг хуйвалдаан байсан юм биш биз?
-Тэр үед хүүхдийн цэцэрлэг, кино театр гээд бүх л зүйлийг нь булааж байсан. Тийм болохоор ялгаагүй л өрссөн байх. Өөрийнхөө үйл ажиллагааг явуулахын тулд аятайхан байрлалтай байшинг авалгүй яах билээ дээ. Ганцхан өгч байгаа хүмүүс нь Монголын ирээдүйд маш том нүгэл хийсэн. Урлагт ч мөн том толбо үлдээсэн дээ.
-Тухайн үед хувьчилж байж АНУ-аас хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн юм байна. Тэгээд жаахан ч болов хөрөнгө оруулалт хийсэн болов уу?
-Үгүй. Ямар юмных нь хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Хувьчилж аваад л шууд зарчихсан шүүдээ. Хувьчлал нь бүтнэ гэдгийг дуулаад л жүжигчдээ халаад эхэлсэн. Гэтэл тэнд ажилчдынх нь цалин орж ирээд л байсан. Энэ цалинг хэдэн он хүртэл авсныг бүү мэд. Би ойлгохгүй байгаа юм. Хүүхдийн театрын уран бүтээлд зориулж өгдөг 10 гаруй сая төгрөг яасныг бүү мэд. Энэ мөнгийг Нямгаваа аваад л явж байсан байх. Одоо хүртэл статус нь татан буугдаагүй явж байна. Гэтэл хариуцлага тооцохгүй л яваад байна. Авлигатай тэмцэх газар Нямгавааг дуудаж, бүх зүйлийг нь шалгавал маш том “но” илэрч, асуудал үүснэ. АТГ энэ асуудлыг хамгийн түрүүнд л авч хэлэлцмээр байгаа юм.
-И.Нямгаваа найруулагч одоо хаана байдаг юм бэ?
-Тэр одоо АНУ-ын иргэн болчихсон. “Тэр театр чинь одоо ч байгаа шүү дээ. Та нар очоод ажилла л даа” гэж байгаа хүн шүү дээ. Гэтэл тэр хэлээд байгаа театр нь ХААН банкны доод давхарт байгаа. Театрын зориулалтаар ашиглаж байсан бүх зүйлийг нь устгаж хаячихаад дэгслэн хэлсэн хүнд жижиг өрөө болгож орхисон. 100 гаруй хүний амьдралаар тоглосон хүнд 2012 онд Хүүхэд, залуучуудын театрыг устгасан гэж Урлагийн гавьяат зүтгэлтэн цол өглөө. Гавьяа шагнал өгч байгаа хүмүүс нь юугаа харж, мэдэж байсан юм бол. Эсвэл мөнгө төгрөг авдаг юм уу, танил талаараа хөөцөлдөж авсан ч байж магадгүй. Шоронд орох хүн гавъяа шагнал авчихаад явж байна гэхээр энэ нийгэм утгагүй байгаа биз.
-Ер нь Хүүхэд, залуучуудын театраа буцааж аваад, зориулалтаар нь үйл ажиллагаа явуулах боломжтой юу?
-Боломжтой. Болохгүй юм байхгүй. Ахмадууд нь байна. Жүжигчид нь, найруулагчид нь байна. Байрыг нь бариад өгчихвөл эргээд л сайхан театр босоод ирнэ шүү дээ. Байрыг нь устгачихсан болохоор юу ч үгүй болчихоод байгаа. Гэхдээ дахиад эмхэлж цэгцэлвэл амархан босоод ирнэ. Яагаад гэвэл 60 жил амьдарсан театр шүү дээ. Гол нь Нямгаваагаас асуумаар, хариуцлага тооцмоор байна. Хариуцлага тооцох олон шалтгаан бий. Нэгдүгээрт, яагаад статус нь өдий хүртэл хэвээрээ байгааг, хоёрт нь, театрт ажиллаж байсан 100 гаруй хүний цалин хаагуур алга болсныг, гуравт нь, яагаад архив устгасныг асуух хэрэгтэй.
-Хүүхэд, залуучуудын театрын барилгыг зарсан мөнгөөр дахиад хэдэн ч театр барьж болохоор байж дээ?
-Тэр хүн зургаан тэрбумаар театрын барилгыг зарсан. Цаана нь хэчнээн сайхан үнэтэй зүйл байсан билээ. Тэр галерей, хоёр том кино аппарат, орчин үеийн гурван пульт, радио техникийн бүх хэрэгсэл, хивс, диван,сандал, тайзны мод төмөр хаачсан бэ.Аж ахуйн хашаанд байсан эд материалууд, ноён, хатны хуучны хувцас, бурхан шүтээний зүйл, тэр олон буу, сэлэм гээд тооцвол маш их хөрөнгө тэр хүний гараар ороод алга болсон. Гэхдээ энэ их хөрөнгийг тооцох нь яах вэ хамгийн гол нь Хүүхэд, залуучуудын театрыг л бий болгоод өгөх хэрэгтэй байгаа юм. Ажиллах хүн зөндөө байна.
-“Улаанбаатар” чуулгын байранд Хүүхэд залуучуудын кино, театрын хүрээлэн байгуулах тухай ярьж байсан. Тэр юу болсон бол?
-Уг нь их зөв санаа гаргасан юм. Одоо чимээгүй л болчихлоо. Ямар нь танил талаараа хөөцөлдөж байгаад чимээгүй болгосон юм бүү мэд. “Улаанбаатар” чуулга нийслэлийн төсвөөс жилд 600 сая төгрөгийн татаас авдаг гэж байгаа юм. Тэгээд буцааж 60 сая төгрөг өгдөг гэхээр алдагдалтай ажиллаж байна шүү дээ.
Б.Азаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 22, 2013 11:55:38 am )
Одоо энэ тоглоомыг зогссомоор байна шүү. Эсвэл 1990 оноос хойш өмч хөрөнгө хувьчилж авсан бүх хүний хөрөнгийг хураагаад,нэг гараанаас бүх зүйлээ эхэлье. тэр үед үүнийг ч хий, түүнийг ч хий гэж шахдаг, жагсдаг, өлсдөг байсан сөрөг хүчнийхний оруулсан хувь нэмэр ч энэ буруу үйлдэлд олон бий. Жишээ нь хашааны газар хувьчлал, хүүхдийн мөнгө гэх мэт өөрсдийнхээ одоо шүүмжлээд байгаа зүйлийг хэн эхэлж санаачилснаа эргээд нэг хардаа.
-
Anonymous (March 22, 2013 11:56:09 am )
Одоо энэ тоглоомыг зогсоомоор байна шүү. Эсвэл 1990 оноос хойш өмч хөрөнгө хувьчилж авсан бүх хүний хөрөнгийг хураагаад,нэг гараанаас бүх зүйлээ эхэлье. тэр үед үүнийг ч хий, түүнийг ч хий гэж шахдаг, жагсдаг, өлсдөг байсан сөрөг хүчнийхний оруулсан хувь нэмэр ч энэ буруу үйлдэлд олон бий. Жишээ нь хашааны газар хувьчлал, хүүхдийн мөнгө гэх мэт өөрсдийнхээ одоо шүүмжлээд байгаа зүйлийг хэн эхэлж санаачилснаа эргээд нэг хардаа.
-
Anonymous (March 22, 2013 12:28:45 pm )
Neeree arai ch dee zebxen ene teatr bish mongoliin ard tvmnii erenge iim bolchood baigaa.Iimd ARDIIN ESHEE ABAGCHDIIN XOLBOO BAIGUULJ SHUUD BUUDAN USTGAYA
-
Anonymous (March 22, 2013 1:08:07 pm )
ЭНэ Нямгавааг шалгах хэрэгтэй.Яаж ч бодоод үзсэн тэр Бүхэл бүтэн хүүхэд залуучуудын театрыг тэр ганцаараа гахай шиг иднэ гэж юу байсан юм Хэрэг хуучрахгүй өчнөөн олон хүмүүсийн амьдралаар тоголсон нь ихэднэ үү гэхээс багадахгүй.АТГ-т өрөгдөл өгч шалгауулах нь зөв.Дэмжиж байна.
-
Anonymous (March 22, 2013 1:13:05 pm )
DEER NI ARDIIG TUHAIN YED 15.000 TOGROGOOR ARDCHILALIIN HUN GEDGEER TURII BARIJ DABUU ERHEER HUULI BUSAAR HUBICHILJ ABSAN TER UEIIN JIRIIN JUJIGCHIN ODOO UEIIN TORIIN SOERHOLT JUJIGCHIN TERBUMTAN ELBEGEEGIIN BARUUN GARIIN NAIZ SOSORBARAMAAS HUUHDIIN TEATRAA BAS BAYL DAA SHUDARGA BAIYLDAA SHUDARGA BAIY TEGEHUU
-
Anonymous (March 22, 2013 1:15:14 pm )
ARDIIG COGOOS HUUHDUUDDEE BUCAAJ ABCH OGIE
-
Anonymous (March 22, 2013 1:19:43 pm )
sosorbaramaa chi ard kino teatriig yah gj bn yamar zamaar avsan bee. turiin umch yagaad luivarchdiin gart orood bna ve nuren dree smile zursan ardchilsan namiin neriig barisan soyotonguudaa yah gj bn ve
-
Anonymous (March 22, 2013 2:13:10 pm )
goy gazar bailaa.olon ch yum uzcen dee.odoo ch uzmeer baidag yum. daanch baihgui bolgochihcon.nyamgawaa gej guzee tolgoilcon yum garch ireed idchihcen.odoo 2 huuheddee yum uzuuleh geheer ochih gazar alga.heden jiliin omno nyamgawaa bishrelt delguuriin omno ochconoo haan bankruu hed hed shagaij harcanaa ergeed yawna le.gemt hun gelbelzene ee gej.shalguul,shalga.demjij bna.
-
Anonymous (March 22, 2013 2:16:03 pm )
Шалгах хэрэгтэй юм байна даа америкийн иргэн болсон хvнийг яаадаг юм бол
-
Anonymous (March 22, 2013 2:42:17 pm )
tur gej baih bishdee huwiin kompani shigee bodoj odoo ardchilsan namiin yawuulj baigaa udirdaj baigaa turiig haraldaa huli bus tomilgoo hiisniiheee hariud Altanhuyagiin zasgiin gazar ogtsroh yostoi sh dee ulaan nuureeree mini tomilgoo zow geel baisan odoo bolhoor ichih ch gui sandaldaa shigdeed l baij baih yum ogtsroo cheee
-
Anonymous (March 22, 2013 2:46:15 pm )
shalguulhaaa medeed amerikiin irgen boljee gj. ter chin odoo nairuulagch bj iim siireg setgel alsiig harj bgam chn uls tur business-n salbarluu orson bol samrah bjeee!!!!!! yun enhbayar!!!!!!!!!!!
-
Anonymous (March 22, 2013 3:34:05 pm )
hairiig hairla geed jujigiig uzej blaa ene teatrd jaahan huuhed bhdaa ih l goe uudnii tanhimtai baisah shig sanagdaj bna
-
Anonymous (March 22, 2013 3:52:31 pm )
Төмөрбаатар гуай сэрээчээ 1998 онд АН засаг барвж байсан шүү дээ юун Цанжид сайд байсан үнэн ярьж сур
-
Anonymous (March 22, 2013 4:17:53 pm )
Avilgatai temtseh gazar amandaa orson shar tosig yahnuu harah l uldleedee, bukh zuil ni todorhoi baigaa hereg bna
-
Anonymous (March 22, 2013 7:21:29 pm )
Ene Hyamgavaa gyai yavch zugeer hun bishee bodood baihad tegeed amerikiin irgen bolchihoor yah yum boldoo
-
Anonymous (March 22, 2013 10:52:11 pm )
medreliin gajigtai zalit luivarchin, muuhai hun yum bn daa nyamgavaa gej. bas usa irgen bolood avchihjee. tegsen ch daaj davshgui ih nugliinhee hariug ur huuhedteigee hamt amsah l bolno doo.
-
Anonymous (March 23, 2013 7:58:50 am )
shalgax l xeregtei xereg xuuchirdgui yum daa
-
Anonymous (March 23, 2013 10:01:18 am )
ТИЙМЭЭ ТЭР УЕД ЭЛДЭВ ЗУРГИЙГ УЗЭХ ГЭЖ АЛАЛЦДАГ БАЙЛАА.БАС ЖАНЧИВДОРЖ ДАШХУУГ ХАРАХ ГЭЖ ИХ ГУЙДЭГ БАЙСАНДАА!!!ХАЙРАН САЙХАН ТЕАТР АЛГА БОЛСОНДОО…ХЭЛЭХ Ч УГ АЛГА.ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ… ХЭРЭГ ХУУЧИРДАГГУЙ ГЭДЭГШДЭЭ???!!!
-
Anonymous (March 23, 2013 11:14:00 am )
ulsiin tom tom barilga obiektuudiig xuvichilj avsan novshnuudiig bugdiig ni avilgatai temtsex gazart ogch shalguulj xroix xeregtei daanch odoo ulsiin omchiig xuvichilj unguiduulj avsan noxduud erx barij bga boloxoor chadaxgui gedegt 100% itgeltei bna shudraga eronxiilogch ni chadax yum uu buu med
-
Anonymous (March 23, 2013 11:14:49 am )
avilgaltai temtsex gazar gedeg ug ni garaxgui bna novshoo
-
Anonymous (March 23, 2013 11:15:27 am )
atg t shalguulj xorix xeregtei daanch cahdaxgui lde xuvaagad idsen novshnuud
-
Anonymous (March 24, 2013 8:42:45 pm )
Ard .od. Kino teater.huuhed zaluuchuudin teater.leninii muzei. Edgeer obiektuud bugd soyol uralgin .ard tumenii umch bih yostoi.odoo ezend ni butsaaj ug.
-
Anonymous (March 24, 2013 9:16:14 pm )
Xairan saixan teatr mini muu xvnii garaar orj vgvi bolson ni haramsaad barashgui 70, 80-d onii xvvxed zaluuchuudiin ochix durtai ochson hoinoo soeliig mederdeg urlagiig olj avdag bsn ter ariun gegeen saihan ch teatr baisan daa ( xairiig xairla,algebriin dewter ene ter geed hvvhed zaluus bidnii setgeld dursamj bolon vldsen olon saihan jvjigiig ene l saihan teatrt vzej tiim l saihan soeliig setgel oyundaa shingeej yawsan ve sayxan met sanagdana xaalgiig ni tataad orohod l vner ni hvrtel neg l saixan soeliig shingeesen bdag baij bilee…getel odoo vnergvi mungunii saw(xaan bank)boljee xairan saixan teatr mini xalag gej…
-
Anonymous (March 25, 2013 7:14:55 pm )
ajilgui olon jujigchid n arhind orj nas barj baihad nyamgava novsh ineged yavj bsn.ter oorinh n tolovlogoni neg heseg nyamgavag shalgah heregtei
-
Anonymous (March 27, 2013 2:45:53 am )
saihan gazar baisan daa,odoo ch dursamj uldjee
-
Anonymous (March 27, 2013 10:14:39 am )
тэр новш Нямдавааг шүүх хэрэгтэй шүү дээ,даварсан амьтан,,,
-
Anonymous (April 02, 2013 3:16:30 pm )
omch xybchilal bol epdoo z enxboldtoi xamaatai odoogiin ix xypliin dapga bgaa noxop ene noxop bycapmag nimdabaa mitiin olon xvmvvctei niilj mongoliin baxapxal bolcon olon apban gazpiig lyibapdcan baliap amtan
-
Anonymous (April 02, 2013 3:20:08 pm )
ganst nimdabaa ch bish ylciin olon apban vnt zviliig xvbchilcan neptei yctagcan bvx xvmvvciig shalgax xepegtei ene bol odoogiin ix xypliin dapga enxboldtoi xolbootoi
-
Anonymous (April 02, 2013 3:33:54 pm )
ene tuhai nileen deehen ued tumurbaatar guai heleed ih buruudaj arai l aaviin haalga tataagui baih. tegehed ene ah duu 2 tumurbaatar tumurhuyag nar uran buteeleesee hundiirch helsen ugiign hun toodoggui arhichin gej tsolluulj yavsan yumdaa. humuus bugd l nyamgavaagiin zuv gej bodoj baisan baih.tsag ch oor boljee. uchir n oldoosoidoo
-
Anonymous (April 07, 2013 9:58:22 am )
nyamgabaag amerikaas abchruulii tegeed sain shalguulii
30 Comments