antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2013 26 comments

Ерөнхийлөгчийн айдас

нийтлэсэн Admin

elbegdorj_hicheel-middle– Ерөнхийлөгчийн албан бус сурталчилгаа аль хэдийн эхэлж, МАН-ын нэр дэвших магадлалтай гэсэн болгон

уруу довтолж эхэллээ –

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа аль хэдийнэ эхэлсэн гэмээр үйл явдлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь илчлэх болов. Энхийг сахиулагчдаа эргэж явахад нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн утсаар ярьж “Тань шиг эр цэргүүдээ Өмнөд Суданд эргэж очсон эрэлхэг зоригтой Ерөнхийлөгч алга” гэж ярьсан бололтой юм. Хэвлэлийн эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийг гадаадад явахдаа “Ийм хуультай байснаас байхгүй нь дээр” гэж хэлээд татаж авсан нь бас л оноо цуглуулах нэг арга нь болов. Хотын алслагдсан дүүргийн иргэдтэйгээ уулзсан анхны Ерөнхийлөгч л гэнэ. Түүнээс өмнөх гурван Ерөнхийлөгч нь энгийн иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаагүй юмдаг уу даа.

АН болоод Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийгээгүй гэх ч төрийн тэргүүний хэлсэн үг, үйлдэл бүхнийг пиар болгон харж, хүлээж авч буй нь ард түмний буруу биш. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэх амлалтаа ҮЗХ- гоороо үндсэндээ зөвшөөрүүлсэн. Ц.Элбэгдоржийн хувьд АН дотроосоо “түгжилдүүлнэ” гэж айхааргүй болсон гэсэн үг. Гэвч гадна талаас айх айдас маш их бий. Тэр айдас нь МАН-д байгааг АН, Ц.Элбэгдорж хоёр сайн мэдэж байгаа. ИЗНН, МАХН, МҮАН- аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс бол АН айх нь бүү хэл цочихгүй. Учир нь Засгийн газар байгуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд хамтрах тухай гэрээ хэлэлцээндээ хүрсэн бололтой юм билээ. Тэр гэрээгээ сануулахад л тэдний “хулхи нь” бууна. ИЗНН, МАХН, МҮАН-ыг Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ингэж л “богтолж” өгсөн. Харин МАН болоод нэр дэвшигчид нь АН-аас жийрхэх шалтгаан бүү хэл шалтаг байхгүй. Тиймээс МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийг хэвлэлээр дамжуулан гүтгэж эхэллээ. Үүний тулд оршил болгож хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжинд жагсагчдад АН, Ерөнхийлөгч хоёр сайтар тал зассаар. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр АНУ-д хэлний мэдлэг дээшлүүлсэн, дээшлүүлж байгаа сэтгүүлчид, сэтгүүлчээ явуулсан хэвлэл, мэдээллийн байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулиар хэний талд ажиллах вэ.

Гудамжинд жагсаж хаврын синдром эхлүүлдэг жагсагчдад АН- ын Засгийн газар бүгдэд нь албан тушаал бэлэглэж, амыг нь үдэж, хөл, гарыг нь хөдлөхөөргүй болгосон. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэний талд ажиллах нь тодорхой. АН 2012 онд УИХ болон орон нутгийн сонгуульд Ардын намаас ялимгүй илүүрхсэн. Тэр горыг нь ард түмэн, төрийн албан хаагчид яс махандаа шингэтэл амсаж байна. Иргэдийнхээ үг хэлэх эрхийн нэгээхэн хэсэг сэтгэгдэл бичих эрхийг хааж боомиллоо. Төрийн албан хаагчдыг ажилгүй болгоод зогсохгүй МАН-ын Засгийн газрын эхлүүлсэн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийг загсоож иргэдийг “гудамжинд” хөөж гаргалаа. Хамгийн энгийн жишээ л энэ.

Ард түмний дундаас АН-ыг сонгосондоо харамссан өнгө аяс цухалзаад эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газар гадна талдаа “шоудах” байдлаар ажил хийсэн мэтээр харагдахыг хичээвч “Гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэдгийн үлгэр болов. Хэдхэн жилийн өмнөдөө, гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай зам барихаар одоогийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болгоход “Мянганы зам гэдэг Мянгуужингийн үлгэр” хэмээн элэг доог хийж байсан нөхөд өнөөдөр өөрсдөө “Мянгуужингийн үлгэр” болохдоо хүрсэн. “Баас хатавч өмхийгөө” гэдэг шиг АН эрх баригч болсон ч сөрөг хүчний байр сууриасаа , өрсөлдөгч улс төрийн хүчнээ харлуулдаг авираасаа салж чадахгүй байна. Тэдний байх ёстой байр суурь нь сөрөг хүчин гэдгийг үйл ажиллагаа, хүч түрэмгийлсэн шийдвэрээрээ нотолсоор. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн үед тэд МАН-д саад болохын тулд янз бүрийн арга чарга хайж. МАН-ын сайтыг ШӨХТГ-ын дарга О.Магнайгаараа хаалгаж байгаад тухтай үзэхээр шийдэв. МАН-аас нэр дэвшигч л Ц.Элбэгдоржид “гай тарих” магадлал тун өндөр учраас хар пиараа тэр зүгт чиглүүллээ. МАН нэр дэвшигчдээ ард түмнээсээ асууя гэтэл сайтыг нь хаачихсан. Одоо нэр дэвших магадлал бүхий улстөрчдийг ониллоо. Эхнийх нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Урт нэртэй хуулийг санаачлан хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн нэгэн. Ард түмний дунд нэр хүндтэй, үзэл бодолдоо үнэнч, туйлбартай гэж үнэлэгдсэн улстөрч. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрт шохой нийлүүлнэ гэж таван сая ам.доллар авч, одоо болтол өгөхгүй луу унжсаар байгаа гэжээ. Шохой нийлүүлдэг үйлдвэр нь Дорноговийн Өргөн суманд байдаг л гэнэ. Эхлээд таван мянган ам.доллар байснаа сүүлдээ таван сая ам.доллар болгон өсгөж бичсэн байна билээ. Эндээс Ерөнхийлөгчийн сонгуулийн пиар эхэлжээ гэдэг нь тодорхой харагдана. Б.Бат-Эрдэнэ МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэсэн сураг, таамагтай давхцан гарсан эл мэдээлэл анхаарал татахгүй байх аргагүй. АН төрийн эрх барьж буй богино хугацаандаа гаргасан авир, ааш ард түмэнд таалагдахгүй байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд өөр дүн тавих нь тодорхой. Давсгүй хоолыг идэж болдог билүү. Давс нь таарахаараа амттай болдог. Давс нь ихэдвэл шорвог болно. Шорвог хоолыг хэн идэх вэ. Үүнтэй адил АН-ын Засгийн газрын үйлдэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн албан бус сурталчилгаа хоёрын тун нь ихдэж, давс нь шорвогдвол Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр ард түмэн тургиад хаячихаж мэдэх л юм шүү. Аливаа зүйлийн хэмжээ хэрээсээ хэтэрвэл муухай харагдуулдаг. АН Засгийн газрын түрэмгийлэл, Ерөнхийлөгчийн би л гэсэн аятай хэлэмгий доломгой байдал нэг л биш ээ. Тэднийг муухай харагдуулж байна. Б.Бат-Эрдэнийг гүтгэсэн нь бол дөнгөж эхлэл. Цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эсрэг марафон өрнөж, МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсийг чиглэсэн гүтгэлэг үргэлжилж заримыг нь сурсан дадсан зангаараа баривчилна, хорино гэсэн сүрдүүлгээр өртөөлж мэдэх юм шүү.

Д.ЭРДЭНЭЗУУ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (March 21, 2013 4:40:29 pm )

    elbegdorj bur dordohnee

  • Anonymous (March 21, 2013 5:27:06 pm )

    bat-erdeniig demjij bna

  • Anonymous (March 21, 2013 6:49:45 pm )

    Хөдөөний эхнэрээ хүүхэдтэй нь хаяж, хотын хүүхэн авч суусан аварга Бат-эрдэнэ бол тусгүй нөхөр.

  • Anonymous (March 21, 2013 7:50:23 pm )

    Elbegdorjoo tsaana chin nogoo shuuh chin bur dordloo odoo chi chaddag yum bol shuuhdeeree tegeed yumaa avaarai gedeg bolj dee buleglej hun alsan humuus 4-6 sariin barivchilgaa l avdag bolj bur gerch notloh barimttai baihad shuu

  • Anonymous (March 21, 2013 8:05:54 pm )

    Энэ үнэн сонин урьдын цагт сайн зүйл бичдэг байлаа. харин одоо цагт сайн өнгөтэй өөдтэй , шудрага бүхнийг хараар буддаг шар сонин болж хувирав. Аргагүй шүү дээ, эзэн болох МАН нь авлига,шудрага бус бүхний үүр уурхай болсонд л хамаг учир бий.

  • Anonymous (March 22, 2013 8:48:29 am )

    Elwegdorj odoo boliooooooooooooooo chi helemgii dolomgoigooro zali meheeree l amitanii tolgoi erguulj uawdag bolohoos chi bol bie haa ali ch talaaraa mongol ulsiin erunhiilugch gedeg alwand unendee golgoddog sh dee odoo chi ichij amidar udahgui chinii eelj irj enhbauraas dor chiregdene gedgee oilgo tsag hugastaa haruulna da

  • Anonymous (March 22, 2013 10:37:59 am )

    Элбэгдоржийг дэмжиж байна. Та на МАН -ын үед бүх юм хаалттай комминист байсаныг харж байгаа биздээ. Одоо дарга нарын хаалт нээгдэж идсэн уусан нь мэдэгдэж байгаа

  • Anonymous (March 22, 2013 11:12:24 am )

    elbegdorj ard tumniig hoshgoruulaad l baina. Ochuuhen amitan.

  • Anonymous (March 22, 2013 11:21:02 am )

    hen ch garsan adilhan dooooo

  • Anonymous (March 22, 2013 1:45:54 pm )

    амны аппарат нь дэндүү сайн хөгжсөн нөхөр дөө – манай ехөнхийлөгч

  • Anonymous (March 22, 2013 2:54:36 pm )

    Bayar irj bnaa…

  • Anonymous (March 22, 2013 8:50:03 pm )

    ЭЛБЭГЭЭ ДАХИЖ ГАРАХ НЬ ТОДОРХОЙ.

  • Anonymous (March 22, 2013 11:13:22 pm )

    Уран илтгэгч биш жинхэнэ еронхийлогчтэй л болох юмсандаа монголчууд Минь

  • Anonymous (March 23, 2013 10:34:11 am )

    heleh hiihni zurduggvi eh ornoo gesen vnen setgeltei erunhiilugchtei bolohson

  • Anonymous (March 23, 2013 3:49:36 pm )

    Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид дахин сонгогдох ерөөл дэвшүүлж,ард олныгоо дэмжихийг уриалж байна.Д.Эрдэнэзуу олигтойхон ухаалаг юм бичээрэй.Инээдтэй юм.

  • Anonymous (March 23, 2013 3:58:17 pm )

    Man nam xvmvvs yaj idej yyj bsaniig odoo l bid medej bna shvv dee ted bxdaa ard tvmen bidniig boddog bsan bol uur l doo shydarga es gedegiig elbegdorj garch irj bj bid mederch exelsen shvv dee vnendee mongoliin ard tvmen yxaantai ychraas daxiad mongol ardiin namiig gargaj ter namaas ner debshigchiig demjij tenegtexgvi l dee elbegdorj daxin garnaa

  • Anonymous (March 23, 2013 11:37:50 pm )

    elbegee garahni todorhoi .

  • Anonymous (March 24, 2013 1:52:21 am )

    СЭТГҮҮЛЧ ГУАЙ ЯАЖ Ч МУУЛААД ОДООХОНДОО ЭЛБЭГЭЭГЭЭС ИЛҮҮ ХҮН АЛГА ХАРИН ЭНХБАЯРЫГ СУЛЛАВАЛ ЭЛБЭГЭЭ БОЛ ТЭГЭЭД ДУУСАА

  • Anonymous (March 24, 2013 6:22:35 pm )

    4jil ni dyysahaar ard tumend hair zarlaad zahiin horolold ochood,eldeb zyragaa neted tabiad uruiguu onigoo bolgoh umdaa

  • Anonymous (March 24, 2013 6:36:44 pm )

    elbegdorj bol hamgiin adgiin hun

  • Anonymous (March 24, 2013 6:38:29 pm )

    yaaj iim uiwaagui ichmeer bj chaddag bnaa ene uls torchid songuuli bolhoor genet uhaan orson yum shig ard tumendee dolidgonoj bdag!!!!! ya;languaya elbegdorj!

  • Anonymous (March 24, 2013 6:39:50 pm )

    ard tumen hichneen doroi dord amidrach bna elbegdorj yadarsan neg aild orood neg tsag suuj chadahgui shdee yaduu irged yu idej yaaj hubtsslaj yabj bgaag mederdeg ch boloosoi!!

  • Anonymous (March 24, 2013 6:40:39 pm )

    hudalaa am piguur hiij tsaanaa dald sanaa aguulsan bag omsson araatan shu de elbegdorj

  • Anonymous (March 24, 2013 7:18:34 pm )

    Elbegdorj 17 chingeleg spirtiig Battulgatai niileed l uuchihsan hun dee

  • Anonymous (March 25, 2013 8:52:25 am )

    АН гүндалайг дэвшүүлээчээ

  • Anonymous (March 25, 2013 6:08:59 pm )

    АН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ҮЙ ОЛНООР ХАЛЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙГААГ ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ БОЛОХ УУ? ЕРӨХИЙЛӨГЧӨӨ? ХУДЛАА ШОУ ХИЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ? ТЭГЭЭД БАС АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БАЯНГОЛ ГЭНЭЭ?

antalya rent a car