antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2013 55 comments

Л.ЭРДЭНЭТУУЛ: АН өнгөлөн далдалсан фашист дэглэм тогтоочихоод байна

нийтлэсэн Admin

702bbc276c705e55originalУлс төр судлаач Л. Эрдэнэтуулын ярилцлагыг хүргэе.

-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна. Та үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

Ер нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдал их гүн гүнзгий хямрал дампуурлын байдалтай байна. Яагаад гэвэл олон жил бугшсан улс төрийн системд өөрт нь шинэчлэл хэрэгтэй байдаг. Гэтэл энэ шинэчлэлтийн үйл явц явахгүй байдал нь улам дордуулах тал руугаа яваад байна гэж харагдаж байна. Хамгийн гол нь энэ дампуурал хямрах үйл явц нийгэм бүхэлдээ энэ дотор нийгмийн бас нэгэн салбар болох улс төрд асар их хурдацтай явж байна. Өмнөх 20 жилд хурд нь аажим аажмаар хямралын үйл явц явж байсан бол одоо үед бүр сансрын хурдтай гэж хэлж болохоор үйл явц явж байна.

-Тэгэхээр энэ хямралын эхлэл чухам хаанаас эхэлж байна. Аль хэсэгтээ энэ хямрал илүү гүнзгийрч байна?

Өөрийн гэсэн зүй ёсны шалтгаан ч байгаа.Үүн дээр нь тодорхой субьектив гэж хэлдэг бүлэг хүмүүсээс, улс төрийн намуудаас, улс төрд орж байгаа бусад субьектуудээс хамаарсан ийм хүчин зүйлүүд нэмэгдэж байна.Тэгэхээр яг хямралын үйл явц тэдэн оноос эхлэлтэй гэж хэлэхэд хэцүү л дээ. Хамгийн гол нь бид нийгмийн өөрчлөлтөөр улс төр цэвэрших боломжууд өмнөх он жилүүдэд байсан. Харамсалтай нь энэ боломжийг улс төрийн эрх мэдэл барьж байгаа  нийгмийн бүлэг хэсэг хүмүүс энэ боломжоо ашиглаж чадаагүй харин ч байдлыг улам дордуулсаар ирсэн л дээ.

-3 дугаар сарын эхээр та улс төрийн намуудын дарга нарт хандаад ил захидал илгээсэн байсан. Таны ил захидалд таны хандсан хүмүүс хэр анхаарлаа хандуулсан бэ?

Зохих хэмжээгээр надад хариу өгсөн гэж би үзэж байгаа. Ямар ч байсан гурвууланд нь түрүүчийн долоо хоногт өгсөн.  Энхбаяр дарга эмнэлэгт хэвтэж байгаа эрх чөлөө нь хязгаарлагдсан ийм нөхцөл байдалд хилс хэрэгт гүтгэгдээд байгаа. Тэгэхээр Энхбаяр даргатай би өнгөрсөн долоо хоногт 2 дугаар эмнэлэг дээр очиж биечлэн уулзсан. Энхсайхан даргатай мөн биечлэн уулзсан.Санал солилцсон. Энхтүвшин даргатай ч тодорхой хэмжээгээр уулзсан. Санал солилцсон гэж хэлж болно. Ерөнхийдөө бүгд улс төрийн хүрээнийхэн,  тэр байтугай Ардчилсан нам дотроо миний захидалд дурдсан зүйлүүдийг үнэн зөв бодит талтай гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Гагцхүү гарцаа олж харж чадахгүй байгаа юм. Чухам гарц тэгвэл юундаа байна гэхээр одоо байдлыг аажим аажмаар дээрдүүлэх эсвэл нилээд шийдэмгий зоримог арга хэмжээ авах гэх мэт арга замууд  дээр саад бэрхшээл байна. Мэдээж захидалд дурдсан баримтуудыг мөн л хүлээн зөвшөөрөх хэсэг үлдчихсэн байгаа. Миний захидлын гол санаа өнөөдөр нийгмийн дампуурал ямар байдалд хүргэсэн бэ гэвэл нэг нам тухайлбал дангаараа олонхи болж чадаагүй ч гэсэн Ардчилсан нам өнөөдөр буруу замаар будаа тээгээд үндсэндээ  ардчилалынхаа гол зарчмуудыг уландаа гишгээд нэг ёсны өнгөлөн далдалсан фащист дэглэм тогтоочихоод байна.Хэтэрхий их дураараа авирлаж байна. Байдлыг сайжруулах нэрийдлээр бусад намуудын сөрөг хүчин сул дорой байгаагаар далимдуулан бүхий л салбарын, нийгмийн бүх эрх мэдлийг хууль хүчний байгууллагууд,  Ардчилсан намын эрх бүхий бүлэглэлүүд гартаа атгах үйл явц ямар ч хяналтгүйгээр үргэлжлэн явж байна гэдгийг цохон тэмдэглэсэн байгаа. Энэ дээр бодит парламент доторх болон гаднах сөрөг хүчний нэгдмэл нэгдсэн байр суурь маш их чухал юм гэдгийг мөн дурдсан. Ер нь уг захидалд дурдсан би өөрийн дүгнэлтүүдээ  нилээд дэлгэрүүлэх ажлыг эхлүүлчихсэн явж байна. Ялангуяа нотолгоо гаргах тал дээр яагаад өнөөдөр Ардчилсан нам дураараа аашлах зам руугаа оров,  сөрөг хүчин яагаад дотроо зөрчилтэй байна, өнөөдөр хүссэн хүсээгүй зарим намуудын ааш авираас харахад жишээлбэл Ардын нам руу их дайрч байна л даа. Гэтэл би ч гэсэн өөрөө МАН-тай таатай харьцаатай хүн биш. Ний нуугүй хэлэхэд тэднийг шүүмжилдэг. Удирдлагынх нь арга барилыг шүүмжилдэг. Гэхдээ өнөөдөр хүссэн хүсээгүй монголын энэ улс төрийн тогтолцоонд парламент харьцангуй олон суудалтай бодит системгүй сөрөг хүчин гэж ярьдаг Ардчилсан намд хянах хамгийн том хүч бол энэ нам дээр төвлөрсөн байгаа. Тийм учраас намуудын уулзалтан дээр зарим нэг жижиг гэгддэг намууд хэт их дайрч Ардчилсан болон Ардын намыг татан буулгах хэрэгтэй гэх мэтчилэнгийн яриа надад маш их гайхшралыг төрүүлсэн. Яагаад гэвэл ардчилсан гэгдээд байгаа нийгэмд байж боломгүй зүйл. Цагийн сайханд одоогийн МАН хуучин нэрээр Монгол Ардын Хувьсгалт Нам засгийн эрх барьж байхад мөн л парламент дах сөрөг хүчин нь Ардчилсан нам байсан. Тэгэхэд хэзээ ч Ардчилсан намыг татан буулгая, өмч хөрөнгийг нь хурааж авая гэсэн яриа гардаггүй байсан. Яагаад гэвэл тодорхой хэмжээгээр ардчилсан нам жинхэнэ сөрөг хүчнээ хүлээн зөвшөөрч байж энэ улс төрийн бохирдол арилдаг. Тодорхой хэмжээгээр сөрөг хүчнээ хүлээн зөвшөөрч байж, сөрөг хүчнээ огт үгүйсгэж,  нугачин дарна гэдэг шууд дарангуйлалын систем яаж ч  бодсон онолоороо ч гэсэн тийм байгаа.

-Ардчилсан намыг ер нь хууль бус үйлдлүүд олон хийж байна гээд Үндсэн хуулийн цэцэд ч гэсэн зарим төлөөллүүд хандсан байдаг. Тэгэхээр энэ удаагийн Засгийн газарт бас МАХН-н төлөөлөл Иргэний Зориг Ногоон намын төлөөлөл байгаа. Тэд нарын дуу хоолой хүрэлцэхгүй байна уу? Та юу ажиглаж байна?

Миний ажиглаж байгаагаар түрүүн хэлсэн дээ. Хэрэв МАН өнөөдөр УИХ дахь сөрөг хүчин байгаа.  Эвслийн засгийн газарт  цөөнх нь болж байгаа нь Шударга ёс эвсэл бөгөөд Иргэний Зоригийн төлөөлөл байгаа. Иргэний Зоригийн хувьд байр суурь нь үнэхээр тодорхой биш байдаг болохоор Шударга ёс эвслийн хувьд Засгийн Газрын хүрээнд ямарч байсан бас нэг улс орны хөгжилд мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэх, мөн хамгийн гол нь өнөөдөр үүсээд байгаа  улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, шударга ёсны төлөө хамтран ажиллах, болохоос нь болохгүйг нь хүртэл тодорхой парагматик  байр суурьтай байгаа гэж ойлгогдож байна. Гэхдээ үнэхээр Ардчилсан намын хууль зөрчсөн үйлдлүүд Цэцээр тогтоогдох юм бол энийг аль нь ч хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

-Сөрөг хүчний хувьд нэг талаас тооны хувьд бас чамлахааргүй. Тэгтэл сөрөг хүчин бас өөрсдөө сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай сайн биелүүлж чадахгүй гэдэг шүүмжлэл гаднаас ч,  дотноос ч маш их гарч байна. Чухам яагаад хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байна? Зарим талаас үлбэгэр сул дорой гэсэн дүгнэлт ч гарч байна?

Тэр бол үнэн л дээ. Ер нь аль ч улс төрийн нам Монголд хямралд орчихоод байна. Энэ олон жилийн  ялзралын систем  намууд мөнгөн дээр тогтсон бизнесийн бүлэглэлүүдээс хамааралтай байсан  нь өөрөө намуудын ялзралыг жижиг том гэлтгүй бий болгочихсон. Намууд ялзрахаараа яадаг вэ гэхээр доторх бүлэглэлүүдийнх нь зөрчил их хурцатдаг. Өнөөдөр ямар нэгэн байдлаар фракцгүй,  бүлэггүй,  албан бус фракцгүй  нам гэж байхгүй  дээ. Тэр тусмаа Засгийн эрхэнд эрх мэдэл хичнээн ойрхон байна, төчнөөн зөрчил нь мөнгөн дээр тогтож байгаа нөхцөлд зохицуулах нь улам хэцүү болдог. Энэ бол зүгээр нэг үзэл баримтлалын ч юм уу зөрчил. Одоо өөр өөр байр суурийн асуудлыг дугуй ширээний ард сууж байгаад хэрэлдээд зодолдоод ч гэсэн ойлголцолд хүрч болдог. Мөнгөн дээр, мөнгөний эрх ашиг дээр суурилсан зөрчил гэдэг зохицуулахад асар их  хэцүү. Тийм учраас энэ АН, МАН нь урьд нь засгийн эрх барилцаж байсан  намуудын фракцуудын зөрчил  нь өөрөө зохицуулагдсан ч гэсэн юугаар зохицуулагдав гэвэл дахиад эргээд л нөгөө мөнгө санхүү,  бялуу хуваалтаар зохицуулагддаг учраас энэ нь  намуудын ялзралаа улам гүнзгийрүүлээд байгаа явдал юм. Бид нар энэ чөтгөрийн тойргоос гарах нь чухал.

-Сүүлийн хоёр удаагийн сонгуулиас харахад аль аль нь УИХ–д олонхи болж чадсангүй, олон суудлыг авлаа. Тэгээд хамтарсан Засгийн газар, Эвслийн Засгийн газар гэж байгуулагдлаа. Эндээс та хараад улс төр судлаачийнхаа хувьд ямар дүгнэлтийг хийв?

Мэдээж аль аль нь дангаараа олонхийн суудал авч чадаагүй нөхцөлд Үндсэн хуулинд ч заачихсан байгаа намууд хоорондоо зөвшилцөж эвсэл байгуулна. Нам хоорондын зөвшилцлийн асуудал. Тийм учраас энэ процесс хуулийнхаа хүрээнд явагдах нь явагдсан. Шударга ёс эвсэлтэй хамтраад Засгийн газар байгуулагдаад явж байна. Өөр янз бүрийн эвслийн хэлбэрүүд өөр намууд хоорондоо өөр бүлэг ярих үйл явц бол нээлттэй байгаа.  Үүн дээр юу ажиглагдаж байна гэхээр Ардчилсан нам өөрийнхөө харьцангуй олон суудлыг их овжингоор ашиглаад түрүүний хэлсэн сөрөг хүчин буюу МАН-н дотоод зөрчилдөөнд  идэгдсэн байдлыг ашиглаад,  бүр олонхи болж, илүү том эрх мэдлийг төвлөрүүлэх гээд ядаад байгаа юм. Тэрнээсээ илүү давраад явчихсан. Энэ байдалд анхаарал хандуулахын тулд, би яг тэр намуудын дарга нар гэдэгтэй тодруулан онцгойлон сөрөг хүчин болон МАН, МАХН эвсэлд нь багтаж байгаа МҮАН-ын дарга нарт хандсан юм.

-Сүүлийн үед Монголд хэтэрхий олон нам байна гэсэн шүүмжлэл ялангуяа иргэдийн зүгээс гардаг. Талцлыг бий болгож байна гээд. Улс төрд шинэ гурав дахь хүчний орон зай байна гээд яриад байдаг. Яг ингээд иргэдийн сонголтоос харахад шинэ хүч орж ирэхгүй, энэ нь иргэдийн сонголттой холбоотой байна уу,  аль эсвэл манай тогтолцоо хууль эрх зүйтэй холбоотой байна уу?

Үнэхээр тогтолцоотой холбоотой. Манай намуудын тогтолцоо өөрөө ялангуяа сүүлийн 20 жил явсан хэт их эрх мэдэл мөнгө хоёр хутгалдсан байдал нь ямар ойлголтыг төрүүлсэн бэ гэвэл ямарч байсан нам байгуулчихвал бялуунд хүрчих гэсэн сэтгэл зүйг төрүүлээд байна. Тэгэхээр намуудын олширч байгаа нь үүнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл улс төрөөр дамжиж мөнгө хийж болдог юм байна гэдэг дээр суурилсан зүйл байдаг. Хэрвээ энэ хүчин зүйл нь багасчихвал тэгэж дурын хүн нам байгуулах үзэгдэл багасна.Гэхдээ энэ нь өөрөө нилээд удаан хугацааны процесс. Дан ганц улс төрийн намуудад өөрчлөлт оруулаад засрах зүйл биш. Энэ нь тогтолцоогоороо нийгмийн доройтол.Үүнийг засч залруулж байж засрах зүйл юм. Хамгийн аюултай нь иргэд үүнийг мэдрээд харанхуй сонгогчийг бий болгож байна. Энэ улс төр мөнгө хоёр хутгалдсанаар өөрсдөө дахин дахин засгийн эрхийг төвлөрүүлэхийн тулд аль болохоор сонгогчдийг боловсрол дорой харанхуй мөнгөнөөс хамааралтай болгож байна.  Сонгогч хэзээ ч ухамсартай сонголт хийдэггүй. Тухайн сонгуулийн үеэр хэн нь их мөнгө цацна,  хэн нь илүү сурталчилгаа явуулж,  уран үгээр донгодно тийшээ л хошуурдаг болсон. Ийм бүдүүлэг сонгогчдыг бий болгоод байна. Энэ нь нийгэмд асар их хортой үзэгдэл. Сонгогч өөрөө ухамсартай байж чадвал ардчилсан сонгууль бий болж чадна.

-Улс төрийн намуудын төлөвшлийн асуудлаар нилээд хэдэн жил ярьж байна. Сүүлийн үед улс төрийн намын тухай хуулинд, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах тодорхой төслүүд явагдаж байгаа. Энэ төслүүдийг олж харав уу?

Би яриа л сонссон болохоос биш нэг ч тодорхой санал сонсоогүй. Яагаад гэвэл ямар ч үед ойлгомжтой бүх хуулиуд, бүх тогтолцоо олон хууль эрх зүйн баримт бичгээс хамаардаг зүйл. Нэгийг нь өөрчиллөө гэхэд манайд сүүлийн үед ямар зүйл их ажиглагдаж байна гэхээр хөрөнгө оруулалтын хуулийг өөрчилнө ч гэдэг юм уу, улс төрийн намуудын хуулийг өөрчлөөд бүх юм сайхан болчихно гээд сурталчилдаг. Үүгээр хуулиндаа гар хүрэхээрээ дахин тэрийг улам дордуулчихдаг. Хачин гаж зүйл бий болчихоод байна. Энэ нь юутай холбоотой гэхээр өөрсдөө гол үндэс суурийг нь олж харахгүй байгаа юм. Тэгэхээр улс төрийн бүр тогтолцоогоо эрүүлжүүлэхийн тулд мэдээж Үндсэн хуулиа өөрчлөх нь гарцаагүй. Сонгуулийн тогтолцоогоо боловсронгуй болгох нь зөв. Бусад нийгэмд хамааралтай бүх л хуулиа шинэчлэх нь зайлшгүй хэрэгтэй. Нийгмийн ёс суртахуун асар их доройтож байна.

-Одоо 2013 оны ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа учраас улс төрийн намуудын хувьд гол сэдэв Ерөнхийлөгчийн сонгууль. Ялангуяа сөрөг хүчний хувьд амжилттай оролцох гэдэг том зорилт байгаа байх. Үүнтэй холбоотойгоор МАН, МАХН хоёр эвсэж нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай яриа нэг хэсэг гэрч байгаад намдлаа шүү дээ?

Гадуур ч юм уу эсвэл сайтуудаар гарсан яриа мэдээлэл ч юм уу бор шувуугаар эвсэх нэгдэх үйл явц яриа гарсан. Гэхдээ нэгэн зүйлийг хэлэхэд аль ч намуудад хамтран ажиллах албан ёсны бөгөөд албан бус байдлаар хамтран ажиллах асуудал нээлттэй байдаг. Хамгийн гол нь тэр намууд ашиг сонирхлоо зөв тодорхойлох. Хэрвээ нэг нийтлэг асуудал тохирч чадах юм бол ямарч хэлбэрээр албан ёсны эвсэл байгуулж болдог. Албан бус хамтран ажиллагаа байж болдог хэлбэрүүд маш олон. МАХН, МАН-ын хамтын ажиллагааны асуудал нээлттэй хэвээрээ байх. Тийм байх ёстой. Тэгэхээр МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ороход МАХН ямар зорилготой гэдэг яриа хэлцлүүд эрчимтэй яригдах ёстой. Эрчимтэй хэлэлцэх нь амжилтанд хүрэх том арга зам юм. Аль аль ч намын төлөөлөл уйгагүй зөвлөлдөх ёстой.

-Хэрвээ МАХН, МАН- тай эвсэж нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд орвол Хамтарсан Засгийн газар  Шинэчлэлийн Засгийн газар орсон гэрээгээ зөрчсөн хэрэг болно гэсэн тайлбар гараад байгаа? Үнэхээр тийм зүйл болох уу?

Гэрээ зөрчсөн асуудал үүнд яг ний нуугүй хэлэхэд Ардчилсан нам өөрөө гэрээг зөрччихсөн явж байгаа. Яагаад гэвэл гэрээнд заасан орон нутгийн сонгуульд хамтран оролцох гэдэг заалтыг Ардчилсан нам хэрэгжүүлээгүй.

-Одоогийн Ерөнхийлөгчдөд өрсөлдөгч байхгүй байна гэсэн яриа байна?

Тэр өөрсдийнх нь явуулж байгаа сурталчилгаа. Яагаад гэвэл Ц. Элбэгдорж гэдэг хүн сүүлийн өнгөрсөн 4 жилд Монгол улсын Ерөнхийлөгчийн үүргээ хэрхэн биелүүлсэн бэ гэхээр маш муу дүгнэлт хийнэ. Тэгэхээр өөрөө Ерөнхийлөгчийн суудалд таарах уу гэдэг асуудал байгаа. Жишээ нь манай бүх гадаад бодлого бүрэн нурсан. Үнэнийг хэлэхэд бүрэн нурсан. Та нар анзаарсан байх гадаад ертөнцөд нэр хүндтэй улс оронд өндөр хэмжээний айлчлал  сүүлийн 4 жилд манайд байсан уу гэвэл үгүй. Айлчлалыг дагалдан орж ирдэг томоохон төсөл хөтөлбөр, хөнгөлттэй  зээл тусламж ч чирж ирж чадсангүй. Энэ нь  гадаад орнуудад Монгол улсын нэр хүнд унасаны илэрхийлэл.

Эх сурвалж: www.aravt.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

55 Comments

  • Anonymous (March 20, 2013 1:48:15 pm )

    Ene yamar ugaadas ni ihedchihsen nohoin gulug ve? MAH iihnii ugaadasiig ih idej dee. Gudamjnii yanhan huuhen gichii chin

  • Anonymous (March 20, 2013 1:49:42 pm )

    ene saixan gar songuuli duxud irxer ami ordog uls turiin yanxan shte…munch ix uzel bodol ni xurdan xuvirdag xun de xuurxi…

  • Anonymous (March 20, 2013 1:50:14 pm )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 4 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ International LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (March 20, 2013 1:58:58 pm )

    t1 avgai

  • Anonymous (March 20, 2013 1:59:45 pm )

    ene hun bol ulstorch bish zugeer l neree hudaldsan huuhen gedeg n todorhoi bna haramsaltai yum!hoorhii doo ardchilsan nam bgaagui bol erdenetuul gdg hun magadgui zah deer yum zaraad zogsoj bh bsn bh daa!joohon garal uuslee bodoj neree hudaldmaar yum!

  • Anonymous (March 20, 2013 2:22:10 pm )

    Гостуу минь хол бай

  • Anonymous (March 20, 2013 2:36:19 pm )

    Эрдэнэтуул өөрийнхөө хувьд сайн улс төр судлаач байж магад гэхдээ юманд учир суманд занги бий манай улсад улс төрийн эрх мэдлээр луйвар хийдэг маш эвгүй дэглэм тогтсон ард түмнийг бэлэнчлэн дээшээ харж хишиг горьддог,газар шороон дээрээ бараг гишгэх эрхгүйгээр амьдрах болгочихсон байхад энэ бүгдийг хуулиа дээдлэн ердийн бидний хэллэгээр чангахан гараар барьж энэ бүгдтэй сөрж ажиллаж байгаа энэ шинэ засгийг фашист гэж нэрлэх нь дэндсэн асуудал шүү. мань мэтийг бодвол улс төрийн шинжилгээ судлагаа хийдэг хүн уул нь ингэж хэлж бичиж байгаа нь харамсалтай байна

  • Anonymous (March 20, 2013 3:23:11 pm )

    Balai sogtuu abgai mini hold

  • Anonymous (March 20, 2013 3:25:39 pm )

    ЭРДЭНЭТУУЛ МАШ ҮНЭН БОДИТОЙ ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙГАА. ШУДАРГА, ЗОРИТОГ, ӨНДӨР ЁС ЗҮЙТЭЙ СУДЛААЧ ШҮҮ. ЯМАР НЭГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ УЛС ӨР СУДЛААЧ ЭРЭЭД ОЛОХГҮЙ БОЛСОН ЭНЭ ҮЕД ТҮҮНИЙГ СОНСОХООСОО ДОРОМЖЛОХ НЬ ОЛОН БИЗ ДЭЭ. ДАХИАД Л ТҮҮНИЙ БИЧСЭН ДОЛЬ ХАМСАН УЛС ТӨРИЙН КОММЕИТУУД ДАГАЛДАНА ДАА.

  • Anonymous (March 20, 2013 3:46:22 pm )

    мундаг эмэгтэй юмаа. амь нас эрүүл мэндээ бодоорой. одоо үед их аюултай дэглэм тогтчихсон шүү. анхааралтай зоригтой байгаарай. ардчилсан фашизм аль хэзээний тогтжээ.

  • Anonymous (March 20, 2013 3:51:07 pm )

    hun uneng helsen tsagt yhaan syysan ni haragddag.ene hun shuud uneg pal hiitel ni helj anhaaryylsan bn.narin AN yhaarahyy?tgeed ch eden oligarhi,fraktsyydiin erhsheeld orson nam yagad ch eruul baij chadahgui

  • Anonymous (March 20, 2013 4:33:56 pm )

    ataa horsoldoo snataj uhej yavaa amitan er toohgui nam toohgui bulcnirhai uuriiguu sudalcnihaad hun sudal gaj dontoon

  • Anonymous (March 20, 2013 4:41:09 pm )

    estoi unen yum bichjee, namuud, ulstorchid negiig bodoosoi bilee. Ter tusmaa eronhiilogch elbegdorj unendee l bishee, Oor huniig l eronhiilogchid songoh estoi bolchihson doo, gadaadaar zugaalaad l baih yum yamarch ur dun baihgui, hairan mongo

  • Anonymous (March 20, 2013 4:43:39 pm )

    ene solit yu geed bga ym sogtuu awgai yun uls tur sudlaach arhil sain sudlaj bga baih da zuragtaar garch bga ni sogtuu l haragdaj bdag shde Enhbayr jaahan arhnii mungu ugsun ym bailgui de

  • Anonymous (March 20, 2013 4:53:32 pm )

    UNEN UG HELSEN HUND GYTADIIN SHEESNUUD DURGUI UHER UNASAN NOHOINTSRUUD DURGUI GEJ UNEN SHUU

  • Anonymous (March 20, 2013 4:55:46 pm )

    hehe ene medrel muutai galzuu avgai zailaach ee mongoloos l zailchildaa

  • Anonymous (March 20, 2013 5:31:57 pm )

    erdenetuul zuv zuil yarisan baina, demjij baina.

  • Anonymous (March 20, 2013 5:33:42 pm )

    zaluu.com ene huuhen ugaasaa MAN iin hun baina galzuu yumaa zaluuchuudaa

  • Anonymous (March 20, 2013 5:44:32 pm )

    марзан юм марзан юм марзан юм хэ хэ хэ

  • Anonymous (March 20, 2013 6:16:20 pm )

    uneheer gaihaltai undur medremjtei bolovsorson uls turch iumaa, gaihaltai saihan uneniig yaruu tod heljee.uunees iluu unen gej baihgui shuu. baharhaltai emegtei iumaa.

  • Anonymous (March 20, 2013 6:28:41 pm )

    Энэ мэдрэлийн овчтэй л дээ

  • Anonymous (March 20, 2013 6:33:10 pm )

    оюун ухааны хувьд саруулхан маш шударга эмэгтэй шүү.

  • Anonymous (March 20, 2013 6:52:53 pm )

    ¯ÍÝÕÝÝÐ ÀÍ ÀÐÄ×ÈËËÛÍ ¯ÇÝË ÁÎÄÎË, ת˪ªÒ ÇÀÕ ÇÝÝËÈÉÍ ÎÍÎËÎÎÑ ÓÕÀÐÑÀÍ ÎËÎÍ ÀÐÃÀ ÕÝÌÆÝÝ ßÂÓÓËÆ ÁÀÉÃÀÀ ¯¯ÍÈÉ ÈËÝÐÝË ÍÜ ÞÌ Ë ÁÎË ÒÎÐÃÎÍÎ, ÕÓÐÀÀÍÀ, ÕÀÀÍÀ, ÝÌÕÝËÍÝ ÖÝÃÖËÝÍÝ ÃÝÄÝà ÍÝÐÈÉÍ ÄÎÐ ÑÝÒÃÝÃÄÝË ÁÈ×ÈÕ ÝÐÕÈÉà կÐÒÝË ÕßÇÃÀÀÐËÀÕ ÑÀÍÀË ÃÀÐÃÀÑÀÍ. ÝÐÄÝÍÝÒÓÓË ¯ÍÝÕÝÝÐ ÁÎÄÈÒ ÁÀÉÄËÛà ÁÈ×ÑÝÍ ÁÀÉÍÀ.

  • Anonymous (March 20, 2013 6:53:12 pm )

    nohoin baas teneg avgai tiim l sain yum bol tumend heregtei tom yum hiihgui yasan yum hudlaa hooson chalchihaas tsaash yu ch alga

  • Anonymous (March 20, 2013 6:55:28 pm )

    Энэ зайлуул. Үнэн худал нь мэдэгдэхгүй нэг юм орилоод л байх юм. Даанч хүн тоохгүй юм даа. Дээр үед “Мэдхгүй. Энэ хужаа нэг юм хэлээд л байх юм” гээд л нөгөө хужааг хүмүүс огт тоодоггүй байсаниай адилхан.

  • Anonymous (March 20, 2013 7:29:53 pm )

    ene chini man iin ooriigoo uls tor sudlaach ..gej nerleed yavdag teneg balai avgai baina sh dee

  • Anonymous (March 20, 2013 7:38:30 pm )

    YAMBII AVGAI! ENHBAYARTAIGAA ELIIREED L BNUU!!

  • Anonymous (March 20, 2013 7:44:19 pm )

    ene avgaiMAN.MAXN-galzuu ulaan surtalagch bgaa yum.Yunii ulas tur sudalh.ene 20 jil bugalsan idee beerig shaxad pashist deglem bolood bnuu teneg awgai chin chamaas uhaantai hun bgaa .eee chaawaas zail

  • Anonymous (March 20, 2013 7:53:05 pm )

    xamgiin gol ni xenii gar xol xuuxeldei ve gdg ni l chuxal nshuudee us gezeg bj bgaa tsarai neg bishee uxaantai xun yavch bish ugiig ni bi l lav tooj sonskuun bna xe xe xi xi

  • Anonymous (March 20, 2013 7:53:53 pm )

    Þó ÷ ìýäýõã¿é ìýäðýë¿¿ä ë õ¿íèéã ýëäýâ õî¸ðîîð äîðîìæèëäîã þì.Àðä÷èëàë, øóäàðãà ¸ñ ãýäýã ÷èíü õ¿í ººðèéíõºº ¿çýë áîäëûã èëýðõèéëýõ áèçäýý.Áèòãèé õ¿íèéã äîðîìæèë ñî¸ëòîé áàé.ªºðñ人 ìóóñàéí ÿíõàíóóä

  • Anonymous (March 20, 2013 7:55:44 pm )

    Ýðäýíýòóóë áîë ýíý ýëäýâ ç¿éë áè÷èæ áàéãàà òýíýã¿¿äèéí äýðãýä ìýäëýã ìýðãýæèëòýé, áîëîâñðîëòîé õ¿í

  • Anonymous (March 20, 2013 8:32:44 pm )

    uuriinhuu amidralig tsegtslej chadaagui sogtuu ene huuhen buhel uls ornig shuumjleh dugneh gej uy bhav de.uuriigu hen gej toodog bnaa.umnuus ni ichih uym da.

  • Anonymous (March 20, 2013 8:41:45 pm )

    Согтуу авгай. Үргэлж шартчихсан явдаг.

  • Anonymous (March 20, 2013 8:52:07 pm )

    улс төрч хүн арай ийм дүгнэлт хийхгүй. Энэ авгай би улс төрч гэж өөрийгөө ярьдаг юм билээ.Энэ ярьсан зүйлийг нь үзэхэд улс төрч хүний үнэр ч үгүй.Өнөөдрийн байдлаар манайд фашист дэглэм байтугай,тоталитар дэглэм ч тогтоогүй байна.Харин 2000-2008 онуудад нэг хүнийг тахин шүтсэн тоталитар байдал газар авсан талтай. Гэдч үүнийг ард түмэн сонгуулиар таслан зогсоосон.

  • Anonymous (March 20, 2013 9:09:41 pm )

    ЭНЭ ХҮН МАШ ҮНЭН ЗҮЙЛИЙГ ХЭЛСЭН БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА

  • Anonymous (March 20, 2013 9:15:11 pm )

    Тэнэг архичин улстөриин хутгуур авгаиг хүн болгон мэднэ

  • Anonymous (March 20, 2013 11:12:59 pm )

    Энэ авгай амьд байсан юм уу бур чимээгуй болсон байсан юм хавар болсон чинь дэмийрээд гараад ирдэг байна ш дээ еронхийлогч болгон улс хэсэж юм гуйгаад байвал бид нар тусгаар тогтонсон улс байж чадах уу энэ авгай бол юм гуйгаад монголд тогтохгуй гуйлагчин еронхийлогч болох ум байна даа уул нь толгойн нь гайгуй юм шиг байсан юм бур тэнэгтдэг байна ш дээ зайлуул хавар аа гэж хун болгоны синдром ходлох юм даа

  • Anonymous (March 21, 2013 7:17:00 am )

    Эрдэнэтуулаас адах санаа их байна

  • Anonymous (March 21, 2013 7:54:58 am )

    Эрдэнэтуулаа чи өөрийгөө мэдэж байгаа биз. Сайхан архичин гар даа.Нөгөө Энхбяарынхаа зараалаар угаадсыг нь долоогоод явж байна уу. Ядаж байхад Энхбаяр нь ахиухан юм өгчихгүй хэцүү л байдаг юм шиг ээ.

  • Anonymous (March 21, 2013 8:06:16 am )

    ийм тэнэг архи уудаг согтуу авгай өөрийгөө улстөр судлаач гэж цоллоод байхаар юу болох юм бэ ? надад байгаа үзэл бодлыг энэ авгай цэцэрхээд засахгүй . өөрөө үзэл бодлоороо төлөвшөөгүй бүх нам дамжиж адаг сүүлдээ махн ыг бараадаад явж байгааг чинь олон хүн мэднэ.дээшээ гарчих юмсан гэж олонд танигдах гэсэн арчаагүй ядарсан арга шүү

  • Anonymous (March 21, 2013 8:22:49 am )

    ARDCHILSAN NAMIIN TOGTOOSON FASHIST DEGLEM

  • Anonymous (March 21, 2013 8:42:51 am )

    Энэ нэг мэдрэл муутай авгай болиосой.

  • Anonymous (March 21, 2013 9:20:08 am )

    ЁСТОЙ МУНДАГ, ХУГАРШГҮЙ ЧИГ ШУГАМТАЙ, ХУДАЛДАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧ. ЧАМАЙГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА, БИТГИЙ БУУЖ ӨГ. ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ ГАНЦ Ч ГЭСЭН ИЛЭРЧ БАЙХ НЬ БАХДАЛТАЙ БАЙДАГ. МОНГОЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭН ХҮМҮҮСТЭЙ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ МОНГОЛОО ШИНЭЧЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙНА.

  • Anonymous (March 21, 2013 9:26:16 am )

    Алддаггүй хүн гэж байхгүй, яадагийм, архи уувал уугаа л биз. Ямар монголыг ууж байгаа биш дээ. Хүн нь хүнээрээ байж чадахгүй энэ нийгэмд архитай нөхөрлөх үе гардаг л биз. Ухаанаа уугаагүй л бол болоо. АН ийм хүнийг тогтоож чадаагүй юм бол АРДЧЛААГҮЙ л НАМ юм байна даа. Одоо АН-ыг дэмжихээ больсоон.

  • Anonymous (March 21, 2013 10:08:23 am )

    enkhbyariin buus

  • Anonymous (March 21, 2013 10:50:56 am )

    энэ тэнэг авгай энд тэнд очиж янз бүрийн юм яриад нам нам дамжсан авгай хорчин

  • Anonymous (March 21, 2013 3:18:26 pm )

    Ene ymar teneg setguulch ene arhichingaas ochij eldeviin hov asuudag baaa, naadah chini hund gar shuu de, tsgta zasgiin ordond ajillaj bhda barand zasgiin gazriinhaa unemlehiig tavij /mongoo tolj chadahgui/ yyj bsan avgaintsar sh te, arhind tolgoigoo meduulsen teneg avgai, ter bitgii hel bichig barimtiig ni avaachij tootsoogo hiie gesen zugtaagaad uulzahgui ordni dejur ni ene manai unemleh yahaara end yavj bdag ym geed huraagaad avch bsan, ingeed tolboro hiigeegui ynen buduuleg teneg gar da, nam, nam damjdag tenegiig hen ch tooho bolison sh te, ter tysma ardchilsan nam bur haysan, ajlaa hiij chadahgui arhidaad hoogdson shuu de.

  • Anonymous (March 21, 2013 4:01:20 pm )

    угаасаа л дампуурч байгаа нь үнэн юм чинь энэ засаг төр.улс төрчид гэж өөрсдийгөө нэрлэсэн хэдхэн хүний санаа оноо санал шийдвэрээр бүх юм явж байгаа нь үнэн шд,өмнө нь МАНын дарга нар,одоо АНын засгийн толгойд гарсан хэдэн дарга нарын үзэмж удирдамжаар шийдэгдэж байгаа биздээ.ийм байхад Ардчилсан коммунистууд гэнэ үү,ардчилсан Фашистууд гэнэ үү ялгаа алга шд.одоо л бүх юм дэг журамдаа орж байгаа мэт боловч цаанаа эдний эрх ашиг л явж байгаа шд,

  • Anonymous (March 21, 2013 5:00:18 pm )

    mash zov demjij bna amjilt husii. Unen shuu

  • Anonymous (March 21, 2013 7:03:09 pm )

    монгол төр боловсоргүй төр болжээ , энэ нь боловсон хүчинг шалгаруулахдаа мэдлэг боловсролын ямарч өндөр босог шалгуур алга, зөвхөн намаар нь л томилж байна.

  • Anonymous (March 21, 2013 7:51:26 pm )

    dEMJIJ BN

  • Anonymous (March 21, 2013 8:50:25 pm )

    ÑÓÓÄÀË ÎËÄÎÎÃ¯É ¯ÕÝÕ ÃÝÆ ÁÀÉÃÀÀ ÞÌ ÁÀÉÕÄÀÀ ÕªªÐÕÈÉ ÀÌÜÒÀÍ

  • Anonymous (March 22, 2013 8:09:08 am )

    Saikhan heljee

  • Anonymous (March 22, 2013 10:33:01 pm )

    уяаг нь уртасгаад угаадас хувингаар долоолговол овоо хуцах нээ.болио чи хэдэн төгрөг аваад хуцаж байгаа биз.чамайг мэдэхгүй хэн ч байхгүй.Чамайг сонсдог мал ч байхгүй.шинэчилнэ гэдэг нь хууль дүрэмээ дээдэлдэг, эмх цэгцтэй,ард түмнээ сонсдог, ард түмэндээ үйлчилдэг болгох гэж ажил хийж байгаа хүмүүсийг чи битгий худалаа ярь

  • Anonymous (March 24, 2013 2:31:18 am )

    Энэ авгай фашизм гэж юуг хэлдгийг мэддэг юм болов уу? Өөрийгөө улс төр судлаач гээд нэрлэчихэн ичиж үхмээр.Монгол эмэгтэй чүүд маань юу л болоод байна даа бурханаар ч бөөлжөөд л, улс төрөөр ч бөөлжөөд л,эрх мэдлээр ч бөөлжөөд л бөөлжөөд л бөөлжөөд л !!!!!!!

antalya rent a car