antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2013 3 comments

“Монголын кино урлаг ба эмэгтэйчүүдийн оролцоо”

нийтлэсэн Admin

DSC_0716Эрдэм шинжилгээний бага хурлыг МҮКУА-аас 2013 оны 03 дугаар сарын 18-нд “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион явууллаа. Уг хуралаар кино судлаач, эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Тэд монголын кино урлагт эмэгтэйчүүдийн дүр дутмаг байгаа, кино урлаг гэдэг бол тухайн улс үндэстэний соёл, уламжлалыг үр хойчдоо тэр хэвээр нь хадгалж, үлдээх үнэт зүйл байдаг болон монголын кино урлагт өнөөгийн түүхэн сэдэвтэй киноны судалгаа, хэл найруулга муу байгааг хуралд оролцогч эрдэмтэн судлаачид онцолж байлаа. Сүүлийн үед гарч байгаа киноны хэл, хэллэг ядуу, кино зохиолчдын судалгаа муу байгааг доктор профессор Б.Хишигсүх “Ану хатан” түүхэн сэдэвтэй кинон дээр жишээ авч,“Түүхэн зохиол түүх төвтэй байхын учир” илтгэлдээ энэ киноны талаар хэд хэдэн шүүмж хэлсэн бөгөөд киноны үнэ цэнэ нь тухайн зохиолынхоо хэл найруулагт байдаг тул хичнээн сайн жүжигчид тоглосон ч зохиолдоо баригдаад дүрээ гаргаж чаддаггүй болон түүхэн кино түүхэн шугамаас хазайх ёсгүйг дурьдлаа. Харин киноны зураач, зураглаач, арын албаныхан чадварлаг байсныг өндөр үнэлсэн юм.

DSC_0637DSC_0618DSC_0683

Урлаг судлаач М.Ариунжаргал “Ардын элчийн Ариунаа ба эмэгтэй жүжигчдийн бүтээсэн онцлог дүрүүд” илтгэлдээ эмэгтэй жүжигчид ямар ур чадвартай байсныг болон тухайн цаг үеийнхээ нөхцөл байдлыг дэлгэцэнд дүрээрээ маш чадварлаг тусгаж чадсан талаар өгүүлсэн бол жүжигчин Отгонтогос:- Зөвхөн эмэгтэй жүжигчдийн талаар ихэвчлэн ярьдаг ч түүний ард маш олон эмэгтэйчүүд киноны арын албаны ажлыг үүрч явдаг. Тийм ч учраас кино наадам зохион байгуулагчид, тусгай шагналд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг болвол зүгээр байна гэсэн санал тавьлаа. Мөн бага хуралд оролцогчид зөвхөн монголын кино урлаг дахь эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөнгүй сэтгүүлч Г.Золжаргал “Баримтат кино, орчин цаг, төрөл зүйл” илтгэлдээ –Баримтат кино бол кино урлагийн мөн чанар байдаг талаар яриагаа дэлгэлээ. Доктор /Рh.D/ Л.Хэрлэн “Монголын кино урлагт хүүхдийн киноны хөг үгүйлэгдэж байна” илтгэлдээ Бүх урлагийн дотроос кино урлаг чухал, кино урлаг дотроос дуун ухаан чухал, дуугүй кино үзэх нь давсгүй хоол идэхтэй адил юм хэмээгээд хүүхдийн кино гарч байх хугацаандаа тухайн цаг үеийнхээ хүүхдүүдэд хүмүүжил олгодог тиймээс хүүхдийн киног хөгжүүлэх хэрэгтэй гэсэн юм… Сонирхолтой содон илтгэлүүдээр дүүрэн эрдэм шинжилгээний бага хурлыг “Зохиомж” ДС-ийн эрдэмтэн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Сэтгүүлч Ц.Чимэдрэгзэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 20, 2013 5:37:25 pm )

    энэ хурлын илтгэлүүдийг цувралаар оруулбал зүгээр юм.

  • Anonymous (March 21, 2013 5:47:46 pm )

    kino akademd talaekhaj bnaa ebe tsogtbayar ikhiig khiig bgaa zaluu bas zokhiomj surguuli terguunii surguuli shuu ta nard amjilt

  • Anonymous (March 21, 2013 5:48:54 pm )

    manai okhin ene zohiomj surguuliig togsson ym sain surguuli

antalya rent a car