Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Ариунсан ажлаа өгөх нь гэсэн мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд баттай эх сурвалжийн зүгээс нисч өнжив. Үүнтэй зуузай холбон Б.Ариунсанг Н.Алтанхуяг тийм ч амар ажлаас нь халчихгүй. АН- ыг санхүүжүүлэгчдийн тэргүүн эгнээний хүн. Ерөнхий сайдтай бизнесийн хамтрагч учраас тэр… гэсэн мэдээлэл бас цацагдлаа. Гэтэл Б.Ариунсанг ажлаас нь хурдхан шиг халахгүй бол Ерөнхий сайд өөрөө суудалдаа тэсч үлдэхэд бэрх боллоо гэх яриа дагалдсан нь сонирхол татаж байна. Учир юу вэ гэвэл иргэн Д.Ламжав түүнийг Үндсэн хууль зөрчсөн томилгоо хийсэн талаар Цэцэд хандаад байгаа билээ. Тэрбээр “Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар гүйцэтгэх ажлын мэдлэг туршлагатай байх хуулийн шаардлагыг хангаагүй хүнийг томилсон” хэмээн үзэж, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд мэдээлэл хүргүүлсэн. Д.Ламжав Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх захирамж нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг алдагдуулж, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийг хөсөрдүүлж байна хэмээн үзсэн байна. Эрх баригчдын буруу шийдвэр, алдаатай бодлогод байнга хяналт тавьж, зарга үүсгэж, заргаа авч ирсэн иргэн Д.Ламжавын өмнө Н.Алтанхуяг сайд сөхрөхөөс өөр аргагүй байдалд оржээ. Тиймээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр болох юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийгөө хамгаалж үлдэхийн тулд гуравдугаар сарын 20-ны өмнө Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Ариунсанг ажлаас нь халахаас өөр ямар ч гарцгүй. Б.Ариунсанг гудамжинд залаад ч болов тэсч үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал ч сөхөгдөх болно. Яахав олонхийн хүч, шүүх эрх мэдлийн дарангуйлал АН-д байгаа учраас суудалдаа үлдэж болох юм. Иргэн Д.Ламжавын Цэцэд хандсан гомдлыг зөвхөн Б.Ариунсангаар “туг тахиад” цайруулчих нь юу л бол. Гэхдээ л Н.Алтанхуягийн өөрийгөө хамгаалж үлдэх цор ганц арга нь энэ юм хойно өөр яалтай ч билээ. Хамгийн гол нь Ерөнхий сайд маань одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө хэсэг иргэдийн гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцэд шалгагдаад “унах” гэж байсан ч дунд суудлын хуралдаан болохын өмнөх өдөр Ч.Сайханбилэг түүнийг аварч байв. Аврах ч гэж дээ. Ерөнхий сайдынхаа өмнөөс бурууг нь хүлээж, нийгэмд асаад байсан галыг намдаах замаар аргалсан санаатай. Түүнээс биш Ерөнхий сайд нэгэнт хууль зөрчсөн болохоор хариуцлага хүлээх ёстой байв. Гэтэл ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Энэ тухай баримт дэлгэхэд, өнгөрөгч хоёрдугаар сард Н.Алтанхуягийг Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргаар “үүрэг гүйцэтгэгч” томилсон гэх үндэслэлээр хэсэг иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан билээ. Харин Цэц уг асуудлыг авч үзээд дунд суудлын хуралдаанаараа хоёрдугаар сарын 27- нд хэлэлцэхээр зар тараасан байв. Гэтэл өмнөх өдөр нь буюу хоёрдугаар сарын 26-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг дээрх хоёр аймгийн Засаг даргад “үүрэг гүйцэтгэгч” томилсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжийг хүчингүй болгосон тухай бичиг Үндсэн хуулийн цэцэд өгүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн гаргасан захирамж Үндсэн хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ийнхүү өөрийнхөө амийг хууль зөрчиж аварсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар ийнхүү хууль зөрчсөн үйлдлээ булзааруулж, Б.Ариунсанг ажлаас нь халснаар өөрийгөө аварч үлдэх гэсэн хэрэг. “Амташсан хэрээ арван гурав дахина” гэдэг шиг Н.Алтанхуяг сайд ийнхүү хууль зөрчөөд, зөрчсөн нь илрээд, унахдаа тулахаараа өмнөх тогтоолоо хүчингүй болгодог байдал чухам хэзээ дуусах юм бол. Энэ мэтээр Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүдийг нь шүүхэд өгнө гэвэл лавтай 2013 онд багтахааргүй их ажил болно. Учир нь өнгөрөгч 2012 оны сонгуулиас хойш хагас жилийн нүүр үзэхэд хууль бус томилгоо хийсэн нь тоогоо алдсан. Ингэхэд Н.Алтанхуягийн халаасны хүн гэгдэх Б.Ариунсан гэж хэн бэ. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Татварын ерөнхий газрын дарга, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд гэх зэрэг албан тушаалыг Н.Алтанхуягийн нөлөөнд хашиж ирсэн нэгэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Ардчилсан намыг Засгийн газрын хатавчинд амь зууж байх хугацаанд намыг санхүүжүүлэгч нарын нэг байсан төдийгүй бизнест өдгөөгийн Ерөнхий сайдтай ганзага нийлдэг нэгэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдтай хэтэвч нэг гэсэн үг. АН-д олон жил хөрөнгө оруулж ирсэн Б.Ариунсан нь Говь- Алтай аймгаас хоёр удаагийн сонгуульд нэр дэвшин өвдөг шороодсноос үзэхэд нутаг зондоо ямархан үнэлэгддэгийг харуулсан хэрэг болох байх. Эдийн засагч мэргэжилтэй Б.Ариунсан “шинэчлэлийн” хэмээх Засгийн газарт сайдын суудал горилж байсан ч нэгэнт багтаагүй учир дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын суудалд өөрийгөө сууна гэдэгтээ итгэлтэй байсан ч удаа дараа томилгоонд орж байсан учраас мөн л хойш шидэгдэж, агентлагийн дарга болно гэдэг горьдлого тээсээр арай гэж Тагнуулын ерөнхий газрын дэд даргын суудалд очсон. Ёстой л “буруу харж уйлж, зөв харж инээж” байж энэ салбарт ямар ч мэдлэггүй нэгнийг хүчээр тавьсан. Үүнээс улбаалан бодоход тэрбээр АН-д, Н.Алтанхуягт багагүй үнэтэй хүн болох нь шууд харагдана. Б.Ариунсан хэдийгээр үнэтэй ч гэлээ Ерөнхий сайдын суудлын дэргэд юу ч биш учраас өнөөдөр ажлаа өгөх нь.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 18, 2013 10:04:06 am )
Алтанхуяг буруу томилгоо хийсэн гэдэг нь үнэн. Ариунсанг уул уулрхайн яаманд дэд сайд хийлгэх байсан Юм.
-
Anonymous (March 18, 2013 10:52:52 am )
ene nam heg l yavtsgui ee
-
Anonymous (March 18, 2013 12:35:28 pm )
АН арай л хэтрүүлээд байгаа шүү.
-
Anonymous (March 18, 2013 12:42:56 pm )
guitsetgeh ajiliin turshlagagui bol yaj ene chuhxxxx xxxxxxxxxxband tentseh bilee. tagnuuliin erunhii gazariig chadvarjuulahgui bol iim xxxxxxxxxxxba baigaad mongold xxxxxxxxxxx l boloh yum shig bna. OYUTOLGOIG taviad tuutsan tagnuuliin xxxxxxxxxxbaar YAAHIIM BE. xxxxxxxxxxxx tald zutgedeg tagnuulaar yahiin be. huuchnii chekistuud, kadruud ni haana bnaa
-
Anonymous (March 18, 2013 2:10:31 pm )
ghh
-
Anonymous (March 18, 2013 3:50:44 pm )
ENE ZASGIIN GAZAR INGEJ, HUULI ZORCHIJ BOLOHGUI…arai dendej bn
-
Anonymous (March 18, 2013 6:04:51 pm )
shal teneg yumaa
-
Anonymous (March 18, 2013 6:06:08 pm )
shalteneg
-
Anonymous (March 18, 2013 6:13:34 pm )
mal teneg yanhan
-
Anonymous (March 18, 2013 7:52:30 pm )
МАН-хан болон луйварчид л Алтанхуяг гэдэг хүнээр оролдож татаж унагах зориуд хутган үймүүлж байгаа тэгэхээс өнгөрсөн аль ч үеийн ерөнхий сайд энэ хүн шиг энгийн төв төвшин ярьж ажлаа зөв зүйтэй ил тод хийж байсныг санахгүй байна төрд бүх зүйл түгжээтэй хаалттай байсныг санаж байна та нар ч гэсэн хүнийг өөлж биш үнэлж дүгнэж хараач эсвэл саяхан байсан СҮ.БАТБОЛДТОЙ зүйрлүүлэн дүгнээд үздээ
-
Anonymous (March 18, 2013 8:15:17 pm )
ЕС-аар ажиллаж байсанМАНынхантай Алтанхуягийг харьцуулаад хардаа.Ядаж л хийсэн,хийж байгаа,хийх гэж байгаа ажлууд нь ил тод болсон байгаа бмздээ
-
Anonymous (March 19, 2013 8:07:44 am )
хуц
-
Anonymous (March 19, 2013 11:09:46 am )
tug tahih gej arai oor utgatai zuil bsan bhaa setguulchee
-
Anonymous (March 19, 2013 3:11:56 pm )
TEG-d mergejliin hun ajillah yostoi geheeree chikist, aluurchin gej oilgohuu? Irgen Lamjavaa ,odoo zagt yum yum chaddag hun TEG-d ajillah yostoi shuu dee!!! Ta hozrogdoj dee, huulitaigaa hamt (;-))A-sang demjij bna
-
Anonymous (March 19, 2013 7:47:02 pm )
lamjawiig demjij bn.ene tsagt yum yum chaddag hun bh estoi gd huuli zorchsoniig demjij bolohgui.hen ni huuli bieluulj hen ni zorchih yum.shudarga baitsgaaya gj helmeer bn.altanhuyag ih ajil hiij bgach huuli zorchwol hariutslaga huleeh estoi.
-
Anonymous (March 19, 2013 9:05:13 pm )
ue ueiin saiduudaas arai iluu shuu buh yul ajillagaag ni yawagddag ard tumen am saitai bdag shuu amjilt husie.
-
Anonymous (March 20, 2013 9:21:06 am )
Ариунсанг ТЕГ-ын дэд даргаар томилдог маш зөв.Иргэн Ламжав арай ч ийм өргөдөл ҮХЦ-д өгөх хүн биш л юмсан.
18 Comments