antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2013 6 comments

Дуусдаггүй “Дүнжингарав” дээшилдэггүй “Нарантуул”

нийтлэсэн Admin

32_64448fc0f56139d3ad71e1564b716f5f8f209ef0“Нарантуул” захын чанх урд “Дүнжингарав” нэртэй ганган дэгжин, тохьтой тухтай худалдааны төв ашиглалтад орж наймачдыг ганц башийлгах сураг гараад даанч удаж байна. 2008 оны Бээжингийн олимп  нээлтээ хийх наймдугаар сарын 8-ны өдөр үүд хаалгаа нээж үйлчлүүлэгч олноо урина гэж нийслэлийн гудамжаар дүүрэн зар тавьж реклам хийсэн ч тэгсхийгээд сураг алдарсан. Түүнээс нь хойш дөрвөн жил өнгөрч Лондонд олимпийн тоглолт болж монголчууд медалийнхаа тоог нэмээд амжсан. Өдгөө 2016 онд Рио де Жанейрод болох хүн төрөлхтөний спортын их наадамд бэлтгээд эхэлчихсэн ч өнөөх “Дүнжингарав” дуншсаар л.

 

ХОТЫН ДАРГЫГ ЯЛСАН “ДҮНЖИНГАРАВ”

 

Шавыг нь тавиад 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ цогцолбор одоо л нэг ид шидээ үзүүлж магадгүй. Учир нь барьж босгосон байшингийнхаа арын ханаар дүүргээд талбай түрээсэлж буй зараа томоос том, тодоос тод биччихсэн байна билээ. Удахгүй ашиглалтад орж магадгүй уг худалдааны төвийн тухай сайн муу яриа хөөрөө хангалттай их. Хэдэн жил барьж босгоод ч дуусахгүй байгаа “Дүнжингарав”-ын эзэн нь “Мон Уран” гэж хувийн компаниараа овоглосон УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Барьж эхлэхээсээ л хэл ам таталж, хээл хахуулийн хэрэг заргатай хэмээгдэж байсан эл захыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа авангуутаа эмх замбараагүй баригдсан барилга обьектуудын тоонд оруулж буулгах шийдвэр гаргасан.

 

Тэрбээр метро байгуулах төслийн талбайд орсон газар, тэгээд ч маргаантай байгууламж хэмээн мэдэгдэж байсан. Түүгээр зогсохгүй оны өмнөхөн хотын дарга Э.Бат-Үүл хууль бусаар олгосон 40 газрын зөвшөөрлийг хүчингүй болгоход уг жагсаалтын 26-д “Дүнжингарав” худалдааны төв бичигдсэн байв. Гэтэл эл шийдвэр гарснаас ердөө хэдхэн хоногийн дараа буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд эрхэм гишүүн Б.Наранхүү дуулиант “Дүнжингарав”-ынхаа нээлтийг хийж 1000 сэтгүүлч урьж 100-г нь Хайнаньд амрааж алжаалыг нь тайлах хөрөнгө мөнгийг хувиасаа гаргах тухай реклам цацагдсан. Тэр зараар нь 400 орчим хүн очсон гэдэг. Бас Хайнань ч явцгаасан байх. Хамгийн сонирхолтой нь хууль зөрчсөн хэмээн хотын даргын лүндэнгээр буулгана хэмээсэн өнөөх “Дүнжингарав”- ынх нь нээлтэд хууль тогтоох дээд байгууллагынх нь тэргүүн УИХ-ын дарга З.Энхболд эмэгтэй голдуу гишүүдээ дагуулан очиж оролцсон юм. Түүгээр ч зогсохгүй нээлтийн ёслолд нь баяр хүргэж нэжгээд ганган үг хэлсний дотор “Энэ бүтээн байгуулалт чухал шийдэлд хүрлээ. Манай наймаа эрхлэгчид алийн болгон гадаа зогсож байх вэ. Энэ сайхан саванд удахгүй орж ирэх хэрэгтэй” хэмээн захын наймаачдыг уриалан зад рэкламдсан. Хотын даргын шийдвэрийн өмнөөс салаавч өгч захынхаа нээлтийг хийсэн Б.Наранхүүд  УИХ-ын дарга ийн өөрийн биеэр дэмжлэг өгч Э.Бат-Үүл баатрыг хамтдаа сөрсөн нь учиртай гэдэг .

 

МАН, АН –ын алинд элсэхээ шийдэж ядан  байхад нь ч мөн л дэмжиж туслан намынхаа ҮЗХ-ны гишүүн болгоод дараа нь УИХ-д нэр дэвших эрхтэй болгосон нь ч спикерийн ач юм гэдэг. Уг нь Б.Наранхүүг Ардын намын хотын фракцын хэтэвч хэмээдэг байв. Тиймээс л УИХ-ын дэд дарга М.Энхболдыг хотын дарга байхад нь 100 га газар авч чадсан. Авсан газрынх нь зөвшөөрөл будлиантай, нийслэлийн цэвэр усны нөөц дээр баригдсан гэх зэргээр шүүмжилдэг ч зөвшөөрлийг нь буцааж, барилгын ажлыг нь зогсоож хүчрээгүй. Харин ч дэмжлэг үзүүлж, “Дүнжингарав” руу очих зам харгуйг нь засч нэг үгээр төрөөс түүнийг харамгүй тэтгэсэн ч гэдэг.

 

Энэ удаа ч мөн Б.Наранхүү ялж, Үүл дарга ялагдав бололтой. Хураанаа нураана хэмээн чанга дуугарч байснаа хэл чимээгүй болсныг бодоход нэг намын улс учир начраа олоо юм байлгүй. Мөн нэг хэсэг “Дүнжингарав”-ын хэдэн хувийг ч гэлээ Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд 30 сая ам.доллараар худалдсан тухай дуулдаж байсан. Гэхдээ хэн авч, хэнд өгсөн нь хамаагүй. Хамгийн гол нь барьж байгуулж дуусдаггүй “Дүнжингарав” үүд хаалгаа нээж, үлгэр биш бодитой гэдгээ л батлах хэрэгтэй юм.

 

ЗАХ НЭЭХЭД ЗАМЫН АСУУДАЛ ЧУХАЛ

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж ашиглалтад орох гэж буй тус захыг Монгол Улсын стандартад нийцсэн, хамгийн том худалдааны төвд зүй ёсоор тооцогдоно гэсэн. Төсөл дуусч “Дүнжингарав” ашиглалтад орсноор 15-20 мянган ажлын байр бий болж өдөртөө 90-150 мянган хүнд үйлчлэх захтай болох юм. Мөн энд нэг дор 6000 хүнд үйлчлэх хүчин чадалтай олон үндэстний зоогийн газар, 35 мянган авто машины зогсоолтой. Тус цогцолбор төв нь бөөний болон жижиглэнгийн худалдаа явуулахаас гадна хүмүүс амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн үзвэр үйлчилгээ явуулах үзэсгэлэн худалдаа ажиллуулах танхимуудгай байх аж. “Дүнжингарав”-ын ашигтай талбайн хэмжээ 260 мянган ам метр.

 

Эхний ээлжинд В2 гэж блок нь ашиглалтад орох бөгөөд энд ойролцоогоор 1200 павилон байх гэнэ. Нэг павилон зургаан ам метр талбайтай. Түрээсийн үнэ нь худалдаа хийх павилоноос гадна 12 ам метр талбай бүхий агуулах ороод сард 1.950.000 төгрөг. Талбай түрээслэгчдэдээ тэд олон давуу боломж эдлүүлэх гэнэ. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, эд хөрөнгийн даатгалд хамруулна гэсэн зар түгээснээр хүмүүс ч чамгүй сонирхож эхнээсээ гэрээгээ хийж буй юм байна. Тэр ч бүү хэл тус төвд үйлчилгээний 300 орчим хүн ажилд авахаар сонгон шалгаруулалтаа хийгээд эхэлсэн. Нэг үгээр бүтэн 11 жил барьсан “Дүнжингарав” одоо л нэг жинхэнээсээ нээгдэж магадгүй болоод буй юм юм байна. Магадгүй хэмээсний учир тус төв рүү очих олны урсгалыг даах замын асуудал бүрхэг буйтай холбоотой. Төмөр зам дээгүүр хоёр урсгалтай авто зам тавьчихвал бусад асуудал нь бүгд ОК гэнэ. Тиймээс замын асуудал шийдэгдтэл дахиад хэр удаан хүлээхийг хэлж мэдэхгүй ч захын барилга байгууламжийг улсын комисс энэ сард авч дуусах юм байна. Дуусдаггүй “Дүнжингарав”-аар иймэрхүү сонинтой.

 

ЗОВЛОНГОО ТООЧСООР ЗОГССООР БАЙХ УУ

 

“Нарантуул”-ын наймаачид

Сэнтийд суугаад үзэгдээгүй

Сэтэргүй болоод харагдаагүй

Сайхан самруулдаг

Самбуу ахынхаа барааг нэг харахсан хэмээн хошигнодог болжээ.

 

Ш.Сайхансамбуу 1999 онд “Нарантуул” худалдааны төвийг байгуулж хашаа хатган, талбай түрээсэлж, түрээсийн төлбөр хураан захын буянаар чамгүй ихээр хөлжиж бэлжсэн. Эхэндээ зах дээр наймаа хийж, амьдрал ахуйгаа авч явж буй хүмүүсийг харж үзнэ, ажлын байрыг чинь тохь тухтай болгоно хэмээн чамгүй олныг амлаж байсан гэдэг. Гэвч тэрбээр ганц нэг саравч босгож багахан газрыг цементээр бүрснээс өөрөөр гавьтай бүтээн байгуулалт хийгээгүй. Дөнгөж дэргэд нь “Дүнжингарав” гэж том төв баригдаж байгаа учир түүнтэй өрсөлдөж мөнгө үрээд нэмэргүйг ойлгосон уу Олон улсын худалдааны төв гэсэн том нэртэй барааны зах “Нарантуул”- ынхаа тухай огт ярихаа больсон байна. Сүүлийн үед үзэгдэж харагдахаа ч больсон гэнэ. УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхий сайд С.Батболдыг дагаж ганц удаа “Нарантуул”-аар ирсэн юм байх. Тус захад одоо 70-80 мянган хүн гадаа зогсч наймаа хийдэг. Наймаачид түрээслэж буй талбайнхаа хэмжээнээс шалтгаалаад сард 450-800 мянган төгрөг төлдөг ч эзэд үе үе түрээсээ нэмнэ хэмээн сандаргана.

 

Бараагаа хадгалах газар нь өнөө л хэдэн жилийн өмнөхтэйгөө адил. Зузаан модон авдарт хамаг бараагаа хамж хийгээд тачигнуулан түрээд чингэлэг рүү зөөж хадгалуулдаг.Өглөөд нь чингэлгээс авдраа аваад түрж ирж задлаад бараагаа дэлгэх гэж наймаачдад чамгүй их ажил болдог. Бараагаа чингэлэгт хадгалуулахад хоногт 5-20 мянган төгрөг төлнө. Өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээд, урин дулаанд дэлгэсэн бараагаа бороо, салхинаас хамгаалах гэж их юм болно. Гялгар уут, хулдаасаар хаалт халхавч хийх ч ширүүн салхи, нойтон бороонд тэснэ гэж үгүй. Зуны улиралд түрээслэгчдийн тоо өсч лангуу, талбай олдохгүй зовлон учирдаг гэсэн. Тэр хэрээр түрээсийн төлбөр нэмэгдэж түвэг учруулна. Түүнээс гадна бие засах газар гэж хамар ам хамаг нүх сүвээ бөглөөд ороход ч бэрх газар өмнө байсан тэр л янзаараа байгаа. Мөн эргэн тойронд хоолны газрууд хангалттай олон байх ч зарж байгаа бараагаа задгай хаяад хоол идэхээр явах боломжгүй учраас голдуу л хувь хүний хийж ирсэн янз бүрийн хоолоор өл залгана. Үүнийээ хариуд захын наймаачид ходоодны өвчтэй болоод хоцорч байгаа. Олз хайгчдад бараагаа алдах бол юу ч биш. Өөрөө л харахгүй бол энд хамгаалалт энэ тэр гэж огт байхгүй. Ийм байхад ч татвар түрээсийн хөнгөлөлт гэж байхгүй. Харин ч татварын байцаагчид худалдаа хийгчдээс өдрийн 40-100 мянган төгрөгийн татварыг яс авна даа.

 

Зах дээр ажиллаж буй хүмүүсийнхээ төлөө санаа тавихгүй байна хэмээн Ш.Сайхансамбуу ноёнд хаягласан гомдлыг түрээслэгчид өвөр зуураа л хэлэлцэхээс өөрөөр яаж чаддаггүй. Хэлээд нэмэргүй гэдгийг мэддэг болохоор хэл ам хийж талбайгаа алдаж байснаас гээд чимээгүй өнгөрөх нь энүүхэнд. Тэгээд ч Ш.Сайхансамбуу ноёнд нэг бодол бий гэсэн. Тэрбээр “Нарантуул”-ын нөхцөлийг сайжруулж дэмий мөнгө үрэх үнэн хүсэлгүй. Наймаачид залхаад явбал яваг гээд хүлээж суудаг юм гэнэ билээ. Зах наймаачдаасаа салж хоосорсон цагт гадныхантай нийлээд ганган том хороолол босгох нь түүний нэг мөрөөдөл ч гэх юм билээ. Чухам тийм болохоор л “Нарантуул” дэгжиж дээшилдэггүй аж.

 

Н.Лхагвасүрэн

3 цаг 53 минутын өмнө
undesten

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 14, 2013 4:59:17 pm )

    DYNJINGARAVIIG HAA HAA

  • Anonymous (March 14, 2013 10:35:44 pm )

    Narantuul bol mgliin ediin zasag huduu oron nutgiin buhiil hunsiig hangan niiluulj bga buyantai gazar

  • Anonymous (March 15, 2013 7:54:15 am )

    ОУХТ буюу Олон улсыг хөлдөөх төв гэж Монголд байтугай Азид байхгүй хөдлөмөрийн эрхийг зөрчсөн аймшигт газар УБ-н түгжээ, архичин хулгайч авилгачдын үүр уурхай, Харин Богд Дүнжингаравын ариун нэрийг бузарласан төрж дуншаад дуусдаггүй,төрүүлж байгаа эх хүүхдийн толгой цухуйдаггүй худлаа амалдаг хүүхэн эргүүлдэг газар дамладаг гахай бууддаг гишүүн болдог нэг луй эрийн амны цангааг тайлдаг барам гарч дээ

  • Anonymous (March 15, 2013 2:07:28 pm )

    уг нь дүнжингарав нээгдүүл хэн хэндээ л хэрэгтэй юм да

  • Anonymous (March 15, 2013 2:13:26 pm )

    dunjingarav ongoivol ch tuul gol maani bur budaa boloh baihdaa hamag arhichid ni tiishee nuuh baihdaa

  • Anonymous (March 19, 2013 2:33:43 pm )

    наран туул зах том буяаны газар олон ядуус хоолоо олж идэж байгаа шүү

antalya rent a car