antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2013 27 comments

“Мобиком”-ыг дампууруулъя

нийтлэсэн Admin

mobicommm-ТЭД ХЭРЭГЛЭГЧДЭЭ ЛУЙВАРДАХ АРГАД АРАЙ Л ИХ ГАРШААД БАЙХ ШИГ-

“Мобиком”-ын хэрэглэгчид санаа нэгдэж  тэднээс  татгалзвал ямар вэ. Ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэхгүй л бол шулуулсаар, доромжлуулсаар л байх юм байна. Нэр төрийн баталгаа 9911-тэй дугаар нь ченжүүдийн гараар дамжин 30 сая төгрөгийн ханштай болж, намайг чамайг доромжилно. Бас амьдралаар нь тоглоно. 11-тэй дугаарыг нь авах гэж эхнэртээ хэлэлгүй байраа зарчихаад баларч явсан эрийн түүх саяхных. Мобикомынхонд дараа төлбөртийн хэрэглэгчид л “хүн” болохоос урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчид бол хэн ч биш. Байр, машины хонжвортой сугалааны азтан нь шууд нэвтрүүлгээс өмнө олонд зарлагдсан онигоо нь бас л саяхных. Нэг дор байртай, машинтай болохыг хүссэн хэрэглэгчид Мобикомд нүд ирмэхийн зуурт хэдэн саяын орлого оруулсан бол оо. Өчигдөр нэгэн залуу фэйсбүүкээр дамжуулж Мобикомыг ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах газар хоёрт ховлож, баримт материалаа олонд дэлгэсэн байв.  Тэр залуу сүүлийн сарын ярианыхаа төлбөрийг хийх гээд дэлгэрэнгүй биллээ авч шалгатал 99000030, 603, 510, 599 зэрэг Моби-гийн операторын дугаарууд өөрийг нь луйвардаж байгааг мэдсэн гэнэ. Мессеж роуминг үйлчилгээг зургаан удаа хэрэглэсэн атал 15 удаа хэрэглэсэн хэмээн төлбөр гарсан, АНУ-д очоод хэдхэн хонож байхад нь утасных нь хэрэглээний төлбөр 300 мянган төгрөг гарч, дугаарыг нь хаачихсан байсан, ярианых нь дэлгэрэнгүй, хураангуй билл хоёр өөр гарсан гэх зэрэг луйвруудыг нь баримтаар илчилсэн байна. Тэр бас “Мобиг”-ийн хэрэглэгчдийг сүүлийн 3-6 сарынхаа ярианы дэлгэрэнгүй биллийг гаргуулан авч сайн нягталж шалгаж үзэхийг зөвлөсөн байв. Р.Батрагчаа гэх энэ залуу Монголд байгаагүй, гар утсаа ашиглаагүй эхнэрийнхээ хоёрдугаар сарын ярианы дэлгэрэнгүй биллийг авч шалгаж үзсэн байна. Гэтэл нийт хэрэглээ нь НӨАТ-гүйгээр 8886,2 төгрөг гарсан байсан бөгөөд хураангуй билл дээр нь роуминг мессеж 22.960.92 төгрөг, нийт хэрэглээний НӨАТ-гүй дүн нь 25.582.17 төгрөг болсон байна. Зөрүү 16.695.97 төгрөгийн төлбөр хаанаас гарч ирсэн байж таарах вэ. Энэ хугацаанд эхнэр нь ерөөсөө мессеж роуминг үйлчилгээг ашиглаагүй зөвхөн viber-аар холбоо барьж байсан гэнэ.  Зөвхөн хоёр сарын ярианы төлбөр дээр 16 мянган төгрөгийн “но” илэрсэн нь Мобиком хэрэглэгчдийг хэрхэн яаж луйварддагийг харуулж байна.

ШӨХТГ-аас үүрэн холбооны компаниудад ярианы төлбөрийг секундээр тооцох шаардлагыг аль эрт хүргүүлсэн ч техникийн шинэчлэлт хийхгүй бол болохгүй гэдэг шалтгаанаар энэ сарын 15-ныг хүртэл хойшлуулсан. Ирэх баасан гарагаас эхлэн гар утастай хэн бүхэн ярианы бүрэн бус нэг минутын төлбөрийг секундээр яс тооцож төлнө гэсэн үг. Гэтэл дүрэм журам үйлчилж эхлэхийн даваан дээр үүрэн холбооны ууган оператор, хамгийн олон хэрэглэгчтэй гэж монополддог “Мобиком” компани үнийн санал дээр зөрж байгаагаа илэрхийлсэн бололтой юм. Хэрэглэгчдийнхээ тоогоор давуу эрхтэй нь тогтоогдсон учраас үнийн саналаа ирүүлэх нөхцөл боломжийг нь нээлттэй орхисон байх.  Гэтэл Мобикомынхон жинхэнэ монополоо харуулж л дээ. Тодруулбал, нэг секундын яриаг хоёр төгрөгөөр тооцож авна гэж. Энэ саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлсэн байна. Үнэхээр нэг секундын яриаг хоёр төгрөгөөр тооцвол хэрэглэгчдэд хохиролтой, харин үүрэн холбооны компаниудад одоо байгаагаас илүү ашигтай болж хувирна. Нэг минутын яриаг дунджаар 70 төгрөг байсан гэвэл секундын алхамд шилжихээр нэг минут нь 120, бүр 140 төгрөг болно.  ШӨХТГ, ХХЗГ-ын тавьж байгаа шаардлага тун энгийн. Нэг минутаас дотогш ярианы төлбөрийг бүрэн бусаар тооц гэсэн. Өөрөөр хэлбэл, 50 секунд ярьсан хүн 50 төгрөг л төлөх ёстой. Мобикомын тавьж байгаа шаардлагаар бол 50 секунд ярьсан бол 100 төгрөг төлөх юм байна л даа. Үнэ тарифын асуудлыг Харилцаа холбооны зохицуулах газраас тогтоодог учраас секундээр тооцож төлбөр төлөх санаачилга гаргасан ШӨХТГ-аас Мобикомоос тавьсан энэ саналыг эсэргүүцэх боломжгүй болчихож. Нэг секундын ярианд төлж болох хамгийн өндөр өртөг нь 1 төгрөг 16 мөнгө гэнэ лээ.  Хэрэглэгчид өөрсдөө хүсвэл энэ секундын алхамд шилж, эс хүсвэл хуучнаараа төлбөрөө төлөөд яв гэсэн шаардлагыг Мобикомоос тавьж буй юм билээ. Ингэх ч боломжтой юм гэсэн.

Хэрэглэгчдээ хуурч мэхэлж, халаас руу нь гараа дүрж, хулгайлж луйвардаад сурчихсан Мобигийнхонд ичих нүүр алга аа, даанч. Моби-гоос хямд тарифтай, үйлчилгээ сайтай, сүлжээ нь хаа сайгүй барьдаг үүрэн холбооны операторууд хэд хэд байна. Бүр болохгүй бол Моби-гийн эсрэг аян зарлаж, хэрэглэгчид нь моби-гоос татгалзах аян санаачилж, өрнүүлсэн ч болохгүй юм алга. 9911 дугаарлалтын дараагийнх гэж сурталчилдаг 9999 тэй дугаараа борлуулах гэж хэрэглэгчдээ багагүй хугацаанд шантаажилсан. Харин одоо 9411 тэй дугаараа шахах гээд “Та завтай байна уу, танд үйлчилгээ санал болгоё” гэж өдөр, шөнө ялгалгүй залгадаг болж. Шууд тулгаж байгаагаас өөрцгүй.  Үнэгүй үйлчилгээ гэж Моби-д байхгүй. Дуудлага харах, дугаар хадгалах, мессеж роумингд холбогдох, утасны ая татаж авахад хүртэл төлбөртэй. 9911, 9909, 9919 гэх мэт дугааруудаа “хаданд гаргачихсан”.  Ийм дугаар худалдаж авъя гэхэд байхгүй хэрнээ ченжүүдийн гар дээр шинэ симтэйгээ байж л байна. Дугаар зарна, авна гэсэн зарын цаана Мобикомынхон өөрсдөө байдаг гэдэг.  Хэрвээ тиймгүй бол ченжүүдийн гар дээр байгаа тэр нэр төрийн баталгаануудаа хурааж цуглуулж аваад жирийн хэрэглэгчдэдээ худалдаж яагаад болохгүй гэж.  Эцэст нь  “Мобиком”-ын хэрэглэгчид санаа нэгтэйгээр тэднээс  татгалзвал ямар вэ гэж уриалъя. Ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэхгүй л бол шулуулсаар, доромжлуулсаар л байх юм байна, Мобикомд. Одоогоос хориод жилийн өмнө Монголд үүрээ зассан Мобиком хэрэглэгчдээ луйвардах аргад арай л их гаршаад байх шиг.

 

Б.Оюунгэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (March 13, 2013 1:29:11 pm )

    тэнэгүүдэл моби барьдаг байх

  • Anonymous (March 13, 2013 1:57:06 pm )

    tanai mongolchuud mal ym chini dee denduu holtsongvi bolhoor ta nariigaa l shulj idehgvi bol oor iduuleh hum bhgvi bna aa

  • Anonymous (March 13, 2013 1:59:48 pm )

    аз. Бүгдээрээ шулаач, дээр нь үнэтэй моби-гоос татгалзаж хямд чанартай үйлчилгээг авч хэрэглэцгээе. дэмжиж байна.

  • Anonymous (March 13, 2013 2:02:38 pm )

    mobiig hereglehee bolitsgooyyyy

  • Anonymous (March 13, 2013 2:18:29 pm )

    HRN TIIMEE BI LAW BOLISON ARAI BISHEE.TARIP UNDURTEI SHDEE

  • Anonymous (March 13, 2013 2:57:26 pm )

    4 sariin1-nees ehlen sar uilchluulehgui bval yah bol……

  • Anonymous (March 13, 2013 3:01:40 pm )

    ta nar 2012-12 sariinhaa DATA-G SHALGAARAI YAJ LUIVARDDAGIIG BI MEDREED HERUUL HIIGEED ZURUUG NI AVSAN HUDLAA UUCHILAL GUIGAAD L ERGEED 2013-01 SAR DEER NEMEED TULBUR GARAHAAR 2222-T HELEHEER UTSAA SOLI GJ TENEGTDEG YUM DAA

  • Anonymous (March 13, 2013 3:03:55 pm )

    SETGEGDEL HARIU

  • Anonymous (March 13, 2013 3:08:05 pm )

    Ер нь моби арай л давраад байгаа шүү утас нээлттэй байхад л залгаад холбогдохгүй гэнэ тэгээд дугаар хадгалах үйлчилгээнд таньд ийм дугаараас дуудлага ирсэн байна ч гэх шиг даварсан гөлөгнүүдийг нэг сайн хашраана гайгүй та нар олон хүнийг ингэж шулахгүй шүү

  • Anonymous (March 13, 2013 4:22:35 pm )

    teneguud mobitei zuuraldaal bai…ali hyamd mongol horongo oruulaltai suljeegee l songo. tusgai dugaar gedeg chini neeh sonin bish…barij bgaa humuusiig ni shulaachid bdag geed oilgohod neeh helsdehgui.

  • Anonymous (March 13, 2013 4:27:55 pm )

    9911 авч чадахгүй болохоор уур хүрээд моби -г хаалгамаар санагдаад байхын. гэхдээ хаагдчихвал 8811 -н үнэ оронд нь тэнгэрт гарах байх даа. энэ ч unitel -н хийж байгаа ажил байх

  • Anonymous (March 13, 2013 7:30:05 pm )

    bugd 4 sariin 1 ees mobigoo haah uu uund l mongol hun bur negdene shuu teneguud mini bariad baiv daa hyamd tariptai utas baina baina shuu dee teen

  • Anonymous (March 14, 2013 9:56:24 am )

    yg l tegmer bn bugd negdie

  • Anonymous (March 14, 2013 10:15:23 am )

    humuus negdeed tatgalzaad irvel bid ch uneheer tatgalzahad belen bn a.

    Uneheer tulbur undur gardag, manaihan ch mobi-giin hereglegch.

  • Anonymous (March 14, 2013 10:19:31 am )

    MOBI SHULAANII SHULJEE SHUU DEE

  • Anonymous (March 14, 2013 1:20:01 pm )

    миний хувьд аль 2000 оноос эхлээд мобигоос татгалзсан даа. монголд боломжийн операторууд байна шүү дээ. Жи бол хамгийн гайгүй нь бас юнител бол залуучуудад бол бонус скайтел бол үнэн саак

  • Anonymous (March 14, 2013 1:41:03 pm )

    MONGOLCHUUDAA HIIRHLEE BOLITSGOO!EDIIN ZASGIIN SUIREL BOL BUSDAD BAJN MUNDAG HARAGDAH GEJ UUSDUU l iim gajig uusgej bga bizde.Hun hugjih tusma engiin baidag juma

  • Anonymous (March 14, 2013 2:15:12 pm )

    neg odor l bugd haaay

  • Anonymous (March 14, 2013 5:02:20 pm )

    mobi vne harahgvi bol bolohgvi shv yarianii tarifaa harahgvi bol udahgvi barihaa bolih l baih daa

  • Anonymous (March 14, 2013 5:28:06 pm )

    er ni mobigoos tatgalzah l heregtei yum bna. Yag ene zaluud tohioldson yvdal nadad ch bas tohioldood l yvj bn. minii bodloor gomdoltoi bga humuus mash ikh bga odoo l taliin neg bga bolohoos negdeed buh paktuudiig ni delgeed olon niited ilchleh heregtei bn. Bur ulaan tsaim aimshigtai. ene baiguullagad suljeenii hyanlt enee teree gej bdag yumuu er ni

  • Anonymous (March 14, 2013 5:29:58 pm )

    shuud l hayachee teneguud dugaariig uned oruulsan boldog oorsdiigoo luiwarchin gedgee meduuleh gej.

  • Anonymous (March 14, 2013 10:38:24 pm )

    эхнэр бид хоёр мобигоо хаяад скайтелых скайфон барьдаг хямд бөгөөд тариф нь яг л үнэн гардаг мсж бичнэ гэсэн ойлголт байхгүй мобигийн мсж бичих үнээр л бараг ярьдаг

  • Anonymous (March 15, 2013 11:39:04 pm )

    bi mobi-n dugaar baridaggui. manai naiz nar mobi baridag bj bgaad sayhnaas bolij bgaa hamaagui deer yum bna gej yaritsgaaj bgaa. Bi demjij bna

  • Anonymous (March 17, 2013 5:42:37 pm )

    МОБИ Ч ШУЛДАГ НЬ ҮНЭН ШҮҮ. БҮГДЭЭРЭЭ ХЭРЭГЛЭХГҮЙ НЭГ ХОНООД ҮЗҮҮЛЭХЭД Ч ЦОЧРОО ӨГНӨ Л ДӨӨ. ЕР НЬ ХҮМҮҮС БОЛИОД ЭХЭЛБЭЛ БАС БОЛИНО ОО.

  • Anonymous (March 18, 2013 3:31:42 pm )

    mobi araichdee dendvv yumaa bi unuudruus ehlen mobi barihgvi amlaj bna

  • Anonymous (March 21, 2013 2:06:58 pm )

    миний хувьд мобигийн дугаар барихгүй байхаар шийдсэн, мессеж нь хүртэл үнэтэй, хугацаа сунгах гэж заавал нэгж авах шаардлага гардаг, ер нь бол хэцүү, бас ажил хөөцөлдөөд хүмүүс рүү ярих хэрэг гарахаар дараа төлбөрт биш болохоор хичнээн ч залгаад авахгүй энэ бүх шалтгааны эхлэл буруутан нь моби өөрсдөө шүү гэдгийг хэлмээр байна. анхнаасаа хүмүүсийн сэтгэхүйнд ийм сэтгэлгээ суулгасан шүүдээ

  • Anonymous (March 27, 2013 3:57:19 pm )

    би дэмжиж байна.арай дэндүү байгаа. ер нь олон хүн дэмжих байх шүү.амжилт хүсье.

antalya rent a car