Одоогоос олон жилийн өмнө ШУА-ын Социологи философийн хүрээлэн явуулсан нэгэн судалгааныхаа дүгнэлтийг “Үнэн” сонинд хэвлүүлж байсныг санаж байна. Дарханы нэг үйлдвэрт ажилчид нь удирдлагадаа яаж хандаж буйг тогтоох зорилготой гэнэ. Ер гаруй ажилтан ажилчдаас асуулга авчээ. Ганц хүнээс бусад нь удирдлагаа сайн гэж үнэлсэн байна. Гэтэл судалгааны хариу их сонин: Тус үйлдвэрт шударга хүн ганцхан байна, бусад нь бэртэгчид. Энэ социологийн судалгаанд хэдэн том алдаа байна. Нэгдүгээрт судалгаа хийх захиалагч нь Намын төв хороо байсан ба ямар хариу гаргахыг нь урьдчилан хэлж даалгажээ. Тус үйлдвэрийн удирдлагыг халж арга хэмжээ авах гэсэн юм байна. Хоёрдугаарт хэдийгээр ерээд хүнээс асуулга авсан нь нийт ажилчдын тоонд харьцуулахад хэт хангалттай боловч асуулт нь тулгасан, асуугч нь илүүтэй сүрдүүлсэн байдалтай байв. Гуравдугаарт дүгнэлт нь хариултынхаа эсрэг гарчээ. Энэ талаар би тухайн судалгаанд оролцсон хүнтэй ярьж байсан юм. Тэд судалгааныхаа дүнг сонинд гаргаж чадсаныгаа их амжилт гэж үзэж байв. Улайм цайм ямар хариу гаргахыг урьдчилан даалгавар авчихсан байна гэдгийг ойлгох нэг нь ойлгоно, үүгээрээ манайд социологийн судалгаа гэж байхгүй, байсан ч тэр нь шинжлэх ухааны үндэслэлгүй, зөвхөн үзэл суртлын зорилготой гэдэг нь харагдаг гэж бодсон хэмээн танил маань хөөрсөн юм.
Ерэн он хүртэл социологи, философи, психологи тэргүүтэй нийгмийн ухааны ихэнх салбар шинжлэх ухаан гэхээсээ үзэл суртлын зэвсэг байсан. Социологи гэж ямархуу үнэ өртөгтэй, нарийн төвөгтэй шинжлэх ухаан болох, арга зүйн хувьд яаж үйлддэг болохыг 1992 онд япончууд манайханд харуулж өгсөн. “Асахи” сониноос монголчууд Японы талаар ямархуу бодолтой байдгийг судалсан юм. Хоёр сая хүнд 500 хүнээс асуулга авахад хангалттай гэнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтаас хүнээ түүвэрлэнэ. Таван зуун хүн нь нийгмийн бүх давхрага соёл, боловсрол нас хүйсийг бүрэн төлөөлөх пропорцтой. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 3-р багийн малчин Доржийнд гээд нэг социологич зааж явуулна. Судлаач тэднийд долоо хонох ёстой. Асуултыг байтугай дарааллыг нь бэлдээд өгчихсөн. Зорилго болон хаанаас яваагаа судлаач хэлэхгүй. Өөртөө дасгах маягаар долоо хоног тойруулж ярьсаар байгаад үнэн санааг нь мэдэж авна. Нарийн хог билээ. Тухайн үеийн “Ардын эрх” сонинтой хамтарсан гээд байгаа юм. Яахав дээ, техникийн ажилдаа л туслалцуулаа биз. Ингэж шинжлэх ухааны үндэстэй судалдаг учир хөгжингүй орнуудын социологи судалгаа бараг зөрөхгүй гардаг. Сонгуулийн өмнөх судалгаанд олон баг хоорондоо өрсөлддөг. Хичнээн муу байгаад нэг хувиас дээш зөрүүлдэггүй болохоор яг таг руу хэн илүү ойртсон нь нийтийн итгэл хүлээнэ.
Манайд социологийн ухаан жинхнээрээ хөгжиж байгаа, хөгжиж байгаа. Гэхдээ үзэл суртал болон худалдааны зорилго нь хуучин инерциэрээ тэргүүлсээр байгаа нь үнэн. Энэ талын ямар ч ойлголтгүй хэсэг нь халтуур хийхээс эхлээд олон түмнийг төөрөгдүүлэх зорилгоор зориудын үйлдэл хийх гэх мэт. Социологийн судалгаа хийхэд тандалт, ерөнхийлөх, нарийвчлах, фокус гээд олон төрөл байх ба тус болгоных нь өртөг ажиллагаа аргачлал нь өөр байдаг бололтой. Энэ мэргэжлээр гадаад дотоодод суралцсан олон залуус гараад иржээ. Тэдний заримтай би хамтардаг, судалгаа хийлгүүлдэг. Үүнээс гадна мэргэжлийн төвшинд судалгаа хийдэг хэд хэдэн дажгүй компани, хамтлаг ч буй болсон байна.
Ажиглаад байхад захиалга өгч буй хүн болоод байгууллага өөртөө таалагдсан дүн хүлээдэг ба эсрэгээр дүн гарах юм бол зарим нь уурлана гээ. Манай залуучууд өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд зориулж цуврал судалгаа хийсэн нь эцсийн дүнтэй тун дөхсөн. Харин дүн мөргөхөөр сонгуулийн хуудас тоолох машины программыг би бичсэн болж таарсан шүү. Зурагтаар яг ингэж загнасан шүү дээ. Нөгөө талаас дүнгээ хэвлэлд нийтлэх гэтэл хэд хэдэн судалгаа захиалсан нам эргэж дарамтлаад нэлээд зовоосон юм. Ардчилсан нам дангаараа олонхи болохгүй гэдгийг судалгаа хэлсэн болохоос зориудын атгаг санаа гаргаж сонгуулийн дүн өөрчилсөн юм байхгүй л дээ. МАХН 10 суудалтай болно гэж би “мэргэлсэн” учраас хүмүүс татагдаж тэднийг дэмжсэн гэдэг дэндүү утгагүй яриа.
Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. 76 гишүүнтэй биш ердөө л ганц Ерөнхийлөгчтэй болох гэж байгаа учир энэ судалгаа харьцангуй хямд төсөр учир эхний тандан судалгааг өөрснөө санхүүжүүлж хийсэн тул хэнээс ч үл хамаарч толилуулж байна. Энэ бол ердөө эхний тандан судалгаа. Нэр дэвшигчид тодроогүй байна, иймээс одоохондоо яг таг мөргөх албагүй. Нөгөөтэйгүүр сонгуулийн гарах үр дүнг урьдчилан судалж гаргана гэдэг худлаа хэлбэл тун удахгүй баригдаж, “дэлхий сөнөнө” гэж мэргэлээд амьтны нүдний булай болдогтой төстэй болох учир нэр төрөө боддог хэний ч хувьд тун хянуур болгоомжтой ажил байх ёстой.
Судалгаанд одоогоор хүслээ илэрхийлээд байгаа хүмүүсийг хамруулав. АН – Элбэгдорж, ИЗН – Жаргал, МАН – Энхтөвшин, Дэмбэрэл, Бат-Эрдэнэ, Оюунхорол, МАХН – Улаан, Тэрбишдагва, Энхсайхан (МҮАН), Цолмон (эрэгтэй), Жаргалсайхан (БНН). Нэг нам ба субъектээс нэг л хүн нэр дэвших учир сонгуульд багаар бодоход нэг, ихээр бодоход дөрвөн нэр дэвшигч үзэлцэнэ. Үүнээс гадна хэрэв эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн санал авахгүй бол дараагийн шатыг зарлаж хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч тунан халзагнана. Сонгуульд хэн ч нэр дэвшлээ гэсэн нэг талд нь одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж, нөгөө талд нь бусад нь зогсох болно. Энэ бол судалгаа явуулахаас өмнөх бодит байдлын постулат өгөгдөл.
Хэрэв сонгуульд нэр дэвшигч хоёрхон байвал нэг талд нь Элбэгдорж, нөгөө талд нь аль нэг намын нэр дэвшигч байна. Мэдээж тэр нь МАН байна. Өөрөөр хэлбэл МАХН, ИЗН хоёр хүнээ дэвшүүлэхгүй гэсэн үг. Өөрөөр байж болох ч энэ нь тун магадлал багатай учир тэр тохиолдлыг тооцоонд авсангүй. Хоёр нэр дэвшигчтэй халзагнасан сонгуульд Элбэгдорж – Дэмбэрэл, Элбэгдорж – Бат-Эрдэнэ, Элбэгдорж – Энхтөвшин, Элбэгдорж – Оюунхорол гэсэн дөрвөн хувилбар гарч ирж байна. Өнөөгийн судалгаагаар дөрвүүлэнд нь Элбэгдорж ялж байна. Энхтөвшин, Бат-Эрдэнэ нар илүү дөхүү, Оюунхорол, Дэмбэрэл нар хол зөрөөтэй ялагдах аж. Хоёр намын хатуу электрат ойролцоогоор 25-30 хувьтай байна. Энэ бол сонгогчдын 50-60 хувь гэсэн үг. Цаана нь 40-50 хувь хаана саналаа өгөхөөс үр дүн шалтгаалах юм. ИЗН-ийн дэмжлэг ердөө 3-5 хувь, МАХН-ын дэмжлэг 10 орчим хувьтай аж. Сонгуульд орж буй дөрвөн намын нийлбэр хатуу электрат 55 – 65 хувь гэсэн үг. Бодоход АН-ын эсрэг МАН, МАХН, ИЗН нийлэхээрээ хамаагүй илүү гармаар юм шиг авч энэ бол зүгээр л хий тоон нийлбэр. Жишээ нь халзагнасан тохиолдолд МАХН-ыг дэмжигчид хоёр намд хуваагдах болохоос дарга нарынх нь тохиролцсоноор аль нэг тал руу нь ханарахгүй бололтой. Сонгуульд иргэдийн 20-25 хувь нь оролцохгүй гэсэн ба дээрх тооцоог тэднийг хасаж хийсэн болно.
Хамгийн сонирхолтой дүн хэрэв нэр дэвшигч гурав эсвэл дөрөв байвал гэсэн хувилбарт байна. Энэ хувилбарт ИЗН-ыг хасаж тооцохоос өөр аргагүй байлаа. Хэдийгээр судалгаа авсан боловч сонгуулийн дүнд үзүүлэх нөлөөлөл нь бараг тэгтэй тэнцэж байна. Тэгээд ч намын дарга болон гишүүн Дэмбэрэл нар өөрснөө сонгуульд хүч үзэхгүй гэдгээ нэгэнт заралсан. ИЗН орсон ороогүйгээс үл хамаараад гурван нэр дэвшигч үзэлцэнэ гэсэн хувилбар гарч ирлээ. МАН болон МАХН-аас хэн гэдэг нэр дэвшигч гарч ирснээс хамаарч хэн ч 50 хувийн санал авч чадахгүйгээр сонгуулийн хоёрдугаар шат гарч ирэх хувилбар гарч ирсэн нь энэ судалгааны урьдчилж бодоогүй дүн боллоо. МАН, МАХН аль алин нь сул нэр дэвшигч гаргаж ирвэл Элбэгдорж төвөггүй ялах болно. Тухайлбал Оюунхорол-Жаргалсайхан, Дэмбэрэл – Цолмон гэх мэтийн хувилбар Элбэгдоржийн ялалтыг эхний шатанд л бүрэн хангаж байгаа юм.
Харин Энхтөвшин – Улаан, Бат-Эрдэнэ – Тэрбишдагва, Энхтөвшин – Энхсайхан гэх мэтийн аль ч хувилбарт Элбэгдорж 50 хувийн санал авч чадахгүй. Чухам эндээс бүр ч илүү сонирхолтой дүн гарав. Монгол улсын дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ? Үүнийг тандахын тулд дахин судалгаа явууллаа. Гэхдээ түрүүний тодорхой болсон дүнгүүдийг хасаад судалгаанд оролцогчдоос фокус судалгаа авав. Үүнд “тоглоомын арга” гэдгийг хэрэглэв. Судалгаанд оролцогч бүр хоёр шатны сонгуульд “саналаа өгч” түүнээ тайлбарлах журмаар явуулсан юм. Энд хувь процентоор нь үзүүлж дэлгэрэнгүй тайлан тавьмааргүй байна. Учир нь сонгууль болох яагаа ч үгүй ба сонгуулийн компани эхлээгүй учир юм яаж ч эргэж мэднэ. Бид ч бас дараа дараагийн судалгааг хийх болно. Гэхдээ сонгуулиас гурван сарын өмнө хийсэн судалгаа ерөнхий баримжааг гаргадаг гэж үздэг юм билээ. Сонгуулийн ямар ч хүчирхэг суртчилгаа дүнг дээд тал нь 15 хувь хөдөлгөдөг гэх юм билээ. Мэдээж энэ нь тогтсон нийгэмд байдаг дүрэм ба сонгуулийн туршлага үгүй шилжилтийн орнуудад заримдаа мэл гайхмаар хөдөлгөөн үүсдэг. Жишээ нь Орост 1996 онд болсон сонгууль дахь Ельциний ялалт зөвхөн сонгуулийн хүчтэй компаниар ирсэн. Өнгөрсөн жил Батхүүгийн Өвөрхангайд ялагдсан явдал судалгаагаар огт гараагүй үзүүлэлт.
Сонгууль хоёр шаттай болоход эхний шатанд хамгийн олон санал авсан хүн дараагийнхад нь ялагддаг нь нэлээд түгээмэл үзэгдэл. Үүнийг арифметикээр гэхээсээ социал сэтгэл зүйгээр тайлбарладаг юм билээ. Манайтай төстэй сонгууль явуулдаг Францад ийм эффект дандаа ажиглагддаг. Хамгийн сүүлд Оланд ингэж ялсан. Бидний саяын судалгаагаар зөвхөн хоёрдугаар шатаар л Элбэгдоржийг ялж дараагийн Ерөнхийлөгч болох шанс 1. Улаан, 2. Энхтөвшин, 3. Тэрбишдагва. Ийм л дүн гарлаа. Юутай ч маргааш сонгууль болбол яг ийм дүн гарна гэж манай залуучууд нэгэн дуугаар баталж байна. Гэхдээ сонгууль хүртэл гурван сарын зай байна.
Жич: Би хэнийг ч юунд ч ятгаагүй, хэнд ч нөлөөлөх гээгүй, үнэмшвэл тэр л биз, үнэмшихгүй бол байна л биз. Судалгааныхаа дүнг л сонирхууллаа, үүний төлөө намайг элдвээр буруутгаад хэрэггүй биз ээ. Би ямар ч хариуцлага хүлээхгүй, гэхдээ юун түрүүн нэр төрөө боддог хүн шүү. Нэмж хэлэхэд сонгуулийн хоёрдугаар шат болбол тэр нь наадмын өмнөхөн тохиох ба сонгуульд оролцохгүй хүний тоо улам нэмэгдэх аюултай юм билээ. Ингээд зунжин сонгуульдаж намаржин хэрэлдэх магадлал байгаа л юм байна. Ганц удаагийн сонгуулиар асуудлаа шийдчихвэл хавьгүй амар. Тэртээ тэргүй Монгол улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэл хавьгүй хязгаарлагдмал. Хэн нь ч гарч ирээд тийм их өөрчлөлт гарна гэж үү?
Баабар
2013.3.10
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2013 9:53:48 pm )
Uneheer unen sudaljee
-
Anonymous (March 12, 2013 12:15:41 am )
Elbegdorj iig guitseh hun bhgui shuubde hudlaa tolgoi erguulsen sudalgaa b da
-
Anonymous (March 12, 2013 2:57:17 am )
ene hun chin eruul bish sh dee. shizitoi.
-
Anonymous (March 12, 2013 6:13:12 am )
ELBEGEES UUR HEN BAIH VE TER L BIDNII UMNUUS UHTLEE MUULUULAN BAIJ L ZUTGEJ BNA. BUSAD NI HAR AMIA BODOOD L OLIGTOI YUM HIIHGUI L BNA.
-
Anonymous (March 12, 2013 6:28:37 am )
Baabriin sudalgaa hamgiin unend oirtdog barag 95 huviin magadlal bna
-
Anonymous (March 12, 2013 7:33:27 am )
Elbegee garah ni barag todorhoi, gehdee Baterdene avarga-g songogdoosoi gej bodoj baigaa.
-
Anonymous (March 12, 2013 8:27:11 am )
элбэдорж гарах нь тодорхой авилга хээл хахууль шударга ёс орон нутагт эрх мэдэл гээд урд өмнө сонсож байгаагүй зүйлийг энэ хүн л хийж байгаа шүү дээ
-
Anonymous (March 12, 2013 8:32:42 am )
Elbegee Eronhiilogchiig dahin songoh heregtei !!! Ene hvn l Mongoliig sain saihan bolgoj chadna !!!!
-
Anonymous (March 12, 2013 8:33:25 am )
Баабар бол бас тагнуул шуу дээ. Ялгаа нь Нямдорж шиг баригдаагуй л болохоос… Гэхдээ хун бур тагнуул хийж хоолоо иддэгийг мэддэг болж дээ.
-
Anonymous (March 12, 2013 8:50:27 am )
Тун их харгалзаж үзмээр санал асуулга байна. Ээбий ялагдах нь монголчуудад ашиггүй. Авилгалтай тууштай тэмцээсэй. Намынхаа эсрэг битгий яваасай. Дотор нь фракц хоорондын иргэний дайныг битгий өдөөгөөсэйн билээ. Хэрэв гарчихвал ядарсан эх ороноо бодож эвийн гүүр болоосой. Одоо би боллоо гээд өөрийнхөө намыг битгий бужигнуулаасай. Тогтвортой төр л алдаагаа засажамжих хугацаатай. Хүнд үзүүлэх хэлэх ажилтай болдог юм байна. Одоо бидэнд улс төрийн бужигнаан туйлын хортой гэж ойлгогдож байна. Улаан шиг үсээ гээлдээд будчихсан, тентэй шилний ард нуугдчихсан, онц сурдаг пионерийн гишүүн шиг янгинтал цамцаа товчлоод, зангиагаар шанааныхаа судасыг гүрийтэл шахчихсан, өөгүй юм шиг дүр үзүүлж чаддаг, юуч хийдэггүй болохоор алдаагүй юм шиг харагддаг хар пяздуу гарч байснаас уран хөхөө нь донгодож байг. Хааяа сонгогчдод сайн хүн болж харагдах гээд засгийн хийж байгаа ажлын эсрэг тэнэг хар малчдыг давраагаад, уул уурхайн чухал хөрөнгө оруулагчид сүр үзүүлээд байгаагаа мэддэг болов уу, зөвхөн өөрөө гарахын төлөө Мао дарга шиг цаг хугацаа, мөнгө эрх ашиг хамаагүй агуу их амиа бодогч уу бүү мэд. Гэхдээ л зальт коммунист Улаан, усан тэнэг мөртлөө явган зальтай БатЭрдэнэ, адгий шаар ТБД-ээс дээр гэж ойлгохыг хичээж саналаа өхөөс. ЖЕНКО гүжир хар луйварчинг дэмжих юм бол өдрөөс өдөрт дэмжигчээ алдсаар байх болно. Хүзүүгүй хүн гуай
-
Anonymous (March 12, 2013 8:53:17 am )
shou elbegee yu hiisen yum be… oor hun garaasai..
-
Anonymous (March 12, 2013 9:12:10 am )
hen th baisan bugd adilhan
-
Anonymous (March 12, 2013 9:18:22 am )
khuzuugui khulgaich odoo boloo.oor khen ch baisan demjine
-
Anonymous (March 12, 2013 9:23:33 am )
Elbegeeg songono, busad ni bur ichmeer onigootoi haana ni hurehgui, yooy yun Bat-erdene yun TbD, za ter Enhtuwshin gej ulaan hazartai uwgun bur ch bolioo, zugeer l hol tasarhai haygdah ni oilgomjtoi uchir bugd neree tataad duugai suuwal taarna, odoo zag ued Elbegdorjig guizeh hun haraahan alga bndaa
-
Anonymous (March 12, 2013 9:44:29 am )
elbegdorj bol jinhen ulaanin shouch hunii tolgoi erguulehdee meregjsen hun tiim bolohoor uur hun garsan deer songuul duhuhuur neg l mundag ch ih oronch uzeltei hun bolj jujigledeg hun dee
-
Anonymous (March 12, 2013 9:53:02 am )
Элбэгдорж луйвардаж шүүхээр шийдүүлж байж гарах байх Тэрнээс өөрөөр яагаад ч гарч чадахгүй Миний эргэн тойронд лав Элбэгийг сонгох хүн байхгүй Оюу толгойн гэрээг батлах үед Монгол улс 1 алхамаар урагшилллаа гэж хэлээд байсан биздээ Одоо болохоор энэ гэрээ монголд ашиггүй болсон дараагийн гэрээнүүдээ ашигтай хийе гэж эрүүл нь мэдэгдэхгүй ийм ерөнхийлөгчтэй байсан монголын гутамшиг Ганц энэ шалтгаан элбэгийг сонгохгүй байх хангалттай үндэслэл шүү Баавар гуай та өөрөө элбэгийн өрөөсөн дугуй байж уран зохиолоо бичээд ард түмнийг доромжилоод байж бай
-
Anonymous (March 12, 2013 10:16:16 am )
Энэ хэдэн нэрэн дотроос Элбэгдоржррс өөр гарах хүн харагдахгүй байна
-
Anonymous (March 12, 2013 10:57:33 am )
nuguuduuliig ni yaaj ch uud ni tatsan elbegeeg guitseh ni baitugaa duhuj ochih ch ugui yum bna
-
Anonymous (March 12, 2013 11:30:16 am )
УГ НЬ ЭЛБЭГДОРЖООС ӨӨР ХҮН БАЙВАЛ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ Л ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА ЯАГААД ЭЛБЭГДОРЖООС ӨӨР ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ, ҮҮНИЙГ БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА.ӨӨР Л ХҮН ГАРААСАЙ БИЛЭЭ ДЭЭ.
-
Anonymous (March 12, 2013 11:41:47 am )
Enhtubshin magadlal undurduu huchnii tentsber barinab gebel?????
-
Anonymous (March 12, 2013 11:46:19 am )
guyaar bisn tarhiar arhi avilgalaar bisn ardcnilal snudraga esoor unuugiih global ertunsnud turiig udirdana
-
Anonymous (March 12, 2013 12:30:40 pm )
Түй чорт энэ дотор өөдтэй амьтан алга. Элбэгээ нь байж байвал хамаагүй дээр. Эр хүн гэхэд нүүрэндээ ганц үсгүй, яншаа авгай шиг шөвгөр эрүүтэй, жайжгар Энхтүвшин шиг ерөнхийлөгчтэй байснаас огт хүзүүгүй 2 см боовтой 2 тохой ерөнхийлөгчтэй байсан дээр. ТБД шиг сармагчингийн бөгс царайлсан улаан, өөрийн бодолгүй, тавиул нохой шиг ерөнхйлөгчтэй байснаас орой дээрээ ганц нүдтэй, нэг хөх нь өмнөө нөгөө хөх нь ардаа сугаараа шээдэг урод сонгосон нь дээр
-
Anonymous (March 12, 2013 12:44:41 pm )
Энэ бол зөвхөн судалгаа гэж ойлгоод,МАН болон бусад намаас нэр дэвших хүмүүсийн нэрийг л хүлээх нь.Харин маш зөв хүнээ дэвшүүлэхгүй бол сөрөг нэртэй намууд ялагдах нь тодорхой байна.Баабарын судалгаанд орсон нэрсээс ихэнх нь тэр болгон дэмжлэг авахгүй болов уу??
-
Anonymous (March 12, 2013 12:49:48 pm )
Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөж,ардчиллын нэрээр танил болсон Элбэгдоржтой хэн өрсөлдөнө гэж? Ардчиллын 3 өндөрлөгөө хэрхэн гар нийлж, юу бүтээхий нь харнаа. Жижиг хүмүүс элдэвтэй шүү. Би л лав итгэж байна. Бусад нэрсий нь сонсохоор өмнөх хэдэн жилийн уйтгар гуниг, харуусал үнэртэж бна. Мушгиад ч чийг гарахгүй хатсан өгөрүүд, sorry
-
Anonymous (March 12, 2013 1:07:07 pm )
Элбэгдорж хэзээ ч гарахгүй би мөрийцөхөд бэлэн байна…Тэр Оюутолгойн гэрээг батлахад юу гэж уран донгодож худлаа хуцаж байлаа одоо түүнээсээ хэдэн градус яаж эргэсэн байгааг л харчих түүний мөн чанар нь хэзээ ч эр хүн шиг хэлсэн ярьсан даа байж чадаагүй, дээрээс нь хууль шүүхийн байгууллагыг нутаг ус жалга дов болгосныг та нар ч харлаа бид нар ч харлаа одоо тэр болно Монгол төр энэ хүнээр огтоос дутахгүй….
-
Anonymous (March 12, 2013 1:24:39 pm )
er ni neg huniig uliraaj songood hereggui oor hun songoh heregtei
-
Anonymous (March 12, 2013 3:19:48 pm )
Avtomat mashinii programaa ingej l tohiruulsan yum bna l daa. Ardciilsan nam
-
Anonymous (March 12, 2013 5:09:35 pm )
ENHBAYRIIG SULLAJ ORSHOOBOL ELBEGEE NOGOON GERLEER GARNAA
-
Anonymous (March 12, 2013 6:29:46 pm )
AH-d ajilladag automat mashin baihad AH-aas hen ner devshsen ch garna
-
Anonymous (March 12, 2013 9:40:59 pm )
Ene Baabar gej gaj nohor odoo hen ym be ene hvn yu bvtesen ym be neg l ih hutsdag gar
-
Anonymous (March 13, 2013 11:51:45 am )
sudalgaa n eer garsan baix.an-n zaxialagt soy negee xoeroo niiluulexgui gej sandarch baina. teneg xun bodson ch sanalaa xubaaxgui bol ali ch songuulid yalagdaxgui baisan ardiin nam
-
Anonymous (March 13, 2013 3:06:12 pm )
elbegeecee oor xen bgaan ve elbegee odoonooc ene congyyld ner devshix geed bgaa xylgaich deeremchingvvdiig shvvx xeregtei shdee odoo ed nartai ymar negen xeleltseer ntr xiigeed xereggyi ed nar xezeech ard tvmenee bodoxgyi elbegee bol cain myy ner concood ard tvmnii toloo nvvree ylalzyyj yvaa xvn
32 Comments