antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2013 11 comments

Бэлтэй гишүүдийн “тусгай шаглаа”

нийтлэсэн Admin

0da71c9dff81a9a1bigХэдхэн жилийн өмнө “мода” монголоор дуусдаг гэж ярьдаг байлаа. Харин одоо бол эсрэгээрээ болжээ. Ямар ч брэндийн шинэ улирлын загваруудыг монголын “томчууд” цугласан газраас харж болохоор болсон цаг. Тиймдээ ч дэлхийд зөвшөөрөгдсөн томоохон брэндүүд монголын зах зээлийг сонирхож, судалж, зарим нь салбараа нээсэн. Төв талбайн хажууд сүндэрлэн буй “Централ таур”-т байрлах алдарт “Lous Voutton”-ы салбар дэлгүүр үүдээ нээхдээ, гурван жилийн дараа л ашиг олно хэмээн тооцоолж байсан гэдэг. Гэвч тэр тооцоо зөрж, ганц жилийн дотор зардлаа нөхөөд зогсохгүй, ашиг ч олоод эхэлсэн байна. Зөвхөн хувцас бус, гар утас, ганган төмөр хүлгүүдийг хүртэл дэлхийн баячуудтай эн зэрэгцэхээр эдэлдэг болж, монголчууд.

Дэлхийн нөлөө бүхий баячууд, супер одод, өв залгамжлагчид хэрэглэдэг тансаг зэрэглэлийн гар утас Монголын зах зээлд ч хэдийнэ орж ирсэн. Юун тухай ярьж байгааг та гадарлаж буй байх. Алдарт “Vertu” брэндийн нэрийн дэлгүүр монголд, тэр тусмаа өнөөх л “Цэнтрал таур”-ын нэг давхарт үүдээ нээгээд хагас жил болоогүй байна. Монголд зарагдаж байгаа “Vertu” утасны хамгийн хямдхан нь есөн сая бол, хамгийн үнэтэй нь 77 саяын өртөгтэй. Улсынхаа нийслэлд хоёр өрөө байр авчих хэмжээний үнэтэй уг утсыг барьсан улстөрчидтэй миний бие хэд хэд таарсан юмдаг. Мөн үйлдвэрээс гараад удаагүй байгаа алдарт хүлгүүд удалгүй л монголд орж ирдэг. Тэр байтугай үйлдвэрээс гарч амжаагүй машины захиалга монголоос орж ирлээ хэмээн дэлхий дахинд цацагдаж байсныг санаж буй биз.

Харин сүүлийн үед эрхэм  гишүүдийн гангараа брэндээс цойлж, гүйцэж түрүүлэхийн аргагүй болсон бололтой. Брэндээс давсан хэрэглээтэй, бэлтэй улстөрчдийн “мода”-ыг кёкүшюзан Д.Батбаяр дэлгэрүүлсэн. Тоохоо больсон уу, том биед нь таарчих брэнд олдоогүй юу, өмсөх хувцсаа гадаад улсад захиалгаар хийлгүүлж, зөвхөн кёкүшюзан Д.Батбаярт л зориулсан ганц хувь хувцас өмсөх хэв маягийг нэвтрүүлсэн юм. Харин энэ “мода”-ыг нь УИХ-ын дэд дарга М.Энхболд, Шадар сайд байх үедээ үргэлжлүүлэн өөрийнхөө нэрийг шаглуулсан, дахин давтагдашгүй хийц, материалтай дээлээр гангарсан юмдаг. Түүнийгээ бусдын нүднээс нуух нь бүү хэл харин ч нэг лекламдаж өгсөн шүү. Түүнээс хойш ийм гангараатай болох гэсэн хүсэлтэй гишүүн цөөнгүй байсан. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу л гэхэд өөрийн хувцсан дээр “Ш.С” гэсэн шаглааг хийлгэж байсан. С.Баямбацогт, Д.Хаянхярваа …. гээд олон гишүүн энэ “шаглаа”-ны хажуугаар өнгөрөөгүй.

Дэлхийн нэртэй улстөрчид хүртэл брэндээр гангардаг байхад манайхан бүр цойлж нэрийн брэндтэй болсон байгаа нь бахархмаар ч юм шиг. Бусдаас ялгарах гэсэн бузгай хүсэлд нь саад болсон болохоор брэндийг голохгүй гээд яах ч билээ дээ. Жирийн иргэдийнх нь дийлэнх нь бээжин бараанд хууртаж суухад эрхэм гишүүдийн гангараа эгэл байтугай, энгүй хэмжээнд хүрснийг харахаад монголчуудын баян, хоосны ялгаа тэнгэр газар шиг холдсоны баталгаа ч юм шиг.

Ч.БАТМАА

Зохиогчийн эрх: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (March 11, 2013 9:21:24 pm )

    ӨМЧ ХУВЧАЛААР ИХЭЭХЭН ХУЛГАЙ ХИЙСЭН ХУЛГАЙЧ НАР НАМ ХЭМЭЭХ ЛУЙВАРЫН БАЙГУУЛАГД НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДАН ЦУГЛУУЛСАН ХӨРӨНГӨӨРӨӨН ТӨРИЙН ЭРХИЙГ ХУДАЛДАЖ АВЧ
    ОДОО ЭХ ОРОНИЙГ МИНЬ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ АРД ТҮМНИЙГ ЗОВООН ТАРЧЛААСААР БАЙНА

  • Anonymous (March 12, 2013 12:42:21 am )

    ene neg 2 balai yum aa dandaa l xurunguteigee gaixuulj suux yum medleg bolovsorlooroo yamar yum boldoo zailuul

  • Anonymous (March 12, 2013 5:04:36 am )

    edeer bie-ee chimeheer, erdemeer bie-ee chim

  • Anonymous (March 12, 2013 10:11:44 am )

    Manai galzuuchuudaas uur hachin heregleetei humuus hovor bdag bhooo

  • Anonymous (March 12, 2013 11:24:46 am )

    баясгалан тэнэг хүүхэн хөвгөлд хүүхдээ хаяад ирсэн гэсэн тийм байж яаж бүтэн нойртой хондог байна

  • Anonymous (March 12, 2013 11:28:11 am )

    yoo batbayrin anhi ehner saihan huuhen bn lee shdee huni er ni anhni hani ijil hezeech dawtagdahgui shuu er hun tegj l alddag yumda

  • Anonymous (March 12, 2013 5:40:23 pm )

    Humuusiin sain saihan yumig l olj xarj baimaar bna da.batbayart Hisen yum ni bii ,bayasaa bas saihan avyastai hun shde.

  • Anonymous (March 13, 2013 2:22:13 pm )

    ene 2n xiicen um xend naaldcan um ve xvn neree togoc odoo gedeg xen er ni ed nart ataarxaj cyyx ve dee xoldvv tolgoitoi xoocon mantyynyyd xvn er ni tsaria shigee l bx umdaa ger oron ni galzyy xvnii tsyglyylga shig xvnii amidral ynz bvr l bdag calj naiilj gexdee ene 2shig nvgel xiij jargaad yaxav dee iim jargal mash boginoxon nastai daa

  • Anonymous (March 13, 2013 2:24:04 pm )

    batbayr dambiin xishgeegiin xvvxediig teverch cyyxaar ooriinxoo xvvxdiig teverexgyi ene ch teneg maxan tolgoi baycgalan ni bas teneg maxan tolgoi

  • Anonymous (March 13, 2013 2:25:24 pm )

    toriin gaviyatiig bytsaaj ogoochee icheech

  • Anonymous (March 14, 2013 10:18:29 pm )

    hiimel huumul 2 yach goyod nemer algaa vnen sdaa

antalya rent a car