Төв аймгийн Чандмань суманд энэ сарын 3-ны өдөр азарга, соёолон, их нас гэсэн гурван насны морьд уралдсан. Гэтэл уралдааны явцад 10-15 насны зургаан хүүхэд бэртэж гэмтжээ.
Үүнд, Монголын уламжлалт баяр наадам, хурдан морины уралдааныг буруутгах гэсэнгүй. Гагцхүү “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэгчээр аливаа баяр наадам, ёслолыг зохион байгуулж буй холбогдох газрууд нь хариуцлагатай байхыг хүсэх гэсэн юм.
Харин арван настай Д.Нямдорж хүү тархины суурь яс, нүдний ухархай хугаралттай, А.Саруул-Эрдэнэ толгойн гавлын яс цөмөрсөн гэх оношоор мэс засалд оржээ. Мөн арван гурван настай Д.Бүрэнбаярын тархинд цус харваснаас болж хоол унданд муудчихаад байгаа хэмээн хүүгийн эх ярьж байв.
Б.Цэрмаа: Мөсөн дээр морь нь халтирч унасан гэсэн
Ингээд Д.Нямдорж хүүгийн ээж Б.Цэрмаатай уулзаж болсон явдлын талаар тодрууллаа.
-Таны хүүгийн тархинд цус харвасан гэж сонссон. Одоо биеийн байдал нь ямар байна вэ?
-Анх ирснээ бодоход сайжирч байна. Гэхдээ тархинд цус харвасан болохоор унтаад л байх юм. Хоол унд бараг идэхгүй байгаа.
– Яг юунаас болж бэртсэн юм бол. Уралдааны зам хальтиргаа ихтэй байсан хэрэг үү?
-Мөсөн дээр морь нь халтирч унасан гэсэн. Хүү маань уг нь гайгүй замаа ажиглаж явсан юм билээ. Давхиж байх үед нь энд тэнд жаахан мөстсөн газар харагдаж байсан гэсэн. Яг барианд орохын өмнө морь нь хальтираад уначихсэн гэнэ лээ. Аяганы амсрын дайтай мөс байсан ч мал хальтирна шүү дээ.
-Зарим газраар мөстсөн байсан гэлээ. Уг нь бол шороо цацаж газрыг цэвэрлэсэн байх учиртай шүү дээ?
-Тийм. Гэхдээ тийм их мөс байгаагүй гэсэн. Жаахан мөсөн дээр хальтирсан юм байна лээ.
Энэ мэтчилэн хариуцлагагүй зохион байгуулалт, хайхрамжгүй байдлаас болж хичнээн хүүхэд тархиндаа мэс засал хийлгэх вэ. Үүн дээр холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах цаг болсон баймаар. Хурдан морины уралдааныг тойрсон дутагдал үүгээр дуусахгүй.
Баячууд байгаа баялгаа гайхуулах мэт төрөл бүрийн машинаа морьтой зэрэгцүүлэн уралдуулах нь энүүхэнд. Жолоо барих явцад хурдан морины барианд хэний, ямар зүсмийн морь түрүүлэхийг үзэх гэж байсхийгээд л анхаарлаа сарниулна. Энэ чинь мөн л “Дарин дээр давс” гэдэгчлэн бас нэг осол бий болох шалтгаан болохгүй гэж үү.
Энэ төмөр хөлгүүдийн уралдааныг Замын цагдаагийн газар анхааралдаа авч шийдвэл зүгээр юм шиг. Ард түмэн хурдан морины уралдааныг үзэж хийморио сэргээх гэдгээс биш авто хөлөг сонирхох гэж очдоггүй юмсан. Хамгийн том асуудал бол морь хөлөглөж буй хүүхэд. Тэдэнд хуульд заасан стандартын хувцас, аюулгүй байдал даанч алга.
Хэрэв муугаар бодоход хэн нэгний амь эрсдэхэд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ. Хүүхдийн эрх энд л зөрчигдөж байна. Жил бүрийн Цагаан сар, Үндэсний их баяр наадам, их хурд, овоо тахилга, баруун, зүүн төвийн бүс,ойн баяр гээд тоймгүй олон энэ өдрүүдэд морь уралдуулдаг. Мориноос унаж, моринд чирэгдэж гэх мэт яриа олны дунд түгээмэл байдаг.
Бүр сүүлдээ “унаж” л байдаг шүү дээ гээд хайхрахаа ч больж. Гэнэн нялх хүүхдийг хөөрүүлж байгаад л мордуулчихдаг атлаа бэртэж гэмтэхээр хэн ч тоохгүй хаячихдаг уяачид зөндөө бий. Хүн амьтны цусаар өргөл барьж, залбирал үйлддэг шашин гэж байхаас зон олноороо наадах гэж ”золиос” болгон үр хүүхдээ хурдны моринд даатгадаг эцэг эх манайд л байх юм.
Б.Халиунаа
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2013 3:16:03 pm )
Morinii jinhene ezed ni morio unaj uraldayaa erhem gishuudee hahaha tegvel ta nar nusaa hatsartaa naah baihdaa huuhed bol hamaagui yu hogiin amisgaanuud
-
Anonymous (March 11, 2013 7:42:14 pm )
huulindaa eznen jmuu ujats ni unaj uraldah gedeg zuil oruultsihaa saihan hoshin shogiin toglolt bolno doo teriig ni tv eer shuud damjuulj uzuuleh heregtei
-
Anonymous (March 12, 2013 1:22:32 am )
Хамгийн аймшигтай зүйл бий болоод байгаа нь иорь унадаг хүүхдүүдийн 60 хувь нь сургууль завсардсан зан харицаа ёс суртахууны асар их доголдолтой болж байгаа нь уламжлалт наадамыг гутааж жаахан нэр нүүртэй хүний морь унаач бол бусддаа дээрлхэх дарамтлах үйлдлийг байнга гаргаж мориндоо хэрцгий хандах эм тариайг давхиут днд нь хэрхэн хийдэг талаар бусдадаа сайрхдаг зэрэг нь хэрээс хэтэрч байгаа нь санаа зовоож байнаа тийм ч учраас ар гэр нь яд
у
у айлын хүүхдийг зугаа цэнгэлийн тоглоом болгож байна морь бөх бүгд допинг болжээ хэдэ
н баячууд л үздэг зугаа цэнгэл болсон шүү -
Anonymous (March 12, 2013 8:36:39 am )
Засгийн Газрын тогтоол гарч морь уралдсан учраас Алтанхуягаас амь нас эруул мэндийг нь нэхэх хэрэгтэй. Алтанхуяг алиалагч инээд зугээр улдэж болохгуй.
-
Anonymous (March 12, 2013 1:04:01 pm )
Морь унах хүүхэд ховордож,эцэг эх,хүүхдүүдийг баллаж байна.Хий баахан мөнгө нэхэх байдал хүүхэд,тэдний эцэг эхийн дунд газар авч байна.Өвлийн хүйтэн цагаар морь уралдуулахыг хуульчлан хорихгүй бол адгуус,хүүхдийг баллаж дуусах нь…
-
Anonymous (March 12, 2013 11:11:55 pm )
Yana daa? Hedhen bayachuudaas bolj tsoohon mongolchuudaas mini horogdood l baihuu?
10 Comments