Дэлхий дээр олон төрлийн шашин байна.
Дурьдвал, Буддизм, Христос, Лал, Күнз, Хинду, Шинто зэрэг болно.
Эдгээр нь хүний сэтгэлийг “ховсдож” чадсан учраас олны “танил” гэлтэй. Үүнээс гадна бидний урд хожид сонсож байгаагүй олон төрлийн шашны урсгал бий. Гэхдээ тэдгээр шашныг “жижиг” хэмээх нь зохимжгүй юм. Учир нь хүний шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан болно. Тиймээс аль нэг шашныг онцлон ярьж, буруу зөвийг тунгаах нь учир дутагдалтай. Гэвч шашны урсгал болоод номлол нь нийгмийн сэтгэлзүйг талцуулж, хүнийг өөрчлөх “увидастай” учраас “харийн” шашны хэт түрэмгийллээс сэрэмжлэх нь зүйн хэрэг.
Өнгөрсөн оны байдлаар нийслэлд 230 орчим шашны байгууллага албан ёсоор үйл ажиллагаа явуулж байсан аж. Харин албан бус мэдээгээр 630 сүм хийд, шашин мөргөлийн газар буйгаас 272 нь Буддын, 293 нь Христийн, 65 нь бусад шашнуудад хамаарч байгаа аж. Тэгэхээр маш их тооны шашин, мөргөлийн газар үндсэн хуулиар тусгаар эрхээ эдэлж байна.
Бидний хувьд шашин төрийг хамтран баригч “нийгмийг” халсан учраас төр шашны харилцааны тухай хуулиар үндэсний эв нэгдэл, түүх, соёлын уламжлалыг хадгалан үлдээх зорилгоор төрийн зүгээс Буддын шашныг хүндэтгэн үзнэ хэмээн заасан байдаг. Уг шашин нь соёлын уламжлалтай нягт уялдаа холбоотой байдаг учраас ийнхүү хүндлэгддэг учиртай. Харин бидний зүгээс “харийн” хэмээн ханддаг зарим нэг шашны урсгал хэт дэлгэрч байгаа нь олон асуудлыг араасаа уяж байна.
Шашны үл тэвчлийн үе өнгөрсөн учраас хаяа дэрлэсэн хоёр шашин хамтдаа орших нь бий. Нийслэл хотын “нягтаршил”-ийн улмаас иргэн эзэмших учиртай 0.7 га газар олдохгүй байхад шашны байгууллага га га-гаар нь эзэмшиж буй нь гол харлам. Хэдийгээр тус байгууллагууд “сайн санааны” үүднээс хэмээн олон татааснаас мултарч чаддаг ч эргээд нийгэмд сэтгэлзүйн том цохилтоос өөр зүлийг өгч чаддаггүй.
Өөрөөр хэлбэл, нийгэм оршин байх нэгээхэн үндсийг “татвар буй дор төр оршмой” хэмээн тунхагласан байдаг. Тэгвэл шашны тодотголтой хандив, итгэл үнэмшилээр тэтгэгддэг тус байгууллагууд татвараас бүрэн чөлөөлөгддөг. Гэтэл шашин нэр дор чухам ямар үйл ажиллагаа явуулж буйг нь хянасан тохиолдол бараг үгүй. Олны мэдэхээр, Христос шашны нэгээхэн урсгал болох Мормон, Мүүн зэрэг шашны байгууллагын эзэмшиж буй зай талбай, байшин барилгын хийц загвар нь ихээхэн мөнгө зарсан гэдгийг илтгэдэг.
Үүнийг улс төртэй холбож, сэрдэх тохиолдол ч бий. Учир нь томоохон пүүс, компани эзэмшигч, улс төрийн зүтгэлтэн өөрийн шашиндаа оруулж буй хувь нэмрийг итгэл үнэмшил бус “эд хөрөнгөөр” төлөөлөх нь их. Мөн гадны шашны урсгал хэт хүчтэй орж ирсний улмаас уламжлалт түүх соёл бүдгэрэх аюул үргэлж заналхийлдэг.
Үүний тодхон жишээг БНХАУ-аас ажиглаж болно. Хэдий урд хөрш хаалттай ч гэлээ шашны үзэл суртлыг дэлгэрүүлэх үүднээс тус улсад амь насаа дэнжин тавьж шашны суртал ухуулга тарааж байгаа итгэгчид олширсон. Хэрвээ БНХАУ дотроосоо шашны сурталд идэгдэх аваас одоо төр барьж буй жолоодлого хазайх аюултай гэдгийг мэддэг. Тиймдээ тойруу утгаар шашны үзлээс “айж” байгаа.
Гэтэл хэдхэн сая хүн амтай манай улс хэтэрхий олон шашныг нэгэн зэрэг хүлээж авснаар иргэдийн сэтгэлзүй олон хэсэг болж бутарсан байна. Үүнийг уламжлалт баяр болох цагаан сар тэмдэглэх өдрийг арай ядан тогтоож буйгаас ажиглаж болно. Түүнчлэн ертөнцийг үзэх үзэл болоод сэтгэлзүй нь тогтворгүй байдаг багачуудын тархийг шашны сургаалиар угаах нь буруу юм.
Өнөөгийн нийгэмд “шарын” шашнаас илүүтэй Христос шашин бидний хойчид шууд, нөлөөлж, “эзэн” гэх бурханы тухай дуу шүлгийг зааж шанд нь гар хоосонгүй хоцроож байна. Тодруулбал, нийгмийн эмзэг бүлэгт гараа сунгаж, идэж уух зүйлээр тэднийг торгоож байна. Эцэстээ тухайн хүүхэд шашны нөлөөнд автаж, ертөнцийн үйл явдлыг шашингүйгээр төсөөлж чадахгүй байх үр дүнд хүргэж байна.
Тэгэхээр бид аль нэг шашны урсгалыг шахан гадуурхалгүй, тэдний үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглах, хүүхдүүдэд шашны үзэл суртлыг түгээхийг нь аажим аажмаар багасгах хэрэгтэй байна. Хэдийгээр шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх ч, түүнд түлхэн оролцуулах, өдөөн хатгах нь хууль бус юм шүү.
Б.Ширнэн
Нийгмийн толь
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2013 11:11:40 am )
yri ni tegeed gadnii shashin geltgui gadnii baiguullaguud gadnii zahiraltai mongol ehnertei geed iim humuus zondoo l ezemshij baina shd
-
Anonymous (March 11, 2013 11:38:45 am )
baahan yanz buriin sumtei bolchihson bainaa .odoo gazar uguhuu boliosoi
-
Anonymous (March 11, 2013 11:55:11 am )
tsagaan sarin tuhaid sarin shashini hohoduudl hoorondo tsets bulaltsdag shude uur shashin oroltsdogui ul suurtai yum bichech erhem setguulch mini uuruu yuagach oilgohgui bj iim yum bichij bolohgui bha
-
Anonymous (March 11, 2013 12:39:36 pm )
БОЛЬЁ ОО
-
Anonymous (March 11, 2013 1:18:15 pm )
олон нийтэд хүртээж байгаагаа умартаад зөвхөн нэг талыг баримтлан бичсэн байх юм даа гэж
-
Anonymous (March 11, 2013 3:18:29 pm )
xvn yu sgvtex n xvnii erx.ugaasaa xvn sarmagchnaas bish.byrxan bvteesen .bvteegch baugaa.gexdee mormon g byryy gej yarj baudag delxuud.gexdee byrxan xvnuu zvrxiig xardag ychur byryy zvb n ul bolno.zvgeer yrdax ajlaa xuu setgvvlch eeeeeeeeeeeeeeeeeeee
-
Anonymous (March 11, 2013 3:46:10 pm )
zuv shde hirist bol arai bur denduu bn shuu dee zugeer taivan yavuulku tataj changaagaad sumd ojooj geed guigaad saldgu shu de bas hashaa nud ni tailahgui bol uursduu ongoilgood orood irne teged sain medee ch biluu teriigee ugchuud garaad yavna yadj zuvchuurul avch orj boldiim bgzde yostoi buduuleg
-
Anonymous (March 11, 2013 3:47:59 pm )
hiristed bur het itgetsn humuustei hel nevterhed hurtel ih hetsuu yum blee neeh sonin amnaas ni unaj bga gants ug ezen nadad ugluu ntr hool idsn ch eniig ezen ugluu nadad geel unen laitai
-
Anonymous (March 11, 2013 5:14:47 pm )
tuhain hun ajillaj hudulmurluj bj amidarch bga gedgee medreh heregtei shd tehgui 1zusem talh idsn ch eznii hishig gedeg ni utgagui ter talhiig idhiin tuld mungu heregtei mungu olohiin tuld yum hiisn teher uurin hudulmur shuu dee eniig ter humus oilgoisoidoo
-
Anonymous (March 11, 2013 6:26:28 pm )
deer setgegdel bsen 3 hunig uruvdichile buteegch burhan bdagt itge gemt amidralasa tatgalz burhan ta bugdig erooh boltugai hristed buruu ursgal gj bdag terni ta nartai taaraldsan yum bguide ta nart dulgahad sain medeeg huleen avch ezen burhand itgerei burhan ta bugdig iveeh boltugai
-
Anonymous (March 11, 2013 10:12:22 pm )
Буддагын шашин хүмүүсийг ингэж хүчээр элсүүлдэггүй шүү дээ
-
Anonymous (March 12, 2013 4:35:08 am )
энэ гадаадын шашны газруудыг шатаа, устга
-
Anonymous (March 12, 2013 9:43:18 am )
ҮНЭН ҮГ Ийм цөөхөн ард түмэнд шашин хэтэрхий ихдээд байгаа бус уу? Нялх балчируудыг багаас нь тархийг нь угаадаг библи суурьтай шашнууд ичиг ичиг. Ямарваа шашинд хэт автах нь тухайн хүний боловсролын түвшинг шууд илтгэдэг. Боловсрол гэдгийг диплом гэдэг зүйлээр битгий ойлгоорой. Өнөөгийн нийгэмд диплом өвөртөлсөн боловсролгүй иргэд хэтэрхий их байгаа. Христ суурьтай шашнууд боловсролгүй, амьдралын бололцоо тааруу, ажилгүй гэрийн мухар сахьсан иргэдэд суурьладаг. Энэ нь монголын нийгэмд захиалсан юм шиг яв цав таарч байгаа. Боловсрол чанаржвал энэ байдал аяндаа байхгүй болно. Сүм хийдийн хаалга үүд барилаа гээд шийдэгдэх зүйл биш.
-
Anonymous (March 12, 2013 9:55:07 am )
ҮНЭН ҮГ Боловсролыг сайжруулахад цаг хугацаа их орно. Учир нь Соц нийгмийн үед багшийн мэргэжил нэр хүндтэй, цалин сайтай байсан учраас сайчуул нь багш болдог байсан. Харин өнөө үед эмч, багш нар цалингийн доод хэмжээнээс арай л илүү авч байна. Сайн багшаас л сайн шавь, чадварлаг боловсон хүчин, ирээдүйн сэхээтнүүд төрнө. Боловсрол бол жалганд, шавар шавхай, хогон дунд ургадаг үзэсгэлэнтэй сарнай биш шүү. Тэрнээс чинь шал өөр … байдаг юм.
-
Anonymous (March 12, 2013 10:00:11 am )
unen ug muu bagshaas sain shavi torohgui ee gej
-
Anonymous (March 12, 2013 10:28:51 am )
hun yamar shashin shuteh ni hunii erh shu dee tiim bolhoor hiristiinhen huniig albaar shashindaa oruulah gej suljee shig yum hiidgee bolih heregtei tegel boloo
-
Anonymous (March 12, 2013 1:00:05 pm )
Зөв асуудал хөнджээ.Гаднын шашны байгуулагад газар олгож байгаа яах аргагүй хээл хахуультай холбоотойьтэгээд ч тэдэнд газар ашиглуулахаас биш эзэмшүүлж болохгүй л юм байгаа юм,шашны нөлөө хэт ихсвэл бид ямар нэг арга хэмжээ авч л төаарна шүү дээ.Иргэдийн хурлууд маш сайн бодлого явуулахгүй бол болохоо байж байна..
-
Anonymous (March 12, 2013 1:03:07 pm )
yuagaach medehgui hooson tsetserhsen unenig guivuulsan edgeer humuusig ezen burhan mini erooh boltugai
-
Anonymous (March 12, 2013 2:51:23 pm )
tegeel ene ezen geel heldeg ugnuudee helj bh shiv zugeer bodit baidliig mederch amidar hiristed itgegchuudee
-
Anonymous (March 13, 2013 9:53:20 am )
гадны зарим нэг шашин буян үйлдсэн арга хэмжээ ихээр явуулж байдаг хүнд өглөг өгдөг шүү гэтэл манай гандан сүсэгтэн олноос аваад л байдаг буян хиидэг зүйлгүй шүү дээ
-
Anonymous (March 14, 2013 9:24:49 am )
taiwan bgaarai, hun yugaa shuteh n ta nart yamar hamaa bna, BUTEEGCH EZEN BSAN BGAA BAISAAR CH BH BOLNO. TA NAR ENE UGNIIHEE HARIUTSKAGIIG UUREH TSAG IREH BII!
-
Anonymous (March 15, 2013 10:57:27 pm )
ai huurhii
-
Anonymous (March 20, 2013 10:22:08 pm )
buteegch ezen ntr chine baidag baihaa gehdee ajildeer heseg bulgeeree niilj buleg baiguulan busdiigaa gaduurhahaa bolichooroi Jesus-iinhaan ter ezen chine tiim um zaadgui baih gej bodoj bna
23 Comments