antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2013 1 comment

Ялтнууд нийгмийн халамжаа хүртэнэ

нийтлэсэн Admin

527-1362622142indexХүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх

илтгэлийг УИХ-д өргөн барьж байсан. Тус илтгэлд дурьдсан санал, зөвлөмжийг үндэслэн Хууль зүйн Байнгын хорооноос зарим нэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгон тогтоосон байна. Энэ талаарх мэдээллийг ХЭҮК-оос мэдээлсэн юм.

 

Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илтгэлд хорих байгууллага, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд гэсэн үндсэн чиглэлүүдийг тусгаж, хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг илтгэжээ. Тухайн илтгэлийн дагуу УИХ-ын Байнгын хорооны II дугаар тогтоол гарснаар зарим нэг асуудал шийдэгдэх аж. Тодруулбал, ХЭҮК “Хорих байгууллагат сэжигтэн, яллагдагч нар эмч сонгож, ганцаарчилж үзүүлэх эрхтэй байдаг.

 

Гэсэн ч энэ эрх нь хэрэгжихгүй, эмнэлгийн тусламжийг тэр бүр хангалттай хүртэх боломжийг нь хуульчлаагүй байна. Үүнээс болж хорих ангид хоригдож байгаа ялтан зодуулсан эсэх нь илрэхгүй, нуугаад өнгөрөх зөрчил гардаг” гэдгийг тодотгож байсан. Түүнчлэн, Урьдчилан хорих байрыг шинээр барьж, зарим хорих шинэ байртай болсноор орчин нөхцөл нь харьцангуй сайжирсан.

 

Гэвч хоригдлууд ял эдлэх хугацаагаа Урьдчилан хорих төвд өнгөрөөж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн юм. Үүнээс гадна, хоригдлуудаар ажил хийлгэхдээ эрхийг нь зөрчдөг дутагдал илэрсэн байна. Тухайлбал, хорих ангийнхан хуульд байхгүй нэр томъёо буюу “аж ахуйн ялтан” гэх үгийг бий болгож, хоног авахаас өөр цалин хөлс олголгүй эрхийг нь зөрчдөг гэнэ.

 

Үүний зэрэгцээ тухайн лекцээр тэр бүр сонсдоод байдаггүй “шинэ” нэршил гарч ирсэн нь хөнгөвчлөх эмчилгээ байсан. Энэ нь эдгэрэх найдваргүй өвчтөнүүдэд хийдэг эмчилгээ аж. Мөн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нийгэмлэгийн гишүүд “Жил бүрийн эцэст морфин цагаасаа өмнө дуусдаг. Тийм учраас оны сүүлийн саруудад өвчин намдаагчийг өвдөлт намдаах тунгаар хэрэглэж чаддаггүй. Амсуулах төдий өгдөг” хэмээж байсан.

 

Энэ мэт олон асуудал хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг холбогдох газраас тодотгов. Харин дээрх санал зөвлөмжийн үндсэн дээр, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль зүйн орчныг бүрдүүлэх, монгол хүний бие махбодь, сэтгэл зүйн онцлог гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдалд нийцсэн, хүртээмжтэй, үр нөлөөтэй, чанартай тогтолцоо бүхий хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Байнгын хорооноос гүйцэтгэх засаглалд чиглэл болгосон байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан хууль болон “Цагдан хоригдсон болон хорих ял эдэлж байгаа этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам” зэргийг боловсронгуй болгох, холбогдох тогтоол, дүрэм, журамд мониторинг хийж ажиллах зэргийг онцлон анхаарахыг сануулжээ.

 

Баривчлах ял эдлүүлэх байрыг шинээр барих асуудлыг шийдвэрлэх, ял эдэлж буй хөгжлийн бэрхшээлэй ялтнуудын группын хугацааг сунгах зэрэг нийгмийн халамжийн асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх, тэдгээр хүмүүст тохирсон  ажлын байр бий болгох, цалин хөлс олгох тал дээр тусгайлан анхаарах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан аж.

Б.Ширнэн

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 08, 2013 9:58:15 am )

    narand baigaagaa harj uzej cnadahgui baij narsand baigaag halamjilah gene bodvol man namiin communistuud snorond orohoor anhaaral tavij ehelj baigaa yum baihadaa

antalya rent a car