-Ц.Цээлээсүрэн: Тэр цагдаа өөрийгөө егүүтгэх хүн биш юмсан –
Гэмт хэрэгтэй тэмцэх тангарагтай 29 настай Ч гэдэг залуу учир битүүлгээр амиа хорложээ. Түүний үхлийн шалтгааныг тогтоохоор Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан ажиллаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Ч-гийн үхэлд гадны нөлөө орсон гэхээс илүү амиа хорлосон гэх дүгнэлт өгч байгаа гэнэ. Учир нь гадны нөлөө гэх ямар ч баримт олдоогүй юм байх. Хамгийн хачирхалтай нь, албандаа нэр хүндтэй байсан тэр залуу амьдралаас яагаад уйдах болов гэдэг нь асуудал дагуулж байна. Ар гэрийн маргаан ч байгаагүй гэх.
Учир нь тэрээр ганц бие залуу бөгөөд найзалж нөхөрлөсөн бүсгүй ч байхгүй байжээ. Тэрээр 1983 онд Архангай аймагт төрсөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагчийн ажилтай байлаа. Энэ албандаа багагүй хугацааг өнгөрүүлсэн учраас хорооныхоо иргэдийг ч сайн таньдаг байж. Тус хорооны хэсгийн ахлагч бололтой нас тогтсон эмэгтэй “Бид бүр үнэмшихгүй байгаа. Яагаад Ч гэж. Түүнийг амиа хорлосон гэдгийг сонсоод цочирдоод байна, эгч нь. Их нийтэч хүүхэд. “Аниа” гээд надад сүйд болно гээч. Архангайн хүүхэд байсан. Нутгийнхаа тухай их ярина аа. Үнэхээр итгэхэд хэцүү байна. Миний хүү шиг л сайхан залуу байсан юмсан” хэмээн ярьж байв. Харин цагдаагийн хэсгийн байцаагчийн өрөөтэй залгаа орших хорооны Ахмадын бие бялдрын төв хариуцсан Ц.Цээлээсүрэн гэх эгчмэд бүсгүй ийн ярилаа.
-Танай хорооны хэсгийн байцаагч амиа хорлосон гэх юм. Та сонссон уу?
-Сонсолгүй яах вэ. Өнгөрсөн баасан гаригт ажилдаа ирсэн чинь цагдаа нар хамгаалалт аваад сүйд болчихсон байсан. Дараа нь сураг сонсоход миний хамгийн сайн таньдаг Ч гэдэг байцаагч өрөөндөө амиа егүүтгэсэн гэсэн.
-Та түүнийг хэр сайн таньдаг байв. Амиа хорлох шалтгаан байсан юм болов уу. Тантай харьцах байдал нь ямархуу байв?
-Өө, их энгийн. Хөдөө төрж өссөн болохоо элдэв муу санаа байхгүй хүүхдээрээ юм шүү дээ. Манай бялдаржуулах өрөөнд орж ирээд теннис байнга тоглодог байсан. Хэрэг явдал гарсан тэр орой ч гэсэн тоглоод л гарсан. Тэр үед өмнөх шигээ хэвийн байсан шүү дээ. Ямар ч сэтгэл гутрал олж харагдаагүй. Харин ч инээж, хөөрөөд баяртай байсан байх шүү. Үнэхээр гайхаж байна. Яагаад амиа хорлосон юм бол доо, хөөрхий минь.
-Гэр бүлийн үл ойлголцол байсан юм болов уу. Энэ талаар танд ярьж байсан уу?
-Гэр бүлийн маргаан байхгүй байх. Хангалуун, боломжийн талдаа айлын хүүхэд гэнэ лээ. Миний сонссоноор хувьдаа орон сууцтай гэсэн. Тэгээд ч ганц бие, үерхэж нөхөрлөдөг эмэгтэй ч гэсэн байхгүй. Харин намайг сайн эмэгтэйтэй танилцуулж өгөөрэй гэдэг байсан. “Би таны танилцуулсан эмэгтэйг гомдоохгүй” гэхийг нь яана. Хайр сэтгэлээс үүдсэн гэж бодохгүй байна.
-Эсвэл цагдаагийн албан дотроо түнжин хагарах зүйл байсан уу. Тийм зүйл ажиглагдсан уу?
-Хэсгийн байцаагчийнхаа өрөөнд гурвуулаа суудаг. Тэд эв түнжин сайтай, найзалж нөхөрлөдөг байсан шүү дээ. Ямар ч байсан хэрүүл маргаан дуулдаж байгаагүй. Харин ойрын үед нөгөө хоёр нь ажилдаа ирэхгүй байсан. Нэг нь өвчтэй байгаа гэл үү дээ. Талийгаач л ажилдаа ирж байсан юм гэв.
Хорооныхны хэлж буйгаар талийгаач даруу төлөв зантай, нийтэч нөхөрсөг залуу байж. Харин юуны учир амиа егүүтгэв гэдэг нь асуудал дагуулж байна. Магадгүй дарга нарынх нь захирах ёс, дээрэнгүй зан чанар нь түүний зүрх сэтгэлийг мохоосон байж мэдэх юм.
Уг нь тэр гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй төрийн цагдаа байлаа. Өнөөдөр цагдаа нарыг төрийн хамгаалалтад байдаг, нэг л их эрх ямбатай хүмүүс гэж ойлгодог. Харамсалтай нь, олон хүний боддог, итгэдэг энэ зүйл нь бодит байдлаас хол, бүр дэндүү хол зүйл гэдгийг мэддэг хүмүүс бол цагдаагийн ажилтнууд өөрсдөө л байх. Учир нь Монголчууд биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгвэл манай цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа энэ олон ажилтнуудад биеэ, гэрээ зассан нь хэр олон байгаа бол. Дээрээс нь цагдаагийн жижиг, дунд шатны дарга нар маш их дарамт шахалтыг ажилтан албан хаагчиддаа үзүүлдэг нь нууц биш. Үүнийг албаны бие бүрэлдэхүүн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх ч энэ талаар ярихаас эмээдэг гэх. Тангараг өргөсөн, төрийн хувцас өмссөн цагдаад бусдын адил амьдрал байдаг. Тэдэнд үр хүүхэд, хань ижил ч байдаг. Мөн сэтгэл гутрал, өвчин зовлон, үхэл хагацал ч ирдэг. Харамсалтай нь, энэ бүхнийг дээд албан тушаалтан, дарга даамал нь мэдрэхийг хүсдэггүй. Ярилцахыг ч хүсэхгүй байгаа нь дэндүү том гачлан юм. Цагдаа амиа хорлож байсан тохиолдлыг хүргэе.
Баримт 1
2008 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын орлогч байсан Б амиа хорлож байв. Тэрээр гэр бүлийн маргаанаас болж амиа хорлосон дүгнэлт тухайн үед гарч байлаа. Түүний дараа даргынхаа үхэлд сэтгэл гутарсан Н нь бас л өөрийгөө егүүтгэсэн харамсалтай хэрэг гарч байв.
Баримт 2
Өмнөговь аймгийн Ноён суманд хэсгийн төлөөлөгч байсан 25 настай М гэдэг залуу мөн л өөрийгөө егүүтгэж байв. Шалтгаан нь бяцхан зодоон хийсэндээ гэмшиж. Тодруулбал, аймгийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд болсон явдлын талаар Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдсэнээ хэлж, ажлаас хөөнө гэх мэтээр айлгаснаас үүдсэн гэдэг.
Баримт 3
2012 онд Хөдөлгөөнт эргүүлийн газрын албан хаагч амиа хорлов. Тэрээр Хөдөлгөөнт эргүүлийн газарт цөөнгүй жил ажилласан, ажилдаа туршлагатай нэгэн байжээ. Түүний амиа хорлосон шалтгаан ажилтай нь биш ар гэрийнхэнтэй нь холбоотой байсан гэх.
Д.Гэрэл
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 26, 2013 12:58:10 pm )
Ямар нэг юмны гэрч болсон юм болов уу даа.
-
Anonymous (February 26, 2013 2:01:09 pm )
ЦАГДААГ НАМЫН ТӨЛӨӨЛӨЛ БУУНИЙ НОХОЙ БОЛГОН ХУВРАГСАН ХҮН БОЛ Ц НЯМДОРОЖ ЮМ
ХАРИУЦЛАГЫГ НЬ Ц НЯМДОРОЖТОЙ ТООЦОХ ЁСТОЙ -
Anonymous (February 26, 2013 2:14:38 pm )
Sandg-Ochiriin vees tsagdaagiin dund shatnii darga nariig deeshee her zereg doligonodog,mongo bel yamartaig ni harj abilgaar tomildog bolson shyy. Tsagdaagiin vher shig teneg darga nar alba haagchdadaa yamar muuhai hynii ynergyi handdagiig toochood baragdahgyi.Jiriin tsagdaa zarim gazart ajillahad vneheer hetsyy baidag ni nuuts bish.
-
Anonymous (February 26, 2013 2:21:59 pm )
tsagdaagaas 60, 70 oniixniig zailuulax xeregtei. Yalanhuya 70-aad onii exnii veiinxniig. Setgelgee n xotsrogdson, turshlaga gexeer yumgvi, shine niigemd dasan zoxitsoj chaddaggvi, tegsen murtluu 60 oniixniigoo muu xelne gej jigteixen, tedneesee asar uur yum genee. nowshnuud
-
Anonymous (February 26, 2013 2:25:23 pm )
¿íýõýýð õàðàìñàæ áàéíà.ÿàãààä çààâàë òà ãýæ?????????????????????????????
-
Anonymous (February 26, 2013 4:36:58 pm )
Kk tegeed 80-d oniihon udirdaj chadah uu? Nusnuud buun ambits huusun ymnuud l baidag.hurandaa bolvol mungu huune gej muruudsun 80-d oniihon bol demii
-
Anonymous (February 26, 2013 4:46:02 pm )
ih shudraga saihan zaluu bailaa haramsaj bna ene yamar negen tomchuudtai halbootoi erensurwaljilj ezediig olj hatuu shiitgel uzuuleech
-
Anonymous (February 26, 2013 6:54:41 pm )
Цагдаа нарыг зовоохоо болих цаг болсон. Тэд наар чинь хоригдол шиг хүний эрхэнд байдаг хүмүүс. Ажлын дарамт, дарга нарын дарамттай. Ар гэрт нь юу болж байсан ч хамаагүй. Амралтын цагаар хүртэл ажил руу нь хэрэгцээгүй цуглуулж залхаана Анхаарах хэрээгтэй шүү. 6 шинэ цагдаагийн цалинг 1 хурандаа сард авч байгаа шүү. энэ олон ашиггүй хурандаа нарыг тэтгэвэрт нь гаргах цаг болсон
-
Anonymous (February 26, 2013 9:04:04 pm )
Hutsaach muu gichii mini!!! Hurandaa nariin tsalin uund ymar hamaatai yum be nuu har mahan tolgoilson har ynhan gichii shaar mini.Hurandaa nar ch gsn tsagtaa shine tsagdaa nar shigee l tsalin avch bsn bj taaraa.Harin ch hurandaa boltloo hal uzej, haluun chuluu 7j chadalgui zamaas ni ingej shantaech bg nusnuud uruvdultei yum bish uu ain!!! Tegj chaddaggui bolohoor ni l hen hunii aaviin huuhduud hurandaa tsolond hurtlee tesver hatuujil, erdem medleg gj hudlaa shaahgui ee, uchir ni bugd l mahan tolgoinuud bdg yum shd hamgiin gol ni tesver hatuujil.Tiimees l 1 hurandaagiin tsalin chinii heleed bg shig 6n shine tsagdaa nariinhtai tentsej bg yum shd!!!
-
Anonymous (February 26, 2013 9:11:34 pm )
Тийм шvv нээрээ ч миний муу хань чинь хурандаа болтлоо л vр хvvзэд хань нь болсон намайгаа тэжээхийн тулд vнэхээр ихийг туулсан шvv залуу байхдаа хурандаа болж чамайгаа vр хvvхдvvдээ vлмэн зэлмvvн амидралаас нь салганаа гэж хэлдэг байж билээ одоо л жаахан жаргая гэж бодсон чинь бас юун цалин цав бэ
-
Anonymous (February 26, 2013 11:26:41 pm )
Neg l amidrah horbood amua horloj yah gesen yum bol doo zailuul. Jargal zoblon eeljlen baidag yum hoino. Burhnii orond turuurei. Um maani badmi hum
-
Anonymous (February 27, 2013 8:12:43 am )
Хэцүү байна. Хүн өөрийгөө гаднаас ажиглах биш, гаднаас харж байхад дээгүүр цол, албан тушаалтан доогуурх хүмүүстэйгээ муухай харьцаж байхыг олон харсан. Цагдаагийн байгууллагын талаар онцгүй сэтгэгдэл л үлдсэн
-
Anonymous (February 27, 2013 12:34:04 pm )
цагдаад булшсан хлба хаагчид нь хэлж чаддаггүй би л нэг дарга гэсэн шиг хална солино гэж дарамталдаг байдал альч дүүргийн цагдаад байгаа шүү дээ цол авахын төлөө даргынхаа суудлаас зуурч байгаа хүмүүс цагдаа цэргийн байгууллагад олон байдаг даа
1 цагдаагийн амьдралыг ойлгодог хүн нэртэй дарга нар байхгүй болсон цаг наргүй ажиллуулдаг
2, хагас бүтэнд амрах эрх байхгүй
3. ар гэртэйй цаг гаргах боломжгүй доод албан тушаалтай хүн биш
4.ялангуяа сонинохайрхан дүүрэг хэрэг их гардаг нэг байцаагчид оногдох хэргийн тоо их
5. гол ажилыг нугалж байгаа байцаагч нар нь бэлэн бүтээгдэхүүн өгдөг шүүх прокуроруудаас бага цалинтай
6. байнгын даргын дарамт шахалт, ажлын стресс
хувцас хангалт муу, таилтай нэг нь хувцасны мөнгөө авна танилгүй бол хоь чинь хэнч цагдаа нарын төлөө чвахгүй
7. танилтай нэг нь дарга болдог хууль САНДАГ очирын үед бий болсон бичигдээгүй хууль байна.
8. ОДОО ЦАГДААГИЙН албанд байгаа бүхм дарга нарыг сонгон шалгаруулалтаар тавих хэрэгтэй бага цолтой удирдах алба хийж чадах чадвартай хүнийг сонгон шалгаруулж тавих хэрэгтэй
ГОЛ АЖЛЫГ НУГАЛЖ багаа доод албан тушаалтанууд цалин байгатай дарга хурандаа нар гэхээрээ цалин өндөртэй байдаг шүү БИЛЭГТ даргаа
энэ бичсэн зүйлийг нүүрэн дээр нь гаргаад өгөөрэй -
Anonymous (February 27, 2013 12:35:52 pm )
СХД-н ЦХ-н ДЭД дарга ЭРДЭНЭХҮҮ энэ хүнийг их дарамталж байсан даа халах тушшаал гаргаад…………………………. шалгах хэрэгтэй
-
Anonymous (February 27, 2013 1:30:45 pm )
энэ залууг мэднэ амиа хорлох залуу биш гэрч нотлох баримт байгаа юм уу?
-
Anonymous (February 27, 2013 9:03:45 pm )
dornogoviin tsagdaagiin darga alban xaagchidaa daramtalaad ogloo orj irxed ni jagsaad duu duulj ogdog genee orox garax 2 t ni duu duulj ogoxgui bol boon ym boldog genee tiim bj bolox uu
-
Anonymous (March 01, 2013 12:47:14 am )
deeshee hailsan tugalga shig, dood tushaaltnuuddaa horoo haruul shig darga nar Mongoliin tsagdaad baina.Deerhi asuudal dahiad ch garch bolohiig hen ch uguisgehgui
-
Anonymous (March 03, 2013 5:30:25 pm )
odoo gants hudagiin gynaghc haraas yum garhc medne shv.darga nariih ni daramt gej tam.hudlaa gewel ajilhcdaas ni asuu.shvvhiin shiidwer gvitsetgeh gazar shalgaarai.eeljiin alban haaghc nariig ni harhaar bvr aimaar gutraltai yum baina lee shv.darga nariig ni shalga
-
Anonymous (March 19, 2013 12:43:47 pm )
Zochin U
Tsagdaagiin baiguullagiin shinechleliig tor, ard tumenii demjleg tuslaltsaagaar l hiih bolomjtoi. Tsagdaa dangaaraa danch chadahgui.
Hiij guitsetgeh uurgiig ni todorhoi bolgoj eldev …. Tsagdaa gedeg Neriig ni barij, hubtsas, busdiin toloo gesen setgeliig ni ashigladagaa tor, zahirgaa, humuus oorsdoo bolih ni chuhal. Daraa ni ajillah nohtsol. Gol ni oron too hun huchnii zohitsuulalt hiichih bel. Iluu tsagaar tsag nargui ajillahgui. Tsalin hangaljiig ni nemeh. Ter tsalin ni zarim daa gert ni ooriinh ni oron zaig hamgaalna. Tsagdaagiin darga bur tiim daramtlagch bish baih ter ch ooroo ter ul uzegdegch niigmiin daramtand yavj irsen baij taaraa -
Anonymous (March 21, 2013 5:54:14 pm )
Um mani bad mi hum
20 Comments