“Эрдэнэс МГЛ” компанийг татан буулгаж эрх үүргийг нь “Баян Монгол” компанид шилжүүлнэ. Тиймээс стратегийн ордууд, цаашдаа эдийн засгийн эргэлтэд орох уул уурхайн төслүүдийг энэ компани хариуцаж ажиллана ” гэж УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд мэдэгдэх болов. “Эрдэнэс МГЛ”-ийг татан буулгаад оронд нь өөрийнхөө анхлан санаачилга гаргаж, төсөл болгон өргөн барьсан ч дэмжигдэлгүй унаж байсан “Баянмонгол”хэмээх компанийг байгуулах юм гэнэ.
Хүний хөгжил сангийн хуулийн дагуу Монгол Улсын иргэн бүр стратегийн ордоосоо хувь хишиг хүртэж байх учиртай. Тодруулж хэлбэл, стратегийн 15 орд бүрээс иргэн бүр өгөөжийг хүртэхээр хуульчилсан хэрэг. Энэ дагуу Хүний хөгжил сан байгуулж, энэ бүгдийг нэг дор зангидан, иргэдэд хувьцаа эзэмшүүлж, ногдол ашгийг хуваарилж , иргэнээ дэмжиж байх үүрэгтэй “ Эрдэнэс МГЛ” ХХК-ийг байгуулсан түүхтэй.
“Эрдэнэс МГЛ” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуул ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа эрхлэх, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах үед төрийн оролцоог хэрэгжүүлж төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхлэх юм.
Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой “ ХХК-ийн 34 –ийг хувийг эзэмшиж байгаа учир “Эрдэнэс-Оюутолгой” гэсэн компанийг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн түүнчлэн Монголын төрийн мэдэлд Таван толгойн ордын лиценз бий. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” хэмээх компанийг байгуулсан байгаа. Цаашид стратегийн ордууд ашиглалтад орох, төрийн оролцоотой компани байгуулах бүрт өмнөө “Эрдэнэс” гэсэн тодотголтой компаниуд байгуулагдах юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс МГЛ” гэдэг нь “малгай” нь. Түүний удирдлага дор олон “охин”компаниуд мэндэлнэ ээ гэсэн үг. Ийм хууль эрх зүйн орчин бүрдээд, эхнээсээ “Эрдэнэс –Таван толгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн. Таван толгойн ордыг эргэлтэд оруулах ажил нь ахиц муутай байгаа болохоор хүмүүс үр шимийг хүртэж эхлээгүй байна. Газрын баялаг Монгол Улсын иргэн бүрийн өмч учраас түүнээсээ хэрхэн хишиг хүртэж байх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг.
Гэтэл УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд хувийн эрх ашгийн сонирхолоор асуудалд хандаж, дөрөвдүгээр сарын эхээр эхлэх хаврын чуулганаар Баянмонгол төслөө өргөн барьж хэлэлцүүлээд батлуулах гэж санаархаж байна. Үүнийгээ ч Н.Алтанхуягийн Засгийн газраар дэмжүүлсэн гэнэ. 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн иргэн бүртээ хувь хүртээх зорилготой Баянмонгол хэмээх төслийг боловсруулахад АН дэмжиж, мөрийн хөтөлбөртөө ч тусгаж байсан. Харин хамтарсан Засгийн үед аль нэг намын санаачилсан нэрээр биш, дундын хувилбар гээд “Эрдэнэс МГЛ” хэмээх нэрэн дээр тогтсон . Одоо бид олуулаа болсон учир үүнийг өөрчлөөд, олон охин компани байгуулахгүй бүгдийг нь “Баянмонгол” компанид хариуцуулдаг больё хэмээх Л.Болд ухуулга хийж, гишүүдийг лоббидож, Ерөнхий сайдад тал засч яваа бололтой.
Энэ эрхэм 2008 онд эдийн засгийн эргэлтэд орж буй уул уурхайн баялгийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр адил тэгш эзэмшүүлэх ёстой гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлан боловсруулсан гэх “Баян Монгол” компани байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж байсан юм.
Гэтэл ардчилсан хүчнийхэнд засгийн эрх шилжихээр “Эрдэнэс МГЛ”-ыг татан буулгаад өөрийнхөө санаачилсан, өөрөөрөө овоглуулж, пиардах дуртай “Баянммонгол” гэсэн нэртэй болгож өөрчлөхөөр зүтгүүлж байна. Төрийн бодлогод залгамж чанар гэж байх ёстой. 4 жилээр биш 40 жилээр харж эдийн засгийн бодлогоо тодорхойлж, тууштай байж л хөгждөг болохоос энэ намынхан санаачилсан, тэр хийсэн гээд улстөрийн “нүдээр” хараад, дараагийнх нь гарахаар татаж унагаад, өөрсөддөө нэмэх оноо цуглуулах гэж асуудалд явцуу хандаад байвал ажил явахгүй гацдаг жамтай.
“Эрдэнэс МГЛ” гэсэн нэрийг “Баянмонгол” гэж сольсноор байдал сайхан болчихгүй.
Л. Болдын пиарт дэмтэй биз. Би иргэн бүрт хишиг хуваарилуулж чадсан, Баянмонгол гэсэн нэр өгсөн гээд сурталчлахад нь таатай байгаа байх. Улстөрчид хүмүүст таалагддаг төсөл, хөтөлбөр, ажлыг би санаачилсан гэж булаалдах, минийх гэж өмчлөх дуртай. Хүүхдийн мөнгийг би санаачилсан гээд Л.Гүндалайтайгаас авахуулаад олон ч улстөрч нөхдүүд мэтгэлцдэг. Түүн шиг Л.Болд өөрөөрөө овоглуулах зүйлтэй үлдэх гэж гараанаас гарсан ажлыг зогсонги байдалд оруулах нь.
Тэртэй тэргүй, Таван толгойн орд ашиглалтад орвол иргэдэд хувь хишиг хүртээх ажлыг ардчилсан засгийнхан хэрэгжүүлнэ. Л. Болдтой, Л. Болдгүй Хүний хөгжил сангийн тухай хууль хэрэгжээд, Хүний хөгжил санг ашиглаад, “Эрдэнэс МГЛ” компанийн үйл ажиллагаа үргэлжилж л таараа. Харин нэрийг нь солих гэж цаг алдаж байхаар үйл ажиллагааг нь сайжруулж, Таван толгойн ордоо эргэлтэд хурдан оруулж, хувьцаагаа олон улсын зах зээл дээр гаргаж, бүтээн байгуулалт өрнүүлж, ажил хийх цаг нь болсон юм биш үү.
Х.Тэргэл www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 26, 2013 2:36:09 pm )
Ene L.Bold gej neg hanaj tsaddaggyi har mangas bainaa.Engiin ard tymen bidnii byteesen bayalgaas ene omhii har bird hechneeniig hulgailj tsusalsan bol.Haraah muu yg oldohgyi yum.
-
Anonymous (February 27, 2013 4:21:14 am )
za yahawdee neg cjh gsen hvn bvteen baiguulalt hiij l baiwal byan hvn negiig bodoj bgaa bizdee
-
Anonymous (February 27, 2013 9:27:19 am )
Хулгайч хулгайчаараа улддэг
-
Anonymous (February 28, 2013 8:23:31 am )
Sergeen bosgoltiin gedeg ulsiin bankiig tatan buulgaj huviinhaa Golomt banktai niiluulj bsan tuun shig zuil boloh uym bizdee.
-
Anonymous (March 01, 2013 1:07:07 pm )
Ханаж цаддагүй яасан их шунал вэ.
-
Anonymous (March 01, 2013 4:08:06 pm )
ugui ee mun aikhtar zalitai khun yumaa
-
Anonymous (March 03, 2013 5:34:18 pm )
Би Болдыг дэмжиж байна, сайн үйл хийх гэхээр л түүний эсрэг муу үйл заавал гардаг гэж үнэн шүү. Бушуухан газрын хууль, Баян Монгол ХК -ийн хууль батлагдаасай.
-
Anonymous (March 16, 2013 4:45:35 pm )
Баянмонгол төслийг дэмжиж байна Учрыг нь мэдэхгүй улсууд дэмий цуурах юм даа!!!
-
Anonymous (March 16, 2013 5:38:08 pm )
hudlch yum uuriigo bayajaad baih yum vana envvnd hiisen yum yuch bhgvi
9 Comments