antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2013 22 comments

Хулгайлагдсан охины эцэг нь тэрбумтаны хүү гэнэ

нийтлэсэн Admin

295510_341838479258386_1208513857_nМанай улсын иргэн 21 настай, загвар өмсөгч Т.Аятунгааг хүүхдийн эсрэг гэмт хэргээр интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэ­дээлсэн.

Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт олон нийтэд хандаж, дээрх асуудлыг эрс няцаасан төдийгүй өөрийгөө таван сартай охиноо хулгайд алд­сан хохирогч хэмээсэн. Түүний хэлж байгаагаар таван сартай охиныг нь хулгайлаад алга болсон гэх Чарльз Эргэнтэй 2011 оны долоодугаар сард танилцаж, дотноссон аж.

Улмаар өнгөр­сөн оны есдүгээр сард Фи­липпин улсад амьдрахаар охин Тэргэлсар, ээж Солонго нарын хамт яв­жээ. Очсон даруйдаа хүүхдийнхээ эцэг Чарльз Эргэнтэй хуримын ёслол хийсэн ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй гэдэг.

Тэгвэл зарим эх сур­валжийн өгүүлж буйгаар хүүхдээ хулгайлсан хэ­рэгт холбогдоод буй олон улсын иргэншилтэй Чарльз Эргэн нь Фипиппин улсын тэрбумтны хүү аж.

Харин Т.Аятунгаагийн хам­таар интерполоор эрэн сурвалж­лагдаж буй түүний ээж Со­лонго нь удган гэнэ. Тэр­бээр тус улсын Шангрила аралд бөөлж, ёс бус авирласан ту­хай эх сурвалж хэлж байна.

Харин өөрийгөө хохирогч хэмээн мэдэгдээд байгаа Т.Аятунгаа нь нөхөр Чарльз Эргэн болон түүний хоёр найзтай нийлж Монголд их хэмжээний мөнгө угаасан байх магадлалтай гэнэ.

Энэ талаар ЦЕГ-ын ОНХХ-ийн дар­га, цаг­даа­гийн ху­ран­даа Т.Сайн­жаргалаас тод­рууллаа.

 

Зөвхөн Т.Аятунгаагийн гомдлын дагуу хэргийг шалгаж байна

-Манай улсын хоёр ир­гэ­нийг интерполоор   эрэн  сур­­валжилж  байгаа мэдээ­лэл олны анхааралд байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Олон улсын цагдаагийн байгууллагын эрэн сур­валж­лах нээлттэй хэсэг дээр манай улсын хоёр иргэн бо­лох Т.Аятунгаа болон түү­ний ээж Солонго нарыг хайж байгаа талаар мэдээлэл гарсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөөний тухай хоёрдугаар бүлэгт тодорхой заалт бий. Тодруулбал, Монгол Улс өөрийн харьяат иргэнийг гадаад оронд эрүүгийн ха­риуц­лага хүлээлгэх буюу гэмт хэрэгт шалгуулах, ял шийт­гүүлэхээр шилжүүлэн өгөхийг хориглоно гэсэн байдаг.

-Гадаадад гэмт хэрэг үйлдсэн ч өөрийн улсын ир­гэнээ тухайн оронд барьж өгч,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, ганцхан Монгол Улсын Үндсэн хуульд ч биш ардчилсан орнуудад үүнийг хориглодог.

Өөрөөр хэлбэл, бид га­даадад гэмт хэрэг хийсэн Монгол Улсын иргэдтэй хол­боотой мэдээллийн дагуу иргэдийг баривчилж тухайн улсад хүргүүлдэггүй.

-Өнгөрсөн лхагва гарагт Т.Аятунгаа мэдээлэл хийх үеэрээ өөрийг нь хи­­лээр нэвт­рүүлэхгүй гэ­сэндээ ин­терполоор эрэн сур­вал­жилж байна гэсэн. Түү­­ний хэлж байгаа шиг интер­полоор хэн нэгний ху­­вийн асуудалд оролцож болдог хэрэг үү?

-Үгүй. Интерпол бол олон улсын цагдаагийн бай­гууллага. Хэн нэгний хувийн хүсэлтийн дагуу хүнийг эрэн сурвалжилдаггүй гэж ойлгож болно.

-Интерполоор эрэн сур­­валжилж буй Т.Аятун­гааг ямар хэргээр шалгаж байгаа юм бол?

-Т.Аятунгаа гэх эмэгтэй таван сартай охиноо Филипин улсад алдсан тухай гомдлоо хуулийн дагуу гаргасан. Одоогоор гомдлынх нь дагуу Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

-Манайд Филиппинд очиж хүүхдийг нь хайж, хэр­гийг мөрдөх эрх зүйн орчин бий юу?

-Одоогоор тийм эрх зүйн үндэс алга. Зөвхөн дип­ломат буюу гадаад харил­цааны шугамаар хуулийн хүрээнд шалгаж өгөх хүсэлт тавих л эрхтэй.

-Зарим эх сурвалж Т.Аятунгааг өөрийн нөхөр гэх Чарльз Эргэн болон түү­­ний хоёр найзтай хамтарч “CNI INC” ком­па­нийн нэрээр Монголд их хэмжээний мөнгө угаасан гэж мэдэгдэж байна?

-Дээрх компанитай хол­боотой Эрүүгийн цагдаа болон мөрдөн байцаах газар мөрдөн шалгаж байгаа зүйл алга. Хэрвээ иймэрхүү мэ­дээлэл байгаа бол түүнийг шал­гах болно.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (February 22, 2013 9:20:02 am )

    mongonii toloo yu ch hiihees butsahgui mongoliin huuhnuudiig yana daa

  • Anonymous (February 22, 2013 9:29:16 am )

    Үгүй яахав дээ охиныхоо хүүхдийг алдсан нэг бүдүүлэг авгай Шангрила арал ч гэнүү нэг газар нь бөөлөө л биз тэр энэ охин хулгайлсан хэрэгт ямар хамаатай ч юм.Гэхдээ манайхан бөө шашин гээд тэнэгтээд явбал үүнээс ч долоон дор юм болно.21-р зуун ш дээ жаахан ч гэсэн гэгээрээчээ.

  • Anonymous (February 22, 2013 9:37:51 am )

    MONGOL EMEGTEI HUNII SHUNAL BUGS 2-G DELHII DIILHEE BJEE… BAS ALUURCHID ABORTOOS AVHUULAAD! ERCHUUDEESE ILUU TAMD UNAH HUMUUS BNDA!

  • Anonymous (February 22, 2013 9:52:14 am )

    yanhandasnii gai

  • Anonymous (February 22, 2013 11:24:59 am )

    unendee ter huuded ene huuhen deer zowj baihaar aawdeereee baiwal arail deer baih

  • Anonymous (February 22, 2013 12:12:57 pm )

    ичдэггүй янхан. Янхандсныхаа төлөөсөө хүүхдээрээ төлж дээ янхан

  • Anonymous (February 22, 2013 12:53:35 pm )

    HUUHDIIHEE ETSGEES IH HEMJEENII MONGO NEHEED OGOHGUI GEHEER N ENEH HUUHDIIG CHIN TEGVEL ALCHIY GEED TSUU TSUS UULGAJ ETSEST N HANRUU SHIDESNEES BOLJ HUUHED N TARHI TOLTIIGOI N GEMTEJ NVVR N HAVDAJ BARUUN GAR N HUGARSAN TIIMREES HUUHDIIN ETSEG YAALT CH VGVI OOROI TSAGDAA DUUDAJ BARIVCHLUULJ HORIULAAD HEREG N BVREN SHIIDEGDEEGUI BHAD ORGON ZAILSANAAS BOLJ INTERPOLOOR HAIJ BGAA TERNEES BISH INTERPOL CHIN ZVGEET NEG HEN NEGNII HUSELT GARGANGUUT HUN HAIDAG GAZAR BISH HUUHDIIN ETSEG BOL UGAASAA OHINDOO MASH HAIRTAI HUN BSAN

  • Anonymous (February 22, 2013 1:34:44 pm )

    deer bichsen hun yag tegej bhiig ni harsan yumu?yamar ch barimt notolgoogui yum bichij bhaa bolimoor yum.tegeed ch huuhdees iluu mungu gej bdaggui l bh….

  • Anonymous (February 22, 2013 1:53:48 pm )

    ýíý õ¿¿õýí ýðäýíýòèéíõ ýâã¿é áóðóó çàìààð ÿâäàã áàéñàí áèåý ¿íýëýã ÷ îëîí îõèäóóäûí íàéç çàëóóòàé ÿâàëäàæ îõèäóóäûã èõ ãîìäîîñîí õ¿¿õýí äýý

  • Anonymous (February 22, 2013 3:29:40 pm )

    чи яасан сайн мэдэж байхын . ганцаараа баахан доромжилсон үг биччихсэн байх чинь.чамайг тоогоогүйн төлөөх өс хонзон уу?

  • Anonymous (February 22, 2013 4:36:18 pm )

    yaagaad interpold zarlagdah bolov gedgiig neg sain bodood vzeech ymr huniig interpold eren survaljildag bileee dee?zuuv zvgeer gemgui huiniig hen negen ochood eniig zarlaad ogooch gevel za geed ymr zar medeenii sonin bgaa bish zvgeer tavihgui sh deee! zoo udahgui tgd bvh yum ilrene doooooo

  • Anonymous (February 22, 2013 7:31:52 pm )

    Ter eh ni yachihsan hun be ohinoo urdaa bariad bultegnuuleed l baihiin.

  • Anonymous (February 22, 2013 8:36:07 pm )

    mongnoos bolj l iim asuudal garj bga ichedgvi hvvhen be tom asuudaltai bold inter poloor eren surwaljilj bhgvi yu

  • Anonymous (February 22, 2013 10:23:11 pm )

    энэ худлаа жүжиглэж байгаа юм шиг санагдсан шүү хэрэв эрж байна гээгүй бол тэгээд л чимээгүй дахиад нэг халтрыг хормойдох байсан биз

  • Anonymous (February 23, 2013 4:46:11 pm )

    za ene huuhen yah ve humuus negel ym oilgohgui ym esuul mungu esuul ene yanhan ntr geel bhiin golon manai tsagdaagin baiguulaga mun tur zasag yu gej bodoj bnaa mongol ulsiin ergeniig hulgailchaad bhad ygaad haij bolohgui gej ymar negen huuli yosni gerlet bhguil ym bna ymarch baisan ter nyalah amitan mongol ulsiin ergenl bgaa ergenee haih huuli erh zuin talaasan yaraihgui shal hamaagui am damjsan hov jiv yaraid suuh ym ene sain jargal gej nuhur

  • Anonymous (February 23, 2013 6:50:59 pm )

    manaihan ih sonin ymaa, huuhdee aldsan eh hunii zovlong oilgohgui ym, yahav de yanhan bna uu miss model bna uu hamaagui sh de. Ter chini eh hun ,eej hun, ooriin buruugaas ch bai orooliin buruugaas ch bai huuhdee hulgaid aldsan bna sh de aav shig ymand ni. Ter huuhdiig ni olohod setguulchid huvi nemree oruulah heregtei baihaa, eren survaljlah setguul zui ch biluu de, ter busgui tegej l hevleliin hural zarlaj baih shig bsan sh de. Mongol hunii ami nas ayulgui baidal gedeg yunaas ch iluu une tsenetei shuu. Bid chini Chingisiin udam, haa neg gazriin luivarchin tegej bid nariig deerelhehgui baih shuu. Mongolchuudaa bugdeeree evtei baiya tiimerhuu zuil de, zarimdaa bid nar hujaa naraas ch doloon dor baih ym. Neg hujaagaa omoorch boon hujaa dairch ordog bol manaihan esregeeree negiigee sohrood unaad baihaad deerees ni oshiglood balbaad haychihdag shuu, eniigee bolitsgooyo. Ter chini jaahan 21-tei ym bnalee sh de, iim nasan deer hun bur l aldaa gargadag sh de, harin aldaagaa davtahgui baih heregtei.

  • Anonymous (February 23, 2013 8:51:51 pm )

    Ìîíãîë õ¿íýý áàðüæ èäýõ íü ìîíãîë÷óóäûí çàí.

  • Anonymous (February 24, 2013 10:08:02 pm )

    энэ сайнжаргалыг тэтгэвэрт нь гарга .нэг их юм мэддэг амьтан хоёр нүдийг нь харахад албаа өгчих бий гэсэн дарга нарт тал зассан …..

  • Anonymous (February 25, 2013 4:18:25 pm )

    uhseneeree huuhedee aldasan gej uuruu dalchiuganj yavchaad yu ch hiij yavsiin hen medehiin

  • Anonymous (February 26, 2013 1:35:23 am )

    ene harwaas uudtei amitan bish l bna shd, mungunii tuluu yahaas ch butsahaa bolison buzar awgai bna

  • Anonymous (March 06, 2013 12:56:37 pm )

    Deerhi setgegdluudiig unshhad Hun bur l bodoj baigaagaa bichsen barihin.zailuul huuhdee aldsan oxind hetsuu l baigaa shde medeej.ene zovlong gantshan eh uriin hagatsal zovlong gj yu badging uzsen Hun l oilgoj bxda.ene Bol tun hatuu zovlon baidgiin shuu .uree sanaj betgerch yavaa yamarch eh Hun yamar bxav ta buhen boddo .harin chuham yamar asudal bsan hen ni buruu tai ve gdg Bol uur asudal.uchir ni old oh biz.aldaj endej yavaa Bol ene Ohin oilgoj l bgaa.huurxun oxin tani eejde egeed ireh bai xaa minii duu.harin tsashda bodoltoi l amidraarai.

  • Anonymous (March 13, 2013 2:13:09 pm )

    vnendee ex vriin amidiin xagatsal gej mash xetsvv dee xamgiin gol ni mini dvv tsaashid yax estoi ve gedgee cain bodoj yxaantai baix xeregtei oxintoigoo ydaxgyi yylzaxiig xvcie.

antalya rent a car