Туулын урсгал шөнөдөө сайхансан… хэмээх сайхан дууг Монгол хүн бүр амандаа аялаж, Хатан Туулдаа сүслэн биширдэг.
Харин одоо бол Туул голын талаарх таагүй мэдээлэл ар араасаа хөвөрч, эргээ халин урсдаг байсан гол маань түүх болон үлдэхэд хүрчихээд байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хоёр жилд нэг удаа дэлхийн хамгийн тулгамдаж байгаа цэвэр усны асуудлын талаар дүгнэлт гаргадаг. Тэгвэл энэ жил дэлхий хэмжээнд хамгийн бохирдолтой долоон голыг тодруулсан байна. Хамгийн их бохирдолтой долоон голын тавдугаарт бидний цэнгэг усны эх үүсвэр болсон Туул гол орсон нь аюулын харанга болжээ.
Нийслэлийн сая гаруй хүн амыг цэвэр усаар хангадаг Хатан туул маань ширгэхэд хүрч, Туул голыг аврах хөдөлгөөнүүд өрнөдөг ч үр дүнтэй ажил болж чадахгүй байгаа. “Их Уст Туул” зэрэг үр дүн гаргаагүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч бохирдлыг нь арилгаж, аварч чадахгүй байгаа гэдгийг энэхүү дүн мэдээ харууллаа. Ганц нэгхэн мод тарих, хандивын тоглолт хийх, тараах материал тараах, хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхөөс хэтрэхгүй Туулыг аврах буянт үйлстэнүүд борооны дараах мөөг шиг олон байна. Тэдний хийж хэрэгжүүлсэн ажлыг нь муу байна гэж дүгнэж болохгүй ч “бай”-аа зөв онож, үр дүн гарсан уу гэдгийг өөрсдөө тунгаах биз ээ.
Туул, Туул гэж сайхан ярихаас хэтрэхгүй байсаар нэг л мэдэхэд Хатан Туул гол хамгийн бохир гол болчихлоо. Анх 1920-иод оноос Улаанбаатар хотын барилга байгууламжинд зориулан Туулын эх орчмын модыг огтлож эхэлсэн бөгөөд улмаар 1950 оноос бүр ихэссэн явдал нь Туулын урсацыг зогсоох үндэс болсон гэж үздэг. Ширгэх эрсдэлээс гадна үйлдвэрлэлийн хог хаягдал, бохирдол гэх мэт Туулыг зовоосон асуудал олон байна. Усны үнэ нэмэх, цэвэр усыг хамгаалах гэж хэлэлцүүлэг зөвлөгөөн зохиож, хэвлэлээр сайхан ярьж шоудах бус цэвэр усны гол эх үүсвэр болсон голоо бохирдох аюулаас аврахгүй бол бид хэзээ мөдгүй цэвэр усны хангамжгүй, эх үүсвэргүй болох нь тодорхой боллоо. Одоо урин дулаан цаг дөхөж байна.
Зун болохоор Туулын хөвөөнд машин, хувцасаа угааж архидаж найрлагсад олширдог. Дуртай нэг нь машинаа хөвөөнд нь тавьчихаад угааж, хиртэй хөнжил гудас, дэвсгэрээ аван Туул барааддаг байдлыг таслан зогсоож, голоо хамгаална гэж ярьдаг ч үр дүн гарч байгаагүй гэдгийг өнгөрсөн хоёр жилд туйлдаа ортол бохирдсон Туулын талаарх таагүй мэдээлэл батлаад өгчихлөө, эрхэмүүдээ. Дэлхий дээр өдөр бүхэн ундны усны бохирдлоос болж олон мянган хүүхэд, насанд хүрэгчид нас барж байгаа талаар аймшигт мэдээг бид сонсдог. Харин энэ айдас биднийг нөмрөх тийм хэцүүхэн цаг үе ирж байна уу даа. Юу ч үгүй ширгэх, эс бөгөөс ууж болохгүй болтлоо бохирдох хоёрхон зам байна. Тус голын ай савд олборлолт, хайгуулын олон компани үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл байдаг. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан Туулыг хамгаалж эхэлсэн гэж аман дээрээ сайхан ярьдаг ч ажил нь урагшаа явахгүй байна. Туулын эх, ай сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд одоо ч хэвийн ажиллаж байгаа гэдэг юм билээ.
Хэвлэл мэдээллийнхэн Туулыг хамгаалах тусгай хууль гаргах талаар хөндөж, энэ асуудлаар хөлөө эргэтэл хөөцөлдсөн ч улстөрчид ойшоож үзээгүй. Туулыг хамгаална, аварна гэх үг жил жилийн сонгуулийн үеэр тун эрчимтэй яригдана. Гэсэн ч саарал ордонд ороод авсан бол өнөөх амлалтаа мартаж орхино. Туул голыг хамгаалах хууль гаргах гэнэ ээ, тэнэгүүд хэмээн биднийг даапаалж суугаа биз. Туул голд усан сан байгуулчихвал голын урсац хэвийн байж, нийслэлчүүд цэвэр усны нөөцтэй байх тухай албаныхан ярьж, ажлаа энэ онд эхлэх талаар яригдаж байгаа. Энэ ажил урагшаа яваасай гэж залбирцгаая. 2017 онд нийслэлийн цэвэр усны нөөц дуусах тухай тоон мэдээг ШУТИС-ын багш, мэргэжилтнүүд ярьж байсан. Харин одоо бол энэ аюул бидний дэргэд ирчихлээ. Одоо ямар арга хэмжээ авна, яаж хамгаална гэж хоосон шоудах бол.
Б.Өнөртогтох
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 22, 2013 12:23:07 am )
delhiin hamgiin bohir us uuj baina gej oilgoloo!!!!ene zobhon mongol hunii munhagiinh!!!!uuh usandaa anhaarahgui mal adguusnaas dor!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (February 22, 2013 4:03:16 am )
uux ucgui bolvol bid yax ve tuullaa avaraach erxuulugchuu erxii caidaa ard tymen dee buyan bol uur yu ch xereggui
-
Anonymous (February 22, 2013 4:38:17 pm )
Hatan Tuul Bish, Hatsan Tuul gevel unend niizen bhaa!!!
-
Anonymous (February 22, 2013 7:12:49 pm )
zugeeree mongoltsuudaa bid nuudeltsid tuul gol duusval tsumuuruu har horin luu nuuj orhon goloo baraadnaa dahiad bolohoo baival tsaashaa tamir geed garts bnaa bna
-
Anonymous (February 23, 2013 8:58:16 am )
songuuli duhuj bna AN-hand helbel shoudah geed neg yum bodoj oloh bgui
-
Anonymous (February 23, 2013 11:11:37 pm )
usgui bol yaj amidrah ym humuusee buh hitiin hudulguun urnuulye
-
Anonymous (February 23, 2013 11:12:46 pm )
togloom bish shuu usaa hudaldaad abahaar oilgoh bhaa ertnees n hamgaaltsaagay
-
Anonymous (February 24, 2013 6:19:49 pm )
bid ugaasaa iim l zayatai uls ,ugaasaa shirgeleeldee harsaar btal
8 Comments