antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын дуэль

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын идэж уусан өмч хөрөнгө барагдашгүй их гарч ирэх нь бололтой. Нэмэлт хачиргүйгээр Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын өөрсдийн биеэр хэлж буй хэвлэл дээр гарсан байр суурийг товчлон хүргэе.

Н.ЭНХБАЯР:

-Юуны түрүүнд эрх баригчдын “зуудаг нохой” нь болсон Ц.Нямдоржийн авлигын хэргүүдийг илчлэн олон түмэнд ил тод болгож, АТГ болон холбогдох бусад газруудаар шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг МАХН баримталж байна.

-Насаараа төрийн албан хаагч байсан түүний эхнэр, хүүхэд нь төрийн албанд ажилладаг, ямар ч бизнес эрхэлдэггүй гэгддэг Ц.Нямдорж хаанаас, ямар орлогоор дараах өмчтэй болсноо олон нийтэд тайлбарлахыг бид шаардаж байна. Үүнд:

-Туул голын эрэг дээр “MCS” компанийн барьсан байрны тавдугаар давхарт “Алтжин” компанийн Алтангийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг нэг сая ам.долларын үнэтэй байр.

-Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны задгай буюу Билгүүн уулын энгэрт байдаг 600.000 ам.долларын үнэтэй гурван давхар хаус.

-Хоёр хүүдээ бариулж байгаа, тус бүр нь нэг сая орчим ам.долларын үнэтэй хоёр хаус.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь Ц.Нямдоржийн хөрөнгийн нэг л хэсэг гэдэгт бид эргэлзэхгүй байгаа бөгөөд цаашид ч түүний хууль бус замаар олсон хөрөнгө, орлогыг илчлэн илрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх болно.Дээрх үл хөдлөх хөрөнгө нь АТГ-ын албан ёсны веб хуудсанд байрладаг төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн жагсаалтанд байгаа Ц.Нямдоржийн мэдүүлэгт байхгүй байна.

-УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ц.Нямдоржийн өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хаусыг хоригдлуудаар бариулсан, хоёр хоригдол амь насаа алдсан нь хүний эрхийг хэрхэн зөрчсөн болох талаар дүгнэлт гаргахыг шаардаж байна.

-Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндэсний Татварын ерөнхий газар нь Ц.Нямдоржийн дээрх хөрөнгийн эх үүсвэрийг шалган тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

-Цаашид УИХ-ын сонгуулийг шударга явуулж, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын гэм буруутанг тогтоон хуулиар хатуу цээрлүүлэхийн оронд 2012 оны сонгуулийг будлиантуулж, сонгох эрхээ хамгаалах эрхтэй шударга иргэдийн эсрэг төрийн цагдааг авч зэвсэглүүлэн дайруулж, иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэхээр “Цагдаагийн байгууллагын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа нь Нямдоржтонгууд ард түмнийхээ цусыг урсгаж, амь насыг нь бусниулж, зэвсэг хэрэглэх замаар төрийн эрх мэдэлд хүрсэн 2008 оны аймшигт гэмт хэргийг давтах гэмт төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зэхэж буй завдалт мөн.

-Ц.Нямдоржийн санаачилсан “Цагдаагийн байгууллагын тухай хуулинд  нэмэлт оруулах тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцэлгүйгээр санаачлагчид нь буцаахыг шаардаж байна.

-УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ мэдэгдэлд дурьдсан Ц.Нямдоржийн тухай дээрх баримтын талаар дүгнэлт гаргаж, түүнийг ХЗДХ-ийн сайдаас нэн даруй огцруулах асуудлыг яаралтай санаачлан хэлэлцүүлэхийг шаардаж байна.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь өнөөдрийн МАНАН-ын хууль бус үйлдлийг гардан зохион байгуулагч, олон түмнийг хэлмэгдүүлэгч, дарамтлан дарангуйлагч болсныг бид Монголын олон нийтэд зарлан цаашид болгоомжлуулж байна.

-“Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ”-ний булхай, луйврын баримт олон түмэнд улам бүр ил тод болж байгаагаас харахад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь энэхүү ард түмний эрх ашигт хохиролтой гарсан гэрээг байгуулахад буруу байр суурь баримталсан нь улам тодорхой болж байна. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ гэж МАХН үзэж байна.

-Ц.Нямдоржийн байр суурь, хандлага нь Үндсэн хуулиар баталгаажсан хараат бус шүүх засагт бүдүүлгээр нөлөөлөх, хөндлөнгөөс дарамтлах замаар шүүхийн шийдвэрийг өөртөө болон өөрийн бүлэглэлд ашигтайгаар гаргуулж байх гэсэн бусармаг санаархал мөн.

Ц.НЯМДОРЖ:

-Цагдаа, прокуророор Н.Энхбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэсэн. Хэвлэх үйлдвэрийн хувьчлал, “Өргөө” зочид буудалтай холбоотойгоор шалгуулж байгаа юм билээ. Тэгээд хэд хэдэн удаа дуудаж мэдүүлэг авах гэхээр өгөөгүй. Ирэхгүй болохоор нь албадан ирүүлэх шийдвэр гаргаад, прокурор нь зөвшөөрсөн байна лээ.

-Н.Энхбаяр өөрөө хэвлэх үйлдвэр, Нийслэлийн мэдлийн хөрөнгө болсон  “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудалтай нэр холбогдсон. Тэгээд дээрх асуудлууд цагдаагийн байгууллагад шалгагдаад удаж байгаа юм. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой До.Чулуунбаатар гэдэг сэтгүүлч хоёр, гурван сар шоронд суусан. Тэр үед нь Н.Энхбаяраас гарцаагүй асуух зүйл байсан учраас түүнийг цагдаагаас дуудтал ирээгүй юм билээ.”Өргөө” зочид буудлын асуудал ч гэсэн бөөн будлиан болчихоод Н.Энхбаяраас асуух зүйл гараад байхад зугтаагаад очихгүй байгаа. Тэгээд цагдаа, прокурорынхон албадан ирүүлэх шийдвэр гаргажээ.

-Байгуулагдаад долоо хоносон “Хар дун” гэдэг компанид “Өргөө” зочид буудлыг үнэгүй өгсөн. Компанийнх нь захирал Хурц гэж Дарханд амьдардаг хүн байдаг юм билээ. Тэр Н.Энхбаярын үүдэнд суудаг байсан Тулгын төрсөн ах. Хурцын “Хар дун” компанийн үүсгэн байгуулагч нь Н.Энхбаярын хүү.

Ингэхээр түүнийг шалгахаас өөр яах юм. Энэ бүхнийгээ Н.Энхбаяр тухайн үед албан тушаалтай байхдаа зувчуулаад өнгөрч байсан юм билээ.

-Лхагвасүрэн жанжны ач Сэргэлэн гэж хүн бий. Н.Энхбаярыг хамтаръя гээд байхаар нь хэвлэх үйлдвэрт 400 сая төгрөгөө өгөөд алдчихсан. Одоо болтол заргалдаад явж байна. Тэгээд Хэвлэх үйлдвэрийн цаана “TV9”, “Зууны мэдээ” сонин нь ажиллаж байгаа биз дээ. Тэр бол түүний өмч шүү дээ.

-Н.Энхбаярыг ажлаа өг гэхээр ажлаасаа гардаг хүн байдаг юм уу. Тэр тусмаа өмч хөрөнгийн асуудалд холбогдчихсон хүн ингэж хэлэхээр ажлаа өгөх үү. Зүгээр цагдаагийн газарт очоод мэдүүлгээ өгчих хэрэгтэй шүү дээ. Үүнд илүү дутуу зүйл байхгүй. Надтай холбоотой асуудал гарлаа гэхэд дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгчихнө.

-Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн бүгд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй юм байгаа биз дээ. “Энэ хүн надад таалагдахгүй байна, би мэдүүлэг өгөхгүй” гэдэг зарчим байхгүй. Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гээд байгаа юм байхгүй.  Өөрөө л ийм асуудал үүсгэсэн шүү дээ. Хариуцлагаа надаас биш өөрөөсөө асуух ёстой.

-Сонгуульд өөрөө уначихаад “Манай намын удирдлагууд зохион байгуулж байгаад унагачихлаа. Сонгууль луйвардсан” гээд яриад байх юм. Тэгж болохгүй биз дээ. Намын удирдлага урваад намдаа өгсөн саналыг луйвардаад Ц.Элбэгдоржид өгчихсөн юм байхгүй. Тэр өөрийнхөө хардлага сэрдлэгээр бусдыг дүгнээд байж болохгүй. Миний хувьд Н.Энхбаярын тухай ямар ч яриа эхэлж гаргаагүй шүү.

-Н.Энхбаярын талаар нэг ч удаа хиртэй үг хэлээгүй. Тэр дандаа өөрөө эхэлдэг. Н.Энхбаяр МАН нэрийг авахын тулд тухайн үед Улс төрийн намын тухай хуулийг батлуулсан байхгүй юу. Ардын намын байгуулсан хүмүүстэй ил далд тохиролцоо хийгээд татан буулгасан. Энэ үйлдлийнхээ төлөө хоёр хүнд албан тушаал өгч байсан юм.

Татварт ажиллаж байсан Энхээ гэж хүн бий. Түүхийн Өлзийбаатар нарт албан тушаал өгч байж Ардын намыг татан буулгаж байлаа. Ийм зүйл хийчихээд одоо МАХН-ыг бүртгүүлж байгааг нь хар даа. Яаж чадаж байна аа.

Ийнхүү Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар хэн хэнийхээ хар, цагааныг гайхан дуудалцаж байна. Эл хоёр эрхэмтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Н.Энхбаяр УМБГ-т хандаж өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр бичгээр байр сууриа илэрхийлэхдээ  “УМБГ-аас зарлан дуудах хуудас ирүүлж өөрт нь холбогдолгүй асуудлаар шалгах гэж оролдож байгаа нь улс төрийн зорилгоор гэр бүлийн хүмүүсийг айлган сүрдүүлэх, хамт зүтгэж байгаа хүмүүст хууль бус дарамт үзүүлэх, шударга ёсны төлөө тэмцэж буй дуу хоолойг боомилох, улс төрийн идэвхитэй үйл ажиллагааг хаан боогдуулах гэсэн увайгүй оролдлого” гэж үзэж буйгаа  онцолжээ. Түүнчлэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд ноцтой алдаа гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн. Харин өөрт хамааралгүй зүйлд холбогдуулж, хилс хэрэг хүлээлгэх гэж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дурдсан байна.

Б.ГЭГЭЭНЭЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car