antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 Comments are off

Шороотой ч гэсэн эх орон чинь шүү

нийтлэсэн Admin

“Монголд ёстой амьдарч чадахгүй юм. Гараад л мөнгө үрэгдэнэ. Шороо шуураад байх юм. Нуугаад яахав, тэндэх сайхан амьдралаа санаад байна” гэж гомдоллох найз маань Солонгос явах гэж үйлээ үзэж байгаа нэгэн. Солонгост хараар амьдарч байгаад таван сарын өмнө баригдаад ирсэн юм. Ирсэн өдрөөсеө хойш буцаж явах ямар л боломж байна бүгдийг нь дуусгасан. Одоо ч цөхрөлтгүй хайсаар байгаа хүн. Хэдийгээр хууль бус ч мань хүн тэнд арав гаруй жил боломжийн амьдарсаар иржээ. Хүнд хүчир ч өдрийн орлого нь 100 мянган төгрөгөөс буухгүй, амьдрах орчин цэвэрхэн, өөртэй нь адилхан амьдардаг найз нөхөд олонтой.

Харин Монголд хийх ажил байхгүй, найз нөхөд ч гээд байх хүнгүй. Гадагш гарах бүрт зарлага. Тиймээс тэр энэ зовлонгоос салахын тулд ямар ч үнээр хамаагүй Солонгос руу буцна. Монголд ирж хаширсан юм байх. Хэрэв ямар нэгэн аятай боломж гарч найз маань буцвал дахин ирэхгүй шинжтэй. Гадаадад амьдарч байгаа 100 мянган монгол бүгд ийм бодолтой байдаг болов уу. Шороотой ч гэсэн Монгол маань өөдлөн дэвжиж байгаа улс. Эдийн засгийн өндөр өсөлтөөрөө бусдаасаа дээгүүр яваа. Хэдхэн жилийн дараа гэхэд хөгжлөөрөө бусдаас нэг их ялгаагүй болно. Хүмүүсийнх нь амьдрал жигдрээд ирнэ. Гэрэлтэй гэгээтэй мэдээ мэдээлэл өдрөөс өдөрт гарсаар байгаа. Энэ гэрэл түгэн дэлгэрсээр улам хурц гэрэлтэй болж, эх орон минь бусдаас толгой дээгүүр болно гэдэгт би хэзээд итгэдэг.

Д.ОЮУНТУЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car