antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2013 9 comments

Шинийн 8-ны сүсэг бишрэлийн үнэ цэн

нийтлэсэн Admin

65976_340558066053094_1620874691_nХаврын тэргүүн сарын шинийн 8-нд Монгол  орны дөрвөн зүг, найман зовхист тэнгэр цэлмэг, хаа нэг явган шуурга тавих ч хүн, амьтанд сүйд хийхээргүй гэж цаг агаарын мэдээгээр зарлаж байна. Цонхоор харвал сүү өргөн зогсох хүн урьд өдрүүдээс олширчээ. Амандаа хүслээ шившин хангай дэлхий, тэнгэр сүлдэндээ цагаан сүүгээ өргөх хүмүүс бурхнаас чухам юу хүсч байгаа бол.

Ажилдаа явах зам ч нэлээд  түгж­рэлтэй. Ялангуяа Гандантэгчэнлин хийд рүү явах зам бүр ч ачаалалтай байсан юм. Сүсэгтэн олон энэ л өдөр жилийнхээ заслыг хийлгэж, зам мөрөө тэгшитгэн, хүсэл сэтгэлээ  ариусгадаг  болохоор их хотод ийн­хүү урьдынхаас илүүтэй хөл хөдөл­гөөн өрнөж буй аж.

Монголчууд хаврын эхэн са­рын ши­нийн 15 хүртэл буян номд шамдаж, заслаа хийлгэхийг эрхэм­лэд­гээс шинийн 8, 15-ныг онцгойлон үздэг.

Шинийн 8-ныг Оточ Маналын буулттай өдөр гэдэг. Тиймээс эрүүл мэндээ бататгах, нас буян арви­жуу­лахад тустай хэмээн сүсэгт­нүүд сүм хийдийг зорино. Түүнчлэн сүм, хий­дүүд үнэ төлбөргүй ном унш­даг тул мөргөлчдийн хөлд дарагдах нь зүйн хэрэг.

 

Буяныг худалдан авах, хураах хоёрын ялгаа

 

Биднийг Гандантэг­чэн­лин хийдэд очиход ном хурах дацан бүрийн үүдэнд хамгийн багадаа 60-70 хүн дугаарласан  байх  аж.  Мэгжид Жанрайсаг бурханд мөргөж, авшиг хүртэх гэсэн хүмүүс хаалгаар багтаж ядан орох бөгөөд зарим нь сүсэгтнээс гарамгүй авир гарган нэгнээ зандран, өмнүүр нь дайрч, бэлтэй нь бэлгүйдээ аархаж хараг­дана.

Тухайлбал, шаргал ноо­лууран дээл, булган зах, мин­жин тоорцгоор ган­гар­сан, хаанаас нь ч хар­сан бөх баймаар нэгэн өврөөсөө гар зүсэм шинэ 20 мянгатын дэвсгэрт гарган бурхны өлмийд “шидлэнгээ” ха­жуудаа зогсоо хүүхэд тэ­вэрсэн залууд хандан “Буян гэдэг чинь мөнгө болж, түрийвчинд ордог юм шүү дээ. Уг нь ийм газар буянтнууд л ирэх ёстой юм” гэх сонсдов. Ингэхдээ хоолой засан, өндөр дуугаар хэлсэн учраас хүмүүс түүн рүү тун ч таагүй харахад “Худлаа гэхгүй л байх. Тэгээд энэ буянтай хүн үү” гэж нөгөөх хүүхэдтэй залуу руу чичлээд “До гавж дүүгийнхээ заслыг яг одоо хийх юм байгаа биз дээ. Ард ажил хэцүүдлээ” гээд мяндаг дээгүүр ламыг хүзүүдэн гарч одсон. Хамгийн гол нь “До гавж” гэгдсэн эрхэм ламтан ноолууран дээлтийг дагаад олбогоо орхиод гарна билээ. Ингээд бодохоор сүсэг бишрэлийн үнэ цэн чухам хаана оршино вэ.

Өнгө, мөнгөндөө эрдэн хөл нь газарт буухгүй байгаа “шинэ” төрлийн сүсэгтнүүд байхад халаасандаа байгаа хэдэн зоосоор жинхэнэ буян үйлдэх нэгэн ч таарах аж. Гандангийн хашаанд жижигхэн гялгар ууттай будаа, буудайхан зарж амь залгуулдаг хэдэн буурал, хөл муутай залууг үнэн сүсэгтнүүд уг нь анддаггүй. Бурхан номын газар ч бугаас дутахгүй авирлагчаас зэвүүцсэн сэтгэл будааны “худалдаачдыг” хараад арай тайвшрах шиг.

Гэтэл 14-тэй болов уу гэмээр нэгэн охин тэнд будаа зарж байсан бүх хүнээс нэг нэг уут будаа авч байв. Авах бүртээ “Буян арвижиг” гэх аж. Гэхдээ 500 төгрөгийн будааг 600-гаар авч байсан юм. Түүнийг Ч.Аззаяа гэдэг. Сонинд зургаа гаргана гэхээр ихэд ичсэн тэрбээр энэ жил 10 дугаар ангийн сурагч. Өвөө нь цагаан са­рын өмнөхөн бурхны оронд одсон учраас шинэлээгүй гэсэн. “Өвөө маань 90 нас хүрсэн. Өөрийнх нь хувьд хангалттай нас аж. Харин би дахиад хэсэг ч болов цуг баймаар л байсан. Өвөөдөө зориулж буян үйлдэх гэхээр их мөнгө хэрэг болох юм. Гэхдээ шувуу хооллох маш том буян гэж өвөө хэлсэн болохоор би энд ирсэн.

Хамгийн хэцүү нь будаа зарж байгаа хүмүүс хүйтэнд даарчихсан хэрнээ ар гэрээ тэжээх гэж ингэж сууж байгаа. Зарим нь өвөөтэй маань чацуу болов уу гэмээр харагдаж байна. Тийм бо­лохоор би энэ хүмүүсээс будаа авч, шувуу хооллосон. Энэ маань буян болсон гэж бодож байгаа” гэсэн юм.

Шинийн 8-ны би­лэгт сайн өдөр ийнхүү  хү­ний хоёр чанар хаана ч зэ­рэгцэн оршдог гэдгийг мэдэр­лээ. Бурхны шавь ламт­ныг мөнгөөр зодон “буян үйлдэгч”, тэнгэрт од­сон өвөөдөө зориулж чин сэтгэлээсээ сайхныг бүтээх жаахан охин. Гэхдээ буруу, зөв аль нь ч ялгаагүй ши­нийн 8-нд сэтгэлийнхээ ачааг хөнгөлөхөөр энд ирдэг гэ­сэн үнэн бололтой.

 

Инфляцитай зэрэгцэн засал номын үнэ ч өсчээ

 

Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөрт зориулж сүм, хий­дүүд “Буянт-Ухаа” спорт цог­цолбор, “АСА” циркт ном хурсан юм. Эдгээр газар 7000 гаруй сүсэгтэн очиж, засал хийлгэсэн байна. Гэх­дээ 15:00  цагт эхэлсэн учраас төлөвлөж байснаас цөөн хүн очжээ. Учир нь хүмүүс өглөө эрт Ганданд ном уншуулах гэж хичээсэн болохоор үд өнгөрч байхад ихэнх нь заслаа хийлгэж амжсан аж.

Гэхдээ иргэдийг бухим­дуулж буй нэг зүйл нь энэ жил заслын тариф нэ­мэгд­сэнтэй холбоотой. Ту­хайлбал, ам бүл дөрвүүлээ гэх нэг бүсгүй гэрийнхэндээ 21 мянган төгрөгөөр ном уншуулсан тухайгаа ярьж байлаа.

Тэрбээр “Өнгөрсөн жил уншуулсантай бараг адилхан юм байна. Тэгсэн чинь 12 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Тэглээ гээд мөнгөө харамлаж бо­лохгүй байх гээд юм хэл­сэнгүй. Уг нь сүм хийд аш­гийн төлөө бус байдаг биз дээ” гэсэн юм.

Хүмүүсийн ярианаас харахад “хамгийн сайн” хийд  Дашчойлин аж. Яагаад ийнхүү сүм хийдээ сайн муугаар ялгасныг нь со­нир­хоход их хачирхалтай хариулт хэлэх юм билээ. Хариулт нь ердөө тариф. Учир нь Дашчойлин хийдээс бусад нь тусгай тариф тог­тоож, супермаркетаар үйлч­лүүлэхэд өгдөг шиг тоо­цооны хуудас хэвлэдэг болчихож.

Хүмүүс зурхайч ламаас асууж, тодруулсан ном, унш­­лагын нэрийг “касс”-нд очиж хэлээд, зохих төл­бөрийг хийсний дараа засал хийлгэдэг аж. Хамгийн гол нь хүмүүс зөвхөн энд мөнгө төлөөд гардаггүй. Ном ун­шиж буй ламдаа мөнгө өгч, ламхай нарт чихэр боов тараан, сахиус, бурхдын өмнө ч хэд гурван мөнгө та­вина. Ингээд нийтээрээ за­сал хийлгэдэг өдрүүдэд нэг хүнээс дунджаар 20 мянган төгрөг гардаг гэх тойм тооцоо хийсэн юм. Гэтэл инфляци өсөх хэрээр хүмүүс сүсэг бишрэлд “автсаныхаа” төлөө төлдөг мөнгөний хэмжээ ч нэмэгддэг болсон байна.

 

Хишиг буян сая живаагаар үржин нэмэгддэг

 

Билэгт сайн өдөр баахан саар зүйл олж харсандаа харамсах сэтгэл төрсөн ч үнэн нь чухам ийм л байлаа. Гэхдээ бурхны дүр, хөрөгт мөргөж, лам хуврагуудад төлбөр төлсөндөө биш ган­дан, хийдийг ариун даг­шин гэдэгт гүнээ итгэсэн хү­мүүсийн сэтгэл яах арга­гүй ариусдаг гэсэн.

Учир нь хүмүүсийн дий­лэнх нь буруу, гэм зэмдээ харамсаж, чин сэтгэлээсээ гэмшсэн цагтаа л бурханд ханддаг аж. Сайн сайхан, эрүүл энх, аз жаргал хүсэх нэгэн хэсэг байхад өршөөл нигүүлсэл эрж, сэтгэл дэх хар буртгаа арилгахыг хүс­сэн нь түүнээс ч олон бий.

Гандангийн дэнж, Буянт-Ухаа цогцолбор, Гэсэр сү­мийг дүүргэн хурсан олны амнаас “Хишиг буян сая, живаагаар дэлгэрэг” гэсэн үгс заавал  унана.  Ерөөс   мон­голчуудын  нийтлэг  хүсэл нь энэ. Тэгэхээр бурхан тэнгэр монголчуудын хүслийг сон­сож, сэтгэлд нь жаргал авч ирэх нь дамжиггүй биз ээ.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (February 19, 2013 9:27:05 am )

    SHAVAR BARIMALD MURGUDUG BULAI SHASHINAASAA SAL!!!

  • Anonymous (February 19, 2013 9:51:15 am )

    Шарын шашины мухар сүсэгт бүү автаач. Уншиж байгаа сонсож байгаа хоёр нь юун.ы тухай уншаад байгаагаа мэдэхгүй тийм гэгээрэл энэ 2№-р зуунд байдаг юмуу. Энэ ертөнцөд ийм юм одоо байхгүй болсон. Энэ дэлхийн хүмүүсээс ичээч. Далай лам чинь Энэтхэгт ад үзэгдээд. Манай Монголд шилжих санаатай байгаа шүү Чингис хаан Тангад улс мөхөөгүйг өглөө болгон сануулж бай гэсэн нь Тангадтай дайтахыг сануулж бай гэсэн явцуу утгаар ойлгож болохгүй. Хожим Соргог сэц-эн тайлахдаа энэ шашинаас нь болгоомжилсон гэсэн байдаг. 132р зууны агуу гэгээрэлдээ орж, шарын шаины үхширмэл мухар сүсгийг орхицгоое. Цаалдуул чинь одоо жилийнхээ хоолыг олж авах гээд “ЗАСАЛ” гэх мунхаруулгаа эхэлж, татвар, даатгалаа ард түмний харанхуй хэсгээр төлүүлж эхлэв. Бүү оч. Харин засал хийлгэхгүй бол ажил чинь бүтнэ шүү. Тэд яахаараа засал хийлгэхээр юу нь засагдахыг шинжлэн ухааны үүднээс тайлбарлах ёстой. Гэтэл энэ эд, хүүхэн хоёроос өөр юм бодохоо больсон хамбууд үхсэн хойноо засал хийх.

  • Anonymous (February 19, 2013 9:54:44 am )

    Солонгос улсын “DOOWON” Инженер Техникийн коллежид хүссэн мэргэжилээрээ суралцах 17-25 насны хүүхэд залуусыг бүртгэж байна. Суралцах хугацаандаа ажил хийх боломжтой. Хичээл 3 сард эхлэнэ.Бүртгэлийн хураамжгүй.
    SNJ International LLC
    Утас: 328583,99118457,91190055,99035916

  • Anonymous (February 19, 2013 11:49:04 am )

    ugui yahav de hun ch setgeliin amitan shuudee zastsan nom unshuultsan geel ooroo itgeel oortoo itgeh itgel ni nemegdeel oort ni tus bolj bval yahav de harin ter une hols ni yadiin gehees

  • Anonymous (February 19, 2013 11:52:50 am )

    Цагаан сарын шинийн 1 нд 1цаг гаруй сар гарсан энэ ямар учиртай юм бэ Тэрбиш зурхайчаа Үүнийг хүмүүс ихэнх нь харсан хөдөөнийхөн илүү сайн харсан байналээ

  • Anonymous (February 19, 2013 1:24:56 pm )

    tsag toolol ni hudlaa baihaa

  • Anonymous (February 19, 2013 6:07:32 pm )

    ШИНИЙН 15 НД САЙН ӨДӨР ШҮҮ

  • Anonymous (February 19, 2013 9:06:17 pm )

    ìîíãîë÷óóäàà ñýðýãò¿í ÿàãààä ñºíºæ ìºõºæ áàéãàà óëñèéí õýëýýð õèéìîðèéí ñàí òàâèóëààä áàéãàà þì áý ÌÎÍÃÎË ÕÝËÝÝÐÝÝ ÓÍØÓÓËüß

  • Anonymous (February 19, 2013 10:28:18 pm )

    Hun buynaa hiinuu yugaa hiinuu ta mart ymar hamaa b.a aa

antalya rent a car