УИХ-ын намрын чуулган завсарласан тул Төрийн ордон эл хуль оргиж, хонгилоор нь холхиж байдаг улстөрчид сураггүй.
Өчигдөр шинийн 8 тохиосныг хэлэх үү, улстөрчид ч гэсэн нүгэлт хүмүүн заяатан болохоор Гандан хийдээр орсон шигээ усан Могой жилийнхээ заслыг хийлгэж, хонх дамрын дуу сонсож явснаас зайлахгүй.
Хоёрдугаар давхрын хонгилоор алхаж явснаа Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаярын өрөөний хаалга онгорхой харагдахаар нь сонирхон шагайвал мань эр ханхайгаад ганцаараа сууж байлаа. Эрхэм зөвлөхтэй мэнд амраа мэдэлцэн золгож, Могой жилийн анхны ярилцлага авснаа хүргэж байна.
-За та Луу жилээ тавтай үдэж, Могой жилтэй тавлаг сайхан золгов уу?
-Миний хувьд Луу жил нэлээн бужигнаантай, их завгүй болж өнгөрлөө. УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч энэ удаа сонгогчдын маань сонголт өөр байлаа. Энэ нь улстөрч хүний хувьд өөртөө дүн шинжилгээ хийх, ирээдүйгээ тодорхойлох цаг хугацаа өгч байна гэж ойлгон хүлээж авсан.
Өнгөрсөн өвлөөс Ерөнхий сайдын санал болгосноор спорт, аялал жуулчлал хариуцсан зөвлөхийн ажил хийгээд явж байна.
-УИХ-ын гишүүнээс буугаад нэг хэсэг ажилгүй, гэртээ хүүхдээ харсан шиг суусан байх шүү?
-Тэгсэн тэгсэн. Ажилгүй ч юу байх вэ.
Хийж чадах юм байвал эхнэртээ тус болсон шиг, хажуугаар нь аавын үүрэг гүйцэтгээд хэсэгхэн байх чинь харин ч амралт шахуу болдог юм билээ.
Дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллачихаад хэдэн сарын дараа Ерөнхий сайдтайгаа нэг баг болоод ажиллахад сайхан л байна. Ивээл жил болохоор Могой жил буян хишгээ хайрласан сайхан жил болох байх гэж бодож байна.
-Цагаан сарын золголтоо Монголдоо хийв үү?
-Хөгшчүүл маань Япон, Солонгост байгаа болохоор тэд нараараа ээлжлэн очиж золгон, тэр хавиар байж байгаад шинийн 3-нд ирсэн. Хоёр талын ах дүү, хамаатан саднууд маань энд олон байгаа болохоор өчигдөр оройг хүртэл золголт үргэлжилж, айл хэсч, бууз идэх шив дээ. Тэгээд шинийн 8-нд ажилдаа ирсэн чинь энэ хавиар улс амьтан цөөвтөр л байна.
-Энэ өрөөндөө ганцаараа суудаг юм уу. Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа хоёр, гурван ч туслахтай байсан хүн одоо бүх ажил толгой дээр ирэхээр зарим нэг хүндрэл, бэрхшээл гарч байна уу?
-УИХ-ын гишүүн гэдэг бол олон талын их хариуцлагатай ажил.Тийм ч учраас янз бүрийн бичиг цаасны ажил ихтэй л дээ. Тэр утгаараа хоёр, гурван туслахтай байсан. Одоо бол Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд, бас нэг баг болж ажиллаж байгаа тул ихэнх ажлаа өөрөө л нухна шүү дээ. Зөвлөхүүд дундаа ганц туслахтай болохоор бичиг цаасны ажлаа өөрөө л хийх шаардлагатай болдог юм.
Нэг ёсондоо хариуцлага хоёр дахин өндөрссөн гэсэн үг.
Гишүүн байхад хааяа нэг 10:00 цаг хүртэл унтчих үе байдаг л байсан. Харин одоо өглөө бүр 08:00 цагаас эхэлдэг шуурхай дээр яг л гозойгоод байж байх ёстой. Тэгээд ч Н.Алтанхуяг сайд маань маш их эмх цэгцтэй, цагийг тун нямбай баримталдаг хүн болохоор дор нь ажиллаж байгаа бид ч мөн тийм л байх учиртай.
-Одоохондоо УИХ-ын чуулган завсарлачихсан байгаа болохоор ажлын ачаалал бага байна уу?
-Өө тийм юм байхгүй шүү дээ. Тэгээд ч Ерөнхий сайд маань энэ дөрвөн жилийг амрах эрхгүй өнгөрүүлнэ гэдгээ зарласан шүү дээ. Ажил жинхэнэ оволзож байгаа гэж ойлгож болно. Одоо мөдхөн газар гэсээд, ажил ундраад эхлэхээр гэртээ харьж хонохгүй өдөр ч олон гарах байх.
-Саяхан Ерөнхий сайд эмнэлгүүдээр явахад өөрөө дагалдан явж нэлээд идэвхтэй ажиллаж харагдсан. Зарим мэдээллийн хэрэгслээр өөрийг тань “Ерөнхий сайдын өрхийн эмнэлэг хариуцсан зөвлөх” гэсэн алдар хайрласан байна лээ?
-Хэд хэдэн зурагтаар гарч байхыг нь харсан л даа. Тэр бичлэгүүд дээр голдуу өрхийн эмнэлгээр явж байх үеийн бичлэг гарсан болохоор манай хэвлэлийнхэн тэгж наргисан байлгүй дээ. Би УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагддаг байсан болохоор эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг гайгүй сайн мэднэ л дээ.
“Эрүүл мэндийн даатгалын тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” гээд олон хуулийн ажлын хэсэгт ажиллаж, эдгээр хуулиудыг батлалцаж явсны хувьд эрүүл мэндийн салбар надад их ойр гэж бодож явдаг.
-Хэдхэн жилийн өмнө шиг санагдаж байна. Өөрөө нэлээн том эмнэлэг барих санаатай хөөцөлдөөд яваа дуулдсан. Тэр ажил юу болсон бэ?
-Уг нь 500 ортой, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Улаанбаатарт байхгүй эмнэлэг босгочих санаатай нэлээн гүйсэн. Тэр эмнэлэгтээ ажиллуулах олон эмчийг Японд аваачиж, нарийн мэргэжлээр сургасан. Олон сая ам. долларын үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, унаа машиныг найз нөхөд, танил талын хүрээгээ ашиглан оруулж ирсэн.
Ер нь Япон, Монголын эрүүл мэндийн салбарыг ойртуулах, эмч нарын мэдлэг чадварыг харилцан солилцуулахад өөрийн зүгээс багагүй ажил хийж, амжуулсан гэж боддог. Яг тэр эмнэлгийн хувьд газар олдоогүй. Олдсон газар нь хотын төвөөс дэндүү зайтай зэрэг асуудал их байсан.
-Эрүүл мэндийн салбар гэснээс танай гэр бүлийн мэдэлд хувийн эмнэлэг байдаг гэж сонссон. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Эмэгтэйчүүдийн чиглэлээр дагнан ажилладаг бага шиг эмнэлэг бий. Ер нь хувийн эмнэлгийг жинхэнэ зөв голдрилоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Өнөөдөр бодит амьдрал дээр эмч нар өглөө нь улсын эмнэлэгт ажиллачихаад орой болохоор хувийнхаа эмнэлэгт ажиллаад гүйгээд байгаа. Эндээс маш олон ойлгомжгүй, замбараагүй байдал үүсч байгаа нь хэнд ч ойлгомжтой.
-Шинэ төгссөн эмч нар хувийн эмнэлгүүдэд дадлага хийж 2-3 жил болоод улсын эмнэлэг барааддаг гэх юм. Эндээс үзвэл хэдэн жил хүний амиар дадлага хийдэг болж таараад байгаа юм?
-Яг ч хүний амиар дадлагаждаг гэх нь хаашаа юм. Өнөөдрийн байдлаар 960 гаруй хувийн эмнэлэг ажилладаг гэсэн тоо байгаа. Ерөнхий сайд эдгээр эмнэлгийн ажил байдалтай танилцсан нь юу юугүй бүгдэд нь тохиолдоод байгаа асуудлыг шийдээд, машин тэрэг,техник тоног төхөөрөмжөөр хангах гээд байгаа юм биш. Хамгийн гол нь иргэд маань эмнэлгийн анхан шатны тусламжийг чирэгдэлгүй авдаг, эмч нарынх нь мэдлэг,чадвар өнөөдрийн түвшинд ойртсон байхыг сануулж, шалгаж яваа ажил юм.
-Яг үнэндээ Монголын эрүүл мэндийн байгууллага системийн хувьд ялзралд орж, өдөр хоногийг арай ядан аргацаан өнгөрүүлж яваа юм биш үү. Амьдрал дээр ядуу, борчууд нь Монгол эмнэлэг бараадаж, таны мэтийн боломжтой, хөрөнгө, мөнгөтэй хүмүүс Бээжин, Сөүл, Сингапур нисч очоод эмчлүүлдэг стандарт тогтчихсон шүү дээ?
-Хатуухан ч гэсэн үнэн л дээ.Гэхдээ би ихэвчлэн Монголдоо л биеэ үзүүлдэг. Эрүүл мэндийн салбар системийн хувьд гацчихаад байгаа нь ч үнэн. Үндсэн системээр нь солих шаардлагатай болчихоод байна.
Монгол хүн, эмнэлэг, эмч нар нь бүгдээрээ ямар нэг өвчнийг шууд л тариа тарьж эмчлэх ёстой гээд бүр ой тойндоо шингээчихсэн. Ямар нэг өвчин туссан өвчтөн ч “Энэ эмч яагаад намайг тарихгүй байна. Аль эсвэл намайг алах гээд байна уу” гээд бүр харддаг болчихсон.Энэ бол маш буруу систем. Гадны хөгжилтэй орнуудад тариаг бүр эцсийн хэрэглэгдэхүүн болгож, найдваргүй шахуу болсон үед л хэрэглэдэг.
Хамгийн эхлээд нийт хүн амаа эрүүлжүүлж, эрүүл мэнддээ онцгой анхаарал тавьдаг болгож хэвшүүлэх хэрэгтэй байна. Зөв зохистой хооллолт, нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлт, тэгээд дараа нь эмийн эмчилгээ байх ёстой юм. Эмийн эмчилгээ гэхэд л анхан, дунд, хүчтэй гэсэн ангилал байдаг.
Манайд бол шууд л хамгийн хүчтэй тариагаар балбаад эхэлдэг. Энэ нь эргээд монгол хүний удмын сан, генийн дархлаанд маш муугаар нөлөөлөөд эхэлчихсэн. Тариагаар бөмбөгдөж байгаа одоогийн эмчилгээний арга барил нь ялангуяа монгол хүний дундаж насжилтанд маш муу үр дагавартай. Эхлээд хүчтэй тариагаар бүх биеийг нь сийччихээр яваандаа ямар ч тарианд дийлдэхгүй болж, хайртай дотны хүмүүс маань та бидний нүдэн дээр амь гуйн бүлтэгнэсээр байгаад л хорвоогоос буцаж байна шүү дээ. Иймд энэ байдлыг нэн яаралтай үндсээр нь өөрчлөх шаардлагатай байгаа юм.
-Мань мэт нь учрыг олдоггүй бас нэг айхтар асуудал нь эрүүл мэндийн даатгал гээч байна л даа?
-Яах аргагүй үнэн. Өнөөдөр эмч хүн өвдсөнийхөө дараа даатгалын мөнгөө олж авах гээд хэд хоног хөөцөлдөөд авч чадалгүй хаясан тухайгаа надад ярьж л байсан. Эрүүл мэндийн даатгалын систем угаасаа буруу яваад байгаа. Бид нар баахан худлаа ярьж байхын оронд эрүүл мэндийн даатгалын систем нь дэлхийд гайхагддаг Япон, БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын системийг тэр чигээр нь оруулаад ирмээр байгаа юм. Яах вэ Монголын онцлогт тохируулаад бага зэрэг засч янзлаад, болж өгвөл тэр чигээр нь л хэрэгжүүлчихмээр байгаа юм.
Би 10 гаруй жил Японд амьдарсных тэдний эрүүл мэндийн даатгалын систем ямар гайхалтай, хүний төлөө хэрхэн зохицон ажиллаж чаддагийг дэндүү сайн мэднэ. Яг өнөөдөр бол Монголын эрүүл мэндийн салбар маш хүнд байдалтай байгаа шүү.
-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэх шахаж байхад хоёр ширхэг имарай аппарат суурилуулсан, хотын төвд баригдаж байгаа том эмнэлгийг оффис болгох гэж зүтгээд байгаа Х.Тэмүүжин сайдын ажлыг та юу гэж дүгнэж байна?
-Нуулгүй хэлэхэд би эхэндээ Х.Тэмүүжин сайдыг эсэргүүцэж байсан. Тэгээд асуудлын гүнд нь ороод эмнэлгүүдээр яваад газар дээр нь байдалтай танилцсаны дараа миний бодол өөрчлөгдсөн. Гол асуудал нь тэр хоёр имарай аппарат, байшин савандаа биш юм билээ. Ерөөсөө л хэн дуртай нь нэг амбаар, сав барьж аваад ард түмнийхээ эрүүл мэндээр бизнес хийх гээд байж таарахгүй л дээ. Тэгж яривал эмнэлгээ үнэтэй тоног төхөөрөмжтэй нь бага багаар хувьчлаад авчих санаатай эмч нарын бүлэглэл байхыг ч үгүйсгэхгүй. Асуудлыг олон талаас нь их ул суурьтай харах ёстой юм.
-Та 2008 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д өрсөлдөж байхдаа баахан хүнийг Японд явуулна гэж амлаж байж ялалт байгуулсан. Гайгүй хэдэн хүн явуулсан ч байх. Тэр ажил ер нь юу болсон бэ?
-Тоог нь одоо яг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн 400-аад хүн болж байсан үеийг л санаж байна. Түүнээс хойш ч олон хүн гаргасан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгдээрээ буцаад ирчихсэн.
-Гэрээ контракт нь дууссан хэрэг үү?
-Үгүй үгүй. Цунами болж Фүкишимагийн атомын станц дэлбэрснээс болоод гадны улс орнууд иргэдээ татаж авсны хамгийн эхэнд монголчууд яарч сандарсаар ирцгээсэн. Одоо тэр гамшгийн аюулыг зайлуулах, далан суваг барих гээд маш их ажил өрнөж, ажиллах хүч дутагдаж байгаа. Япончууд одоо ч надаас ажиллах хүч нэхсээр л байна.
Миний хувьд маргааш ч гэсэн хэдэн зуун хүн Япон руу явуулчих боломж байж л байна. Гэхдээ гэр бүл салж сарнидаг айхтар том асуудал сэтгэл зовоогоод хөдөлж болохгүй юм.
-Хоёулаа баахан эмнэлэг, эрүүл мэнд ярьчихлаа. Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таны хоёр бага хүүхэд ингэхэд хаана төрсөн бэ?
-Эхнэрээ Японд л аваачиж төрүүлснээс зайлахгүй гэж хардаад байна уу. Үгүй шүү хө. Миний бага хүү, охин хоёр Монголдоо төрсөн. Сонин дээр Кёкүшюзан Батбаярын хүү нь Японд, охин нь Солонгост төрсөн гээд шал худлаа бичсэн байсан. Харин та худлаа юм битгий бичээрэй. Хүү маань ЭХЭМҮТ-д, охин минь “Гурван гал” эмнэлэгт Монгол Улсын гавьяат эмч Б.Бүлтэнгийн гар дээр мэндэлсэн.
-Монголчууд их багагүй дуунд дуртай гэж жигтэйхэн. Энэ асуултыг таны эхнэр Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгаланд л зориулж тавих гээд байна л даа. Ер нь эхнэр тань дахиж дуулах болов уу?
-Дуулалгүй яах вэ /Инээв/. Тэр хүн эрх чөлөөтэй өөрийн гэсэн бодол ухаантай, хэнээс ч хараат бус биеэ даасан хүн шүү дээ. Зарим хүмүүс тэр Батбаяр л тас тэвэрч хэвтчихээд Баясгаланг дуулуулахгүй байна гэж боддог шиг байгаа юм. Ард түмэн маань хүлээж ч байгаа байх. Дуулна аа, дуулна. Гэхдээ эмэгтэй хүн дандаа тайзан дээр байгаад байж болдоггүй зовлон бас байна шүү дээ. Миний хань хоёр хөөрхөн үрийг минь гаргаж, үр хүүхдээ өсгөж, хажуугаар нь намайг бөөцийлж, өнгөрсөн хугацаанд гэртээ суусан. Гэхдээ би гайхдаг юм. Үнэхээр дайчин, хөдөлмөрч, маш зоригтой хүн шүү дээ.
Эхнэрээ магтсан эр тэнэг ч гэнэ үү юу гэдэг билээ дээ, нэг үг байдаг байх аа. Би бол тэрийг ёстой огт тоодоггүй. Яадаг юм, миний хань энэ олон ажлыг амжуулж хийгээд, үр хүүхдээ өсгөөд хэн хүний туулаагүй амьдралаар гялалзтал амьдарч яваа сайхан монгол бүсгүй юм чинь би магталгүй яах юм. Эмнэлэг, телевиз, кино, тэгээд дээр нь өчнөөн олон ажил байгаа. Энэ бүгдийг хэнээс ч дутуугүй аваад явж байгаа гайхмаар хөдөлмөрч хүн дээ, миний хань.
-Саяхан бас нэг кино хийсэн гэж сонссон?
-Өнөөдөр/өчигдөр/ орой “Тэнгис” кино театрт “Сарны гөлөг” киноныхоо нээлтийг хийх гээд гүйж яваа даа хань минь. Сайн дуучдыг харж байхад 70 гартлаа дуулаад л явж байх юм. Миний хань шиг хөдөлмөрч, дайчин хүн ямар ч гэсэн төдий насан дээрээ дуулж л явах байлгүй дээ.
Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 19, 2013 9:36:08 am )
ролрло
-
Anonymous (February 19, 2013 9:36:32 am )
unen mulguu. iim balai munhag uher bid nariig tuluulj turiin tushee gegdej, 10 boltol untaj bsnaa gaihuulj bnshdee. Hiirheltei ymuu setgetsiin heviin bish uurchlulttei amitan. Avgai bas yag adilhan. Biee magtaj gaihuulah hiirheltei. Mulguu.
-
Anonymous (February 19, 2013 9:37:02 am )
Гудамжны хар яриа их хэрэглэж байна аа. УИХ байсан гэхэд сонин л санагдлаа
-
Anonymous (February 19, 2013 9:39:32 am )
Бууз л идэх шив дээ, ажил оволзож байна ч гэх шиг ер нь тэр чигээрээ хар хэллэг………..
-
Anonymous (February 19, 2013 9:41:18 am )
Баясаагаа тас тэврээд хэвтээд байгаа биш гэх шиг нэг л сонин ярилцлага болжээ.
-
Anonymous (February 19, 2013 9:55:30 am )
ene mahan tolgoigoor yugaa hiilgedeg bainaa.Altan huagaa.
-
Anonymous (February 19, 2013 10:25:47 am )
Zugeer l yriltsalaga bna shde
-
Anonymous (February 19, 2013 10:42:47 am )
saihan mujik garda dagvaag boduul arai l deer bn dagva haana yavna tuslahiin tuslah ch bolson olj hiihgui de zailuul
-
Anonymous (February 19, 2013 11:38:50 am )
songinohairhanchuud iim l mulguu humuus bna daa ene teneg gariig songoj l baidag kkk
-
Anonymous (February 19, 2013 12:10:50 pm )
xa xa ene neeree vnen teneg gar shvv huldvv huldvv xa xa
-
Anonymous (February 19, 2013 12:13:10 pm )
Naad chin Songinhairhand yu ch higeegui iim bolhoor UIH-d devsheed garahguiga medeed Hovd ochson sh de hoorhii tendee ch gsen garj chadaagui Japan-uud odo hurtel ajiliin huch nehseer bn jihshig saihan shaaj ugj bnaa tsu tsu ter olon hun amtai uls mani 3say hun amtai ulsaas ajilin huch nehlee yu
-
Anonymous (February 19, 2013 12:15:46 pm )
Ene ch huurhii yria helleg n ch evleegui yaltachgui bolovsrol dutmag gj haragdaj bn ene hun zgr l ter boh sumogo dagnaad yvbal taarna shn shn hudla yrij bna mongold bhku emneleg baiguulna ch gj bh shig Japan-uud ajilin huch udur bolgon nehjil bn ch gh shig ter olon hun amtai technology undur hugjsun oron nehle yu gants neg muu sumo barildaj bsan hunees
-
Anonymous (February 19, 2013 12:18:09 pm )
Uul n UIH gishuunu bhdaa bur aimr yum hiih gj bsiin bnshd te ahha eroosoo yridag um n ene shdee bi uul n aimr henii ch sanaachlagui tosliig sahnaachilsan aimr um hiih gj bsiin geel burj ugdiisdhee iimerhuu yumnuud gargaad heregguiee gargahgui bh heregtei
-
Anonymous (February 19, 2013 12:23:18 pm )
чааваас иймэрхүү шалдар булдар амьтадийг итгэж сонгодог сонгогчид өөрсдөө л тэнэг
-
Anonymous (February 19, 2013 1:09:57 pm )
Мангар хараа усан тэнэгээ хэнд гайхуулаа вэ? Бид ч нэг иймэрхүү мөнгөний машиныг магтах дуртай болж дээ. Сонгож л байдаг….
-
Anonymous (February 19, 2013 1:10:19 pm )
Харамсмаар юм
-
Anonymous (February 19, 2013 1:10:58 pm )
Өмнөөс нь ичих яасан хэцүү юм бэ?
-
Anonymous (February 19, 2013 1:35:59 pm )
uls turch huniihee hivid gene uu hahahaha
-
Anonymous (February 19, 2013 3:27:07 pm )
ENE NEEREE HEREG ALGAA. 2 MAL NEG NEGENDEE MUNDAG BAATAR BOLOH GEJ UZEJ TARAAD NEGNEE MAGTMAR BOLOOD BAIH YUMO BAS KKK. HUURHII ZAILUUL. IIM MUUHAI DOOJOOGUI YUMNAAS YARILTSLAGA AVAHAA BOLIMOOR YUMA. MINII 2 URIIG TURYYLSEN EH GEV UU TEGEED ANKHNII EHNER NI ENUUNII HUUHDIIG TURYYLEEGUI YUM BAIHDAA. ZAILUUL GEJ
HELEH UG ALGAA USTGAA ENE YARILTSLAGAA.
ENE MALD AJIL SANAL BOLGOH GEJ NOGOO HOVD SHIG YUMAA YARIJ YAVNA HUURHII.
IIMEL ERGUU MALDAA.
ALTANHUYAG ENE MAHAN TOLGOITIIG HAJUUDAA AVCH UURIIGUU DOOSH NI HIIH YUMAA… TENEG YUM
-
Anonymous (February 19, 2013 3:34:47 pm )
xa xa xa tegeed bas bolooguie. BICHIG TSAASNII AJIL IHTEI GENEE. ENE YUM UNSHIJ OILGOJ SUDALDAG TARHI MUN YYY? KKKKKKK
HUTSNAA ZAILUUL HARVAAS INEEDTEI GEJ
-
Anonymous (February 19, 2013 3:50:25 pm )
SHD @ HOVDIINHOON bas daraa n ali toirog yum byy med 10 hyrtel yntaad baihaar hugjih yy ha ha ha odoo 7.30-d bosdog yy ert dee 7.00 yy er n chi japand heded hamgiin ajilsag hyn bosdogiig martjee hyn yrdahaa amarhan martah yum daa
-
Anonymous (February 19, 2013 3:50:51 pm )
та нар өөрсдөө тэнэг, өөрсдөө махан толгой. өөр яаж яриулах гээв. Энэ ах надад таалагддаг, хөөрхөн :)))
-
Anonymous (February 19, 2013 6:04:38 pm )
ene yu xiij chadax ym be xoorxii zailuul iim uls torch ch gej yu bxav erguu mal usan tolgoi xarxaas erguu teneg ni medegdeed bdiin ynxan avgaitai gaa yu gej bdoov
-
Anonymous (February 19, 2013 8:55:38 pm )
hool baga id huuhen baga shaa hudal buu yr
-
Anonymous (February 19, 2013 8:58:11 pm )
Japanuud ajillah huch neheed bgaa gej mun ch saihan hudlaa zalj bh shivdee.
-
Anonymous (February 19, 2013 9:20:55 pm )
10 hyrtel untdag teneg yher.
-
Anonymous (February 20, 2013 12:12:02 am )
buduun ah uuriiguu unagaad untaad yanaa ta
-
Anonymous (February 20, 2013 2:56:50 am )
Ene comment bichij baigaa hymyys ta nar bydyylegiin tsaadah bydyyleg ataarhagchi baina.Hyn muulah yahav ee?!Chi yasan bydyyleg hyn be?gedeg minii ygiig sain bod!!Mongolchuud bid tsoohon baij dandaa oodtei oligtoi yavaa negnee muulj ataarhaj baina.Tegeheer ene uls oron yaj hogjih yum ve?Uls ornoo busad uls ornii daitai hogjuulie gevel naad tolgoigoo ajilluul.Negniigee demj,tusal.neh ovoij otsoitol yum ogohgyi ch yadaj muu helehgyi baigaach ta nar.Negnee demjeed saihan ug helj suraach ta nar..hyniig muullaa geed ene hyn hohirohgyi,harin chi l ooroo oortoo nygel huraaj baina shyy dee.ooriigoo oorchil..
-
Anonymous (February 20, 2013 3:03:46 am )
Ene hynii ygend buruu muuhai yum eer alga.Batbayar geheer bidnees oor yarih estoi yum uu?kkkkk.Harin ch Mongolooroo setgedeg yg yariagaa cholootei helchihdeg saihan hyn baina.yag l Mongol er hyn baina sh dee.Ehnereeree baharhdag uhaantai mash saihan hyn baina.Ehner ni ch gesen iim saihan hyneer hairluulj hanilah aztai saihan emegtei yum.Burhan tyynd altan gurgaldain tseel saihan hooloig zayasan bilee.Burhan bidend tyynii tseel saihan hooloig sonson bayasah tavilan zayasan bilee.Aya Mongolchuud bid iim saihan hyy ohin naraaraa baharhan hairlayaa.. USA
-
Anonymous (February 20, 2013 7:10:55 am )
ene umuuruud bga ger chi uuruu batbayr yum bishuu,chamshig mongoliig suiruulnee chi duugui zail
-
Anonymous (February 20, 2013 8:45:54 am )
ene ardchilsan namiig buzarlaj bui ergyy mal
-
Anonymous (February 20, 2013 8:57:24 am )
Gudamjnii har yaria ih heregleed bhiin. Yag l neg arhichid hoorondoo yarij bgaa yum shig keke. Ajil obolzoj bna ch geh shig,
-
Anonymous (February 23, 2013 4:01:12 pm )
Yarij bgaag harahad yaj soyolyn zuvleh hiideg um bol? Mongoloo gej,yana daa??
-
Anonymous (February 23, 2013 4:03:25 pm )
Yarij bgaag harahad yaj soyolyn zuvleh hiideg um bol? Mongoloo gej,yana daa?? Zuvledeg ajlyg n neg yam hariucdag bolohoor n tegej oilgov.
34 Comments