antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2013 6 comments

Кино үйлдвэрийн захирал Ж.Солонго сайд асан Ё.Отгонбаярын гарын үсгийг хууль бусаар ашиглажээ

нийтлэсэн Admin

17705_340556299386604_1875785608_n“Монгол кино” нэгт­гэлийн захирал Ж.Солонго Монгол Улсын Соёлын тэр­гүүний ажилтан цол тэмд­гээр дөрвөн буурайг шаг­нахаар болжээ. Гэтэл  түүний олгосон СТА цол тэмдэг нь хуурамч байсан гэнэ.

Тодруулбал, сар шинийн баярын өмнө Ж.Солонго захирал тус үйлд­вэрт ажил­ладаг дөрвөн ахмадад “Та бүхнийг  СТА  хэмээх   хүндтэй цол тэмд­гээр шагнахаар болсон. Сар шинийн баяр давхацсан уч­раас  баярын дараа цол тэмдгээ  ССАЖЯ-наас очиж аваарай. Ха­рин би та нарт үнэмлэхийг нь гар­дуулж өгье”  гээд их л ёслол төгөл­дө­рөөр цэнхэр хав­тастай үнэмлэх өгчээ.

Гэтэл түүний өгсөн үнэм­лэх нь төрийн тамга тэмд­гийг дуурайлган хийсэн, хэв­лэсэн цаас, сайдын гарын үсэг, бичиглэл зэрэг нь бүгд хуурамч байжээ. Тэрхүү үнэмлэхийг  ду­гаа­раар нь шүүж үзэхэд өмнөх сай­дын үед ч бүртгэгдээгүй байсан аж.

Дээрх  хуурамч  СТА  цол  тэмдгийн тухай  ССАЖЯ-ны Төрийн захиргаа, удирд­лагын газрын мэргэжилтэн Б.Эрдэнэ­чу­луунаас тодруу­лахад “Өнгөр­сөн баасан гарагт буюу энэ сарын 15-ны өдөр манай яаманд Б.Дэлгэрэх гэдэг хүн шагнал ха­риуцсан мэргэжилтэн дээр СТА-ны  цол тэмдгээ авахаар ирсэн байсан.

Дээрх хүний шагналыг шүүтэл Ц.Оюунгэрэл сай­дын сар шинийн өмнө  олгосон шагнал дотор нэр нь байгаагүй. Ингээд бид Б.Дэлгэрэх  гэдэг хүний үнэм­­лэхийг үзтэл өнгөр­сөн оны  долоодугаар са­рд гарын үсэг зурсан цэнхэр үнэмлэх байсан. Уг нь бол СТА-ны үнэмлэх улаан өнгөтэй бай­даг. Гэтэл энэ нь цэнхэр өнгийнх бай­сан. Тиймээс бид энэ асуудлыг  шалгуулахаар  хууч­­наар БСШУЯ-ны  шаг­­нал хариуцсан мэргэ­жилтэн Наранзул руу албан тоот явуулсан. Уг тоотод “Ё.Отгонбаяр сайдын гарын үсэгтэй үнэм­­лэх мөн эсэхийг шал­гаж өгнө үү” гэсэн хүсэл­т гаргасан. Учир нь Ц.Оюунгэрэл сайд баярын өмнө олон хүнд шагнал гар­дуулсан. Б.Дэлгэрэх гэж хүний нэр бай­гаагүй учраас шалгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тэгээд ч СТА-ны цол тэмдгийг хамтад нь олгодог болохоос салгадаггүй. Бид маш их гайхаж байна. Дээр хэл­сэнч­лэн жинхэнэ үнэмлэх нь улаан өнгөтэй байдаг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэтэл Ж.Солонго захирлын өгсөн үнэмлэх нь цэнхэр өнгөтэй байгаа учраас бидэнд сэжиг төрөөд байгаа юм.

Ямартай ч энэ асуудлыг БШУЯ руу шилжүүлсэн уч­раас та бүхэн Наранзул гэж мэргэжилтнээс хуурамч үнэм­лэхийн зургийг авч болно. Ер нь Кино үйлдвэрийн за­­хирал Ж.Солонготой хол­боотой таагүй гомдол мэ­дээл­лүүд манайд маш их ирдэг. Тухайлбал, түүнийг ажлаас нь халж өгөөч  гэсэн хүсэлтүүд ч ирдэг. Бидэнд тэр хүнийг ажлаас нь  халах эрх байхгүй.

Манайд зөвхөн Кино үйлдвэр нь л хамаарагддаг. Харин түүнийг халж солих асуудлыг Төрийн өмчийн хороо мэднэ. Хэрэв үнэхээр хуурамчаар тамга тэмдэг үйлдсэн нь тогтоогдвол хуу­лийн байгууллага шалгах байх. Энэ мэт­чилэнгээр га­дуур хэчнээн хуу­рамч СТА хэмээх нэр хүнд­тэй цол тэмдэг бусдын гарт очиж байгааг хэлж мэ­дэх­гүй бай­на” гэв.

Албаны хүний хэлснээр жинхэнэ СТА-ны  үнэмлэх улаан өнгөтэй байдаг аж. Гэ­тэл Ж.Солонго захирлын олгосон үнэмлэх нь цэнхэр өнгөтэй гэж байгаа. Түү­нээс үнэхээр хуурамч үнэм­лэхээр хөгшдөө хуурсан эсэхийг асуухад бидэнд доорх хариултыг өгсөн юм. Тэрбээр “Манайх өнгөр­сөн оны долоодугаар сард 16 ажилтанд  СТА цол олгосон. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдсан. Учир нь манайд 30 гаруй жил ажил­ласан олон хүн байдаг. Харин тэрхүү дөрвөн хү­нийг “Жигжид сан” ТББ-аас тодорхойлж өг­сөн юм. Ту­хайн үеийн БСШУЯ ба­талгаажуулж шагнасан.

Түүнээс биш ямар нэгэн хуурамч бичиг баримт ол­гоогүй. Шинэ Засгийн газар гарч, БСШУЯ хоёр салсан шүү дээ.  Энэ талаарх мэдээлэл ССАЖЯ-нд байхгүй байж болох юм. Харин хуучин яаманд СТА цол олгосон ту­­шаал нь бий. Тэгээд ч би сайд асан Ё.Отгонбаярын га­рын үсгийг дуурайж зурах­гүй шүү дээ. Бид зөвхөн хүмүүсээ тодорхойлж өгсөн. Түүнээс биш яам нь хуурамч бичиг баримт өгсөн эсэхийг мэдэхгүй. Үүнийг яамнаас нь асуух хэрэгтэй. Магадгүй хоёр засаг солигдох үед л будлиан гарсан байх гэж бодож байна” гэж ярьсан юм.

Ингээд бид хуучнаар БСШУЯ-ны шагнал ха­риуц­­сан мэргэжилтнээс асуу­­­­хад “ССАЖЯ-наас үнэм­­­­­­лэх жинхэнэ  эсэхийг шал­­­гаж өг­нө үү гэсэн хү­сэлт гаргасан. Тэдний  явуул­­сан    үнэмлэхийг шал­га­тал хуу­рамч болох нь тог­тоогд­сон. Тодруулбал, үнэмлэх дээр байгаа сайд асан Ё.Отгон­баярын гарын үс­­гийг дуу­райлгаж жижгээр бичсэн, мөн  хавтас, үсгийн фонт гээд байж болох бүх зүй­лийг хуурамчаар үйлдэж скайнердсан байна билээ. Ер нь СТА-ны цол тэмдэг хоёулаа байж гэмээ нь хүний гар дээр очно уу гэхээс салдаг түүх байх­гүй шүү дээ. Ямартай ч бид албан тоотын хариуг ССАЖЯ-нд хүргүүлэх болно” гэв.

Албаны хүний хэлж буй үг Ж.Солонго захирлын ярьснаас алд дэлэм зөрж бай­лаа. Түүний хэрээс хэ­тэр­сэн үйлдлийн тухай бид өмнөх дугаарууддаа мэдээлж бай­сан. Харин түүний энэ удаагийн  тарьсан  хэрэг  нэ­лээд ээдрээтэй том асуу­дал дагуулах болол­той. Товч­хондоо Засгийн газ­рын тогтоол шийдвэрээр ол­годог СТА-ны цол тэмдэг, үнэмлэхийг дуртай нэг үйлд­­вэрийн захирал үйлдэж ажилчдаа шагнадаг болжээ. Иймээс түүний хууль бус үйлдлийг хуулийн бай­­­­гууллага шалгаж цол тэмд­­­­гийг хаанаас, хэнээс авс­ныг нь тогтоох,  аль эс­вэл Ж.Солонго захирал бус­дад хууртагдав уу, өөрөө ийм хэрэг сэдэв үү гэдгийг цагдаагийнхан нарийвчлан шалгах нь зүйн хэрэг байх.

Үргэлжлэл бий…

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (February 19, 2013 10:15:59 am )

    ñàéõàí ¿íýòýé õ¿íäòýé øàãíàë äàà

  • Anonymous (February 19, 2013 10:36:00 am )

    Huuhen shaaj zavhairahaas oor yu hiideg tolgoi ve zavaan pisda

  • Anonymous (February 19, 2013 10:47:10 am )

    todorhoioltig demjsen i um baina sh de

  • Anonymous (February 19, 2013 12:55:22 pm )

    bi 1 udaa untaj baisan aimaar tom yumtai yum bilee

  • Anonymous (February 19, 2013 6:09:06 pm )

    БОЛЬЁ ОО ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛООС ХУРДАН ГАРГА

  • Anonymous (February 19, 2013 7:52:18 pm )

    Ene yamar hamaa bnaa haha gej Ene heden ih deed surguuliudiin zahirliig hurdan tomilooch Gantomor said nertei luibarchin mini ee

antalya rent a car