antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 8, 2013 1 comment

Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна

нийтлэсэн Admin

emyЭМЯ-аас Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ын үеэр ард иргэдэд дараах зүйлийг сэрэмжлүүлж, зөвлөмж болгож байна.

  • Хоол ундыг тохируулан хэрэглэх, хоолны хордлогоос сэргийлэх
  • Даарч хөрөн ханиад томуугаар өвчлөхөөс сэргийлж дулаан хувцаслах, бага насны хүүхдийг олон хүнтэй газраар аль болох явуулахгүй байх
  • Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хөлдөлт, осголтоос сэргийлэх
  • Өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүсийг онцгойлон анхаарах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт сайн тавих
  • Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад хандах
  • Хол замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ найдвартай байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй, осгосон хүн таарвал та яаралтай 103,102 дугаарын утсанд мэдэгдээрэй.
Эрүүл мэндийн яам


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 11, 2013 12:09:14 am )

    ard tumendee sanuulahad erunhii saidiin eruul mendiin zuvluh ny sumo batbayar yum baina lee. ard tumniig alah nee

antalya rent a car