Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг хотын Ерөнхий менежер Д.Бадралаар ахлуулан байгуулсан билээ. Тус ажлын хэсэг замын хөдөлгөөний нөхцөлд байдлыг сайжуурлах, хөдөлгөөний ачаалллыг бууруулах чиглэлээр тухай бүр замын хөдөлгөөний зохицуулалт хийж, нэгдсэн арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгээс сар шинийн баяр болон сурагчдын хичээл эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн авто замын ачаалалыг бууруулах, уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, өнөөдрөөс эхлэн хуучнаар Бамбарууш кафе буюу Жамъян гүний уулзварт зөвхөн баруун тийш эргэн хөдөлгөөнд оролцох бөгөөд Энхтайваны гүүрээс 1 дүгээр сургууль тийш буюу Сөүлийн гудамж руу зүүн эргэхийг зөвшөөрөхөөр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.