antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2013 40 comments

Н.Энхбаярыг үгүй хийхээр хэрэгжүүлсэн төлөвлөгөөнүүд

нийтлэсэн Admin

527-1357530956487458_500x500Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгэн цагт Монгол төрийн тэргүүн явсан хүн. Нэг ёсондоо одоогийн эрх баригчдын хийсэн үйлдэл, хэлсэн үг гээд өмч хувьчлалаас эхлээд цөмийг нь мэддэг төрийн хар хүн байлаа. Тиймдээ ч тэр бусад шигээ чимээгүй өнгөрчхөөгүй. Хийснийг нь хэлчихдэг, болохгүйг нь шүүмжилчихдэг болохоор ор сураггүй болох хүмүүсийн эхний жагсаалтад бүртгэгдэн, түүнд зориулсан хэрэг угаах 10 төлөвлөгөөний эзэн болсон юм.

Нэг. Хавтаст хэрэг бүрдүүлэлт
“Шүүхээс л ял оноочхоогүй бол сэжигтэн гэнэ” гэдэг үг нэг ёсондоо цагдаа прокурорынхны ажлын тодорхойлолт юм. Хэнээс, хаанаас ямар үг, өгүүлбэр ирнэ түүнийг цөмийг нь цаасан дээр буулган цэгцлээд мөрдөж шалгах дараалалтай. Үүнийг хавтаст хэрэг бүрдүүлэх гэж нэрэлдэг. Тиймдээ ч Н.Энхбаярт дуртай, дургүй хэн бүхний үгийн цуглуулгаас бүрдсэн мянга гаруй хуудас хавтаст хэргийг тэвхийтэл бэлтгэв. Хэт олон хуудастай байсан учраас эргээд өөрсдөө ч толгой нь эргэсэн нь хавтаст хэргийн хуудас тоог заахад мэдэн будилж байгаагаас нь илхэн байлаа. Энэ тухай шүүх хурлын дөрөвдөх төлөвлөгөөний хэсэгт тодорхой дуридна. Харин хавтаст хэргийн тухайд яривал дээр хэлсэнчлэн баталгаагүй, нотолгоогүй хүний амнаас хий болоод гарчихсан бүхий л ховоор хуудаснуудыг нь дүүргээд Н.Энхбаярт холбогдох хэрэг хэмээн гарчиглав.

Хоёр. Баривчилгааны “тоглолт”
Мэдээжийн хэрэг хэн ч бай хийгээгүй хэргийг нь тулгаад байхаар эсэргүүцэл үзүүлдэг. Ховоор дүүргэсэн хавтаст хэргээ танилцуулах гэхэд нь хоёр ч удаа мэдүүлэг өгсөн Н.Энхбаяр эргэж очихгүй гэдгээ дуулгаад явж байсан удаатай. Яагаад гэвэл тэр хавтаст хэрэгт нэг ч баримттай зүйл байгаагүй. Үзүүлэх нотолгоо ч харагдаагүй. Ээлж дараалан дуудсан мэдүүлгээсээ унжсан үг олж долоогоогүй болохоороо хуулийнхан ч хагас жилийг ардаа орхисон. Харин нэг л шөнө Н.Энхбаярыг гэрийнх нь гадаа отож, эд зүйлд нь халдсан нь 2008 оны долдугаар сарын 1-ний нууц хуралдааныг ил болгосон цаг үе байлаа. Тухайн үед Н.Энхбаярт буу тулгасан хүн хэн бэ. Яагаад баривчилгааг өдрийн цагаар биш ажлын бус үеэр хийв гэдэгт ямар ч хариулт байхгүй. Хуулиас гадуур ажилласан Амарбат тэргүүтэнгүүд хүч түрэмгийлэн ард түмний нүдэн дээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг тэврээд явцгаав.

Гурав. Хилэнцийг оролдож “хатгуулах” арга
Ямар учраас яагаад хүч түрэмгийлүүлэн баривчлагдсанаа мэдээгүй та ч би ч эсэргүүцэл илэрхийлэн өрвөлзөх нь мэдээж. Энэ байдал Н.Энхбаярын эсрэг талынханд тулын хэрэгтэй байв. Тэд үүнийгээ ч тооцоолсон. Гол нь баримт чухал байж, ард түмэнд Н.Энхбаяр гэдэг хүний эвгүй авирыг харуулах нотолгоог энэ үед л гаргах байв. Нүднээс далд элдэв өнгөөр доромжилсон үгээр дайралт хийн жүжиглээд эсэргүүцсэн үйлдлийг нь хальсанд буулгахдаа тэд өөрсдөө даруухан харагдах тоглолтоо чадварлагаар гүйцэлдүүлсэн. Сансандаа ч хүрсэн. Үр дүнд нь чихээ даран эсэргүүцэж, бачуурахдаа салаавч гарган гоморхсон арга тасарсан эрийн бичлэгийг ард түмэн нийтээрээ үзсэн. Энэ бол хилэнцийг оролдоод хатгуулан хариу авдгийн адил жишээ.

Дөрөв. Ухаантай нь галзуугаасаа айж, эрүүл нь согтуугаасаа эмээв
“Монголын шүүх бол зөв бурууг ялгах үнэний дэнс” энэ юутай сайхан үг вэ. Гэхдээ ард түмэн түүгээр нь л ойлгож байгаа. Ямар ч байсан шүүх үнэнийг тогтоодог гэж. Н.Энхбаярыг таван хэрэгт буруутган Сүхбаатар дүүргийн шүүх 4.7 жилийн ял оноосон. Гэхдээ энэ шүүх хурал ард түмний нүдэн дээр болсон болохоор тэнд баримт дурьдсаныг сонссон хүн байдаг болов уу. Эрээвэр хураавар цуглуулсан мэдүүлгүүд дундаа Нийслэлийн прокурор Сагсай өөрөө эргүүтэж, эрхэм шүүгчийнхээ өмнө тайлбар хийх гээд шалчийж шармийсан хуудаснуудыг сар сар эргүүлэн сандарч байсан шүү. Тулгасан хэрэгт нь тайлбар өгч, бүр нотолгоо үзүүлээд ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Хүлээж авахыг ч хүсээгүй. Зүгээр л “Н.Энхбаярт ял оноо” гэсэн дээрээс ирсэн зарлиг чихэнд нь дэлдэж байсан байх. Тиймдээ ч яг таг баримтыг хааш нь ч хөдөлгөхгүйгээр гаргаж ирэлгүй шүүх, прокурорууд Н.Энхбаярт ял өгөх нь л чухал байлаа. Гол нь түүнд өгсөн ял шударга байгаагүйг Дээд шүүх нь нотолчихсон болохоор шүүхийн дэнс үнэн үү худал уу.

Тав. “Номын хулгайчийг хулгайчид бүү тооц”
Харин хүний эрхийг албан тушаалаар сольж эрх чөлөөг нь хулгайлсан хүмүүсийг юу гэх вэ. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярыг сүржин баривчлаад “Таван хэрэгт шалгаж байна. Бараг л буруутан даа” хэмээн хэвлэлийн хуудсыг “чимж” явсан эрхэм Ч.Өнөрбаяр өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн зөвлөх болов. Дээрээс өгсөн даалгаврыг хичээнгүйлэн чармайж биелүүллээ гээд Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хуулийн байгууллагад ажиллах эрхгүй болон хөөгдөж байснаа цайруулан суудалдаа үлдсэн. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан, Монгол төрийг 800 жилийн түүхтэйг дэлхий нийтэд зарлан тунхагласан ном хэвлүүлснийхээ төлөө шоронд хоригдсон юм.

Зургаа. Цаг хугацаа хожих арга
Анхан шатны шүүх хурал болдгоороо болсон. Мэдээж давж заалдах шатны шүүх хурал дээр тэд өөрсдийнхөө зохиосон хэргээс нэг хоёроор нь хасна. Шалтгаан нь тэдний эхлүүлсэн хэрэгт өөрсдийнх нь хүмүүс орооцолдсон учраас тэр. Тодруулбал. МИАТ-ын хэрэг үүсэх үед одоогийн Авлигатай тэмцэх газрын дарга Б.Хурц ажиллаж байсан. Эрдэнэтийн ганбөмбөлгийн хэрэгт Наранхүү оролцсон учраас цааш ухвал өөрсдийнхнийг нь илрүүлчих гээд сандарсан. ТВ-9 телевизийн тухайд энэ бол хэрэг биш. Тэгэхээр хэн ч оролцоогүй, ямар ч хохирогчгүй одоог хүртэл Нийслэлийн өмч хэвээр байгаа “Өргөө” зочид буудлын хэргийг ТВ-5 телевизийн сэтгүүлч Дагиймаагийн нэр дээр байдаг “Улаанбаатар таймс” сонины хэрэгтэй хамт Н.Энхбаярт тохох. Ингэснээр Н.Энхбаяраас өөр хэн ч энэ хэрэгт холбогдохгүй, өөрсдийнх нь хүн орооцолдохгүй гэсэн үг. Дээд шатны шүүх дээр очтол хугацаа хожих арга нь байлаа.

Долоо. Хуулиа дээдлэх дүрд тоглоцгоов
Шударга шүүх яаж ажилладгийг харуулах гэхдээ Дээд шүүх нь анхан болон, давж заалдах шатны шүүхийн шударгаар шийдвэрлэсэн гээд байсан хэргийг няцаав. Н.Энхбаяр өмнө нь буруугүй зүйлийнхээ төлөө ял сонсчээ гэдэг нь батлагдан 2.6 жил болж буурав. Хамгийн гол нь түүний эдлэх ёстой энэ ял нь дээр дурьдсан өөрт нь хамааралгүй “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хэрэг юм шүү дээ. Дээр нь Н.Энхбаяртай холбоотой үйл явдал бүрийг өөрөө найруулсан мэтээр ард түмэнд ойлгуулах гэж оролдохдоо баривчилгаа бүрт үзэгдэх хар багтай сүржин нөхдийг жүжгийн гол дүрд тоглуулдаг моод дэлгэрсэн.Үнэн хэрэгтээ цөс нь хөөрсөн тэр залуусыг энэ хэрэгт хутгаснаар хууль хэрэгжиж байгаа харагдах болов уу.

Найм. Ах дүүг нь буруутган үр үндсээр нь унагах арга
Мэдээжийн хэрэг эхнээсээ зохиомлоор үүсгэсэн хэрэг нь хоёр болж цөөрөөд ирэхийн цагт нийгэмд Н.Энхбаярыг бүр буруутан болгох ажиллагаа эхэллээ. Интерполоос албан ёсоор Н.Энхбаярын дүүг эрэн сурвалжилж байгаа гэсэн баримтыг хэн ч дэлгэсэнгүй. Эвлүүлж найруулсан зургийг хэдэн өгүүлбэрийн хамтаар хэвлэлийн хуудаснаа тарааж нийгмийн сэтгэл зүйгээр тоглов. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг худал мэдээллээ хэдэнтээ тараагаад үнэн болгох юм гэнэ. Эхнэрийнх нь бичсэн мессежид дарамтлуулж, доромжлуулсан Хууль зүйн сайд хэвлэл мэдээллийг ашиглан хэцүү байгаагаа тараав. “Энэ гэр бүлийг устгаж гэмээнэ энх тайван тогтоно” гээд худал гүжирдлэг мэдээллийг нийтэд дэлгээд их удлаа.

Ес. Отолт хийх арга
Одоогоор Н.Энхбаяр гэдэг хүнд ноогдуулсан хэрэг үндсэндээ хэрэг биш учраас дараагийн ээлжит бодитой хэрэг зайлшгүй шаардагдах болов. Тиймдээ ч “МИАТ-ын мөнгө угаасан” гэх нэртэй хэргийг үүсгэж эхэллээ. Уг нь мөнгө угаах гэдэг нь хар тамхи наймаалсан буюу хүний наймаа, зэр зэвсгээс олсон хууль бус ашгаа албан ёсны орлого болгон харагдуулахын тулд ямар нэгэн байгууллагыг ашиглахыг хэлдэг. Харин энэ удаагийн МИАТ-ын хэрэг бол мөнгө угаасан бус тухайн байгууллагаас хулгай хийсэн мөнгөний хэрэг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэдэн хүмүүсийн хариуцсан байгууллагаасаа хулгай хийсэн хэрэгт Н.Энхбаяр оролцоогүй харагдах гээд байгаа учраас заавал түүнийг МИАТ-ын хэрэгт холбогдуулан харагдуулахын тулд “мөнгө угаасан” гэх сүржин нэрийг өгөөд бүхэлд нь энэ хэргийг түүнд наалдуулах гэсэн отолт юм. Нэмээд хэлэхэд МИАТ-аас хулгай хийсэн хүний хоёр дахь эхнэрийн хүүхэд нь Н.Энхбаярын ээжийнх нь дүүгийнх нь нөхрийнх нь дүү дөнгөж 20 гарч яваа юугаа ч мэдэхгүй охинтой гэр бүл зохиогоод хоёр жил болж байгаа нь Н.Энхбаярт ямар хамаатай юм бэ. Тэр тусмаа МИАТ-ын мөнгийг хулгайлсан хэрэгт бүр хамаатай байх уу. Энэ мэт хэрэг гарвал л Н.Энхбаярт нялзаагаад байх аваас Монгол чинь ямар жижигхэн билээ. Сайн яривал бүгд хамаатан болдог улс.

Арав. Эцсийн дүнд устгах тактик
Н.Энхбаяр эхний удаад хилс хэрэгт хоригдож байгаагаа эсэргүүцэн өөрийгөө золиослон өлсгөлөн зарласан. Үүнээс үүдсэн өвчин өнөөдөр түүнд насны эмгэг болсон. Одоо харин тэр өвчнөө эмчлүүлэх эрх зүйн орчингүй болчхоод шаналж суугаа. Ингэх ч ёстой байж. Яагаад гэвэл цаазын ялгүй Монгол улсад хүн цаазлах нь хориотой. Харин өрийг нь өөрөөр нь устгавал хэнд ч ямар ч хал балгүй. Янаглан хорлоно гэж энэ шүү дээ. Н.Энхбаяр өмнө нь өөрийгөө золиосолсон, дараагийн удаа ч хилс хэрэгт гүтгэгдэхээрээ өлсөнө гээд тооцоолчхож. Өлсөхгүй байлаа ч бие нь дийлэхгүй. Ингэж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нууцын нууцтай нь үүрд үлдээхийн тулд зохиогдсон хэрэг угаах арван төлөвлөгөө төгсгөл болно.

zindaa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • Anonymous (January 30, 2013 1:57:06 pm )

    yaltan enkhbayar yal zavshih sanaatai yanz byriin yum bicheel bhiin

  • Anonymous (January 30, 2013 3:47:47 pm )

    zasss eronhiilogch bh ued ni avilgalch gej bsan ene bichsen hun ovoo mongo avsan yum gene lee shuu ta mini ee

  • Anonymous (January 30, 2013 3:50:54 pm )

    Монголчууд Энх баяар т өртэй хүмүүс шүү Энэ хүнийг улс төрийн золиоос болгож байгаад бид харамсаж яавдаг Энх баяарийн хийсэн зүйлийг ард түмэн бид хэзээч мартаж болохгүй Өнөөдөр төр бариж байгаа хүмүүсийг хар л да хар ХЯТАД ийг шүтдэг новшнуудаар дүүрлээ шүү дээ

  • Anonymous (January 30, 2013 3:54:56 pm )

    Элвэг дорж ийн бууний нохойнууд а та нар үгээ бодож яариараа Үзэл бодолоо бичээд мөнгө авдаг новш чинь би биш өөрсөдтөйгөө адилахан бодож байх юм та нар

  • Anonymous (January 30, 2013 3:57:01 pm )

    Ýíý Ýíõáàÿðû㠺캺ð÷ àð ãýðèéíõýí íü ýñâýë íºãºº íàìûíõ íü íºõºä áè÷ñýí áàéëã¿é ãýæ õàðàãäàæ áàéíà.

  • Anonymous (January 30, 2013 4:00:20 pm )

    Өнөөдөр энэ улсад чинь эзэн гэж байна уу Бид өөр хоорондоо хэмлэлдэж байх хооронд Элбэг дорж тонгууд араарчин газар нутагийг минь төрлөх эх орон ХЯТАД руугаа зөөгөөд дууслаа ш дэ ҮХЭР үүд ээ

  • Anonymous (January 30, 2013 4:41:24 pm )

    neg l odor buh yum shan bno

  • Anonymous (January 30, 2013 5:01:47 pm )

    zail nambariin huu

  • Anonymous (January 30, 2013 5:42:59 pm )

    Odoo enhbayar undug shig uugui gemt hereg uildej yavaagui gevel nar baruunaas garah bh shu

  • Anonymous (January 30, 2013 6:41:17 pm )

    mgl hvn chini saihan setgeltei l gedeg hudlaa shdee naad enhbayaraa orhioch ih uriig darj ard tvmniituluu mgl heregtei hvn uchraas elbgee bvr hereg ni ilrehees aij vheh geed amidaar ni tamlaj bna boliocheee hvn hvnee hairlaj sur sur

  • Anonymous (January 30, 2013 9:18:11 pm )

    Yun uls turiin zolios ve jiriin irgen 200 myngan tugrugnii hergeer 10 jil suuj bhad 200d terbumiig idcheed 2 jil suugaad garch chadahgui bgaa ni sonin ba shuu
    Ugni tsaaz bdag bol tsaazlah ni hamgiin zuv shdee Mongold ali nolohgui muu buhniig tsetsegluulsen hun shuu dee

  • Anonymous (January 30, 2013 10:46:36 pm )

    ee sda Enhbayrch geltguu bugd deeguuree idej uuj horoo nairuuldag shuude neg l ih ariuhan daruuhan humuuus l zuragtaar garch yariltslaga ogoh yum harinch enhbayar idej uusan bsanch gesen mongoldoo bas yum hiisen hun shuuudee ULSIN IH HURLIINHAn bugdl idej uudag gehdee idej uuchaad bas yumaa oligtoihon hiideg bol boloo shuude

  • Anonymous (January 31, 2013 2:34:15 am )

    МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ АВИЛГАГЧИД 1 ДАА СУУСУГАЙ

  • Anonymous (January 31, 2013 4:26:07 am )

    heden jil hen tur bariad buzar bulai yum nemegdsenees hasagdaagui shuu de tegheer yamar hun ni todorhoi.

  • Anonymous (January 31, 2013 8:31:46 am )

    Элбэгдорж бол жинхэнэ өс санасан хужаа овог нь хүртэл Цахиа энэ бол хужаа монгол хүн бүр мэднээ

  • Anonymous (January 31, 2013 10:03:11 am )

    ̺ø ñàéí Ýëáýãýýäýý áàÿð õ¿ðãýå.

  • Anonymous (January 31, 2013 1:12:32 pm )

    ýíõáàÿð ãóàé ¿íýõýýð õýðýã ¿éëäýýã¿é ë þì áîë òýð áóëõàéíóóäûã íü ÿàãààä äýëãýýä óëàëçóóëààä ºãäºãã¿é þì áý? Þóíààñàà àéãààä ºäèéã õ¿ðýâ. ßìàð ó÷èð íà÷èð áàéíà.Ýñâýë õºðºí㺠çàâøñàí áîë õýí ãóàéí ÷ õ¿¿ àäèëõàí õýðýã õ¿ëýýõ ë ¸ñòîé ø¿¿.

  • Anonymous (January 31, 2013 1:19:53 pm )

    Ìîíãîëä îäîî òºð áàðü÷èõ îëèãòîé ààâûí õ¿¿ áàéíà óó?¯íýõýýð àëãà ø¿¿.Òýòãýâýðò ñóóñàí õóó÷èí ãàøóóí òóðøëàãàòàé õºãø÷¿¿äèéã îðóóëàõ õýðýãòýé óäàìã¿é åðºíõèéëºã÷èéí ñîíãóóëü áîëíî ÿàíäàà õýíèéã ñîíãîæ áàëëàõ áîëäîî

  • Anonymous (January 31, 2013 1:36:50 pm )

    ee mu my enx bayr zowondo yna

  • Anonymous (January 31, 2013 1:42:09 pm )

    Ìàíàé ìîíãîëûí áóðèàä ¿íäýñòýíã õîéíî îðñóóä ãàçàð íóòàãòàé íü òàñàëæ àâñàí áàéäàã.Ìºí ºâºð ìîíãîëûí àõàí ä¿¿ñèéã ìààíü ìàíæóóä îëîí æèëèéí ºìíº õýäõýí çîîñîîð ãàçàð íóòàãòàé íü çóðâàñ òàòàí àâñàí áàéõ áà ýíý ìýò÷èëýí õèëèéí ãàäíà 7-8 ñàÿ ìîíãîë àõàí ä¿¿ñ,óäàì óãñàà ìààíü àìüäàð÷ áàéõ þì. Õýðâýý ýäãýýð ¿íäýñòýíã¿¿ä ìààíü áèäýíòýé íýãäâýë äýëõèéä õ¿÷èðõýã îëîí ¿íäýñòýí ÿñòàíòàé ìàíàéõ äèéëäýøã¿é ìóíäàã õºãæèíº äºº.Ìîíãîë÷óóä ºâºã äýýäñèéí ¿åýñýý ìàíæèä çàðàãäàæ ÿâààã¿é þì ø¿¿.Ìàíüæ íàðò í¿¿ð ºã÷ îãòõîí ÷ áîëîõã¿é óëñ æààõàí ë í¿¿ð ºãºõ þì áîë õóæàà ñàíàà ãýäýã õóæàà ë áàéäàã ãýæ ºâºã ìààíü ñóðãàæ áàéñàí ñàí.Ýíý ñàíàà º÷¿¿õýí õ¿ì¿¿í ìèíèé áîäîë áèø 6-8 äàõü ¿åèéí ºâºã äýýäýñ ìààíü õ¿¿ðíýí ºã¿¿ëñýí áèëýý.Òýä ìààíü õýðâýý áè òºðèéí õ¿í áîëáîë………..ãýæ áèëýý.Ýíõáàÿð ãóàéã ÷ ìºí õýëñýí……………

  • Anonymous (January 31, 2013 7:19:38 pm )

    Аварга тосон Шаргалзуут Оргил рашаан сувиллуудыг энхбаярын аавын нэр дээр бдаг цалингаараа авсан блгүй. цаг нь болохоороо хүн болгон лайгаа үүрдэг

  • Anonymous (February 01, 2013 1:30:57 am )

    enhbayriin tald baina

  • Anonymous (February 01, 2013 3:06:53 am )

    Yaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaag yas yuman deeeeeeeeeeeeeeeeer hen ni hen be gedeg ni odoo haragdaad bga yum bishvv. Syyh ni syygaad,Barih ni bariad ene chini bol nvgeltnvvdiig nvhend ni oruulaad buyantnyydiig narand ni vldeegeed ene l Byrhanii zohitsyylalt. Yum bvhen ergej irj baidgiig sanah heregtei.Unuudur chi yamar vil hiine tud ydalgvi ter vil chini ergeed l chamd irne. Delhii ergeseer l baigaa shvv hvmvvsee ali boloh sain viliig vildej az jargaltai saihan amidartsgaya.

  • Anonymous (February 01, 2013 9:40:30 am )

    buruu uil hiisen hun hezee negen tsagt uiliin uree edeldeg gedeg shuu dee harj l baiya tumniig hudlaa bujignuulaad l tsaaduul ne ch ter yugiig ne ch medehgui bj huilarch havtgairaad l buruu uil hiisen l bol uilee edleh l heregtei ene bol tengeriin gesgeel

  • Anonymous (February 01, 2013 2:28:58 pm )

    Mongolchuudaa tamiin togooniihoo ulgeriig baga yaritsgaa. Enhbayart holbogduulsan hergiig tsagaatgah ni zuv shuu dee. Myanganii zam Myanguujingiin ulger l gej baisan odoo bugd l myanganii zamaar ni davhij bna shuu dee.
    Ene bugdiig N.Enkhbayar l hiisen shuu dee.

  • Anonymous (February 01, 2013 8:55:32 pm )

    Elbegee erunhiilugch songuuli ungurtul ymar hamaagui argaar Enhbayrig yllah uureg ugsun ni oilgomjtoi.uchir ni Ekc erunhiiluich sunguuld urculdvul Elbegdorj uuruu ylagdana gedgee medej baigaa Mongold urculdugchuu iim argaar yldag hun hereggui Shudarga baiy Elbegdorjoo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (February 01, 2013 10:38:44 pm )

    манай монголчууд үнэхээр үхэр нэрэндээ таарсан улсууд юум даа хөөрхий.Хятадын эрлийзүүдийг дээш нь гаргаад монголчуудаа доош нь хийгээд л. Хятадууд дийлдхээ болсон юум бишүү

  • Anonymous (February 01, 2013 10:51:55 pm )

    энхбаяр өөрөө аятайхан яваагүй юм шиг хажуудах хүмүүсээ маттдаг муухай хүн шдээ тэрнийг тойрон хүрээлсэн хүмүүс ихэнх нь зайгаа авсан багаа бүрдүүлж чадаагүй өөрийнх нь л арчаагүй ард түмнээ бас бодоогүй үнэхээр хүний төлөө мундаг хүн байсан бол энхбачрыг сулла гээд монголчууд бүгд тэмцээд шоронгоос гаргуулна шдээ хөдөлгөөн өрнөнө тийм хүн биш болхоор хэдхэн хүн л өөрийнх нь төлөө явж байна бас хүний хувьд сайхан хүн биш өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

  • Anonymous (February 01, 2013 10:53:50 pm )

    элбэгдорж гэж хүн худлаа ярьсан хүн байдаг сайнхан үгнээс цаашгүй ястан хийж байгаа юм гэж байхгүй ярьдагаараа сайхан ярьсан хүн биеэрээ үзүүлж үлгэр дуурайлал болж байгаа юм гэж нэг ч байхгүй

  • Anonymous (February 01, 2013 10:57:26 pm )

    элбэгдорж энхбаярыг суллахгүй суллалбал элбэгдорж ерөнхилөгч болохгүй энхбаяраас их айдаг мэдэгдэж байгаан элбэгдорж зөөлөн суудалд удаан сууна гэж боддог байх насаараа суух юм шиг юм ээлжтэй авсанд орохдоо суудал дээрээ байхыг чинь харах байхаа

  • Anonymous (February 02, 2013 9:10:15 am )

    enhbayraaas bas hahuuli awtsan setguulch bj shiw

  • Anonymous (February 02, 2013 10:01:27 am )

    Ялтан энхбаярыг яг яахаараа ингэж өмгөөлдөг байнаа. Их мөнгө аваа юу

  • Anonymous (February 02, 2013 3:26:51 pm )

    enhbayar darga yu ch ideegui medeej shuu dee,Ene bol uls toriin helmegduulelt gedeg ni ene hun bolj bn shuu dee.Burhan tenger mini hetsuu l yum da Dargiig bodohloor uneheer hetsuu bn shuu .Ard tumen mini hamtdaa dargaa awarie da bosie ard tumen mini . Mongoliin srd tumnii eronhiilogch shuu dee .ene hun shig yum hiij bsan hun bhgui shuu .

  • Anonymous (February 02, 2013 11:54:34 pm )

    enhbayariin medliin site yum chin bas l buunii nohoi ni l bn sh dee. hvnig bunii nohoigoor ni duudaad bgaa setgvvlch shvv nowsh mine gemt hereg hiisniihee tuluusiig tulj bgaa nowshiig dahin hamgaalhaa boli medee. Hawi oiriin medleggvi gudamjnii awgai naraar /Udwal, bayanselene, ulsgulun nertei show hiisen awgai naraar/toiruulj hvreelvvlsen turuus tursun ter bumtan sh dee.
    Gants hiisen sn ajil ni 1000-ii zam ehlvvlsen, Orosiin ih urii baga munguur tsairuulsan.

  • Anonymous (February 03, 2013 12:02:47 am )

    ene setgegdel bicheed yaltan enkhbayariig umuuruud bgaa hvmvvs vneheer medeelel dutuu buruu avdag yum bn daa. Ta nar Enkhbayariin talaar ih l buruu oilgolttoi ywdag hvmvvs yum. Naad yal sonsson hvniihee Gudamjnii huligaan shig salaavch gargaad hvmvvs zagnaad bgaag ni site-daa bairshuulchihgvi yaasan yum bee. Ene teged ta nariin Turiin tergvvn bsan hvn geed hamgaalaad bgaa hvn vv. ta nariin tergvvn bval taarah hvn bn daa.

  • Anonymous (February 03, 2013 9:55:31 am )

    Ovoo bosgoogui bol shaazgai haanaas suuhavdee ZINDAA soniniihoon.

  • Anonymous (February 06, 2013 4:33:13 pm )

    huue ene china gej helhee bolioch ta nariig sudlaval nuguu duvaa uvgun shig yum bolno sh uu hahaha ugui hiih bsan bol ali deer hiih bsiin harin 2 jil ugsund bayarla zaa

  • Anonymous (February 07, 2013 5:54:32 pm )

    enhbayrig demjij bga shuu elbegdorj mongoloig baga bagaar hudaldaj bna

  • Anonymous (May 23, 2013 6:04:38 pm )

    энийг бичсэн эдгээд энхбаярын хулгайлсан мөнгөнөөс хуваалцсан юм уу. ял авсан хэргийг нь бараг хэрэг биш гээд байх юм. энхбаяр ямар хулгайч биш байтлаа хуучин намынх нь түүнийг жийх юм

antalya rent a car