antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2013 8 comments

Кино урлагийн дээд сургуулийг хувьчилж авсан гэх Ж.Солонгыг АТГ шалгаж эхлэв

нийтлэсэн Admin

537075_329050867203814_1782867634_nМонголд кино урлагийг мэргэжлийн түвшинд гар­гахад хамгийн том хувь нэмэр оруулж буй Кино урлагийн дээд сургууль хувийн өмч болсныг хол­богдох яамныхан, багш нар нь мэдээгүй байж гэнэ. Чухам яг хэзээ, хэний санаачилгаар энэ сургуулийг хувьчлах тухай ярилцаж, ямар шалгуураар шинэ эзнийг нь тодруулсныг хэн ч мэдэхгүй байгаад олон нийт гайхаж байна.

Энэ явдлыг тодруулах явцад “Монгол кино” үйлд­вэрийн дарга Ж.Солонго КУДС-ийн хувьчлалд нэлээд чухал “хувь нэмэр” оруулсан гэнэ.

 

Бид  энэ эрхмийн төрийн өмчийг хэрхэн үнэгүйдүүлж зөвхөн ашиг харж, ажилчдаа дуртай цагтаа хөөж гаргадаг талаар өмнөх дугаартаа мэдээлсэн.

Харин  энэ удаа  Ж.Солон­го төрийн өмчийн КУДС-ийг хувийнх  болгож, алтан үеийн гэгдэх хүмүүсийг нь  ажилгүй болгосон талаар түүнтэй хамт ажилладаг хүмүүс мэдээлсэн юм. Мон­голын киноны сан хөм­рөгийг үгүй хийж байгаа Ж.Солонгыг холбогдох бай­­гууллага нь шалгаж эхлэв бололтой.

Уг нь “Монгол кино” нэгт­гэл гурван том үйлд­вэртэй байсан бөгөөд Барим­тат киноны студи гэж бие даасан байгууллагаар 1990-ээд оныг хүртэл ажилласан. Эл студи явсаар Кино ур­лагийн дээд сургууль болж хувирсан гэнэ.

Гэтэл 2011 онд Ё.Отгон­баяр сайд асанг соёлын сургуулиудыг нэгтгэх үеэр КУДС хувийн сургууль болсон гэдгийг зарим хүн анх мэдсэн ч олон нийтэд мэдээлээгүй юм байна. КУДС яг хэзээ хувийн өмч болсныг асууж, сураглаад ч тодруулж чадаагүй хүмүүс ийнхүү манай сонинд хандсан юм.

Хамгийн гол нь,  ТӨХ-ны дарга асан, төрийн өмчийн тодотголтой бүх зүйлд гар дүрсэн гэгддэг Д.Сугар Ж.Солонготой хамтран КУДС-ийг   хувьд шилжүүлсэн аж. Тухайн үеийн   БСШУЯ-ны ажилт­нууд “Бид ийм шийдвэр гаргаснаа санахгүй байна. Та бүхэн Төрийн өмчийн хо­рооноос асуу” гэсэн ха­риултыг өгч байсан гэнэ.

Бид энэ талаар Бо­ловсрол, шинжлэх ухаа­ны яамны Стретагийн бод­­лого, төлөвлөлийн газ­рын Дээд боловсролын хэлт­­сийн мэргэжилтэн Б.Батсайханаас тодруулахад   “2010 онд КУДС-ийг СУИС-ийн харьяанд оруулах Засгийн газрын 15 дугаар тогтоол гарсан. Одоогоор эл асуудлыг Засгийн газарт оруулж, хэлэлцүүлэхээр тус сургуулийн удирдлагууд хүлээлтийн байдалтай бай­­на. Учир нь өнгөрсөн жил тус сургуулийг хувьд шилжүүлэхээр сур­гуу­лийн удирдлагууд нь са­налаа Засгийн газарт хүр­гүүлчихээд байгаа юм. Яг одоогоор улсын сургууль хэвээрээ байгаа.

Энэхүү асуу­дал Засгийн газрын тог­тоолоор шийдэгдэх ёстой” гэх хариулт өгч байх юм.

Харин КУДС-д багшилж байсан кино найруулагч Б.Ганболд “Ж.Солонго “Манай сургууль хувийн сургууль учраас улсын сургуультай нэгдэх алба байхгүй” гэж байсан. Харин яамны хүний хариултыг сонсоод их гайхаж байна. Эдгээр  нөхөд хувийн сур­гууль болсныг нь мэдээгүй л яваа юм байна даа.

Биднийг гурван жи­лийн өмнө холбогдох яамны хүмүүсээс асууж тодруулахад хэзээ хувьд шилжсэнийг нь мэдэхгүй байсан шүү дээ. Бүр Төрийн өмчийн хороо ийм шийдвэр гаргасан байна гэж хариулж байсан. Тэгэхээр наадах чинь учир нь олдохгүй зүйл болж хувирч байна даа. Бид аль хэзээний хувийн сургууль болсон гэдгийг баталгаатай хэлж чадна. Үүнд Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн шүү” гэлээ. Тэгэ­хээр уг сургуулийн асуу­дал бүр ээдрээтэй болох нь. Улс нь улсын сургууль гээд байхад Ж.Солонго ху­вийн сургууль гээд байгааг юу гэж ойлгох вэ.

Мөн Ж.Солонготой олон жил нэг гал тогооноос хоол идэж явсан нөхөд нь “Харцага” дээд сургуулиас олон оюутныг “уруу татаж” КУДС-д оруулж байснаа хуучилж байсан юм. Тодруулбал, тус сургууль өөр газар руу нүүх гэж байхад нь Ж.Солонго захирал багш нарыг “Та нар оюутнуудыг сургуульдаа авч үлдэх хэрэгтэй шүү” гэсэн лүндэн буулгасан тул багш нар хэрдээ л чармайж нэлээд олон оюутан авч үлдэж байсан аж. Үүнээс гадна, КУДС-ийн захирлаар Чимид найруулагчийг томилж,  дараа нь тун удалгүй хөөсөн байдаг.

БШУЯ, ТӨХ-ны одоо­гийн удирдлагууд, хя­нал­тын мэргэжилтнүүд “Монгол кино” нэгтгэл, КУДС хавиар тандалт хийх цаг нь болжээ. “Монголын  кино  урлаг  урагш ахихаа байлаа”, “Кино гэдэг хог болон хувирлаа” гэж байхын оронд энэ салбарыг мэргэжлийн түвшинд авч явах байгууллагуудыг хөл дээр нь босгоход анхаарах ёстой байх.

Мөн КУДС-ийг хувийн сургууль уу, улсын сургууль уу гэдэгт хариулт нэхэгдэж байна.

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (January 29, 2013 3:38:14 pm )

    заааа за хувь хувьсгал нь мэдэгдэхгүй яам нь ч учрыг нь мэдэхгүй арай чдээ. энэ төр болон өмнөх төр нь ер нь шалгалт хйиж байхгүй юугаа хийгээд байдаг байсийм. одоо бүр төр нь манайх гээд нөгөөх нь минийх гээд болойч дээ хүмүүсээ ёооооё бүрр дургүй хүрчлээв тэгээд амьдрах гээд 10000 төг бил үү хулгайлсан охинд хэдэн жилийн ял өгснөөө санаж байна муу сайн төр гэсэн луйварчин алуурчин хулгайчууд ааааа

  • Anonymous (January 29, 2013 4:32:36 pm )

    хадам ах ерөнхийлөгчийн зөвлөх шүү дээ

  • Anonymous (January 29, 2013 10:59:42 pm )

    Za ene colongo egch coronzontoigoo ixeexen zalgi tai argatai noxoddoo shalgyylax bolyy at origin dawalgaa ixtei xymyycdee

  • Anonymous (January 31, 2013 1:14:10 am )

    za ectoi shalgax ectoi noxdyydiin neg monooc mon yum shig baina lee shyy oroc 3 -iin egch coronzontoigoo niileed xoer cyrgyyliin xoorond mongo togrogoo gyibyyldag xeel xaxyylid idegdcen aash gej adcaga shig ylcyyd cyragch oytnyydaa ixeexen daramdaldag gedeg yum bna lee shyy erxem caid naraa anxaaraldaa abax l gazryyd baix shyy

  • Anonymous (January 31, 2013 4:43:00 am )

    Кинонд хэрэглэж байсан үнэт элдлэлийг бүгдийг зарж үрэн таран хийсэн хэргийг нь давхар сөхвөл таарна.

  • Anonymous (February 17, 2013 7:01:13 pm )

    Solongiig Diileh hun ene ulsad bnuu sda

  • bad robot surgery (September 06, 2013 4:17:14 pm )

    914499 49181Thanks for the info. And a response from you. car dealers hips san jose 937394

antalya rent a car