antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2013 18 comments

Ш.Сайхансамбуу: Ц.Нямдорж, С.Баяр тэргүүтэй 12 хүнийг намаас хөөхийг жирийн гишүүд шаардсан

нийтлэсэн Admin

aDSC_0037Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-Таныг сүүлийн үед намынхаа ажилд зүтгэж, бас шүүмжлэл хэлэх бол­сон гэх юм. Шүүмж­лэлийг танай намыхан хэр­хэн хүлээн авч байна?

-Намын ажлын талаар саяхан нэг сонинд ярилц­­лага өгсөн. Ма­най­хан ихээхэн дургүйцэж байна гэнэ лээ. Хэн яаж хүлээж авах нь хамаагүй, би үгээ шуудхан хэлчих­дэг. Тэ­гээд ч нийслэлийн намын хороонд хамгийн ахмад нь одоогоор би бай­на. Намын ажлыг шудар­га явуулах, чиглүүлэх та­лаас нь за­луустаа заавар зөвлөгөө өгч суух юм. Ми­ний хувьд залуучууд шиг туг лоозон барьж уриа хашгирах нас биш, нөгөө­тэйгүүр социа­лизмын үеэс зах зээл эхэл­тэл хоёр тө­рийн нүүрэнд ажилласны хувьд надад туршлага бий. Мөн олон жил бизнес эрхэллээ. Тө­рийн эрх барих дээд бай­гууллага УИХ-д дөрвөн жил суулаа. Тэгэхээр за­луу­чуудад хэлэх үгтэй байх­гүй яахав. Залуус ч миний үгийг сонсдог. Өн­гөр­сөн онд УИХ, орон нутгийн сонгууль болсон. Манай намыг дэмждэг, саналаа өгдөг гишүүд, дэмжигчид өмнө нь ямар бай­сан яг түүгээрээ оролц­сон. Харин анзаа­рагд­сан нэг зүйл нь сон­гог­чид АН-д санал өгч ирэх дөрвөн жилд ажил­луу­лаад үзье гэж бодсон шиг байна. Их ч зүйл хү­лээж байгаа юм билээ. Ирэх дөрвөн жилд тэдний юу хийхийг бүгд харна. Тэр хүмүүс ч дүнгээ тавиу­лах биз.

-Өнгөрсөн хугацаанд олонхи болж засаг барьж ирсэн намын гишүүний хувьд шинэчлэлийн Засгийн газрын чадавхи, ажлын эхлэлийг хэрхэн харж байна?

-Үнэлэлт, дүгнэлт өгөх цаг нь болоогүй. АН засгаа байгуулж мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөгөө гаргаж ажлаа эхлүүллээ. Тэд ямар гаднаас ирсэн дайсны цэргүүд, улс орныг эзлээд авчихсан түрэмгийлэгчид биш. Үзэл бодлоороо нийлж нам байгуулсан хэсэг нөхөд л сонгуульд ялсан. Манай нам дангаараа засаглаад байсан юм биш, өнгөрсөн 20 гаруй жилийн түүхээс харахад хоёр нам ээжлэн засаг барьж, зарим тохиолдолд хамтарсан засаг байгуулж ажилласан туршлага бий. 1996-2000 оны хооронд АН олонхи болж М.Энхсайхан Ерөнхий сайд болсон. 2000 оноос МАН олонхи болж Н.Энхбаяр гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн. 2004-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж М.Энхболд, С.Баяр, Сү.Бат­болд нарын гурван Ерөнхий сайдын нүүр үзлээ. 2008-2012 онд хоёр нам дахин засагт хамтарсан. Тэгэхээр нэг нэг рүүгээ түлхэх зүйл байхгүй. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН олон болж засгийн эрхийг барилаа. Дэвшүүлсэн асуудлуудыг нь зөв гэж харж байгаа. Цахилгаан станцтай болъё, утаагаа багасгая, замаа сайжруулъя, монгол хүн газар шороондоо эзэн байя гэж бид олон жил ярьсан. Энэ ажлыг АН ирэх дөрвөн жилд сайн хийх ёстой.

-Шүүмжлэх зүйл огт алга гэсэн үг үү?

-АН-ынхан томил­гоон­доо асар их алдаа гар­гадаг. Түүнийгээ л хийж байна. Төрийн ажил мэдэхгүй хүмүүсийг сайд, дэд сайд, нарийн бичгийн дарга болгосон. Ажлаа мэддэг, туршлага­тай хүмүүс тааруухан нөхдийн хоморгонд өртөж хогийн сав руу шидэгд­чихлээ. Нөгөө талаас шинэчлэл хийнэ гэчихээд МАН-ын хийж байсан ажлыг хуулбарлаад байгаа тал байна. Мөн хоёр яам хоорондоо гэрээ байгуул­чихаад хамтарч ажиллана гээд байгааг ойлгохгүй юм. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар цагдаагийн байгуулла­гатай хамтарч ажиллах юм гэнэ. Уриа, лоозон, тунхагийг ажил хийсэнд тооцож болохгүй биз дээ. Гэтэл орой теле­виз харах тоолонд уриа, лоозон, тунхаг гарч байна, бодитой хийж хэрэг­жүүлсэн юм алга. Утаа нь байна уу байна, замын түгжрэл байна уу байна. Хотыг орон сууцжуулах ажил юу болов. Ажил хийх гэж байгаа бол тэнд ажлаа мэддэг хүнийг томилох ёстой. Гэтэл ямар ч мэд­лэггүй хүнийг тавьчихаад юу хийхээ мэдэхгүй сууж байна. Энэ талаас нь хэлж ярих болов уу гэсэн хүмүүс таг болчихлоо. Гудамжинд жагсч тэмцэж явсан хэдэн сайхан залуу УИХ-д ороод юм хийхээ байлаа. С.Ган­баатар, Л.Цог, Г.Уянга, Д.Батцогт, Ж.Батзандан нарыг арай өөр юм ярих болов уу гэтэл дуугарахгүй юм.

-Энэ юуных вэ?

-Сул гишүүд УИХ-д ороод явцын дунд хэн ч биш болдог. Тэр зам руугаа орж байна. Эхний 2-3 сар том том юм ярьж, хууль санаачилдаг л юм. Г.Уянга л гэхэд Үндэсний аюулын байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж байна. Өмнө нь огт энэ талаар ярьж байгаагүй шүү дээ. Ингээд захиалгатай хуулийн төсөл бариад авахаараа гишүүд явахаа байчихдаг юм.

-Одоо танай намын асуудал руу эргэж оръё. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хоёр шат­ны сонгуульд тааруухан үзүүлэлттэй оролцсон Ардын намын хувьд алдах эрхгүй гэж байна. Гэтэл олон нийтэд хүлээн зөв­шөөрөгдсөн, нэр дэвшүүлээ гэхэд ялалт авчрах лидер байна уу?

-УИХ-д суудалтай намын хувьд Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Харамсалтай нь таны асуусан шиг массаас үнэлгээ авах лидер алга. Лидерүүд нь хэрэлдсээр байгаад намаа жижиг­рүүл­чихсэн. Түү­нээс биш гишүүд, дэмжигчид бол бий.

-Үүнээс гарах ямар гарц байна?

-Би Нийслэлийн Ардын намын хорооны дэд даргын үүрэгт ажлыг аваад анхан шатны байгууллага, үүрүүдээр явж гишүүдтэй уулзсан. Манай нам нийслэлд 152 үүртэй. Тэдний зүгээс намайг намын удирд­ла­гуу­­дад дамжуулж өгөөч. Намыг үгүй болгож дам­пууруулж байгаа, албан тушаал хашаад болчихсон хэсэг бүлэг хүний нэрийг уламжилж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Тэдгээр хүмүүсийг сонгохоо одоо больчихмоор юм. Шинэ залуу хүмүүсийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэр хүмүүстэй үүрийн гишүүд бид уулзаж чаддаггүй. Тэд ч бидэн рүү ирдэггүй. Жирийн гишүүд бид намын их хурал, ээлжит хурлуудад очиж үгээ хэлэх боломж тэр бүр алга. Тиймээс өөрийг чинь ирж уулзсан дээр хэлье. Намын хорооны дэд дарга, Бага хурлын гишүүний хувьд заавал дамжуулж өг гэж надаас шаардсан. Анхан шатны байгуул­лагын олон мянган ги­шүүний хүсэлт учраас хэлэхээс аргагүй гэж бодож байна.

-Тэгээд жирийн ги­шүүд зарим хүнийг намын гишүүнээс түдгэлзүүлэх, хөөх тухай нэрсийн жагсаалт гаргаж уу?

-Үүнийг би өмнө нь нэг сонинд ярилцлага өгөхдөө тодорхой ярьсан юм. Гэтэл зарим хүний нэрийг дарчихсан байна лээ. Одоо миний хэлж байгааг та хасч таналгүй биччихээрэй. Хамгийн түрүүнд Ц.Ням­доржийг болиосой гэж жирийн гишүүд хэлж байна. Дараа нь С.Баяр, Сү.Батболд нарыг нэрлэ­сэн. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг болиоч гэж хэлүүлсэн. Т.Ба­дамжунай, Ц.Мөнх-Ор­гил, Д.Оюунхорол нарыг одоо боль, та нараас зал­хаж байна гэсэн. Д.Лүн­­дээжанцан, Д.Дэмбэрэл хоёрыг тэтгэвэртээ гарч байгаа байх, дахиж сон­гууль энэ тэр гэж ирэхгүй байлгүй гэцгээж байна лээ. У.Хүрэлсүхийг бас нэрлэж байсан. М.Энх­болдыг намаас яваасай гэж хэлж байх юм. Жирийн гишүүд тэр хүмүүсийг мэдээд захаасаа хэлж, ярьж байна шүү дээ. Намайг албан ёсоор дамжуулж өгөөч гэснийг нь хэвлэлээр ил тод хэлээд өгчихье. Тэр хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хийг. Намын буянаар олон жил Их хуралд суулаа. Олон ч албан тушаалыг ээлж дараалан хашлаа. Одоо тэгээд нас сүүдэр нь ч нэлээд явчихаж. Тиймээс болиоч гэж хэлж байгаа юм биз. Манай намынхан ч дүгнэлт хийх хэрэгтэй. Дүгнэлт хийгээч гэдгийг ч давхар хэлчихье. Миний ярилцлагыг уншаад надаар дамжуулж саналаа хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс баяр­лах байх. Бид сайн муугаа ярьж, дотроосоо ариусах­гүй бол тэнд байгаа АН-ыг шүүмжилж, сүүлд байгуулагдсан МАХН-ыг муу хэлээд өөрсдөө сайхан болчихгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба саяхан бүлэглэлүүдийг зайлуулж байж нам цэвэршинэ гэж ярьсан байна лээ. Хотын фракийг татан буулгая гэсэн шүүмжлэл танай нам дотор байнга өрнөж ирсэн санагдана?

-Н.Ганбямба манай намын шударга гишүү­дийн нэг. Тэр үнэнийг л хэлсэн. Бид бие биеэ нэр­лэхээс аргагүй. Бусдаас буруу хайгаад нэмэргүй. Намын жирийн гишүү­дийн хэлж, ярьж байгааг манай намын луугарууд сайтар сонсч юм бодно биз. Тэгээд өөрсдөдөө дүг­нэлт хийж, залуустаа байр сууриа тавьж өгөх хэрэгтэй.

-Харин ч эсрэгээрээ тэр хүмүүс Ерөнхийлөг­чийн сонгуульд хүч үзэх юм биш үү?

-Түрүүнд миний хэл­сэн, жирийн гишүүдийн маань нэрлэсэн нөхдүүд дотор нэр дэвшүүл­чихмээр хүн байхгүй.

-Нэр дурьдагдаад байгаа хүмүүс энэ хэвээр явсаар 2016 оны сонгуульд намынхаа жагсаалтад орвол яах вэ?

-Тэр тохиолдолд бид сонгууль өгөх бололцоогүй гэдгээ жирийн гишүүд хэлж байгаа. Намаа залуужуулъя, эрүүлжүүлье гэсэн олон хүн байна. Жишээ нь, 2012 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдээс харахад АН, МАН-ын жагсаалт өдөр, шөнө шиг ялгаатай байсан.

-АН-ын ҮЗХ саяхан хуралдсан. Танай намын их хурал, ээлжит бүгд хурлууд яагаад чимээгүй байна, хэзээ хуралдах вэ?

-Намын их хурал, ээл­жит хурал хуралдах цаг хугацаа аль эрт өнгөрчих­сөн шүү дээ. Чимээ ч алга.

-Нэг асуулт байна. Түрүүчийн парламентад таны ахалсан ажлын хэсэг Эрүүгийн төрөлжсөн хуу­лийн төслийг боловсруулан өргөн барьсан. Энэ УИХ-аар шүүхийн шинэчлэл, Эрүүгийн хуулийн талаар ярьж байгаад ямар байр суурьтай байна?

-2008-2012 оны УИХ-д Ц.Элбэгдорж бид хоёр эрүүгийн хуулийг өөрчлөх талаар төсөл боловс­руул­сан. Тэгээд удалгүй Ц.Элбэг­дорж Ерөнхий­лөгч болсон. Нэг нь төрийн тэргүүн, нөгөө нь УИХ-ын гишүүн тэгээд Эрүүгийн хуулийг шинэчлэх гэж зүтгээд бараагүй. Бид 2008 оноос ярьсан, өнөөдөр байдгаараа л байна шүү дээ. Өөрсдийгөө хуульч гээд нэрлэчихсэн, Эрүүгийн хуулийг өөрчлөх хүсэлгүй хэсэг бүлэг хү­нээс болж асуудал гацсан. Сүүлийн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дорвитой ярьж байна. Ахиц гарах болов уу гэж харж байна.

-Намаа шүүмжилсэн хүнийг ямар нэгэн хард­лага дагадаг. Тухайлбал, Ш.Сайхансамбууд нам нь амласнаа өгөөгүй гээд л?

-Нам надад юу амлах юм бэ. Тэгээд ч би зальтай хүмүүсийн урхинд ордог нь биш. УИХ-ын сонгуульд Завханд нэр дэвшихээр болсон. Бага хурал дээр хуйвалддаг хуучин аргаараа унагаа­чихсан шүү дээ. Тэгээд ч сонгуульд ороогүй нь болсон байна лээ. Тухайн үед Бага хурлын 238 гишүүний 130 нь нөгөө талд 108 нь надад санал өгсөн байсан. Эрх­ний тоо­гоор 108 гишүүн намайг дэмжсэнийг одоо хүртэл билэгшээж явдаг. Хэрэв нэр дэвшсэн бол би Завха­наас баараггүй гарах бай­сан.

-Одоо та Завханчууд­тайгаа хэр ойр байгаа вэ?

-Сонгуулиас хойш намайг ирж уулзаач, нэр дэвшээгүй шалтгаанаа яриач гэсэн. Үнэнийг хэлэх нь миний үүрэг. Очиж тайлангаа тавина. Манай нутагт өвөл хүндхэн болдог. Зудгүй жил гэж бараг байдаггүй юм шүү дээ. 2010 онд хатуухан өвөл болж, цас зуданд суун барин очиж байлаа. Энэ жил тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд очих байлгүй дээ. Өвөл хүндхэн болж байгаа дуулдана. Ганц хэрэг болж байгаа юм нь миний ба­риулсан гурилын үйлдвэр гэдгийг малчид ярьж бай­на. Өнгөрсөн жил ургац гайгүй хураасан, 20 хүний ажлын байртай ч гэсэн гурилын үйлдвэр маань иргэд, малчдын эрэлт хэрэгцээг хангаад л байна.

-Завхан уул уурхайгүй, газар нутгаа бүтэн авч ирсэн ганц аймаг гэж Я.Санжмятав гишүүн Засаг даргаар ажиллаж байхдаа хэлж байсан. Сүүлийн үед алтны эрэлчид газар шороог нь ухаж байна гэх юм?

-Сүүлийн үед эрүүл газар үлдэхгүй шахам болоод байгаа дуулдана. Дөрвөлжин сумын ордод өмнөх Засаг дарга нар нь зөвшөөрөл өгч олон жил хайгуул хийлгэсэн гэх юм. Түүнийг хариуцаж байгаа хүмүүс нь зохицуулна биз. Мань мэт очоод яалтай. УИХ-д сонгогдсон хоёр гишүүн, Засаг дарга гэдэг мануухай нь байна. Тэд ажиллах ёстой. Миний төрсөн нутаг Баянтэс сум Тува улстай хил залгадаг. Манай сум, ялангуяа ми­ний өвөг дээдсийн хэдэн үеэрээ нутаглаж ирсэн Алтан-Овоо гэдэг нэртэй өвөлжөө, хавар­жаан дээр хэсэг бүлэг хүн очиж өрөм тавьсан байсан. Ухаад эхлэх юм бол үзэж тарна гэж бодож байгаа.

-Завханчууд амьдрах аргагүй болоод алт ухаж байна уу, хаа хамаагүй хүмүүс очиж ухаад байна уу?

-Гаднын хүмүүс очиж алт ухдаг гэнэ лээ. Өн­гөрсөн дөрвөн жилд Я.Санж­мятав дарга Ерөн­хийлөгч асан П.Очир­батыг олон удаа дагуулан очиж гэр барьж цайлж дайлсан гэсэн. Үлдсэн юм нь том том өрөм тавьж, дээж авч хөрсийг нь эр­гүүлээд хаячихсан байна. Миний өвөөгийн өвөл­жөөн дотор өрөм тавьсан байгаа юм. Тэр бол байга­лийн үзэсгэлэнт газар, хоёр том голтой. Тэнд алтны том судал байх шиг байгаа юм.

-П.Очирбат, Я.Санж­мятав нар тэнд явж байс­ныг хэн хэлсэн юм бэ?

-Нутгийн малчид хараад хэлээд байна шүү дээ. Я.Санжмятав дарга Ерөнхийлөгч асан П.Очир­батыг дагуулж очлоо. Том цагаан гэр барилаа, хоёр хонь гаргалаа гээд манайхан яриад байгаа юм чинь. Би зохиосон юм биш, нүдээр ч хараагүй. Иргэд, малчид барин тавин ярьж байна. Зарим нь зураг авчихсан байхыг ч байг гэхгүй.

-Эцэст нь асуухад МАН-ын Удирдах зөвлөл хуралдах уу?

-Сураггүй байна. Сонгуулийн үеэр л нэг удаа явцын дүнтэй танилцана гэхээр нь хүрч очсон. Удирдах зөвлөл гээд нэг л их хүн зандарсан хэдэн хүн байна лээ. Би энэ намд олон жил болоход анх удаа Удирдах зөв­лө­лийнх нь хуралд очсон нь тэр. Түүнээс хойш чимээ­гүй байна.

Сүүлийн үед залуу гишүүд нэгдэж на­мын их хурлыг хурал­дуулъя, хашин морь шиг болсон нөхдийг зайлуулж намаа цэвэрлэе гэж байгаа гэсэн. Тэд өөрчлөн байгуулалтыг хийх байх.

Ч.ҮЛ-ОЛДОХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (January 22, 2013 10:27:42 pm )

    Сайн шүү сайхан самбуу минь одоо л жинхэн Сайхан самбуу болож байна шүү

  • Anonymous (January 22, 2013 11:20:32 pm )

    Sain bna. Neeren end nerlegdsen durkuud odoo boliosoi do.

  • Anonymous (January 22, 2013 11:41:01 pm )

    Saihnsambuu guai naaduula zailuulaa zaluuchuud bugd demjine namiig nam bish bolgoloo zandanshatar ochirbat sodbaatar oyunerdene naad doldoichuudasa salahgui bol nam nam bish blohnee ner tsever shine yeiig grgah tohiroo burdej baih shig

  • Anonymous (January 23, 2013 9:21:31 am )

    saihansambuu agaa sain bn

  • Anonymous (January 23, 2013 11:26:24 am )

    Газрын наймаачин М.Энхболд Нямдорж Батболд Бадамжунай Хүрэлсүх нараас болж МАН сөнөсөн одоо эд нарыг намаас зайлуулж шоронд хийх хэрэгтэй…

  • Anonymous (January 23, 2013 6:13:25 pm )

    MAN d uneheer chadaltai shudraga neg hun bii.ter bol Tsogtbaatar gedeg baihaa baigali orchnii jamnii said baisan. ter uneheer jum hiih geed bsan ter namaasaa garaad zub humuustei hiilj Mongol turd ajillaasai

  • Anonymous (January 23, 2013 6:15:23 pm )

    Saihansambuu unen hellee

  • Anonymous (January 23, 2013 8:29:35 pm )

    uug ni shudraga gar shig baigaa yum da

  • Anonymous (January 24, 2013 11:11:36 am )

    Уг нь ч яахав дээ. Хэлэх л үг. Харин цаадуул нь яаж хүлээж авах юм болдоо. Өөрөө ч бас албан тушаалд очих л санаатай байсан шүү дээ. Даанч бүтээгүй болохоос.

  • Anonymous (January 24, 2013 12:34:10 pm )

    Н Энхбаярийг шүүсэн шиг Очирбат Багабанди 2 ыг юу хийж байгааг шалгаач гадаадынханд улсаа худалдахад оролцоод байгаа юм биш үү

  • Anonymous (January 24, 2013 3:23:06 pm )

    Сайхансатбуу гуай их зөв юм ярьсан байна намын нөхдүүд нь тунгаан бодох буй за

  • Anonymous (January 24, 2013 5:52:47 pm )

    saihansambuu zuv uzel bodoltoi sain hun shuu. ymarch bsan mongoliin turuus mungu idkej UIH orooguigee haruulsan. Uneniig heldegeesee bolj namiinhandaa jiigddeg tal bh shig bdiin.. MAHd shudarga uneniig heldeg hun heregguiee. Saihansambuug AH elseed hussen zuilee hiihiiig husej bna. Dusdaggui yria nevtruuleg deer demjdeg bsan shuu..amjilt

  • Anonymous (January 24, 2013 5:54:10 pm )

    saihansambuu shudarga bodson sansanaa shuud heldeg hundelmeer hun shuu. gehdee tsaaduul ni namaasaa garah ni yul boldoo .

  • Anonymous (January 25, 2013 11:15:31 am )

    Сайхансамбуу одоо болиоч, Нэг их шударга хүн царайлж гэнэ, Зах дээрээ очоод хараач хүн шулж байж орчин нөхцлийг нь бүрдүүлж чадахгүй байж

  • Anonymous (January 28, 2013 11:31:33 am )

    Nam baitugai buh l bodgali undes suuri geed baidag l daa. Ene humuus tsugaaraa yavchihval ulamjlal zalgamj geed yu boloh ve? Nyamdorj ch yum uu unendee huusund bagadmaar humuus baina l daa gehdee bugd bishee.

  • Anonymous (January 28, 2013 8:48:37 pm )

    Сайхан самбуу даргаа тэр СБ дүүргээ хараачээ лэйварчин Төмөрбаатар Цогзолмаа 2 энэ хорооны эсрэг хувмйн ашиг сонирхолоор ажиллаад байна Намын хорооноос явуулсан ажлыг явуулдаггүй балай

  • Anonymous (February 08, 2013 5:17:42 pm )

    Olon tumen nudteil yum baina da.toriin tusheed min.bugdii n shalgaad baix gazar n ywuul.xumuus iim l yum ene zasgiin gazraas xusej baiga.

  • Anonymous (February 18, 2013 2:19:45 pm )

    uuruu zahaa abaad hotoos zailaad ugbul ih sain yils bno doo tegej chadbal chi estoi ene ylsiin tuluu sain yils boloh bhdaa chi uuriigee l sain hichee dee

antalya rent a car