antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2011 Comments are off

Хоёр бөх цолоо хураалгаж магадгүй

нийтлэсэн Admin

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 32 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг журам бий. Энэ дагуу энэ жилийн баяр наадамд таваас дээш давсан бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулж, сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шилжүүлсэн билээ. БНСУ-ын талаас өнгөрсөн наймдугаар сард ирүүлсэн лабораторийн шинжилгээний А сорьцын дүгнэлтээр Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд зургаа давж, харцага цол хүртсэн Ховд аймгийн Мянгад сумын уугуул Г.Алтангэрэл, тав давж, начин цол хүртсэн, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ч.Цогбаяр нарын А сорьцоос сэргээш хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан байгаа. Шинжилгээнд хамрагдсан 32 бөхийн хоёроос нь сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдгийг Допингийн эсрэг үндэсний төвөөс хүлээн зөвшөөрсөн ч эцсийн байдлаар асуудал шийдэгдэх хүртэл нэрийг нь албан ёсоор зарлах боломжгүй хэмээн мэдэгдэж байна. Гэхдээ сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд нь дээр дурдсан Ховд аймгаас шинээр төрсөн харцага, начин цолтон гэдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа юм.

Тэдний хувьд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдэгдсэн. Журам ёсоор тухайн бөх А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьцыг дахин шинжилгээнд явуулах эрхтэй байдаг. Энэ тохиолдолд В сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргасан хүмүүс өөрсдөө зардлаа хариуцаж, БНСУ-д биеэр очиж, В сорьцын шинжилгээ хийлгэх ёстой ажээ.

Улмаар БНСУ-ын гэрээт лабораторид хандаж, В сорьцыг шинжлүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд, аравдугаар сарын 5 гэхэд дээрх хоёр бөхийг БНСУ-д ирсэн байх ёстой гэсэн хугацаа хэлсэн тухай Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан хэлж байсан юм. Харамсалтай нь, бөхчүүд заасан хугацаанд БНСУ-д очиж чадаагүй тул түүнээс хойш 14 хоногийн дараа лабораториос мэдэгдэл ирүүлжээ. Тэрхүү мэдэгдэлд нэгэнт заасан хугацаанд хүрэлцэн ирээгүй тул олон улсын лабораторийн стандартын дагуу арга хэмжээ авах тухай дурдсан байна. Улмаар энэ сарын 24-нд Монголын талд хариу илгээж, “Маргааш буюу энэ сарын 25-нд В сорьцыг шинжлэх шийдвэр гаргасан” тухайгаа дуулгажээ. Харин В сорьцын шинжилгээний хариу энэ долоо хоногт багтаад Монголын талд ирэх ёстой юм байна. Улмаар Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлэх учиртай. Хэрэв сэргээш хэрэглэсэн нь В сорьцын шинжилгээгээр баталгаажвал Баяр наадмыг зохион байгуулах хорооноос дээрх хоёр бөхөд ямар хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх юм.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car