Ерөнхийлөгч албан тушаалаа өгсөн л бол улс төрд дахин орж,
намуудын харьяалалд багтахгүй байхыг хуульчилах санал зарим хүний амнаас цухалзах боллоо. Энэ нь өнөөх экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой юм байх. Учир нь титэм үг тэрлэж, намба заахын оронд улс төрийг бужигнуулж, хүний өөрийн намынхны үйл лайг үзэх болсон нь өнөөгийн эрх баригчдыг ийн түргэн авч, алс ирээдүйгээ харсан нүүдэл хийхэд хүргэжээ. Намбарын хүүг намба зааж, найрсаг сайхан аашлаж байсан бол нарсанд биш наранд байх байлаа гэх явган яриа улс төрийн хүрээнийхний дунд бий. Олны үг ортой гэгчээр магадгүй л зүйл.
Ууган нэрээ сэргээх нь зүйтэй гэх яриаг Н.Энхбаяр намын дарга байхдаа ярьдаг байсан гэдэг. Гэвч “хувьсгалт” гэх үгийг халах цаг нь болоогүй юу, эсвэл намынхандаа тонгоруулсан гэж шаралхаж явсан түүнд шалтаг олдоогүй юу. Юутай ч тэр ууган нэрээ сэргээхийг эсэргүүцэж, “хувьсгалт” гэх үгэндээ үнэнч байхаа илэрхийлж, буурин дээрээ хоцорсон юм. Түүнийг бууриа сахиж, ганцаардаж явахад нь өнөөгийн Төрийн тэргүүн “нууц ноёнт”-ны дүр бүтээж, тун ч их туслалцаа үзүүлсэн гэдэг. Тиймдээ ч мань хүн МАХН гэх нэрийг Улсын Дээд шүүхээр баталгаажуулж, хуучин батлахтай эрхмүүдээрээ хүрээллээ хийж дөнгөсөн. Улмаар орон нутагт арав, зуутаар нь багаа бэлдэж, хүчээ бэхжүүлсэн. Ардчилсан Ерөнхийлөгчийн арга ухаан нь ах намыг хоёр салгаж, хүчийг нь сулруулах байлаа. Тэр ч санасандаа хүрсэн. Гэвч Н.Энхбаярын хүрдний эргүүлэгт Ардчиллынхан ч өртөж эхэлсэн тул нөхцөл байдлыг эвгүйтлэв.
Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрөөс зайлуулах их нүүдэл улс төрийн хүрээнийхний дунд буюу өнөөгийн хоёр том намын дотор бий болсон. Аль алиных нь дайсан болсон Намбарын хүүг ад үзэж, түүн рүү “буу” шагайсан нь нууц биш. Нэгэн үе Монгол Улсын эзэн хаан шиг байсан хүнийг адгийн амьтан болтол нь хоёр намынхны хувь нэмэр чамлахааргүй биз. Ямартай ч тэд өнгөрснөөсөө сургамж авч, ирээдүйгээсээ болгоомжилж эхэллээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Мэдээж төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг гэр бүлээр нь насан туршид нь цалин хангамж өгөх нь зүйтэй. Гэхдээ хуульд нэг зүйлийг тусгаж өгөх хэрэгтэй. Тэр нь Ерөнхийлөгч албан тушаалаа өгсөн л бол улс төрд дахин орж, намуудын харьяалалд багтахгүй байхыг хуульчилах юм. ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гэж хавтгайруулахгүй Ерөнхийлөгч гэсэн статусыг л авч үзэх хэрэгтэй” гэж дуугарав. Н.Энхбаяр шиг төвчигнөж болохгүй л гэсэн санаа.
Ах намынхан тохиолдсон энэ үйл явдал Ардчиллын салхиар үлээгдээд ирэх ч юм бил үү. Магадгүй л юм. Иймээс хуулиар чөдөр хийгээд авбал айх аюулгүй байх бус уу. Бас л мэргэн ухаан шүү.
new.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 11, 2013 10:14:46 pm )
Харсаар байтал ийм хачин юмыг яагаад хийдэг юм болдоо. Бүрэн эрхийнх нь хугацаагаар ажил эрхлэх эрхийг нь ямар нэг байдлаар хязгаарлаа биздээ. Энэ хүмүүс цаашаа амьдарна биздээ. Тэр хугацаанд нь цоожлоод, зүгээр цалинжуулаад суух уу? Иймэрхүү хийрхлээр хйисэн зүйлийг болимоор байна аа. Хаана ийм жишиг байдгийг ядахдаа судлаад танилцуулаач
-
Anonymous (January 12, 2013 8:32:56 am )
Удвалийг ерөнхийлөгчид дэвшүүлье Цолмонг дэвшүүлснээс дээр биз дээ
-
Anonymous (January 12, 2013 8:39:48 pm )
Enhbayar aluurchin mongoliin turd gai avchirsan uu gehees uur yamar ch gavyagui avligalchin shuu. Ene buzartai hamsaatan buhniig ustgaval saya mongol tur hugjinuu. Es tegvees muhnuu!!!!!!!!!
-
Anonymous (January 13, 2013 2:21:18 pm )
huts muu pizda.Mongoliig Mongoloor ni ustguulah sanaatai baina uu?
4 Comments