antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 7 comments

Нийтийн тээврийнхэн Засгийн газраас 24-ний дотор хариу өгөхгүй бол үнээ 600 төгрөг болгоно гэв

нийтлэсэн Admin

48745862d940a733bigНийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхчлэгчид үйлчилгээний үнийнхээ тарифыг эхний ээлжинд 600 төгрөг болгох саналаа Нийслэлийн нийтийн тээврийн газар хүргүүлээд байгаа. Энэ тухай Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчийн холбоо өнөөдөр мэдээллээ.
Тухайлбал, төрөөс барьсан хатуу үнэ тариф болон цахилгаан, түлш шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан хуучин үнэ тарифаараа үргэлжлүүлэн үйлчлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэн юм. Гэтэл дизель түлшний үнэ хэд дахин өсөөд байхад тасалбарын үнэ 400 төгрөг байгаа нь бодит өртгөө нөхөж чадахгүйд хүрээд байгаа байдал гэв. Мөн Засгийн газраас онцгой албан татвар болон НӨАТ-ын хөнгөлөлтийг цуцалсан нь 1600 төгрөгөөр авч байсан түлшээ 1850 төгрөгөөр авч байгаа нь үнэ нэмэгдэх нөхцөл болжээ.
Харин өнгөрсөн онд гаргасан судалгаагаар нийтийн тээврийн үнэ 560 төгрөг байхаар байсан бөгөөд өнгөрсөн жил үнийн асуудлаа мэдэгдсэн боловч Засгийн газраас хариу өгөөгүй гэж байв. Тодруулбал, зорчигч тутамд алдаж байгаа зөрөө мөнгөн тэтгэмж олгох, нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр түлш өгөх, үнэ төлбөргүй зорчдог хуулиудад өөрчлөлт оруулах зэрэг шаардлагуудыг хүргүүлсэн ажээ. Харин энэ удаад нийтийн тээврийнхэн энэ сарын 24-ний дотор хариу ирүүлээгүй тохиолдолд үнийг 600 төгрөг болгоно хэмээн мэдэгдлээ. Тэдний зүгээс үнийг аль болох нэмэхгүй байх хүсэлтэй байгаа тул Засгийн газраас тодорхой арга хэмжээ авна хэмээн найдаж байна гэлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (January 09, 2013 7:51:37 pm )

    setgegdel arilgahaa bolnoch ee. bolohgui yum bicheegui shuu. jolooch naraa tgmhngui bolgooroi, guiya. munguu tulchuud hordoj yavsanaas taksidsan deer. uvchin avsanaas munguu iluu tulsun ni deer biz dee.

  • Anonymous (January 09, 2013 8:20:45 pm )

    улсаас нөхөн олговор олголгүй бүх хөнгөлөлтэй үйлчлүүлдэг явдалыг хүчингүй болгож харин сар улиралын хөнгөлөлттэй билет гаргаж 400 төгрөгөө үйлчлэхэд алдагдал үгүй болох болно

  • Anonymous (January 10, 2013 11:51:33 am )

    Эхлээд мөнгө хураагч нарынхаа оронд 2 өдөр хяналтын хүн тавиад үз.Эндээс их но гарна шүү.Дараа нь хөнгөлөлтүүдээ боль. Төрийн нуруунаас их ачаа авна даа. Төрөөс хөнгөлөлт эдэлдэг хүмүүсийн мөнгө гэж улиралд хэдэн арван тэрбум төгрөг аваад задахгүй байгаа бол автобус баазыг төр 100 хувь өөртөө аваач.

  • Anonymous (January 10, 2013 5:43:04 pm )

    энэ бол бөөн луйвар ажилчид гэхээсээ удтрдах албан тушаалтаны авдаг цалинг орон тоог шалгах хэрэгтэй яагаад гэвэл төрийн мэдэл гэхээр баахан нягтлан туслах дарга гэх мэт удирдах албан тушаалтанууд их болсоноор цалин пүнлүү ихсэн бна гэсэн үг шалгах хэрэгтэй

  • Anonymous (January 11, 2013 1:01:42 am )

    600 bolgood ashigtai ajillana gej hen tootsoolood bgaa yum be tertei tergui tasalbar ugduggui ter hulgaich konduktoruud chini karmaalaad l bna shuu dee ene uildverchinii evlel gej shal hereggui hedhen hunii erh ashgiin tuluu temtseh yum yag uneniig helehed jolooch konduktoruud aldagdaltai ajillaj bna gehgui l bgaa yum daa naad hediin chini karmaand oroh mungu l hurehgui bgaa biz tegeed ch 600 bolohod bainga tuluud suuh hun her bgaa bilee dee ard tumniihee tsalingiin dundajiig bodood amidrals niitstei yum hiigeech turiin baiguullaga l undur tsalin avch bgaa bolohoos huviinh 350-450 myanga havitsaa l tsalin avch bgaa sh dee ta nar bolioch

  • Anonymous (January 20, 2013 6:44:51 pm )

    Энэ хэдэн чиглэлийн автобуснуудыг бүгдийг нь улёын мэдэлд аваад янзалаад,жолооч кондукторыг нь сургалт энэтэрт хамруулаад ариу нэг соёлтой боловсон болгож өолдоггүй л юм байхдаа үйлчилгээний ажилчид байж хүн загинсан хөөсөн хүмүүс бас жолооч нар байна бусад жолооч нартайгаа тасралтгүй утасаар яриад явдаг хүмүүсийг тээвэрлээд явжийн гэж болгоомжилж байгаа нэгч жолооч алга яагаад ард иргэд хэзээч үхчихч магадгүй нэг онгироо хариуцлаггүй жолоочийн гарт мөнгөө төлөөд яаваад байх ёстой юм бэ албан тушаалтануудаа та нар яг ямар мөнгөөр машин авч унчаад ингэж ард иргэдийг хутганы ирэндээр яваад байхад нь тоодоггүй байна.

  • Anonymous (February 23, 2013 10:09:33 am )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car