antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 Comments are off

Их дээд сургуулийн босго оноо 400-аас дээш тогтжээ

нийтлэсэн Admin

1888_610_350Боловсрол, шинжлэх ухааны яам их, дээд сургуулийн оюутан элсүүлэх  ажлын бэлтгэлийг эртнээс хангах, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог энэ оны 1 дүгээр сард, сургалтын төлбөрийн хэмжээг  3 дугаар сард багтаан зарлах, тогтоосон босго онооны шаардлагыг чандлан мөрдөж, элсэгчдийн чанарыг сайжруулах  үүргийг  их, дээд сургууль, коллежийн захирал нарт өгсөн билээ.
Одоогоор нийт их, дээд сургуулиудын 60 хувь нь босго онооны шаардлагаа боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлээд байгаа юм байна. Дийлэнх их, дээд сургууль, коллежийн шаардлагаас үзэхэд ерөнхий шалгалтын босго оноог 400-аас дээш тогтоосон байгаа аж.
Харин Боловсрол , шинжлэх ухааны яам их, дээд сургууль, коллежийн саналыг судлан 2013-2014 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тоог энэ нэгдүгээр сард батлан гаргаж, нийтэд мэдээлэх юм байна. Элсэлтийн хяналтын тоог тогтоохдоо сургуулийн хүчин чадлыг харгалзахын зэрэгцээ үндэсний эдийн засгийн хөгжлийн хандлага, эрэлт хэрэгцээг үндэслэх аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car