antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 18 comments

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэргийг шалгаж эхэллээ

нийтлэсэн Admin

31a2d3100f8314acbigУИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2012 оны арав­дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид хул­гайгаар ан хийсэн тухай бид өмнө нь мэдээлж бай­сан. Ж.Энхбаярын энэ хэргийг Төв аймгийн Цаг­даагийн газрынхан шал­гаж эхэлжээ.

Тэрээр дөрвөн өдрийн турш нисдэг тэргээр ан хийж буйг Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газ­рын байгаль хамгаалагч мэдсэн ч мориноос өөр унаагүй тул алсаас дуран­дан ажигласан аж.

Мөн тухайн үед Мин­жийн рашааныг бараадаж очсон хүмүүс Ж.Энх­баярын 34 удаа буудаж, онгоцоо дөрвөн удаа газардуулсан тухай ярьж байв. Түүнтэй хамт явж байсан Улсын заан Б.Соронзонболд агнасан гахайг нь өргөж байгаад зургаа татуулж байсан. Б.Соронзонболд  уг гэрэл зургийг фейсбүүктээ та­виад удалгүй устгасан ч “олны хүртээл” болоод үлджээ. Цагдаагийнхан ч гэрэл зургийг нотлох ба­римт болгон авсан байна.

Юутай ч хоёр гахай агнасан, өөр  ямар ан агнасныг нь тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.Түүнчлэн эрхэм гишүүнтэй хамт Мөнгөнморьтын харьяат эрхэм хамт явж газарчилж өгсөн бөгөөд эрхэм ги­шүүн өдөр нь ан хөөж, шөнө нь Мөнгөнморьтын Хорих ангид хонож бай­жээ. Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалах яамны онгоцоор ийн зугаацаж явсан гэх мэдээлэл байна.

Харин хэргийг цагдаа­гийн­хан анхааралдаа авч, шалгаж эхэлсний дараа гэрчүүд болон байгаль хам­­гаалагчийн мэдүүлэг бүдгэрч эхэлсэн тухай эх сурвалж  хэлж байна. Тод­руулбал, байгаль хамгаа­лагч нь “Доороо улаан зураастай онгоц хөвч дээ­гүүр эргэлдэхийг л харсан. Ан хийсэн, хэн явсан зэр­гийг мэдээгүй” хэмээн мэ­дүүлж эхэлсэн гэнэ.

Б.ГАРЬДЗохиогчийн эрх: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (January 09, 2013 2:15:32 pm )

    Шалгаад яах юм ажлын гарз.Яг алаад сууж байхад нь бариагүйгээс хойш ….манай хууль ийм….уг нь үндсэн хуулинд хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэж байдаг боловч биднийг төлөөлж байгаа эрхмүүд энэ хуулийг баталчихсан…

  • Anonymous (January 09, 2013 3:17:08 pm )

    eostoi l hii surjigneed nemergui.jingiin tsuvaa yavj l baidag zamiin nohod hutsaj l bdag.

  • Anonymous (January 09, 2013 4:11:47 pm )

    naaad h chini ugaasa tom yarisan ooriigoo ih l tom gar gej boddog yum shig bgaa yum 72 suulgaad uzuul honi bolno doo

  • Anonymous (January 09, 2013 7:10:09 pm )

    Arai ch ugui bailgui dee.

  • Anonymous (January 09, 2013 9:55:34 pm )

    er hun shig an guruu hiisen bol ingej shuum degdehgui l bsn da heer honoj hets derlej suraa erhem toriin tushee mini ee nisdeg terge durantai buugaar yamarch chawgants an hiine

  • Anonymous (January 10, 2013 10:20:01 am )

    tegvel Nomtoibayariig bas shalgaach,chadahgyi l de

  • Anonymous (January 10, 2013 5:52:51 pm )

    шалгадаг цагдаа хууль гэж байхгүй шүү дээ та нар яаж чадахвэ дээ хохь чинь гэж хэлж зургаа авахуулж бна

  • Anonymous (January 10, 2013 9:56:07 pm )

    ushuu sain shalgah heregtei

  • Anonymous (January 11, 2013 2:30:14 am )

    EN NAMD ENHBAYR SHIG NAANA HUDLA YRISAN TSAANA HULGAICH NAR IH SHV TER TAWANTOLGOIN ORDIG HARACH YMARCH EH ORONCH SETGEL BHGVI ARAICH DE IRGEN BI GUTARCH BNA

  • Anonymous (January 11, 2013 2:40:24 am )

    BI HALH HVN MANAI HALAHUDAD HVN CHANAR NINJIN SETGEL ALGADA negl ih hudla yrisan eh oronoso urawsan hvvmvs bh ymda tvvh dawtagdah bi de man darga nar sv/batbold s/bayr enhtvwshin ta narin vr hvvhed zowon do ta nar araich de tawantolgoid tim shaha hij bhad chimegvi bj bdag haramsmar ym ta bvhen uls torin zodogo tailah stag blje

  • Anonymous (January 11, 2013 3:54:04 pm )

    sain shalgaach ee ingeel hudlaa geed bultuulhaa boli

  • Anonymous (January 11, 2013 6:48:59 pm )

    muu sain luiwarchidiig sain shalgaad buruutai ni togdoogwol N.Enhbayriin araas shorond hataa yaasan dawartsan lalruuduu

  • Anonymous (January 11, 2013 9:51:45 pm )

    agnasniig ni barij chadahgui baij alsniig ni avaad tsaash zarahad huuli bus naimaa gedeg ni yamar uchir bnaaaa. odoo naaduul chini yamar ch huuli zorchoogui bolno. uuguusaa deedeh ni huuli zorchidoggui harin doodchuul ni bnga huuli zorchij shorond ordgoos hoish uy gehev……………..

  • Anonymous (January 11, 2013 10:47:27 pm )

    НЭГЭНТ ГАРДАЖ ЧАДААГҮЙГЭЭС ХОЙШ АЖЛЫН ГАРЗ БИЗ ДЭЭ,ТЭГЭЭД ГАРДСАН БАЙЛАА Ч МУУСАЙН ЦАГДАА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ,ХУДЛАА ДУУЛИАН БОЛООД ӨНГӨРӨН,ЭНЭ ХЭДЭН ЦАГДАА НАР БОЛ ЖИРИЙН АРД ИРГЭДЭДЭЭ Л АРСЛАН БАР ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (January 11, 2013 10:49:23 pm )

    ТЭГЭЭД ЭНЭ ХЭДЭН ЦАГДАА НАР ХЭРЭГ ХИЙСЭН ХАРИЙНХАН ЭРХ МЭДЭЛТЭЙ ДАРГА НАРЫГ ЯАЖ Ч ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ,

  • Anonymous (January 13, 2013 11:46:22 am )

    Naadahaa diileh yumuudaa . Ih l tom yariatai yum bnaleeshd. Tom bolood tom yaria blguidee . Tsagdaa tgd diilehuu yag shiitgvvlj haragdaach. Hudlaa heregsehgui bolloo eswel agnaagui zvgeer l salhind garsan bn. An hiisen ulsaas gahai hudaldaj awsan bn gd hench unemshihgui yum bichnedee

  • Anonymous (January 24, 2013 3:19:53 pm )

    Генарал эцгийнхээ нэрийг баастсан амьтанд зохих хариуцлагыг нь үүрүүлэх л хэрэгтэй дээ.МАН ын үед бол ч бүдэгрээд алга болно л доо. Одоо тэгэхгүй байгаа хууль хүн болгонд адилхан үйлчлэх ёстой.Хэдэн жилийн өмнө ганц нэг буга намначихсаных нь төлөө Дамдин гуайд хэдэн жилийн ял өгөө биз дээ Төв аймгийнхаан.

  • Anonymous (January 29, 2013 10:19:05 am )

    soronzonbold gej neg mal bnaa bas ochij ochij FB deeree taviad baihdaa yaahav de

antalya rent a car