Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 64.7 сая ам.доллар, 110 сая юань тус тус худалдан авах, 4 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк арилжаанд оролцож, 24 сая ам.доллар, 55 сая юань худалдсан байна.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Төв банкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог уламжлалтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.