Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр үдээс хойш Хөдөлмөрийн яаманд ажиллахаар болжээ. Түүний тэргүүлж буй Шинэчлэлийн Засгийн газар нь монгол хүнээ ажилтай, орлоготой байлгах зорилго тавьж Хөдөлмөрийг яамыг байгуулсан юм. Тус яамны сайд Я.Санжмятавын мэдээлснээр гурван чиглэлээр томоохон зорилт дэвшүүлсэн ажээ. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажил олгогчдоос ирүүлж байгаа хүсэлтийг харгалзан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, гадаадаас ажиллах хүчин авахдаа зохистой хэмжээнд авах гэсэн зарчим барьж ажиллахаар болоод байгаа гэв. Иймд дээр дурьдсан бодлогыг зангидаж байгаа яамны ажилтай Ерөнхий сайд өнөөдөр танилцах болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 05, 2013 7:52:40 pm )
ажлын байр, үндэсний үйлдвэрээ хөгжүүлэе,мах,арьс шир, гурил, буудай ногоо байна. монгол бараа гэхээр л орцонд байх юм даанч дээ
-
Anonymous (January 05, 2013 7:55:09 pm )
үндэсний үйлдвэрээ хөгжүүлэе хүмүүсээ, баячуудаа, өсөн томорч байгаа хөрөнгөтөнүүд ээ,ажиллах хүч байна сайн цалин өгвөл со явахгүй шүү,үйлдвэрийн сайдаа,?????????
2 Comments