Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Төрийн нууцын тухай хууль”-д хувь хүний мэдээллээр бүрдсэн санг “МАШ НУУЦ” гэсэн зэрэглэлд хамааруулан хамгаалдаг. Гэтэл үүнийг нийтэд ил болгох хуулийн төсөл батлагдах гээд явж байна. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал “Үндэсний аюулгүй байдал”-д аюул учирах эрсдэлтэй алхам болох юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2012 оны 12-р сарын 26-ны өдөр “Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын дарга З.Энхболдолд өргөн барьсан. Харин одоо “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хэлэлцчихвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж батлагдах гээд байна. Уг хуулийн төслийг Пүрэв гарагт хэлэлцэх байсан ч байнгын хорооны хуралдаан цуцлагдсанаар одоохондоо хойшлогдоод буй юм.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1-р зүйлийн 17-д “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хүрээнд “МАШ НУУЦ” зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар төрийн нууцад хамааруулсан байдаг. Гэтэл засгийн газар улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамааруулах шаардлагагүй гэж үзсэн байна.
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.17-д төрийн нууцад хамааруулсан “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан” гэдэгт Монгол Улсын иргэдийн бүртгэл, хувийн мэдээлэлд хамаарах тэдний ургийн овог, овог, нэр, оршин суугаа хаяг, нас, хүйс, гэрлэлт, нийгмийн байдал, өмч хөрөнгө, боловсрол, ашиг орлого, төлсөн татвар, шимтгэл, эрүүл мэндийн байдал зэрэг мэдээллийг агуулсан байдаг байна. Нэг үгээр хэлбэл хувь хүний нууц, аюулгүй байдал гэдэг зүйл огт байхгүй болж, хэн дуртай нь таны мэдээллийг олж авч, дуртай зүйлдээ ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Бүр тодруулбал: Дээрх мэдээлэлд үндэслэн иргэдийн ашиг сонирхол, амь нас, эрүүл мэнд, хувийн амьдралд, цаашилбал хууль бусаар олж авч боловсруулах, ашиглах замаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй.. Ер нь “Иргэний бүртгэл мэдээллийн сан”-г олж ирэхийг “Гадаадын тусгай алба”-д иргэнийг нь хулгайлж ирсэнтэй адил гэж ойлгодог байна. Гэтэл Монгол Улсын засгийн газар хулгайчид боломж олгох гээд байгаа нь ойлгомжгүй юм.
Засгийн газар “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-гийн зарим мэдээллийг нийтэд ил болгох гээд буй учраа “Цаг үеийн шаардлагыг харгалзан зарим бичиг баримтыг төрийн нууц жагсаалтаас гаргах шаардлага тулгарч байна” хэмээн үзэж байгаа. Гэтэл “Иргэний бүртгэл мэдээллийн сангууд” буюу хувь хүнтэй холбогдох мэдээллийн сангуудыг нийтэд ил болгох нь огт байж болохгүй шийдвэр!!!
БНХАУ “МАШ НУУЦ” зэрэглэлийн төрийн нууц нь улс орны чухал нууц бөгөөд задруулсан тохиолдолд улсын аюулгүй байдал, эрх ашигт ноцтой хор уршиг учирна гэж үздэг байх юм. Гэтэл Монгол Улс “МАШ НУУЦ” зэрэглэлийн төрийн нууц материалыг олонд ил болгох гэж байна. Нэг ёсондоо өөрсдөө улс орныхоо аюулгүй байдлын эсрэг эрх ашигтаа хор уршиг учируулахуйц зүйлийг хийх гээд байна. Гэхдээ энэ үйлдлээ өөрсдөө ойлгож байгаа, ойлгохгүй байгаа эсэх нь тодорхой бус байгаа юм.
Улс орны аюулгүй байдалтай холбоотой зүйлийг үл тоож, хуулийн төсөл батлан байж, хамгаалалтаас гаргах гэж байгаагийн цаана “ЯМАР” эрх ашиг явж байна вэ гэдэг асуудал ч энд урган гарч болох юм. Ямартай ч энэ байдлаас шалтгаалан Монголын ард түмэн хувийн амьдрал, сэтгэл санаа, эд материалаараа хохирох хамгийн ноцтой аюул ч нүүрлэж мэднэ. Үүнийг “Ард түмэндээ хайртай” эрхэм түшээд ухан ойлгож, зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
Үргэлжлэл бий…
Н.Чинзориг
New.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 04, 2013 3:56:51 pm )
saihanbileg ymar undestenii tuluu ajillad bn ter lav mongol bishee
-
Anonymous (January 18, 2013 9:19:32 am )
Bi ene tomchuudiig ondor bolovsroltoi xymyys gej boddog yum zarimdaa nadaas teneg sanagddag shyy. Bi yaanaa bid yaanaa ireedyi bolynen byrxeg b aa.
-
Reviews (February 18, 2014 10:51:15 pm )
This website was… *** do you say it? Relevant!! Finally I’ve found something which helped me. Thank you!
-
-
ceas fossil pret (February 19, 2014 2:34:37 am )
The next time I read a blog, Hopefully it does not fail me just as much as this particular one. I mean, I know it was my choice to read, nonetheless I genuinely believed you’d have something helpful to say. All I hear is a bunch of crying about something you could fix if you were not too busy looking for attention.
-
Viagra (February 19, 2014 5:18:31 am )
Having read this I believed it was extremely enlightening. I appreciate you finding the time and effort to put this article together. I once again find myself spending a lot of time both reading and commenting. But so what, it was still worth it!
-
dalaman transfers (February 19, 2014 5:19:27 am )
The next time I read a blog, Hopefully it doesn’t disappoint me just as much as this particular one. I mean, I know it was my choice to read through, nonetheless I really believed you would probably have something helpful to talk about. All I hear is a bunch of complaining about something you could possibly fix if you were not too busy searching for attention.
-
Viagra (February 19, 2014 9:21:39 am )
I’ve only been taking Lexapro for about two weeks and anorgasmia is a major problem so I will take my mild depression with functional *** organ any day rather than continue using Lexapro! I just want to know *** long it will take for this to come back to me? Thanks..
8 Comments