antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2013 18 comments

“Алтан тариа” компани баяраар иргэдээ хулхидав

нийтлэсэн Admin

09a58bbbb63f3e39originalҮндэсний манлай үйлдвэрлэгч хэмээн цоллуулах “Алтан тариа”

компанийг шинэ жилийн өдрүүдэд харааж зүхэх хүн маш олон байв. Учир нь үндэсний үйлдвэр маань иргэддээ чанарын шаардлага хангахгүй гурил үйлдвэрлэснээ мэдсээр байж олон зуун тонноор нь борлуулсан нь иргэдийн уурыг барлаа. Энэ тухай иргэд худалдан авсан газартаа гомдол мэдүүлэхэд технологийн алдаа гарсан гэх хариултыг захын худалдагч нар мэдэж байгаа нь ч нэгийг өгүүлнэ. Тэр ч бүү хэл Дорноговь аймгаас чанарын шаардлага хангахгүй байгаа гурилыг буцаах хүртэл арга хэмжээ авчээ. Харин нийслэлийн айл өрхүүд шинэ жилийн баяраар “Алтан тариа”-гийн гурил авч, зочноо буузаар дайлах гэтэл гурил нь урсч, өнгө нь хар хөх зүйл гарч ирсэн байна. Энэ явдал олон мянган айл өрхөд тохиолдсон бөгөөд иргэд худалдан авсан газартаа гомдол мэдүүлэхээр “Алтан тариа компанид технологийн алдаа гарсан гэсэн” хэмээн хэнэг ч үгүй хариулж байна. Үүнээс харахад “Алтан тариа” компани технологийн алдаатай гурил үйлдвэрлэж байснаа мэдэж байсан бөгөөд гэрээт борлуулагчид ч мэдэж байжээ.

        Тус компани болон гэрээт борлуулагчид ийнхүү мэдсээр байж чанарын шаардлага хангахгүй гурил үйлдвэрлэж, цаашлаад иргэдэд худалдаалж байсныг чухам юу гэж дүгнэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдэх хэрэг байх. Чухам л муу муухай зүйл гэгч энэ болсон. Тэгэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт санаа өгөхөд Улаанбаатар хотын захын дэлгүүрт ороход ийнхүү чанарын шаардлага хангахгүй гурил худалдаалагдаж байгаа шүү. Тодруулж хэлэхэд, өөрсдийнхөө орлогыг бодож, хэрэглэгчийнхээ эрх ашгийг ноцтой зөрчсөн “Алтан тариа” компанид ямар нэг арга хэмжээ авахаасаа илүүтэй иргэд бид олон жилийн турш бүтээгдэхүүнийг нь хэрэглэж ирсэн итгэл сэтгэлийг одоо юугаар ч нөхөхгүй биз ээ. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар бол манай улсад тариалсан будаагаар дангаар нь гурил үйлдвэрлэж болдоггүй, цавуулаг чанараа алдахаас гадна шаардлага хангасан бүтээгдэхүүн гардаггүй юм. Тиймээс манай улс жилийн жилд ОХУ-аас будаа худалдан авч, монголын будаатай хольж гурил үйлдвэрлэдэг байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсад тариалсан будааг 50 хувь, ОХУ-д тариалсан будааг 50 хувь гээд хооронд нь хольж байж сая чанартай гурил гаргадаг байна. Харин энэ жил зөвхөн дотоодын будаагаар гурил хий гэсэн эрх баригчдын үүргийн дагуу гурил үйлдвэрлэж эхэлсэн нь ийнхүү технологийн алдаа болсон хэмээв. Тэгэхээр иргэдийг хохироосон энэ үйл явдалд зөвхөн “Алтан тариа” компани ч буруутай биш, үйлдвэрлэ хэмээсэн үүрэг хүлээлгэсэн Засгийн газар ч буруутай байж мэдэх нь. Дашрамд дурдахад, сүүлийн өдрүүдэд “Улаанбаатар” болон ОХУ-д үйлдвэрлэсэн гурил борлуулалт сайтай байгаа ажээ.

С.БАЯР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (January 02, 2013 4:11:23 pm )

    алтан тариан гурил ааль намраас түүхийрч эхэлсэн ш дэ одоо улаанбаатар гурил ч тэр замаар орж байна лэ казак гурил л авахаас өөр аргагүй болоод байна шү дэ

  • Anonymous (January 02, 2013 4:12:55 pm )

    гурилааХятадаас оруулж ирдэг гээд мэдээ гарч байсан ш дээ

  • Anonymous (January 02, 2013 4:25:53 pm )

    Манай шинэ жилийн бууз түүхий болсон. Ахиж алтантариа авахаа больё.

  • Anonymous (January 02, 2013 4:46:11 pm )

    Altan taria ectoi xog bolcon bn le

  • Anonymous (January 02, 2013 4:55:49 pm )

    manai buuz bas nil nyaltsanhai yoroolgui buuznuud bolsn uur guril avahaasdaa oros guril yadiin bol

  • Anonymous (January 02, 2013 4:59:17 pm )

    Altan tarian guril hereglehiin argagyi yum bolson baina lee yaj tiim yumaa borluulaad baidag bainaa

  • Anonymous (January 02, 2013 5:18:02 pm )

    altan tarian guril hog bolson bna le

  • Anonymous (January 02, 2013 5:33:57 pm )

    buu av tegeed dampuuruuliya. bugdeereee..

  • Anonymous (January 02, 2013 5:47:58 pm )

    shine jiliin yeer ch bish urid ni ch bas iim l bsan shdee

  • Anonymous (January 02, 2013 10:50:41 pm )

    namraas hoish l neg bish baisan um aa shine jileer hurhiin guril avsan bas l ontsgui um bna lee

  • Anonymous (January 02, 2013 11:52:53 pm )

    эдний гурил эртнээс л муу болчихсон ямар ч хоол хийсэн түүхийрээд байдаг шүү дээ.

  • Anonymous (January 03, 2013 11:15:15 am )

    Юуных нь технологийн алдаа вэ битгий ингэж ард иргэдээ хулихдаж ашиг олж байгаач ээ??? Алтан тариан гурил Хятадаас орж ирдэг гэсэн нь үнэн шүү дээ.Хятадаас вагон вагоноор оруулж ирж байгаа юм чинь.Энэ үйлдвэрийг сайн шалгаарай.Гомдолтой бноо

  • Anonymous (January 03, 2013 11:17:50 am )

    neeree altan tarian guril suuld 2 iiga avsan us ch daahgui mantuun buuz hiisen chini er bolohgui garganguut shalchiij unaad hairan mah bolson

  • Anonymous (January 03, 2013 11:44:57 am )

    humuus sain meddegui mongol guril gej neg chanartai guril avch heregleech.torol buriin hoolond ursajbarihgui um bh laa

  • Anonymous (January 03, 2013 11:46:23 am )

    ter guril haaha hudaldaaldag um be

  • Anonymous (January 03, 2013 11:48:56 am )

    bars,narantuul,huchit shonhor zereg gazaruudad

  • Anonymous (January 03, 2013 12:28:36 pm )

    hujaagaas orj irdeg gj sonssoon.bas monosiin nuurnii tos aris archilgaanii buteegdehuunuud

  • Anonymous (January 03, 2013 1:33:40 pm )

    uneheer muudsan bsan, hiisen buuz maani budaa bolson shu

antalya rent a car