antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2012 17 comments

Бид зальтай юу, эсвэл тэд үү

нийтлэсэн Admin

527-1356663561kiwi-middlesssБиднийг урд хөршийнхөн туйлбаргүй

хэмээн тодотгодог бол хойд залгаа улсынхан маань зальтай гэж цоллодог тухай онигдоо ч хүртэл гарчээ. Учрыг тунгаавал манай хууль эрхзүйн орчин тогтворгүй, цаашлаад нэг намын үзэл суртлаар эх орныхоо амьдралыг залгуулдаг гээд урд хөршийнхөнд ийнхүү нэрлэгдсэн хэрэг.

Зүй нь гэрээ, хэлэлцээ хийхээр явдал суудал болж, асуудал шийдэгдэх шатанд хүрэхийн даваан дээр дараагийн нам засгийн эрхэнд гарч, хууль зүйн орчныг танигдахгүй болтол нь өөрчилдөг юм байх. Иймээс л туйлбаргүй монголчууд гэсэн тодотгол хүлээх болсон дэг. Харин хойд хөршийнхөө хайрласан цолыг аль соц нийгмийн үеэс хүртсэн гэх шив.

Учир нь бид энэ хөршөөсөө авахаа мэддэг ч өгөхөө мартчихдаг юм байх. Хөөрхий тэд манай томоохон орд газарт хөрөнгө оруулалт хийж, хэзээний энх тайван МИР байя гэвч сайхан мэдээ дуулгаад, тэгсхийгээд цааш хардаг гэнэ. Тиймээс л бидэнд зальтай гэсэн тодотгол зүүсэн дэг шүү. Гэхдээ ч энэ онигдоог хэн гэгч эрхэм хэзээ гаргасан нь бүү мэд.

Ямартай ч жиргээчдийн буланд шигтгээ болгон хэрэглэгдсээр байгаа юм. Тэгэхээр улиран одож буй энэ оны отгон сард Н.Алтанхуягийн танхимынхан төр барьсан цагаасаа хойш анх удаа хойд хөршийн Засгийн газрынхантай нэг ширээний ард сууж, улаан нүүрээрээ уулзлаа. Энэхүү хурлаар хоёр орны хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудал багтаж, “сайн, муугаа” ярилцсан.

Энэ дундаас ОХУ-ын Засгийн газраас тодорхойлсон таван асуудал, манай талаас дэвшүүлсэн хоёр асуудлыг онцлон хүргэе. Гэхдээ улс төрийн хүрээнийхний “цайны хачираар” манай луухгарууд хойд хөршийг гуйсан, аргадсан байдалтай байсан бол ОХУ-ын талаас салбар бүрт нөлөөгөө өргөтгөх, оролцоогоо нэмэгдүүлэх хүсэл уламжилсан мэдээтэй.

Тухайлбал, шатахууны асуудалд “иван” ах нар хатуу байр суурь барихаа илэрхийлсэн гэх шив. Гэтэл өнөөг хүртэл хуучнаар ЗХУ- ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд буюу Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудад хөршийнхөн маань шатахууныхаа үнийг хямдруулж, дундаж үнээс дор хаяж 100 ам.доллараар доогуур үнээр нийлүүлдэг гэнэ.

Харин манай улсад дэлхийн зах зээл дэх дундаж үнээс даруй 200-300 ам.доллараар илүү ханшаар нийлүүлдэгийг салбарынхан онцолж байна. Гэвч энэхүү бодит байдлыг уг хурлаар шийдвэрлэж чадаагүйгээр үл барам харин ч ОХУ- ын зүгээс “Энэ бол бизнес шүү дээ” гэсэн хариултаар манайхны амыг тагласан юм байх. Тиймээс бид шатахууны тал дээр хойд хөршийг “буяны гар”-аа сунгана гэж найдалтгүй боллоо.

Харин хоёр улсын хооронд байгуулсан 1949 оны төмөр замын гэрээг сунгах уу, шинэчлэх үү гэдэг бас л эргэлзээтэй үлдлээ. Шинээр баригдах 1800 км төмөр замын ажилд ОХУ-ын эзэмшлийн хувь хэмжээ “1949 оны төмөр замын гэрээ”-ний дагуу 50 хувьтай байлгахыг ОХУ-ын Засгийн газар хүсчээ. Өөрөөр хэлбэл, шинээр баригдах төмөр замын тал хувь тэдний мэдэлд очино гэсэн үг.

Харин манай улсын хувьд, 1949 оны тэрхүү гэрээг шинэчлэх хүсэлтээ хэдэнтээ илэрхийлээд ч тусыг эс олсон. Ямартай ч энэ удаагийн хурлаар асуудлыг нэг мөр болгож чадсангүй. Цаашлаад, ОХУ-аас манайд тавьсан нэг санал нь Тавантолгойн гэрээнд хөрөнгө оруулалт хийх хүсэл илэрхийлсэн сурагтай. Үүнд ч буруу юу байх вэ. Тэгээд ч тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гадны хөрөнгө оруулагчдын хэтэвч шаардлагатай байгаа.

Гэвч шаргал ордныхны “цайны хачираар тус ордод инж тавих улс орны нэр томчуудын ханцуйнд тодорсон дуулдана Тэгэхээр бид Орос ах нарын хувьд дахиад л зальтай хөрш болж таарах нь уу, яах нь. Уулзалтын талаарх бас нэгэн чих дэлссэн таагүй мэдээ бол манай улсын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр, “Мон Росцветмет”-ийг хөршийнхөн маань авах хүсэлтээ илэрхийлсэн сурагтай.

Манай хоёр улс энэхүү үйлдвэрүүдийг 51:49 гэсэн харьцаатай эзэмшиж, дарга удирдлагаа ээлжлэн томилсоор өнөөг ирсэн. Гэвч энэ удаад ОХУ-с бүтээн байгуулж, босгосон эдгээр үйлдвэрээ өөрийн эзэмшилд авахөө мэдэгдсэн гэх. Хэрвээ үнэхээр энэ мэдээлэл бодит байж, бүр цаашлаад үйлдвэрүүд тэдний гарт шилжихэд хүрвэл манай улсын төсвийн сан хөмрөг бас л хэцүүднэ дээ.

Гэхдээ манай зүгээс ямар хариулт, тайлбар хэлсэн нь тодорхой бус байна. Харин чихэнд чимэгтэй таатай мэдээ гэвэл манай дулааны цахилгааг станцуудын үйл ажиллагаан дахь ОХУ-ын оролцоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан гэнэ шүү. Тэр ч бүү хэл гурав болон дөрөвдүгээр цахилгаан станц засвар үйлчилгээ, шинээр баригдах тавдугаар цахилгаан станцад өөрийн компанийг оролцуулна хэмээн мэдэгдсэн юм байх.

Гэхдээ энэ талаар, шинэ станц барьж өгчихөөд бас л түүхээ давтан өөрийн мэдэлд авна хэмээн давшилвал асуудалтай л юм. Юутай ч энэ бүхнээс харахад, хойд хөршийнхөн бидэнд зальтай гэсэн алдар зүүдэг байсан цаг ул болсон юм биш үү…

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (December 28, 2012 8:34:11 pm )

    Барьсан болгоноо авна гээд байх юм бол дэмий л дээ Японуудаар бариулсан дээр дээ Оросууд санаатай даа

  • Anonymous (December 28, 2012 8:45:24 pm )

    Orosuud bidend hereggui ee
    Uildver barij duustlaa Binzenee avaad chimeegui yavj baikhad bolno. Tegeed l ted hereggui bolno. Odoo neg muu stants barij uguh um gene hutsvaa muu orosuud

  • Anonymous (December 28, 2012 9:10:28 pm )

    Orosuud heregui ee ugchuud daraa ni nugalj hugalj avna geel daramtlaad ehelne

  • Anonymous (December 28, 2012 10:07:25 pm )

    Залуусын нэгдсэн Портал сайт ороод нэг үзээрэй. Манай сайт нь Шинэ соргог мэдээ мэдээлэл, Шилдэг шинэ кино, клип , дуу зэргийг таньд хүргэхийг зорьдог. Их хотын өнгө төрхийг бид тодорхойлно. Та яг одоо ороод нэг үзээрэй. http://ubwarez.net

  • Anonymous (December 28, 2012 10:38:28 pm )

    Oros manai alt jonsh zesiig unegui zooson biz dee.muu ivanuu xol ochij xuc

  • Anonymous (December 28, 2012 11:11:46 pm )

    Монголчууд нутагтаа орос дэлгүүрийн үүдэнд яс горьдсон нохой хөөгдөн дальдчин зогсдог байснаа санацгааж байн уу? Оросуудын хувьд манай баялаг л нүүрс, уран, зэс чухал болохоос биш, бид тэдний хувьд ТЭНЭГ ЧУХЧА нар шүү дээ. Орос ах нар гээд байдаг дуракууд үүнийг санаж явбал таарна шүү. Орос бо мэдээж дэд бүтэцээрээ дамжуулж хөршөө цөлмөхийг боддог уламжлалт аргатай. Тэдэнд цөлмүүлж огт болохгүй. Орос ах нар гэж тэнэгтэх буруу. Оросууд бидний газар нутгыг эзлэж аваагүй ч манай нийгмийн хэдэн үеийн тархийг нь угаагаад эзлээд авчихсан улс.Дэлхийн түүхэнд төмөр зам ямар чухал үүрэгтэй билээ? Тэгтэл тусгаар улс байж төмөр замаа авья гэхэд Орос Ах нар чинь яагаад өгөхгүй байна? Хэдэн жилийн өмнө Мянганы Хөгжлийн Сан-с манай төмөр замд зориулах гэсэн 200 сая долларыг оросууд -Битгий ав, оронд нь манай актлаад будчихсан 1000 воган авчих – гэж доромжилж байхад манай хэдэн эргүү гишүүд -Жа ах аа..жа ахаа гэж өвдөг сөгдөөд л.. Таван Толгой, Оюу толгой, Асгат, уран гээд шуугих үед оросууд гэнэтхэн өрнөдийн улсаас өрсөн гарч ирээд Орос Монгол 2 ах дүүс эн тэр гэж яриад л, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдрүүдэд Путин сандарч ирээд-Түүхээ санах хэрэгтэй гэж сануулаад байдаг нь сонион. Ах дүүс гэдгээ алхам тутамдаа сануулаад байдаг нь бүр ч инээдтэй.

  • Anonymous (December 29, 2012 12:30:37 am )

    Jenkod amjilt husye AN in yalaltad Ard tumend hagas hugasch uneniig duulgasan yawdal ih nemer blson baihaa

  • Anonymous (December 29, 2012 12:50:15 am )

    Orsuud chin Mongolin helmgdvlltig zohiosn Mongolig hogjvvlj chadna gesen hvmvvsig horoson bhguyuda…

  • Anonymous (December 29, 2012 1:18:43 am )

    Орос хужаа 2 Монголд туслах биш авах идэхл сонирхолтойгоо шууд хэлж ойлгуулж дээрлэхдэг новшнууддаа

  • Anonymous (December 29, 2012 1:16:19 pm )

    oros hujaa 2 mongold tuslah bish avah ideh sonirholtoi deerlehdeh novshnuud

  • Anonymous (December 29, 2012 7:52:29 pm )

    ENE BUGD SAYNII OYU TOLGOIN TENEG GEREENEES BOL BN,MONGOLCHUUDIIG 2 HURSH MAANI HUNDELJ BAITAL KANADUUDA DEERELHUULEED TEDNII SHUNALIIG HUDULGUUD BN DAA,BAYARTSOGT GUAI YU BODOJ

  • Anonymous (December 29, 2012 7:52:55 pm )

    DAHIAD UULZAHAA BOLICHIH

  • Anonymous (December 29, 2012 9:06:41 pm )

    ОРОС ,ХЯТАДУУДТАЙ ХАМТРАХ НЬ ЭВГҮЙ ШҮҮ ,ДАРАА ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ,ЧАНГА ДУГАРЧ Ч ЧАДАХГҮЙ ДАРАМДЛУУЛААД ДУУСНА .ТЭГЭЭД Ч ТЭДНИЙ БҮХ ЮМ ТЕХНИЛОГИ НЬ ХУУЧИРСАН ДЭЛХИЙД МУУ ЮМ ЮМААРАА ЗАРТАЙ УЛСУУД .НЭГ НЬ ДАРАМДЛАХ ДЭЭРЛЭХ МАФИ ИХТЭЙ НӨГӨӨ НЬ АШИГТАЙ АШИГГҮЙ БҮГДИЙГ НЬ ХУДАЛДАН АВЧ /ХАХУУЛДАН/ ААЖМААР УУСГАН ӨӨРИЙН БОЛГОХ АЛС ХОЛЫН СОНИРХОЛТОЙ.ГУРАВДАГЧДЫГ ДУРГҮЙ ХҮРВЭЛ ХӨӨСӨН Ч БИД ХЭНЭЭС АЙХ БИЛЭЭ

  • Anonymous (December 29, 2012 9:54:00 pm )

    dayar mongol,hoh mongoliin teneg zaluuchuud eh oron mongoliihoo toloo geed tseejee deldeed yavaad bsan odoo yzyyleed ogooch.yheegyi bol il garaad ireech, manaihan iim teneg zaluusaar dyyrchee! hyalbar argaar amidaragsadig byy oogshyyl

  • Anonymous (December 30, 2012 12:11:16 am )

    Huue.Ta naraas 2 asuult asuuya!1.Orosiin holboond bsan buh uls tomor zamaa 100 huvi oorsdiin medeldee avaad 21 jil bolj bna.Mongol yagaad avaagui yum be?2.Amerikiin MSS-in tosol mongoliin tumur zamd heregjih baisniig Mongoliin ZG-in hen boliulsan yum be?Buuh ezen,butsah hayagtai asuultuud!?

  • Anonymous (December 30, 2012 3:11:37 pm )

    jinhene mongoliin beleg DAvst uul Baigali nuuraa avya.belgee butsaaj boloh yum bn

  • Anonymous (December 30, 2012 6:26:35 pm )

    orosuudaas hol bai naaduul chini naidvargyi tynshyyd shyy araas hutaga shaana l gej med

antalya rent a car