Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяраас дараах зүйлийг тодрууллаа.
-ШШГЕГ-ын 401 дүгээр ангид өндөржүүлсэн онцгой байдал зарласан гэсэн яриа гадуур гарсан байна. Хэрэв үнэхээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бол юунаас болсон юм бэ?
-Тийм зүйл байхгүй. Манайх баяр ёслолын үеэр хүчлэн хамгаалалт авдаг юм. Тэрийг л хэлж байгаа байх. Тодорхой хэлбэл, баяр ёслолын үеэр хорих газар, хорих ангиудад өндөржүүлсэн хамгаалалт авч, гадны эргэлтийг хязгаарладаг юм.
-Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр танай хорих ангид хоригдож байгаа. Түүнийг өлсгөлөн зарласан гэсэн. Энэ үнэн үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өлсгөлөн зарласан гэж бичсэн байна билээ. Тийм зүйл болоогүй.
-Түүнийг баривчлагдах үед эхнэр О.Цолмон нь “Манай нөхөр хоол идэж чадахгүй байгаа. Тусгай хоол иддэг. Хорих газрын хоол идэхгүй” гэж хэлж байсан. Тиймээс тусгай хоол идэж байгаа гэсэн үг үү?
– Хоригдож байгаа хүнтэй адилхан хоол идэж байгаа. Тэгээд ч түүний хоололт хэвийн Нэг ёсондоо ямар ч дарамт шахалт байхгүй гэсэн үг.
-Өчигдөр Н.Энхбаярын өмгөөлөгч танай байгууллагад хандаж хорих газарт эмчилгээг нь үргэлжүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг нь хүлээж авах боломж бий юу?
-Бид Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт Н.Энхбаярын эмчилгээг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан. Тэгээд ч манайд эмчилгээгээ хийлгэх бүрэн боломж бий шүү дээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 28, 2012 10:40:59 am )
Хорихын хоол гэж уушиг хар гурилаар хийсэн усан лапша.
-
Anonymous (December 28, 2012 11:48:33 am )
Монголчууд ямар нийгэмд амьдарч байна аа. Элбэгдорж ерөнхийлөгч одоо энэ эмгэнэлт жүжгийг төгсгөхгүй юм байхдаа.
-
Anonymous (December 28, 2012 4:53:13 pm )
Энбаяр олон хүний хоригдол болгож байсан хүн хоолыг нь идэж үзэх хэрэгтэй.
монголын ард түмний өмнө хийсэн нүгэл чинь нүдээрээ гарнаа. Бидний ядуу зүдүү амьдрал энэ хүнтэй холбоотой. хуулийн өмнө бүгд адилхан гэдэг биз дээ -
Anonymous (December 28, 2012 6:03:39 pm )
Enhbayarig sullah estoi, Elbegdorj aluurchin.aluurchin.aluurchin.
-
Anonymous (December 29, 2012 12:32:20 am )
Энэ Элбэгдорж Хурц Бадамжунай Нямдорж Дорлигжав Баяр мэтийн хулгайчууд бурхангүй газар бумба галзуурна гэж үнэн даварч байгааг АН МАН хан зарим тэр намуудын гаралтай хуулийнхан дуугуй байгаад байх нь тэднийг намайг хэн хэлж нохоог хэн саахав? Гэж бодогдуулж байж болохийм! Тэгвэл харин гонжийн жоо голионы баас болно шүү! Нийлж луйвар авилгал хийж бие биенээ хаацаалж та нарыг дахин дахин идэж уугаад ямар ч захиргаагүй авирлахыг олон хүн улам үзэн ядаж тэвчихгүй болхыг та нар амсахаараа нэг болно доо! Үнэн юм үнэнээрээ сайхан гэдгийг харна гайгүй. Бүгд байх байрандаа тавигдна, харж л бай! Юм нэгээр дуусдаггүй юм! Энхбаяр Ерөнхийлөгчийг хэлмэгдүүлж хилсээр ингэж ял тулгахыг тэвчээд суухгүй! Элбэгдорж төгцөг даруй ОГЦОРОО!!! Хууль бусаар болсон новш минь ЗАЙЛАА!!!
-
Anonymous (December 29, 2012 2:54:07 am )
ХООЛ ИДЭХГҮЙ, ХУВЦАСАА ӨМСӨХГҮЙ, ЭМЧИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭХГҮЙ БАЙВАЛ БУРХНЫ Ч БИЕ МУУДНА. ҮҮНД СОНИН ЮМ АЛГА. ЭНХБАЯР ЯЛТАН ЯЛАА ДААХГҮЙ ҮХЭХ ЮМ БАЙНА Л ДАА. КОЗИНОГИЙН ХЭРГЭЭР 4 ГИШҮҮН ААВЫН ХААЛГА ТАТАЖ БАЙСАН. ТЭД ЯЛАА ЭДЛЭЭД Л ГАРААД ИРСЭН. ХАРИН ЭНХБАЯР ЯЛТАН ШОРОНГООС ҮНХЭЛЦЭГЭЭ ХАГАРТАЛ АЙХ ЮМ ДАА. ХӨГИЙН БАНДИ.
6 Comments