Өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн.
Байртай болох мөрөөдөл нь биелэхэд ойрхон боллоо гэж итгэсэн иргэд ОССК, Төрийн банк гээд хаа сайгүй л хөөцөлдсөн. Орон сууцны хөтөлбөрийн журмын дагуу иргэд эхлээд ОССК-д материалаа бүрдүүлж өгөөд, дараа нь зээл олгох эсэхийг Төрийн банк банкны шалгуураар шийдэж байхаар болсон.
Өчигдөр ОССК 4000 гаруй иргэний материалыг хүлээн авч, Төрийн банк руу шилжүүлээд байгаа аж. Харин Төрийн банк иргэдийн материалыг хүлээж аваад 1100 гаруй иргэний асуудлыг шийдсэн гэх мэдээллийг өгч байгаа. Гэвч иргэд одоо болтол байрандаа ороогүй байна. Бухимдсан иргэд өчигдөр хоёр дахь удаагаа мэдээлэл хийж, Төрийн ордны гадна лоозон барьж зогслоо. Тэд төр анхнаасаа иргэдийг хууран мэхэлсэн хэмээн үзэж байна. Хөтөлбөрийн дагуу нийт 100 мянган айлын орон сууц барих ёстой. Гэвч төр дөнгөж 4000 иргэний орон сууцны асуудлыг шийдэж чадахгүй байгаад гомдолтой байгаагаа илэрхийлж байсан юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ 700 гаруй иргэний орон сууцны асуудлыг эхний ээлжинд шийднэ гэж мэдэгдсэн. Харин иргэд үлдсэн 2000 гаруй хүнийг төр хаяж болохгүй хэмээн шаардаж байлаа. Энэ талаар салбарын сайд Ц.Баярсайханаас тодруулахад “Засгийн газрын хуралдаан дээр дээрх иргэдийн асуудлыг шийдэх санал оруулах гэж байгаа. Чухам шийдвэр ямар байхыг мэдэхгүй байна. Бид ямар ч байсан зургаан хувийн хүүтэй зээл дээр материал нь бүрэлдчихсэн хүмүүсийнхээ асуудлыг хойш нь тавихгүй. Гагцхүү эх үүсвэрийн асуудал чухал байгаа” гэв. Өмнө нь Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж, Төрийн банкинд олгоод байсан. Гэвч энэ мөнгө дууссан бөгөөд нэмэлт 34 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Ямартай ч Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан орон сууцны хөтөлбөрт хамрагдсан иргэдийн асуудлыг яаравчлан шийднэ гэдгийг хэлж байв. Харин иргэд үүнд итгэхгүй байгаагаа шуудхан хэлж байлаа.
Орон сууцны хөтөлбөрт хамрагдсан иргэн Г.Гантулга “Урьдчилгаа мөнгөнд 4-10 хүртэлх сая төгрөг өгсөн хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн зээл шийдэгдэхгүй болохоор урьдчилгаа мөнгөө буцааж авъя гэхээр 20 хувийг нь суутгахаар байгаа юм. Хүмүүс урьдчилгаа мөнгөө олох гэж хамаг байдгаа шавхаад, хашаа байшингаа зарсан. Гэтэл одоо мөнгөө буцааж авлаа гэхэд хашаа байшин ч авч хүрэхгүй болчихоод байна. Ингэж болохгүй” гэв. Түүнчлэн иргэн Ц.Оюунтуяа “Төрийн банкнаас 700 гаруй иргэний материал шаардлага хангасан гээд байгаа. Гэтэл энэ хүмүүсийг чухам хэрхэн яаж, ямар шалгуураар тодруулсныг мэдэхгүй. Бидний өгсөн материалууд ч бас шаардлага хангасан л байсан. Төрийн банкнаас ядахдаа нэг удаа ч болов зээлийн эдийн засагч нь биднийг дуудаж уулзаагүй. Тийм байж, бусад хүмүүс нь шаардлага хангахгүй байгаа гэсэн юм ярьж байна” гэсэн юм. Харин Б.Чимэгээ “Засгийн газар 100 мянган айлыг орон сууцаар хангана гэсэн. Гэтэл одоо дөнгөж 4000 иргэн л материалаа бүрдүүлчихээд, зээлээ авч чадахгүй байна. Нийт иргэдийнхээ дөрөвхөн хувийг орон сууцаар хангачихаж чадахгүй байж, яах гэж ийм хөтөлбөр зохиож, иргэдийг хохироодог юм бэ. Үүнд л гомдолтой байна. Ц.Баярсайхан сайд бидний хохирлыг шийдэж өгнө гэж хэлж байгаа ч би лав огт итгэхгүй байна” гэлээ.
ОССК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэг “Энэ асуудлыг Төрийн банк хариуцаж байгаа. Манай зүгээс одоо ямар нэгэн өргөдөл, материал хүлээж авахгүй байгаа. 3800 гаруй иргэний материалыг Төрийн банк руу шилжүүлсэн” гэсэн товч мэдээлэл өгөв. Харин Төрийн банкны зүгээс “Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.
Барилгын компаниудын хувьд хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй гэрээ байгуулсан хэдий ч мөнгөний эх үүсвэр шийдэгдээгүй учраас ашиглалтад орсон байр нь ямар нэгэн эргэлтэд орж чадахгүй, зарагдахгүй гарцаад байгаа аж. “Эко констракш”, “Заг констракшн” гэх мэт компаниуд орон сууцны хорооллоо есдүгээр сард ашиглалтад оруулж, бэлнээр мөнгөө өгсөн хүмүүст аль хэдийнэ зараад байгаа гэнэ. Харин зээлд хамрагдсан иргэд одоо болтол байрандаа ороогүй байгаа учраас барилгын компаниуд өөрсдөө дулаан, цахилгааны төлбөр төлж, алдагдал хүлээж буй аж.
Тиймээс нэр бүхий 11 компанийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийж, зээлийн эх үүсвэрийг хурдан шийдэхгүй бол иргэдтэй гэрээгээ цуцална гэж мэдэгдсэн. Иргэдийн хувьд ч барилгын компаниудад төдийлөн бурууг тохохгүй байгаа бөгөөд “Харин ч бараг жил гаруйн хугацаанд их хүлээцтэй хандлаа” хэмээж байсан.
Гагцхүү биелэгдэх боломжгүй гэдгийг нь мэдсээр байж, мөрөөдлийн хөтөлбөр баталж, иргэдийг хууран мэхэлсэн Засгийн газарт бухимдаж байгаагаа хэлж байсан юм. Харин Засгийн газар “Ямар ч байсан иргэдээ хохироохгүй, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх болно” хэмээн амласаар байна.
Л.Энхдэлгэр
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 22, 2012 9:33:01 pm )
Unheer airchaagui yuma
-
Anonymous (December 23, 2012 6:30:39 am )
Eoooe Mgl-iin tur zasag,76 gishuun yadarsan ard tumniihee amidralaar togloj show jujig tavihaaa zogsooogoooch!!!Neeh saihan ulger yarihdaa garamgai,shat shatandaa buuuun hund surtal!!Uursduu ta nar dulaan baishin suutsh,harsh sunderluulcheed ard tumniihee zovlong yuch medehgui huvia hicheesen avilgalchid!Heleh muu ug daanch oldohgui ni:(((
-
Anonymous (December 23, 2012 11:13:39 am )
nuguu ardchilsan namiin bugdeeree bayajih uria haana baina aa uursduu bayajaad baigaa ym bishuu utaagui ulaanbaatar haa baina aa 4000n ail ch gesen bairand orj baival ene utaa chin bagasah ym bishuu taminee
-
Anonymous (December 23, 2012 11:25:26 am )
Odoo ger xoroololin irgediig muligdana wuu , bitgi xuurtagd ene oligarxuud tanariin zoblan,amdraliig win oilgoxgui.6 xubiin xyyni zeeliin xoxirogshid end zolooslogdood baina wuu.
-
Anonymous (December 23, 2012 3:43:05 pm )
БАРИЛГА БАРИЖ БАЙГАА ГАЗАРТ МАШ ИХ БУЛХАА БАЙНА ТЭД МУУ ЗҮҮЛЭЭР БАРИЛАГ БАРИЖ
ҮНТЭЙ ХУДАЛДАЖ БАЙНА ДУНДААС НЬ МАШ ИХ ЛУЙВАР ХИЙЖ БАЙНА -
Anonymous (December 24, 2012 11:27:52 am )
Баярсайхан сайд арчаагүй юм бэ. Ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол албан тушаалаа өгөх хэрэгтэй
-
Anonymous (December 24, 2012 11:29:42 am )
барилгын компаниуд харин ч хүлээцтэй байгаа шүү. төр засагт итгэж баярласан хүмүүс арай хийж цуглуулсан хэдэн төгрөгөө алдвал яанаа
-
Anonymous (December 25, 2012 10:28:26 pm )
Çàñãèéí ãàçàðò øààðäëàãà õ¿ðãýæ áàéãàà õ¿ì¿¿ñèéí óòàñ õýðýãòýé áàéíà.Ìàíàéõ áàñ èéì áàéäàëä õ¿ðýýä áàéíà.
-
Anonymous (December 27, 2012 9:05:17 am )
nuguu ardchilsan namiin bugdeeree bayajih uria haana baina aa uursduu bayajaad baigaa ym bishuu utaagui ulaanbaatar haa baina aa 4000n ail ch gesen bairand orj baival ene utaa chin bagasah ym bishuu taminee yana daa ard tvmen huurch hulihdaj …………..
9 Comments