Нэгдүгээр төрөхийн зүүн хойд талд цөөхөн ч гэсэн модтой, явган хүний замтай юуны ч билээ хөшөө бас хэд гурван сандал бүхий бяцхан цэцэрлэг байсан нь саяхан.
Гэтэл нэг л өдөр тэр бичил цэцэрлэгийг тойруулан хашаа татаж орхисон. Хэн ингэснийг тухайн үеийн эрхтэн дархтнуудаас өөр хэн ч мэдээгүй гэхэд болно. Учир нь, тус газрын урд талын 58 дугаар байрны оршин суугчид хүүхэд, хөгшдөө салхилуулдаг газраа нэг л өглөө босохдоо хуулийг гууль болгогчид алдаж орхисноо мэдээд зохих газруудад нь хандсан ч тусыг эс олжээ.
Тэр ч байтугай нэр усаа ч хэлдэггүй баахан хүн хүрч ирээд газраа дур мэдэн томсгож, автомашиных нь зогсоолыг үгүй хийж, бараг орцных нь хаалга хүртэл хашаагаа тэлэн татаж орхисон. Ингээд сахиул гэж нэг айл буулгаж орхисон бөгөөд нөгөөдүүл нь жорлон барилгүй хэдэн жил дараалан мөнөөх хашаан дотроо дуртай газраа бие засаж, элдэв хог, үнс нурмаар хашаагаа дүүргэжээ.
Мөн тэр хавьд хөл хөдөлгөөн ихтэй тул янз бүрийн согтуу, хөлчүү хүмүүс хашааны эргэн тойронд бие засна. Ийнхүү нийслэлийн төвд албан ёсны бус ил задгай жорлон эсвэл хогийн цэг гэж нэрлэж болохоор нэгэн газар бий болсон байна.
Бичил цэцэрлэгийг аврах гээд өөрсдийн байрныхаа эзэмшил газраа алдах аюулд орсон СӨХ болон оршин суугчид нь энүүгээр, тэрүүгээр хөөцөлдөн гүйж, хэвлэл мэдээллийнхэнд хандсаныхаа хүчинд түр зуурын амжилтад хүрч, хашааг нь дотогш татуулсан. Гэхдээ олны хэл амнаас эмээхдээ түр зуур хашаагаа татсан гэдгээ хэлж, «Удахгүй танай байрны хойд талын газрыг нэмж авна.
Хашаагаа дахиад тэлэх болно» гэжээ. Энэ үед нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу 58 дугаар байрны ар болон зүүн талаар шинэ зам тавьсан байна. Харин энэ шинэ сайхан зам тус байрныханд төдийгүй түүгээр явах хүмүүст зовлон нэмж, төвөг удах болжээ.
«Уг нь зам дагаж хөгжил гэдэгсэн. Гэтэл гай балаг л дуудсан» гэж оршин суугчид өгүүлж байсан юм. Данхайсан том хашааг машины зам дагуулан улмаар явган хүний гарцанд яг тулган барьснаас болж хойш, урагш хоёр урсгалаар явж байгаа машиныг явган хүн харах ямар ч боломжгүй аж. Зам хөндлөн гарах гэсэн хүн хаанаас машин ирж байгааг харах ямар ч аргагүй учир гарцан дээр дайруулах, мөргүүлэх болсон байна.
Уг нь, гарц гэдэг иргэдийг айх аюулгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, бүр цаашилбал, иргэний амьд явах эрхийг олгодог зүйл гэхэд болно. Гэтэл иргэд аз мэдэг гээд гүйхээрээ шахам гарахдаа шүргэх дөхөөд өнгөрөх машины салхийг нуруугаараа нэвт мэдрэх нь үхлийн ирмэг дээр очоод ирсэн мэт болж, хамаг бие нь агзас хийдэг тухай олон ч хүн ярьж байсан.
Газраа булаалгахын зэрэгцээ гарцаар гарахдаа дайруулж үхэх вий гэх айдас тээсэн 58 дугаар байрныхан нийтийн эзэмшлийн зам талбай болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дээр газар эзэмшүүлж болохгүй. Авсан газраа хоёр жилийн хугацаанд зориулалтаар нь ашиглаагүй бол зөвшөөрлийг нь хүчингүй болгодог гэсэн хууль тогтоомжийн заалтыг баримтлан тус газрыг эзэмших эрхийг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Газрын Албанд гаргажээ.
Ийнхүү эрхтэн дархтны өмнө хүчгүйдэж байсан 58 дугаар байрныхан дөрвөн жилийн дараа тэдний газраас хууль бусаар’ хэн авч байсныг сая нэг юм олж мэдсэн байна. Учир нь, тэдний 4-5 жилийн тэмцлийн хариу болгон Нийслэлийн Газрын албанаас 58 дугаар байрны «СЭЛБЭ-58» сууц өмчлөгчдийн холбоонд 2011 оны зургаадугаар сарын 13-нд сая нэг юм албан тоот ирүүлжээ.
Тэрхүү бичигт «Нийслэлийн Засаг даргын 2007 оны нэгдүгээр сарын 11- ний өдрийн 06 тоот захирамжаар СБ дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 3200 m2 газрыг 15 жилийн хугацаатай «Ремиф» компанид эзэмшүүлсэн байна. Тус компанийн газар эзэмших эрхийг цуцлах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна» гэсэн байв.
Хууль дүрмийг илт уландаа гишгэсэн тэрхүү мэдэгдлээр экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэг явдал ид мандаж, олны анхааралд орж ирэх явцад энэхүү «Ремиф» хэмээх компани нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын компани байсныг мэдээд тус байрны оршин суугчид мэл гайхан цэл хөхөрч, «Арай ч дээ» хэмээн толгой сэгсэрцгээж байжээ.
Тэрхүү улаан цагаандаа гарсан үйлдлийн ард хэн нэгэн дураараа дургигч бизнесмен нөхөр л байгаа байх гэж таамаглаж байсан болохоос бус улсынхаа Ерөнхийлөгчийг байна гэж ард иргэд зүүдлээ ч үгүй гэсэн. Тэр тусмаа шударга үнэн, хуулийн тэгш хэрэгжилтийн төлөө тэмцэгч хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа Ерөнхийлөгч асан маань хүүгийнхээ хууль зөрч- сөн үйлдэл, дээрмийн гэмээр үйл ажиллагааг мэдээгүй байдаг нь юу л бол.
Харин өнгөрсөн долоо хоногт хотын захиргаанаас явуулсан шалгалтаар «Ремиф» компани энэхүү газрыг илт хууль зөрчин нэг үгээр хэлбэл, хууль бусаар авсан болох нь тогтоогдож, хураах захирамж гаргахаар болсныг дуулсан оршин суугчид сая нэг тайвширч байгаа гэнэ.
Гэхдээ л улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөөд байгаа гэх Н.Энхбаярыг 2007 онд Ерөнхийлөгч байхдаа «Өргөө» буудлыг сэмхэн хулгайлж орхисон муу нэрт «Ремиф» компанидаа нийслэлийн ногоон байгууламжийн нэгээхэн хэсгийг тасдаад өгчихнө гэж хэн санах билээ.
«Энд тэндэхийн эзэнгүй хашааны цаана энэ мэт хулгай луйвар л нуугдаж байдаг байх даа» хэмээн оршин суугчид ярилцаж байв. Иргэдийн тав тухыг алдагдуулж хүний амь нас авч одох дөхөөд буй энэ газар хууль бусаар зөвшөөрөл олгосон газруудын эхэнд бичигдээд байгаа билээ.
Р.Төгс
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 21, 2012 6:48:08 pm )
hog chin odoo xuugiin bas shorond aaw bas shorond xii oor yagdiin muusain archagui jijeg garuud
-
Anonymous (December 21, 2012 6:53:49 pm )
өөр зөндөө юм баигаа баих шалгаач хурц аа
-
Anonymous (December 21, 2012 7:02:19 pm )
oyutanuud ideh hoolgui 70 iin tuluu udrjinguu oocherloj bhd ene oodo yu ve. aavtaui hamt horiochee
-
Anonymous (December 21, 2012 7:45:18 pm )
Hyraaj taarna.Hyraah ch yostoi.Hyyli durem heregjdeg,hyyli durmiig heregjuuldeg nam,humuusni tur barij bgashude.Iim baidal dahin gargahgui tyld zaaval hiih ajliin negni ene baih yostoi.
-
Anonymous (December 21, 2012 8:01:36 pm )
uui baatariin huu bas gazartai deer n hothon barij baigaa sh tee.58 r bair ch bas huuli busaar barigdsan.nuraaval taarna
-
Anonymous (December 21, 2012 8:03:24 pm )
ta naraas umnuh oyutnuud 70 myangagui bolgood baisiim daa.ta nar bol avaad l arhidaad eruuljuulhed orood duusgadag biz dee
-
Anonymous (December 21, 2012 8:19:11 pm )
deerh niitlel yag unen zuv ter gazar tsetserleg boloh yostoi. ter zam deer olon hun murguulsen shuu.
-
Anonymous (December 21, 2012 8:20:44 pm )
ene gazriig niitiin umch tsetserleg bolgohiin tuluu hamtdaa zutgey ard tumen urialj bn
-
Anonymous (December 21, 2012 8:25:45 pm )
Yagaad ene hunees ingetlee Aigaad surjigneed Bgaa um boloo yuundaa barag tamirgui bolchikson ene huntei iim Tom boevik zaluuchuudaar iim handlaga gargaj Bgaa um boloo Helen ug algaa
-
Anonymous (December 21, 2012 8:26:42 pm )
Tord bga hvmvvsiin vr hvvhed gazar nytag bas hydaldaj avaagvu bvgd ariyn hvmvvs vv Teged””ene Bol dald bodlogo toi,,hvnii eriig zorchij bna,,,,batshugartau orsoldooch tangarag orgoh bodoltou aaviin khvv hiij bga ajil shvv de,,ta nar ene hvvhdiin gazraar dygaar bga em uu
-
Anonymous (December 21, 2012 8:30:22 pm )
Gazraar dutaad bga em uu,,hotiin tovoor hog ooroo barigdsan ter hog udaa emhleech,,shangrila hen mongo gazar 2 iig Ogson be? Vvnd hariult ogooch,tyyl gol oor dvvren house hen ene gazariin zovshooroliig ogood bga em be,,,ekh orond mini Mongol khvn,Mongol stys vgvu boljee,ta min ee
-
Anonymous (December 21, 2012 9:13:16 pm )
unen uu
-
Anonymous (December 21, 2012 10:49:53 pm )
Batuuliin huugiin gazriig bas huraah heregtei shuu
-
Anonymous (December 21, 2012 10:57:56 pm )
Gazrig ni huraahaar zogsokhgui gazar olgoson itgeeguugiin neriig olon niited medegdeechee, niitlelegchee.Hagas dutuu sudalsan tuukhii medeelel tsatsah hereg baina uu daa.
-
Anonymous (December 21, 2012 10:59:42 pm )
Хураааж ав. Тор омчоо мэднэ.
-
Anonymous (December 21, 2012 11:07:57 pm )
ehleed huuhdiin park aa buren butneer ni huuhduuddee avch ugtsen bai daa, genet hudlaa jijighen gazar gargaj ireed sensats delgeed baih um, huuhdiin park yasan ve?
-
Anonymous (December 22, 2012 12:49:59 pm )
Буурал Бат-үүлд баяр хүргэе. НИТХ-ын АН-ын бүлэгт бас баяр хүргэе. СБД,1-р хороо,58-р байрнынхан.
-
Anonymous (December 22, 2012 1:20:25 pm )
Ene aluurchin Enhbayar iim l yum hiideg, ard tumniig ingej doromjilj doord uzdeg ulaan avilgach luivarchin shuu dee. Ene bol naad zahiiin asuudal uur terbumaar ni idsen, Erdenet uildverees odoo hurtel idej bgaa uur uul uurhai, gazariin naimaa haana l luivar bna Terniig tsetsegluulj uuruu ih hemjeenii mungu hurimtluulj baidag uchnuun arga ene luivarchin gatr bii shuu deee. TER luivariinhaa ih mungunuus l zarim garuudiig hudaldaj uuriinhee tald ajillluuuldag ulaan luivarchin Mongoliin Binladen shuu dee!!!!!!!!!!!!!! Ene luivarchin mongoliig zarah ch hemjeenii ih hurungutei ulaaan hulgaich luivarchin daa. Enhbayar ulaan aluurchin luivarching alj dald oruulahgui l bol mongoliin tur zasag diiilehguieee!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (December 22, 2012 1:21:37 pm )
Odoo ene ulaan luivarchin aluurchinii huug bas shorond
-
Anonymous (December 22, 2012 2:11:32 pm )
zovoo huraah estoi ter ard tumnii omch
-
Anonymous (December 22, 2012 6:32:02 pm )
SHAL HUDLAA BITGII SHAA! ENHBAYAR ERUNHIILUGCHIIG GYJIRDEJ GYTGEH ODOO BYYR ARAI HETERLEE! HUDLAA GYTGEJ HILSEER HEREG TULGAN HELMEGDYYLJ BAIGAGAA HAMGAALJ HYN AM’TNY TARHI UGAAH GEED YADACHIHIIM? BAGABANDI HARIN ULSAAS ZAAJ UGUUD BAISHIN BAR’J UGUH GEJ BAISAN GAZRYG NI 6 SAYA DOLLARAAR ZARCHIHSAN GEED HOTYNHON MEL GAIHAJ CEL HUHRUUD BAISAN TEGEED ICHIHCHGYI DAHIN GAZAR OLGUULJ AVAAD BAISHIN BARIULNA GEED SUUJ BGAA UMHII CARAIT DAA!
-
Anonymous (December 22, 2012 6:34:19 pm )
hun jaahan dordhoor am uraldan dairdag hun hognuud yumda ta nar chaddag uym bol batuuliin huuhdiin gazriig huraagaach byalduuchdaa
-
Anonymous (December 22, 2012 6:44:20 pm )
batyyl aluurchny hyygiin gazryg ter erdene gej balai uvgunii hee nereer nerlesen 3 garui ga gazryg ni huraaj avah heregtei! huu ni sonor studi gej kompaniin nereer 3 garui ga gazar avch barilga baoisjhin bar’j asar yneteigeer zardag yasan davarcan nusgai ve?
-
Anonymous (December 22, 2012 7:14:00 pm )
huush naad baildagjiig durumt huvtsand orhiig huvts in huleej bn gne shuu,ashgui udahgui yum duulah yum bnaaa,
-
Anonymous (December 22, 2012 7:14:18 pm )
хойт эцгийн буянгаар улсад ажил хийж ганц ч төг-ний татвар төлж байгаагүй ард түмнийг гэсэн ямарч сэтгэлгүй хөгийн бацаан луйвараар авсан юмаа буцааж өгсөн нь дээр бас ИХ-д санаатай улс төрийн өвчтөнгүүд
-
Anonymous (December 22, 2012 7:15:07 pm )
hurts batuuliig shalgaachee tegvel atg gej tootsoy
-
Anonymous (December 22, 2012 7:50:42 pm )
iimerxuu shudarga eronxiilogch asan daa mongoliig afric bolgox bsan um xerev udsan bol
-
Anonymous (December 22, 2012 8:09:23 pm )
элбэгээ, з.энхболдын төрийн өмчийн луйврыг бас илчлээчээ
-
Anonymous (December 22, 2012 8:59:52 pm )
энхбаярын аавын нэр дээр байгаа Шаргалзуут Аварга тосон Оргил рашаан сувиллууд Эрхүү хотод 2 амралтын газар өөр их зүйл байдаг 1 хүнд их л ….эдгээрийг яаж авсан байх вэ ард түмэн
-
Anonymous (December 22, 2012 11:55:39 pm )
YAMARCH BARIMT NOTOLGOOGYI INGEJ HUDLAA DONGOSOHOO BOLIOCH MUU PZDAA! SANAATAIGAAR ENHBAYAR ERUNHIILUGCHIIN NER TURIIG GUTAAH GEJ ZOHIOSON YUMAAR HUNII TARHIIG BITGII UGAAH GEJ OROLD! TERTEI TERGYI HEN CH ITGEHGYI HUDLAA GUTGELGIIN ULGERT! CHI YAMAR DYYRCHIHSEN TARHITAI HULGAICH VE? HULSNII BICHEECHEE!!! ZAILJ TER HOSHGIROGCH TOHIROONY ELBEGDORJTONTOIGOO! YHSENII AMRALT RASHAAN SUVILAL? BITGII HUDLA HUTSAA!
-
Anonymous (December 23, 2012 9:52:42 am )
gazar avax ni yaxav dee xol avaa chee yaduuchuudiinxaa zamd avaad gaixuullaad baixiin
-
Anonymous (December 23, 2012 9:55:19 am )
ene xyy tsolmon xour xagaciig ni butsaaj nuxur aavaa avaa chee yxlee shyy dee idcen geed baixad ideegui gej zytgeed tenegyyd xuurch baigaa yum shig yadaj l nuxuruu amid avax canaa alguu
-
Anonymous (December 23, 2012 12:00:18 pm )
зөв хууль адилхан л байх ёстой
-
Anonymous (December 23, 2012 2:23:38 pm )
ene hvdnii shiltei nuhur chin shurka munuu yu hiigeed mangar tsaria gargachaad ergvvteed mongold bulaigaa delgeed tenegleed ybaa yum be ter aaviihaa shaasan munguur zulaalaldaa hangalttai baigaa bizdee pizda mine har 4 nvdelsen malaa
-
Anonymous (December 23, 2012 2:27:51 pm )
malaa chamaig aavtai chin hamt neg kamert horihgvi l bolovuu tus tusd ni bailgah baih shvv mal min chamaig ungtei uudtei ybuulah gej etseg chin odoo gyndand hataj baigaag oilgoj baina uu adguusaa chamaig er ni mal bol alaad haychsan,,
-
Anonymous (December 23, 2012 2:31:02 pm )
en yum shaasnii hereg enhbayr ahad garahgvinee za yahuu hoid nasandaa l hergeldee bye bye harin ene 4 hvdelsen mal uhaantai hvn bol tsaash ni avaad ybhiimda daanch buruu gariin yum chin buruul baina stei
-
Anonymous (December 23, 2012 2:32:45 pm )
goliison pizdaag hardaa ene er ni oligtoi hvn yavch bishee
-
Anonymous (December 23, 2012 2:37:30 pm )
enhbayr hoid etseg gehed harin ch sain hvn yum aa
-
Anonymous (December 23, 2012 6:18:16 pm )
batuul uuriinhuu huugiin gazriig huraagaachee chadahgyu ldee
-
Anonymous (December 23, 2012 6:19:08 pm )
batshugaraa chamaig demjinee.buu shantaraarai
-
Anonymous (December 24, 2012 6:39:59 pm )
Enhbayartanguud ene baitugai niitiin ezemshliin gazariig budaa bolgojh bid cholootei alhlah gazar gj ugui bolson shte
-
Anonymous (December 24, 2012 6:41:07 pm )
eh ni shiir alag bol … Batshugar etsgeesee ilkuu ihiig huurch karmaalahaa buur neg medelgui deeeeeee
-
Anonymous (January 04, 2013 6:33:03 pm )
ene chine jaahan taagui l yum bolj de odoo yaaya gehew
-
Anonymous (January 04, 2013 9:25:52 pm )
iim zevuun yumnuud zunduu ni bgaashdee gazariig ni huraah heregtei.ard tumnii huuheduud ulsuj bna.hun am tsuuhen gazariin baylag ih gej bgaa yagad ers tes amidarah bolovoo shalga bur sain shalga
-
Anonymous (January 05, 2013 2:08:03 pm )
АШГҮЙ ДЭЭ ШУДАРГА ҮНЭН ЗАХААСАА ЭХЛЭН ЯЛЖ БАЙНА
-
Anonymous (January 07, 2013 6:39:04 pm )
ymar davarsan pizda be huraj av nusakas huli bus bvh gazrig haraj av
46 Comments