Улстөрчдөд нам биш итгэл чухал байдаг
Арвин гишүүн энэ сарын, магадгүй ирэх дөрвөн жилийн онцлох хүнээр тодорч байна. Тэрээр эрхэм гишүүдээс ялгаатай нь хэлэх гэсэн үгээ хэнээс ч цэрвэлгүй хэлчихдэг. Энэ чанараараа тэрээр Элбэг, Үүл, Баабар, Нямдорж, Зэнээ, Дашбалбар нартай дүйцнэ. Эрхэм гишүүн нэр зүүснээсээ хойш энэ эмэгтэй муу, сайн олон үг сонссон. Зарим сэтгүүлчид түүнийг муухан эр хүнээс дээр эмэгтэй гэж үнэлдэг.
Өөрийнх тухай худал мэдээ бичсэн сэтгүүлчтэй Арвин гишүүн тааралдаад жигтэйхэн сайхан инээмсэглээд өнгөрсөн гэдэг. Тэр сэтгүүлчид үүнээс илүү зэмлэл таарч байгаагүй гэнэ. Эрхэм гишүүн өнөөдөр АН-ын батлахаа хүлээн авна. МАН-ын өндөр албан тушаалтнуудаас өмнө нь АН руу урвасан олон хүн бий. Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Улсын бага хурлын гишүүн асан С.Баярцогт, Л.Цог, К.Зардыхан нар МАН-аас АН-д орж байсан түүхтэй.
Саяхан МҮАН, УИХ-ын гишүүн Цолмон МАХН-ын гишүүн болсон. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр МАН-аас гарч МАХН-аа сэргээсэн. Энэ бүхэн гайхалтай, сонирхолтой зүйл байгаагүй. Харин Арвин гишүүн намын харьяаллаа солих нь нийгмийн анхаарлыг маш их татаж байна. Мэдээж МАН үүнд хамгийн их эмзэглэж байгаа. Түүнийг намаа ялагдсан болохоор хаяж байна гэсэн цуу тарааж байна.
Зарим эх сурвалжийн өгүүлснээр түүн шиг намдаа их хандив өргөсөн хүн цөөн гэнэ. Эндээс харвал эрхэм гишүүн хувийн ашиг сонирхол гэхээр юм бага болов уу. Өчигдөр хэдэн сэтгүүлчид Арвин гишүүнийг яагаад намаасаа гарч байгаа тухай баахан бурав. Муухан улстөрчдөөс дутахгүй мэдээлэл олдог нь сэтгүүлчид. Тэдний яриагаар бол Арвин гишүүн нам харгалзахгүй олон найзтай.
Түүнийг бусадтай адил нуугаад байдаггүй. Гишүүний намаас гарах болсон шалтгаан нь хэвлэлээр бичээд байгаа шиг хэн нэгэнд гомдсон биш. Улс төрд үлдэх мэргэн санаа. Улс төрд хэн олны итгэл хүлээж чадна. Тэр л тэсч үлдэнэ. Саяхан болсон нөхөн сонгуулиар тэрээр энэ бүхнийг илүү тод мэдэрсэн гэнэ. Түүхэндээ анх удаагаа МАН-ын гишүүд хоорондоо өрсөлдсөн тохиолдол гарсан.
Харамсалтай нь МАН бүхэлдээ Арвин гишүүнтэй өрсөлдсөн Батзориг гэдэг залуугийн төлөө зүтгэжээ. Яаж ч бодсон Арвин гишүүнийг Батзориг гэдэг дүүргийн даргаас дорд үзнэ гэдэг нь түүнийг дэндүү доромжилсон хэрэг болно. Тэр тусмаа төрийн албан хаагч боловч намын ажлаа амжуулсаар дөрвөн жилийг элээсэн дүүргийн Засаг дарга Батзоригийг Хэнтийн тойргийг баталгаатай намдаа авчирдаг Арвин гишүүнээс илүү үнэлнэ гэдэг нь нам нь зөнөсөн гэдгийг харуулсан хэрэг болсон.
Батзоригийн ажлын үзүүлэлт нь өнгөрсөн бүх шатны сонгуулийг АН-д бэлэглэсэн. Харин Арвин гишүүн ганцаараа зүтгэсээр намдаа нэг гэсэн суудал нэмсэн. Нам нь түүнд итгээгүй боловч, сонгогчид түүнд итгэсэн. Энэ утгаараа Арвин гишүүний суудлыг МАН-ын суудал гэж үзэх үндэсгүй гэнэ. Тиймээс Арвин гишүүн өөрийн суудлыг МАН-ынх биш гэж тооцох ёстой.
Хэрэв Батзориг гэдэг гишүүн тодорсон бол гарцаагүй МАН эзэмших ёстой. Учир нь МАН бодлогоороо Батзоригийг дэмжсэн. Үнэн хэрэгтээ АН-ыг дэмжигчид Арвинд саналаа өгсний улмаас тэрээр УИХ-ын гишүүнээр тодорсон. Шударга ёс гэж байдаг бол энэ суудалд АН-д л очих байсан. Өөрөөр хэлбэл МАН-ын дэмжигчдийн саналыг Арвин гишүүн хамаагүй.
Тус намын дэмжигчид МАН-ын бодлогоор дэмжсэн Батзоригт л өгсөн аж. МАН-ын бус саналаар гишүүн болсон болсон бол өөр намын суудал байж таарна. Дүүргийн сонгогчдын олонхи АН-д саналаа өгсөн байдаг. Тиймээс Арвин гишүүн ааш нь хөдлөөд АН-д орчихож байгаа хэрэг биш. Ард түмний сонголтыг хүндэтгэж байгаа хэрэг аж. Тэгээд ч түүнд нүүрэн дээрээ инээгээд араар унагах гээд гүйгээд байдаг ангийн найз нар хэрэггүй.
Тийм ёс бус зүйлийг хараад, тэсээд суудаг нь Арвин гишүүний араншин биш. МАН-ынхан Арвин гишүүн л ганцаараа МАН-ыг голсон мэт сурталчилж байна. Нүд, чихээ нээвэл ганцхан Арвин биш монголчуудын ихэнх нь МАН-ыг голоод байгаа аж. “Төрөө хямралаас гаргана. Түмнээ хямралаас аврах” уриа дэвшүүлж 100 шахам жил төрийн жолоог барьсан МАН өнөөдөр нам гэхээсээ илүүтэйгээр бизнесийн намаар халхавчилсан бүлэглэл болж хувирсан гэнэ.
Тус намд Арвин мэтийн сонгогчийн эрх ашгийг бодитоор хамгаалах өндөр албан тушаалтан ховор. Тэдэнтэй нийлээд ядуурлыг нэмээд байх нь Арвин гишүүний сонирхол биш. Улс төрд үлдэх ганц арга бол сонгогчдын итгэл даах. Ярьсан амласанаа хэрэгжүүлэх. Гэтэл сонгуулийн үеэр нам түүний эсрэг ажиллана гэдэг түүний хэлсэн ярьсан хэрэгжихгүй гэсэн үг.
Эрхэм гишүүн нам дотроо шахагдчихаад намаа бодоод амгалан тайван дүр эсгээд суух авьяасгүй. Тэгээд л шударга ёсыг бодож АН суудлыг өгч байгаа хэрэг. Түүнээс биш эрхэм гишүүн Д.Эрдэнэбатыг ээнэгшээд баяр хүргэхээр нь бүтэн биеэ түүнд тушаачихаж байгаа хэрэг биш аж.
Арвин гишүүний урвалт буюу төр төвхнөх цагаар…
АН 1996-2000 онд МАН-д махлуулж дууссан түүх байдаг. Энэ нь давтагдах эхний шинж тэмдэг илэрч байна. МАХН Засгаас гарах гэнэ. Тэд Засгийн газарт байх эсэх нь хэнд хамаатай юм. Сайдын сандлыг голсон гэвэл түүн шиг зүүд байхгүй. Зүгээр л гарах гээд үзвэл айх болов уу гэсэн горьдлого. Мөн нэгдүгээр хүндээ зусардсан коммунист жүжиг.
Намын дарга Н.Энхбаяр хэдэн хүүхэлдэй удирдаж байгаа. Түүнтэй адилаар хууль ёсыг, шүүхийг, төрийг удирдах гэж дүнхүүрч байгаа хэрэг. Хэдий ядарсан ч Монголын төр нэг муу жижиг гарын луйварчнаар удирдуулахдаа тулаагүй. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай үлдэнэ гэдэг. Түүнтэй адил МАН, AH хэд хуваагдсан МАХН-ын дайны суудал чирэхтэйгээ.
Гэнэт олдсон бялууг идэж чадахгүй бол МАХН Засгийн газраас өрөвдүүлж биш, өшиглүүлж гарна. АН ч байнга айлын эрх хүүхэд шиг, айлын ааштай авгай шиг намтай удаан хамтрах боломжгүй. Тэдэнд Энхбаярыг эрхлүүлэхээс том ажил бий. Дөрвөн жил гэдэг харвасан сум шиг өнгөрдөг гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асангууд ярьдаг. АН-д МАХН-тай нялуурч байх зав байхгүй.
Тэдэнд Арвин шиг харайвал давдаг, хальтирвал босдог гишүүд хэрэгтэй. Тэдний тавьсан зорилт нь сүүлийн 20 жилд МАН-ын амласнаас хэд дахин том. Тэр том зорилт хэрэгжихэд эрүүл галзуу нь мэдэгдэхгүй улс төрийн хамтрагч гай болно. Дэлхий монголчуудтай хамтрах сонирхолтой байхад МАХН ганцаараа тусгаарлана гэнэ. Эрүүл бус тэдний үг яриа улс орны эдийн засгийг унагах сонирхол дагуулж байна.
Тэрбишдагва шиг шалчиганасан гишүүнтэй байснаас Арвин шиг хэлсэндээ зогсож, харсандаа үнэнч байдаг гишүүнтэй байвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг санасандаа хүрнэ. Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьян гэж МАХН-ын гишүүн байдаг. Төрд, намд ажиллаж байгаагаа ялгах ийм гишүүд МАХН-д олон бий. Сүүлийн жилүүдэд хүүхнүүд улс төрд хүч түрэн орж ирж байна. Тэд ажилгүйдээ төрд зүтгээд байгаа биш гэнэ.
Монголын хаана ч харж болохоор үй олон өлөн зэлмэн хүүхдүүдийн нүд тэднийг улс төр рүү түлхэж байгаа аж. Эмэгтэй улстөрчийн нэг давуу чанар байдаг гэнэ. Тэд эхний ээлжинд хүүхдээ л боддог. Хүүхэд өлсөж байгааг харсан эмэгтэй улстөрч хэнээс хамааралгүй шийдвэр гаргадаг гэнэ. Эмэгтэйчүүд хүүхдийнхээ төлөө бол нам харгалзахгүй сүүлэрнэ. Бүлэг харгалзахгүй дайсагналцана.
Тэд шуналтай нь үнэн боловч эрчүүдээс ялгаатай нь хүүхдийнхээ төлөө л шунадаг аж. Оросын оюутнууд нэгэн сонин судалгаа хийсэн байна. Тэд бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдээс аав, ээжийнх нь хэн нь юунд их мөнгө зардаг вэ гэсэн асуулт тавьжээ. Хүний санаад оромгүй хариулт гарсан гэнэ. Хүүхдүүдийн 99,99 хувь нь “Аав ээжийн бидэнд зарсан мөнгийг ээжийг идсэнд тооцож, өөртөө тэнцүү мөнгө авахыг шаарддаг” гэж хариулсан байх юм.
Эндээс харвал эрчүүд матрын нулимс гаргахдаа сайн бол эхчүүд нүд цавчилгүйгээр хүүхдийнхээ төлөө үзэлцдэг бололтой юм. Энэ үзлийг АН илүү чадмаг ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд МАН-аас гарах биш орох сонирхол нэмэгдсэн гэнэ. Харамсалтай нь ихэнх нь бизнесмэнүүд. Бизнес эрхлэх орчин хомсдож МАН-ыг бараадаж байж л жаахан мөнгө хийдэг зуршил тогтсон нь бизнесменүүдийг эрх баригч намд зусардахад хүргэж байгаа аж.
Эрхэм гишүүн Арвин энэ бүхнийг эртнээс хэлж ирсэн. Харамсалтай нь нам түүний үгийг сонсохын оронд хавчиж эхэлсэн аж. МАН-ын нэгэн гишүүн өчигдөр Арвин гишүүнийг хүрэл зүрхт эмэгтэй гэв. МАН шиг аюултай бүлэглэлээс сална гэдэг амаргүй гэнэ. Идсэн уусан юм байдаг бол түүнийг нь сөхнө. Ах дүү нарынх нь бизнесийг хаана. Өмнө, хойтохыг элдвээр харлуулна.
Энэ бүхнийг давдаг эмэгтэй бүү хэл эрэгтэй ховор гэнэ. Энэ өнцгөөс харвал Арвин үнэхээр хүрэл зүрхтэй мэт санагдана. Гэхдээ түүнд хэн нэгнээс айж, ичээд байх зүйл байхгүй. Улстөрчийн хувьд Монголын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан нэгэн. Тэрээр МАН-д хүрэл зүрх гаргасан байж болно. Харин ард түмэндээ бол хэзээ ч хүрэл зүрх гаргаж чадахгүй гэж сонгосон иргэд нь ярьж байна.
Х.Баттөгс
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 20, 2012 11:00:02 am )
Зарим эх сурвалжийн өгүүлснээр түүн шиг намдаа их хандив өргөсөн хүн цөөн гэнэ. уунийг авилга гэж ойлгож болох уу
-
Anonymous (December 20, 2012 11:02:08 am )
yostoi unen yum bichsen baina tsag tsagaaraa baidag ue unguesun shuu dee buh yum uurchlugduj baina Arvin gishuund talarhaj baina buu shantar uragshaa bas amjilt husie
-
Anonymous (December 20, 2012 11:03:05 am )
battugsuu. chi xariul ; enxbayariig xen chini erxluuleed baigaan aaa chi bas MAN shigee zunchixjee bitgii tenegt madab uuu ene niigem xunii erx chuluug xasch , darangyilj erxluulee yu aaa mal mini bichux gesen yum bol oligtoixon shydarga buch chi er ni yum bichsenees bicheegui ni deer mal baina bi chamaig xun gej dyydaj chadaxgui neee
-
Anonymous (December 20, 2012 11:22:21 am )
arvin udahgui said bolno.tegeed haana baigaagaa sain harna
-
Anonymous (December 20, 2012 12:19:56 pm )
Ireh songuulid MAN yalval butsaad l MAN bolohiim bgaaz
-
Anonymous (December 20, 2012 12:34:03 pm )
ARBIN MAN-N HUBALZNUUDIIG BODBOL CHADALTAI TOLGOITOI MUNDAG HUUHEN BAINA AMJILT HUSIE
-
Anonymous (December 20, 2012 12:42:19 pm )
Сайд болсон ч яадаг юм.Арвин шиг шудрага хүн сайд болоход буруудаад байх зүйл үгүй.
-
Anonymous (December 20, 2012 1:40:14 pm )
shudarga n ch shudarga baihaa
-
Anonymous (December 20, 2012 1:41:28 pm )
arvin balaig Battugs magtaad shan tugtsugnuud taarch deee
-
Anonymous (December 20, 2012 1:49:39 pm )
zuv buguud unen zuil bichsen bnaa. Bi baynzurhiin irgen. hezee ch MAN-d sanal uguhgui bsan yum shuu
-
Anonymous (December 20, 2012 1:52:02 pm )
МАН-ЫНХАН ХОХИНШҮҮ ДЭЭ ХОРООН ДАРГА ХЭСГИЙН ДАРГА НАРТАЙГАА НИЙЛЭЭД АРВИНГИЙН ЭСРЭГ УХУУЛГАА ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ ИЙМ БАЙХАД ЯАЖ МАН-Ы ГИШҮҮН ГЭЭД ГӨЛИЙГӨӨД СУУЖ БАЙДАГ ЮМ ,ТЭГВЭЛ ЁСТОЙ МУДАК ГЭДЭГ НЬ БОЛНО ШҮҮ ДЭЭ,БИ ХЭРВЭЭ АРВИНГИЙН ОРОНД БАЙСАН БОЛ ЯГ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАХ БАЙЛАА,МАН СӨНТҮГЭЙ УРА УРА УРА
-
Anonymous (December 20, 2012 2:07:32 pm )
Арвиныг ИХ-д гаргасан тэр намд л орж таарах нь зөв. Өөрийг нь хавчаад хэлсэн ярьсаныг нь үгүйсгээд байвал хэн тогтох вэ дээ. Тэгээд сонгуулиар өөр хүнийг дэмжээд дэмжээгүй нь хүн нь ялчихаар манайх гээд байх шаардлага МАН-д байхгүй. Арвин зөв алхам хийлээ.
-
Anonymous (December 20, 2012 2:26:06 pm )
yag vnen. sayahan obchtei hvvg emchleh handiv tsugluulah ajil zohiohod altanhuyag minii zvgees bolomjgui gesen hariug ichih ch vgui ogson bna lee.tehed ene erhmvvdees ilvv honogiin hooltoi baival deediin zaya ard tvmen 1000 ch bagadahgui ogch bgaa.
-
Anonymous (December 20, 2012 3:30:55 pm )
ямар новшийн юм бэ намаас гарчаад тангаргаа өргөнгүүтээ солиол
-
Anonymous (December 20, 2012 3:53:39 pm )
hereb arbin MANamiin nereer garchihaad odoo ANd elseed chamaig ard tumen songoogui namiig songosn teneg abgai mini
-
Anonymous (December 20, 2012 4:40:09 pm )
zaza ATG 1abilgaching l byylgaj absan yum bga biz.ene huhen ch gesen nam dagaj hooloo olson hun shdee
-
Anonymous (December 20, 2012 4:44:09 pm )
цаашид намын нэр дээр сонгуульд өрсөлдөж гарч ирчихээд намаа солих явдалыг хуульчилах хэрэгтэй,ард түмэн намыг нь бодож ь санал өгч байгаа,ер нь намын доторх хагарал ийм байдалд хүргэж байгаа,ийм зүйл цаашид гаргуулахгүйн тулд хуулиа өөрчлөх,хариуцлага тооцдог болох
-
Anonymous (December 20, 2012 5:08:41 pm )
Ура! Арвин ёстой гоё сонголт хийлээ. Үнэн шударга хүүхэн.Арвинд амжилт хүсье.Эрүүл энхийг хүсье.Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж ,ард түмэн улс эх орныхоо хөгжлийн төлөө урагшаа!Ямагт дэмжих болно.
-
Anonymous (December 20, 2012 5:52:53 pm )
хөгийн урвагч авгайгаар МАН дутахгүй
-
Anonymous (December 20, 2012 7:47:23 pm )
за яадгийн гараа л биз
-
Anonymous (December 20, 2012 8:50:07 pm )
taniig songosondoo bayartai bna.bzd14 -r hooliliin orshin suugchid.amjilt
-
Anonymous (December 20, 2012 11:15:21 pm )
Dulzen amjilt gargaj chadah bolov uu?
-
Anonymous (December 21, 2012 12:13:06 am )
vneheer l ANd oroh bsan ym bol songuulias umnu orood songuulid ursulduhgvi dee MANiin ner nuluug ashiglachihaad estoi teneg hvn bna
-
Anonymous (December 21, 2012 3:06:10 am )
ХӨӨРХИЙДӨӨ МУУ АРВИН. АМЬДРАХ АРГАА ОЛЖ ЯАДАН ЯВНА ДАА ЧААВАС. ЭНХБАЯР НЬ ЯЛТАН БОЛООД ШОРОНД ОРЧИХСОН.ХАМГААЛАХ ХҮН БАЙХГҮЙ, АВИЛАГА ӨГӨХ ХҮН БАЙХГҮЙ. АРГАА БАРААД АН-ЫГ БАРААДЛААДАА ЧААВАС. АЯГҮЙ БОЛ ЭНХБАЯРЫНХАА АРААС ОРОХ АЮУЛ ТҮҮНИЙГ УНТУУЛААГҮЙ БИЗ ДЭЭ ХАМГИЙН ГОЛ НЬ. УДАХГҮЙ ЖАРАН НАСНЫХАА ОЙГ ХИЙХ ХӨГШИН ЭМГЭНД АЛЬ НАМД БАЙХ НЬ СОНИН БИШ ЯАЖ ХЭДЭН ТӨГРӨГТЭЙ БОЛЖ,ШОРОНД ЯВЧИЛГҮЙ, ЭЛБЭГЭЭГЭЭР ЭНГЭРЭЭ ЦООЛУУЛАХ ВЭ ГЭЖ БОДОО БИЗ ДЭЭ ЧААВАС. ХАРИН ЭНЭ ҮЙЛДЭЛ ЧИНЬ АРДЫН НАМД АШИГТАЙ ЮМ БИШ ҮҮ. СҮҮЛИЙН ҮЕД ЭНЭ НАМ САЙХАН ЦЭВЭРШИЖ БАЙНА АА ХОГ ШААРНУУД АВИЛГАЧИД,УРВАГЧИД НЬ НАМ ЗАМ БАЙГУУЛЖ ГАРААД АРВИН МЭТИЙН ТЭНЭГҮҮД НЬ АН-Д ЭЛСЭЭД ЁСТОЙ ЖИНХЭНЭ ШИНЭЧЛЭЛ ГЭДЭГ ЧИНЬ ЯВЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. МАН-ЫГ ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙСАН ХОГНУУД НЬ ЗАЙЛААД ХАРИН Ч ГОЁ БОЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЭНЭ ШИНЭЧЛЭЛИЙГ АРДЫН НАМ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ТЭГВЭЛ ОЛОН ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭНЭ. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ЯМАР НОВШНУУД ГАРЧ БАЙГААГ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ТУН УДАХГҮЙ МАХН АЛГА БОЛНО. ТҮҮХ БОЛОН ҮЛДЭНЭ.ЯАГААД ГЭВЭЛ ЭНХБАЯР НЬ ЯЛТАН БОЛСОН. НЭГ ЁСОНДОО СУУЖ ЯВАА ЗАВЬ НЬ ЦООРСОН, АХМАД НЬ УСАНД ЖИВСЭН. БАС ЗАВЬ НЬ ДЭЭР НЬ БОСЛОГО ГАРСАН.ТУН УДАХГҮЙ БҮГДЭЭРЭЭ ЖИВНЭ. ИЙМ Л ХУВЬ ЗАЯА МАХН-ЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА. ХАРИН ЖООХОН УХААНТАЙНУУД НЬ ЖИВХЭЭСЭЭ ӨМНӨ ЭРЭГ РҮҮ СЭЛЖ БАЙХ ШИГ БАЙНА.
ХАРИН АРДЫН НАМ ЭХЛҮҮЛСЭН ШИНЭЧЛЭЛЭЭ ЭРЧИМЖҮҮЛБЭЛ ДАРААГИЙН СОНГУУЛААР ЯЛНА.
СУДЛААЧ БОЛДХУЯГ. -
Anonymous (December 21, 2012 9:32:46 am )
gaigui bailgui sudlaach guya,MAN-d M.Enhbold, Badamjunai,Hurelsuh,Nyamdorj,Enhtubshin ter ubgun Demberel bas hiimel nuurtei Ouynhorol nar naminhaa nuurend bga tsagt ard tumen hezee ch ene namig uzehgui shu
hudlaa gebel sudalgaa yabuulaach
Ulig bolson umnuudig harahaas durgui hurdeg bolson,harin ene zasag tur hotin udirdlaguud ih um hiij bga n ilt medegdej bga shu bidend
Deerhi nuhduudee zailuulbal harin humuust naidbar turuulj magadgui shu MAN-han. -
Anonymous (December 21, 2012 10:01:43 am )
bayar hyrgie arvin gishyynee goe songolt
-
Anonymous (December 21, 2012 11:31:20 am )
Арвин сайн гэсэн
-
Anonymous (December 21, 2012 11:59:14 am )
zov yum hiisen arai l hojuudsan baij medne gehdee or hiigeeguigees l deer arving demjij baina
-
Anonymous (December 21, 2012 1:12:56 pm )
BALAI AVGAI
-
Anonymous (December 21, 2012 1:44:14 pm )
“ÌÀÍÀÍ ä òººðñºí àâãàé”
-
Anonymous (December 21, 2012 1:55:38 pm )
Арвин гишүүн туйлын зөв шийдсэн. Би Баянзүрх дүүргийн хүн. АН-ыг дэмждэг. Харин манай дүүргийнхэн Батзоригийг дэмжсэнээс Арвиныг дэмжих нь дээр гэж үзээд л дэмжсэн. Тэрнээс биш, Энхтүвшин, Оюунхорол гэх мэтийн хулгайч нарын яриад байгаа шиг МАН-ынхан дэмжиж гаргасан юм биш. АН-ын ардчиллыг хүсдэг хүмүүс Арвиныг дэмжсэн учраас тэр гараад ирсэн. Тэгэхээр Арвины зөв.
-
Anonymous (December 21, 2012 4:36:00 pm )
songuulid oroltsohdoo bi MAN -aas ner devshij baigaa ch gesen songuulid yalchihval AN-d elseh yum shuu gej helj baigaad orson deer bbaij dee.tegj heleed songogdhiim bol Arvin yostoi yavj ugnuu.uneheer shudarga yum bol tegj heleh l yostoi baisan shuu.
-
Anonymous (December 21, 2012 5:34:46 pm )
Mash zov shiidver gargasan gej bodoj bna MAN ter chigeeree batzorigiin toloo ajillasan shvv dee arvin chin harin bor zvrheeree yvsan shvv zasag darga hesgiin ahlagch nar bvgd batzorigiin toloo ajillasan shvv dee tegeed ch nemergvi amitan ym aa garch chadahgvi MAN buruu hvnee demjlj mongo zarlagadjee
-
Anonymous (December 23, 2012 12:17:27 pm )
Нас хэвийж байхад хүн амий л бодно ш дээ,Арвин сайн тоглолоо..
-
Anonymous (December 23, 2012 12:17:52 pm )
Нас хэвийж байхад хүн амиа л бодно ш дээ,Арвин сайн тоглолоо..
-
Anonymous (December 24, 2012 9:49:15 pm )
Arbn urwagch balai awgai
-
Anonymous (December 27, 2012 4:13:30 pm )
teneg abgai
-
Anonymous (December 28, 2012 11:39:08 pm )
Арвинд амжилт хүсье. зөв шиийдэл гаргсан байна.
-
Anonymous (January 01, 2013 9:28:40 pm )
МАН шиг аюултай бүлэглэлээс сална гэдэг амаргүй гэнэ. Идсэн уусан юм байдаг бол түүнийг нь сөхнө. Ах дүү нарынх нь бизнесийг хаана. Өмнө, хойтохыг элдвээр харлуулна. Ýíõáàÿðûã èíãýñýí ë þì áàéíà.
39 Comments