antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2012 3 comments

Н.Төмөрхүү нэрээ татсан уу

нийтлэсэн Admin

dc8b86568f6c9ca9bigУИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзсан талаар мэдээлэл гараад байгаа билээ. Албаныхан үгүйсгэж байгаа ч намын удирдлагууддаа өөрийн хүсэлтээр нэр дэвшигчээсээ татгалзсан гэж эх сурвалж хэлж байна.

Энэ талаар нэр дэвшигч Н.Төмөрхүүгээс тодруулахад “Би одоогоор энэ талаар яримааргүй байна. Юу ч хэлэхгүй” гэлээ. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Г.Занданшатараас тодруулахад “Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга байна” гэсэн тайлбар өгсөн юм.

Өнгөрсөн долоо хоногт АН, МАН хоёр нам “тохиролцож”, Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч  Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх байсан ч Д.Зоригт өөрийн хүсэлтээр тангараг өргөхөөс татгалзсан юм. Д.Зоригт “Өвөрхангай аймгийн нэр дэвшигчдээ хүндэтгэж, МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг хууль зөрчөөгүй гэдгийг нь шүүхийн байгууллагаар тогтоогдвол тангараг өргөх байх” гэсэн мэдэгдлийг өгч байсан юм. Тус тойрогт АН-аас нэр дэвшигчид  МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгуулийн хууль зөрчиж, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд нэмэмжлэл гаргасан. Энэхүү нэмэжлэлийн дагуу шүүхийн процесс явагдаж байгаа бөгөөд хэрэв С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хэн хэн нь хууль зөрчөөгүй гэж үзвэл хэн нэг нь УИХ-ын гишүүний тангараг өргөх боломжтой болох юм.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзсан талаар албан ёсны мэдээлэл алга байна” гэлээ. Өвөрхангай буюу УИХ-ын 10-р тойргийн хороо татан буугдсан ч 10-р тойргийн хорооны дарга н.Гончигдоржоос тодруулахад “Мэдэгдсэн зүйл алга байна. Хэрэв нэр дэвшигчээс татгалзвал эхлээд намдаа эвсэл СЕХ-нд мэдэгдэх байх. Тойргийн хороо татан буугдсан учраас бидэнд мэдээлэл ирээгүй” гэлээ.

Ямартай ч С.Чинзориг тангараг өргөнө гэсэн нь үнэний ортой болж байна. Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзаж байгаа эсэхийг албаныхан үгүйсгэж байгаа юм. Гэвч Н.Төмөрхүүг түдгэлзүүлэх “тохиролцоонд” хүрч, С.Чинзориг тангараг өргөх гэж байгаа гэх “бор шувуу” Төрийн ордонд нисч байна.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (December 18, 2012 3:21:37 pm )

    Cinzorig l tatgalzah heregtei Ded said baihdaa uy ch hiigeegvi novsh doo

  • Anonymous (December 18, 2012 5:44:03 pm )

    Tumurhuu bas ichih bulchirhaitai sain zaluu bna.Uls tur novsh doo novsh. Saihan saihan barilgaa bosgood turiin shagnalaa avaad yavj bsan ni dffr dee.

  • Anonymous (December 24, 2012 1:00:56 pm )

    bathuu odoo bolimoor yum daa uvurkhangainhan chinzorig tumurhuu 2g songosonoo saynii oron nutgiin songuuliar dahin batallaa shdee

antalya rent a car