“Д.Арвин гишүүн Ардчилсан намд элсэх гэнэ”… Ийм нэгэн мессеж өчигдөр улс даяар тарж, Ардын намынхан айхгүй гэсэн ч аягүй гэгч нь өнжив. “Д.Арвин явчихвал яана” гэсэн битүүхэн болгоомжлол өнгөрсөн нэг жилийн турш тус намыг бүрхэж байгаа болохоор тэр. Ардын намаас МАХН тасарч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тусд гарахтай зэрэгцээд л ийм яриа тарж эхэлсэн. Д.Арвин гишүүнийг гурван ч удаа УИХ-д сонгогдсон туршлагатай парламетч талаас нь бус “айлын хүүхэн” гэх нэр хочоор Ардын намынхан гоочилж байсан юм. Энэ нь цаг зэвүүн болохоор хүн болгон урвагч, хулгайч болж харагдана гэдэгтэй л адил. Нөхцөл байдал ийм л байсан. Харин энэ дундуур Д.Арвин гэдэг хувь хүн нэг ч удаа байр сууриа илэрхийлээгүй бөгөөд амаа тас үдэж, эмс хүүхнүүдийн бус эрчүүдийн зангаргаар улс төр хийж чадна гэдгээ батлан харуулсан юм. Магадгүй энэ нь түүний өмнөөс өргөх магтаал мат санагдаж болох ч эцсийн дүндээ гайхалтай хүчтэй зан чанартай нэгэн гэдэг дүгнэлтийг хийхэд хүргэсэн учраас нуугаад яах вэ. Түүний дэргэд Н.Энхбаяртай нийлүүлсэн хардлага сэрдлэгэд өөрийнхөө толгойг хутгаж, ээрч муурч, элдэв яриа гаргаж байсан улстөрч эрчүүд дэндүү инээдтэй харагдаж байсан болохоор тэр.
Ингэж жил орчмын хардлага сэрдлэгийг дуугүй тэссэнийхээ төлөө өнөөдөр тэрбээр УИХ-ын гишүүн болчихоод сууж байна. Нэгэнт МАХН-руу урсах нь тодорхой гэсэн ганц дүгнэлтэд бүх хөзрөө тавьчихсан байсан Ардын намынхан ч түүний эсрэг ёстой ажиллахын дээдээр ажилласан. Тэр бүх арга ажиллагаа нь нэг тойрогт нэр дэвшсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийг жинхэнэ утгаар нь муухай харагдуулж орхисон. Үндсэндээ Ардын нам ч тэр, ардын хүү гэх Б.Батзориг ч тэр баянзүрхчүүдийн эгдүүг хүргэсэн бөгөөд энэ дунд сонгогч олон Д.Арвин гишүүнийг “Арай л дээр юм” гэдэг үндэслэлээр сонголт хийчих шиг боллоо. Энэ тохиолдолд Ардын намынхан Д.Арвингаа эргэж тойрон, эвийлж энхрийлэх ажилд орох нь тодорхой. Тэгээд байна гэдэг яриа ч мэр сэр гарч байна билээ. Аргагүй шүү дээ, УИХ-д дөрөвдэх удаагаа сонгогдоно гэдэг бол хэр баргийн бүсгүй хүний давж гарч, дарж унах ажил биш нь ойлгомжтой. Гэсэн ч тэр чадлаа. Чадсандаа эрдээд өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр Ардын намынхнаар жаахан тоглочихсон бололтой юм билээ.
УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй тохой залган сууж, Ардчилсан намын бүлгийн гишүүн мэт аяглаад л… Ингэхдээ бас зүгээр ч нэг зүггүйтэхгүй УИХ-ын дарга З.Энхболд хийгээд Ардчилсан намын удирдлагуудтай уулзаж, сэм сэм яриа хийгээд авсан сураг дуулдана. Чухам тэдний хооронд ямар яриа өрнөсөн нь тодорхой бус байгаа ч Ардчилсан намд арай ч бас дуун дээр нь гүйгээд орчихгүй гэдгээ тэр ойр хавийнхандаа зарласан байна билээ. Үүнд нь Ардын намынхан барьц алдаж, УИХ-ын гишүүн Д.Арвинтай онцгойлон уулзах урилга илгээж, илэн далангүй ярилцах хүсэлт ч илэрхийлсэн аж.
Үндсэндээ бол ингэж элэглэх шалтгаан нь Д.Арвин гишүүний хувьд арай илүү их хүндлэл эрснийх гэнэ. Чуулганы танхимд томилж суулгасан суудал нь таалагдаагүй гэдгээс эхлээд эрх ямбаа тунхаглан “Би энд хэрэгтэй юу. Хэрэггүй юу” гэдэг асуудлыг хүртэл тавьж байгаа гэх. Улмаар “Хүнд хэцүү үед нь тойрогт өрсөлдөж, тэр дундаа өөрийнх нь эсрэг ажилласаар байхад ялалт байгуулчихаад байхад бусдаас илүү хүндэтгэл үзүүлэх ёстой байсан. Товчхондоо толгой бөхийдөггүй юм гэхэд гудайлгах ёстой” гэдэг шаардлага тавьж байгаа нь энэ. Үүнийгээ хатуухан харуулах үүднээс Ардчилсан намын бүлэгт элсэх мэт ойлгуулж, тус намын удирдлагуудтай уулзалт, яриа хийж. Гол нь Д.Арвин гишүүн УИХ-д орж ирснээр Ардын нам 26 гишүүний суудалтай болж байгаа. Харин Ардчилсан намд элсвэл тэд 32 суудалтай болно. Тэгэхээр аль, аль нь нэг ч гэсэн суудлын төлөө “нэхий дээлээ уралцах”-аас ч эмээхгүй болчихсон байх үед нь Д.Арвин гишүүний Ардын намыг айлгаж тоглох төлөвлөгөө амжилттай хэрэгжив бололтой.
Адаглаад л эмэгтэй хүнийхээ хувиар бүхэл бүтэн намын эсрэг тэмцэж, ялна гэдэг айхтар бэрх даваа гэдэг нь ойлгомжтой. Иймд Д.Арвин гишүүний намдаа авчирсан нэг суудалд Ардын нам өр төлбөр төлж, өр сэтгэлийг нь зөөллөх цаг ирсэн нь энэ буй за.
Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 17, 2012 10:30:33 am )
amjilt hvsie gishvvnee ardchilald orsnon deer
-
Anonymous (December 17, 2012 10:45:56 am )
TENEG LUIVARCHID
-
Anonymous (December 17, 2012 1:30:23 pm )
Arvin ger byldee l heregtei bh daa
-
Anonymous (December 17, 2012 4:56:16 pm )
Songoson tumnee hundelj, uzel bodoldoo unench baigaasai,,, urvagchid hereggui!!!
-
Anonymous (December 18, 2012 1:05:39 pm )
urvagch gej yariad baigaa hvmvvsiig oilgohgvi baina teriig chine eh ornoosoo uravsan eh ornoo hudaldsan hvmvvsiig helne busuu arvin bol harin ch urvagchidaas holdoj baina gevel zohiltoi arvind mongol hatadiin uujuu uhaan baina tiimdee ch ih hurald 3udaa songogdson um
-
Anonymous (December 18, 2012 2:56:01 pm )
үнэхээр арай л дээр юм гэж сонгосон доо би.
-
Anonymous (December 19, 2012 11:24:41 am )
arvin guai nuur, nudee tolind sain har nudnii chini gal untraad tetgevertee garah tsag chini bolj erch huchtei zaluust bair suuria tavij ug tegvel chamaig uuriinhuu tuluu bish eh orniihoo tuluu tsohiloh zurhtei hun gej bodoh bolno iish emee mini gej
-
Anonymous (December 19, 2012 2:34:58 pm )
äîíäîã äóëàì õàòàíû ñ¿íñ àðä÷èëñàí íàì ýíý óëñûã àâæ ÿâàõ õ¿÷ ÷è îð ãýñýí ãýíýëýý
-
Anonymous (December 20, 2012 10:21:25 am )
a zail zail
-
Anonymous (December 21, 2012 9:55:18 am )
arbinig bayanzvrhchvvd nerin butsaaj tatah heregtei sh dee.ardchilsan namd hedig hayaj garsan ni oilgomjtoi sh dee.abilgaltai temtseh gazar yugaa hiij bnaa.songuulin umnu negen ugluu negen deed surguulin neg angid dvvreg horooni heden 20-iod hun tsugluulaad mungu taraasan gej bna lee shvv.bi ch bas ter teneg abgaig garaad yabj bhig harsan
-
Anonymous (December 21, 2012 5:49:38 pm )
Arving amar taivan bailgach ee.ene hun yu hiij chadah ve dee? umnu n hiisen yum baisiim uu?
11 Comments