antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2012 Comments are off

Дуучин Бритни 58 сая ам.долларын орлогоороо эмэгтэй дуучдаа тэргүүлэв.

нийтлэсэн Admin

william-britney-spears-scream-and-shout-videoДуучин Бритни Спирс нэг жилийн дотор 58 сая ам.долларын орлого олж, эмэгтэй дуучдаа тэргүүлжээ.

Хэдийгээр Бритни улирч буй онд шинэ уран бүтээл, цомог гаргаагүй ч өмнө нь бүтээсэн “Femme Fatal” цомог болон түүний аялан тоглолтоос ихээхэн өндөр ашиг олсны дээр “Elizabeth Arden”-тай хамтран гаргаж буй үнэртэй усны борлуулалт, янк бүрийн реклам сурталчилгаанаас нэлээд орлого олжээ. Хэдийгээр Бритни бусад эмэгтэй дуучдаа орлогоороо тэргүүлсэн ч өнгөрсөн жилийнхээ орлогыг гүйцээгүй байна.  Тэрээр 2010 онд 64 сая ам.долларыг халаасалсан юм.

Тэгвэл улирч буй оны хамгийн өндөр орлоготой дуучдын хоёрдугаарт Тэйлор Свифт 57 сая ам.доллараар бичигджээ. Харин дуучин Рианна 54 сая ам.доллараар гурав, Лэйди Гага 52 саяар дөрөв, Кэти Перри 45 сая ам.доллараар тавдугаарт жагссан байна.  Уг жагсаалтад Мадонна 30 сая, Бионсе 40 сая ам.долларын орлогоор мөн дээгүүр бичигджээ.

Форбес сэтгүүл өнөө цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй дуучдын 2011 оны тавдугаар сараас 2012 оны мөн үе хүртэл хугацааны орлогыг тооцоолон дээрх жагсаалтыг гаргажээ.

 
Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car