
МАХН-ЫНХНЫ ЭЭЛЖ ДАРААЛСАН ЗАХИДАЛ
МАХН-ынхны явуулсан захиаг үзчихээд интерполынхон Монголын хоёр иргэнийг эрэн сурвалжлахаа больсон байх магадлал өндөр. Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн цагаас МАХН-ынхан гараа хумхиж зүгээр суугаагүй. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “Энэ хүмүүсийг эрэн сурвалжлахыг зогсоо” хэмээн Интер¬по¬лын ерөнхий нарийн бичгийн даргад электрон шуудангаар аравдугаар сарын 25-нд захиа илгээсэн. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүд Монгол Улсын Засгийн газрын нэрээр Интерполд хандсан гэхэд болно. Тиймээс ч түүний энэ үйлдлийг мөрдөн байцаалтын явцад саад учруулж, эрх мэдэл, албан тушаалаа ашигласан үйлдэл гэж АТГ-ынхан сэжигтнээр тооцон шалгаж эхэл¬сэн. Гэвч үүний дараагаас МАХН-ын гишүүд, тэр дундаа УИХ, Засгийн газарт суудалтай хүмүүс Интерполд хандаж байлаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын ги¬шүүн О.Баасанхүү нар ээлж дараалан захиа бичицгээсэн билээ.
Ямартай ч өнөөдөр Ин¬тер¬полоор эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад Н.Энхтуяа, Б.Хуяг нарын нэр алга. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат сар орчмын өмнө “Хууль зүйн дэд сайдын явуулсан захидлаас болж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газраас давхар сануулга ирсэн. Ингэснээр энэ хүмүүсийг эрэн сурвалжлах шийдвэрээ тэд эргэн харж магадгүй байна” гэж хэлсэн нь үнэний ортой байжээ.
Н.ЭНХТУЯА, Б.ХУЯГ НАР Н.ЭНХБАЯРЫН ХЭРЭГТЭЙ ХАМААРАЛГҮЙ БОЛСОН УУ
Хоёр дахь үндэслэл нь ийм байна. Н.Энхбаярт Улсын дээд шүүх 2.6 жилийн ял оноохдоо “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр онц их хэмжээний хохирол учруулсан, Японы бурхны шашны “Агоншү” байгууллагаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг завшсан гэх үйлдлийг хангалттай нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Харин бусадтай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн. Мөн түүний улсад төлөх ёстой 1.2 тэрбум төгрөгийг цайруулсан билээ. Энэ бүхэн нь Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах шаардлагагүй болгосон байх магадлалтай. Хуулийнхны заавал нягтлах шаардлагатай гэсэн үйлдлүүдийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон болохоор энэ хоёр хүнээс юу асуух вэ гэж бодсон ч байж болох юм. Эсвэл Ц.Батбаяр, Т.Би¬лэгт нарын хэргийг Н.Энхбаярын хэргээс тусгаарласан шиг зүйл тохиолдож болно. Өөрөөр хэлбэл, ор сураггүй хил давж зугтсан Монголын хоёр иргэнийг буцаж ирэх хүртэл хэргийг түдгэлзүүлсэн байх магадлалтай.
АТГ-ЫНХНЫ ҮНДЭСЛЭЛ ХАНГАЛТГҮЙ БАЙСАН УУ
Интерпол улс төрийн болон зохиомол эрүүгийн хэрэгт оролцохгүй байхыг гол чиг шугамаа болгодог. Ийм ч үүднээс хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн эрэн сурвалжлуулах хүсэлтийг долоон үндсэн шалгуур тавьж хүлээж авдаг байна. Энэ нь Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг луйврын хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлахаа больсон дараагийн шалтгаан байж болох юм. Мөрдөн байцаагчид хүн л юм чинь алдсан байж болно. Интерполд хандсан үндэслэл нь тийм ч оновчтой биш байсныг үгүйсгэх аргагүй. Тийм учраас холбогдох хүмүүсээс энэ талаар тодрууллаа.
Нийслэлийн прокурорын орлогч Е.САГСАЙ:
-Эрэн сурвалжлах эсэхийг цагдаагийн байгууллага мэднэ. Яагаад гэвэл, прокурорын байгууллага тэр хүмүүсийг эрэн сурвалжлуулах хүсэлт Интерполд гаргаагүй. Яг энэ талаар мэдэхгүй байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.АМАРБАТ:
-Энэ хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоогоогүй.
Б.Хуягийг “Өргөө” зочид бууд¬лын хувьчлалын асуудлаар шалгах шаардлагатай ажээ. Экс Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдуулан баривчлаад сулалсныг олон хүн мэднэ. Харин түүний төрсөн ах Б.Хуяг АНУ руу дүрвэсэн байдаг. Тэрээр Н.Энхбаяр нарт хол¬богдох хэргээс болоод сүүлийн хоёр жил эх орондоо ирж чадахгүй байгаа ч хаа нэгтээ найз, нөхөд рүүгээ цахим шуудан бичдэг гэсэн мэдээлэл бий. Иймээс ч АТГ, УМБГ-аас Буяагийн Хуягийг луйврын хэрэгт холбогдуулж Интерпо¬лоор эрэн сурвалжлуулж эхэлсэн. НИТХ-ын тогтоолоор “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанид шилжүүлснээр Б.Хуягийн нэр энэхүү дуулиант хэрэгт холбогдох болсон юм.
Харин Н.Энхбаярын дүүгээс “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын талаар байцаалт авах олон шаардлага АТГ-ынханд бий. Тэрээр бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” хэмээх хувийн компанийг 2010 онд ахаасаа авснаар энэ хэрэгт нэр холбогджээ. Н.Энхтуяа тухайн үед Сингапурт байрлах усан онгоц бүртгэдэг компанийн бүртгэгчээр ажиллаж байв. Тэр 2004 оноос хойш АНУ, ОХУ, Сингапурт амьдарч байсан бөгөөд Монголд суурин байгаагүй. Харин компанийнхаа үйл ажиллагаанд алсаас оролцдог байсан ажээ. Үүний дараа “Mедиа холдинг” компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Н.Энхтуяа “Медиа холдинг”-ийн захирал болоод “Улаанбаатар таймс” НӨҮГ-ийн хувьчлалын дараа Н.Энхбаярын “Кроп” компанид хөрөнгөө шилжүүлсэн юм. Ахынхаа бэлэглэсэн компанийг авсан дүү нь өмчилснөөр ийн хэрэгт холбогдсон байдаг.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин.

Холбоотой мэдээ
-
Anonymous (December 13, 2012 11:31:21 am )
enkhbayariin hamag ym enkhtuyagiinh n ner deer bdag bhaa. olood irwel enkhbayar balrah bhaa NAMBARIINHAN GAI BOLJ DUUSAHGUI YM BNDaa
-
Anonymous (December 13, 2012 11:35:00 am )
enhbayraas mash ih yum garnaa.abliga absan ogson ulstai bvgdtein ner holbogdoj baigaa bolhoor asuudal vvshees bolgoomjilood busad nohodoo nerlehgvi baina.ternees eronhiilogch baisan hvn ard tvmen uls ornoo bodson bol bvh bulhaig delghel yostoishtee.archaagvi hogiin gar baijdee
-
Anonymous (December 13, 2012 11:38:49 am )
huuli zuin yamnii said darga nariig solii neg uymaa guitsed hiichehgui yamar sonin ylsyyd ve
-
Anonymous (December 13, 2012 11:39:45 am )
Enhbayar-n boovnii boolnii huuhduud ih guigee bizdee… shorongoos mongoloor toglochih yum bnldaa…za yahav odoo ingej bolnoo ireeduid bidnii ed ued enhbayariinhan ta nar mongold gishguulehguidee!!!!
-
Anonymous (December 13, 2012 11:53:34 am )
Хулгайч авилгач Энхбаярын ах дүү бна уу ямар хамаатай юм. Өөрсдөө очиод бариад ир.
-
Anonymous (December 13, 2012 11:56:50 am )
ЭНЭ ДЭЭР ЮУ ГЭЭД БИЧИЧИХ ВЭЭ МӨРДӨН БАЙЦААГЧ ХҮН, ХҮН ЮМ БОЛОХООРОО АЛДАА ГАРГАЖ БОЛНО ГЭЧИХ ВҮҮ,ХАРИН МӨРДӨН БАЙЦААГЧ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН НЭГ Ч АЛДАА НЭГ ЧДУТАГДАЛ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ХАТУУ ХУУЛЬТАЙ БАЙХ ЁСТОЙ ТЭР ӨЧҮҮХЭН АЛДААНЫ АРД ӨЧНӨӨН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН ХУВЬ ЗАЯА ЯВЖ БАЙГАА ГЭДГИЙГ ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН НӨХӨР ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН БҮГД САНАЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ,АЛДАА ГАРГАЖ БОЛДОГГҮЙ АЖИЛ МЭРГЭЖИЛ ГЭЖ БАЙДАГ ЮМ
-
Anonymous (December 13, 2012 12:06:29 pm )
Баярлаад хэрэггүй энэ хоёр хулгайч. Та нарыг эрэн сурвалжлахаа больсон ч та нар хэзээ ч эх орондоо эргэж ирж чадахгүй. хэзээ ч ээж аав ах дүүгээ харж чадахгүй. Хүний нутагт байнгын айдаг хүйдэстэй амьдарч амьдын тамд унах тавилангаас хаашаа ч гарахгүй тийм хувь заяа хүлээж байна даа. эргэж ирэхгүй байхыг чинь харнаа муусайн аалзнууд
-
Anonymous (December 13, 2012 12:32:33 pm )
Yun hogiin jijken yumaar shuuj yalaldiin bee ene enhbayaraas sn uhaj shalgaval yu gj l hdehen terbum togrogni um garhavde ene avilgalchin idej uusan n hden zuun terbum dollaraar hemjigdene avilgatai iligtoihon temtseh heregtei shdr negent ehlulsin bol
-
Anonymous (December 13, 2012 12:39:40 pm )
Ene hudlaa medeelel bna.Eren survaljilsan heveeree baigaag alban yosoor medegdeye!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (December 13, 2012 1:47:57 pm )
avilgal huchtei yumooo
-
Anonymous (December 13, 2012 2:11:57 pm )
neeree alga bolchij interpol-oor eren survaljlagdaj baigaa hymyysiin dotroos avaad hayachij Enkhbayar hychtei hyn yumaa odoo 2.6 jilee tensen bolgood sugaraad garaad irne
-
Anonymous (December 13, 2012 2:22:10 pm )
ashgui dee zogsoon ni zuv
-
Anonymous (December 13, 2012 2:26:49 pm )
Vhdeggvi avilgachini shunaltai dvvg olj hergiig n hvleelgeh shorond hataah heregtei
-
Anonymous (December 13, 2012 4:32:23 pm )
ЭРЭН СУРВАЛЖЛАХ ШААРДЛАГАГҮЙ
-
Anonymous (December 14, 2012 1:48:16 am )
МӨНГӨТЭЙ БХАД ЮУЧ ХИЙЖ БОЛНО.ОЛСОН МӨНГӨН ХУЛГАЙ ЛУЙВРААР ЯАЖ ОЛСОН БАЙХ НЬ ХАМААГҮЙ.МОНГОЛД ИЙМЛ ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ БНА
-
Anonymous (December 14, 2012 6:09:44 am )
eren survaljlah hun bol exs erunhii said C.Bayar l baina daa. tom hulgaich daa,yahaaraa tuuniig eren survaljlahgui baigaa ni oilgomjtoi. mongold unen ium gej uchuuhen ch alga. zugeer baigaa humuusiig eren survaljlaad l shivshig.
-
Anonymous (December 14, 2012 8:46:42 am )
НИЙГЭМД НЭР НҮҮРЭЭ БАРЖ АРДЧИЛАЛЫН ХЭМ ХЭМЖЭЭГ ЗӨРЧСӨН,АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙГ НИЙГМИЙН БҮХ ШАТАНД ЦЭЦЭГЛҮҮЛЖ, ХЭДЭН ТЭР БУМ, ТЭР БУМААР НЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЦУСАЛСАН ЗӨВХӨН 4-Н ЖИЛИЙН ЯЛ АВАХДАА НААД ЗАХААР НЬ БОДОХОД 7-8 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛААР ШИЙТГЭГДСЭН, ӨШӨӨ ЦААШААГАА ДҮҮ НАРТАЙГАА ХАМСАЖ ГАДААДЫН ХЭД ХЭДЭН ОРОНД БАРЬСАН САЯ САЯ ДОЛЛОРООР ХЭМЖИГДЭХ ХАУСНУУД,/УДАХГҮЙ ЭНЭ НЬ ИЛЭРНЭ/ ТӨРИЙН ХҮНИЙ ЯМАРЧ ЁС ЗҮЙГҮЙ,СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ХОНЗОНГОО НАРИЙН ЯРЬВАЛ АН-ААС Ч БИШ АРД ТҮМНЭЭС АВАХ ГЭЖ УЛАЙРАН ГАЛЗУУРЧ УЛС ОРНЫГ ХОЁР ТАЛЦУУЛЖ ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭЖ БАЙГАА ӨЧҮҮХЭН МУУ ХУЛГАЙЧ ЭНХБАЯРЫГ ӨМӨӨРЧ ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙГ АШИГЛАН ЗАХИДАЛ ЯВУУЛЖ ОУ-ЫН ТАВЦАНД БҮХЭЛ БҮТЭН ТУСГААР ТОГТНОСОН МУ-ЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАДАГ ЭРДЭНЭЖАМЪЯАН ГЭГЧ ЭНЭ МУУ ӨТӨНЦӨРИЙГ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ БЯЦ ГИШГЭХ ХЭРЭГТЭЙ. ДАХИАД ТӨРД АЖИЛЛАХ ЭРХИЙГ НЬ НАСАН ТУРШИД НЬ ХАСАХ ХЭРЭГТЭЙ. МУУ ШУУМАГНЫ БӨӨС.
-
Anonymous (December 14, 2012 9:57:29 am )
Enhbayariin duu Enhtuyag zaaval barij shorond horih heregtei. Enhbayariin avligad avsan hulgailsan mungiig arvijuulj usgudug ajliig hiideg luivarchin shuu dee. Ene hun ahiigaa shorond biye ni muu baihad irehgui bna gedeg chin jinhene luivarchin hulgaichiin gar hul ni gedgiig haruulj bna shuu dee. Zaaval barij avchrah yostoi shuu. Chadahgui bol mongold shuuh tsagdaa baisanii heregguiee
-
Anonymous (December 14, 2012 10:19:53 am )
interpol deer ene 2 hvnii ner ni bhgui bna bvgdiig 1 negeer ni hailaa haihaan bolchihson yum bnshdee
-
Anonymous (December 15, 2012 10:49:14 am )
ХУДЛАА ОРИЛЦГООХ ХЭРЭГГҮЙ ОЛОН ЖИЛ АВИЛГА АВЛАА ӨГЛӨӨ ГЭЭД ШАЛГААД БАЙСАН АТГ-ЫНХАН ЮУ ШАЛГАЖ ЮУГ ТОГТООСОН БЭ,ХЭРЭГ ХИЙСЭНИЙГ НЬ А,Б-ГҮЙ ТОГТООГООД БУРУУГИЙН ХҮЛЭЭЛГЭСЭНИЙ ДАРАА ШҮҮСЭН БОЛ АСУУДАЛ ШАЛ ӨӨР БАЙХ БАЙЛАА,ШАЛГАСАН ХЭРЭГ НЬ ҮНЭН ХӨГИЙН ЗҮГЭЭР Л АЖ АХУЙН МАРГААН ЭСВЭЛ ШАЛ ДУТУУ ШАЛГАСАН ХӨГИЙН Л ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ ТҮРҮҮЧЭЭС НЬ ЭХЛЭЭД Л ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ,ҮНЭХЭЭР ТЭГЖ ИХ ИДЭЖ УУСАН Л ЮМ БАЙДАГ Л ЮМ БОЛ БҮРЭН ГҮЙЦЭД ТОГТООГООД АСУУДАЛЫГ ШИ ЙДЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
20 Comments