antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2012 Comments are off

Малайзын алуурчин Багиндагийн хэргийг хэрэгсэхгүй болгоход С.Баяр дэмжлэг үзүүлсэн үү

нийтлэсэн Admin

1edc43744ea74dc4bigЗургаан жилийн өмнө Монголын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад зэрлэгээр хөнөөгдсөн билээ. Малайз бол гэмт хэрэг, авлига гаарсан, газар газрын тэнэмлүүд сэлгүүцэж, зүсэн бүрийн юм болж байдаг сонин улс. Эрх мэдэлтнүүд нь харийнхантай нийлж юу ч хийхээс сийхгүй. Хар тамхи, зэвсэг, хүний наймаа, зохион байгуулалттай

аллага гээд гарахгүй хэрэг гэж үгүй. Энэ бүхэнд томоохон албан тушаалтнууд, цагдаа нар нь ч холбогдож л байдаг. Шүүх байгууллага нь бараг тэр чигээрээ авлигад идэгдсэнээрээ алдартай. Тухайн үед тэнд Ерөнхий сайдынх нь зөвлөхөөр ажиллаж байсан Багинда гэгч нөхөр Францчуудтай усан онгоцны хууль бус наймаа, бусад орнуудтай галт зэвсгийн арилжаа хийж байжээ. Оросуудаас зэвсэг аваад өөр улс руу дамлана. Европын орнуудаас ч зэвсэг зөөнө. Багиндагийн хувьд харин энэ бүхнээ амжуулахад дор хаяж таван улсын хэл мэддэг сайн орчуулагч хэрэгтэй байв. Мэдээж мань хүн Орос юм уу, Франц, Хятадаас таван өөр хэлний орчуулагч авч мөнгөө дэмий үрэхийг хүсээгүй биз. Ингээд энд тэнд зар өгч явсаар Монголын иргэн Ш.Алтантуяатай уулзжээ. Тэр эмэгтэй англи, франц, хятад, орос зэрэг таван улсын хэл сайн эзэмшсэн орчуулагч байлаа. Багинда түүнийг дагуулан Францчуудтай усан онгоцныхоо хууль бус наймаа хийсэн байна. Эцэст нь бүх булхай нь илчлэгдэх дээрээ тулмагц гэрч буюу орчуулагчаа устгахаар шийдсэн гэдэг. Ингээд л тэрхүү аймшигт хэргээ үйлджээ. Цагдаагийн ажилтнууд үүнд нь оролцож талийгаачийн цогцосыг тэсрэлж дэлбэлсэн тухай мэдээллийг та бид тэр үед сонсоод харуусахын дээдээр харуусаж байсан шүү дээ. Хэргийн гол эзэн алуурчин Багинда бүтэн зургаан жил Малайзын цагдаа, шүүхэд шалгагдаж, бөөн хуйвалдаан зохион байгуулсаар эцэст нь хэргээ цагаатгуулан, юу ч болоогүй, ямар ч гэмт хэрэг хийгээгүй мэт чөлөөтэй алхаж байна. Харин түүнд “буян” үйлдэж, хийсэн хэргийг нь хийгээгүй болгож хаацайлсан төр засгийн албан тушаалтан Малайзд ч, Монголд ч байдаг ажээ. Монголын талаас харийн алуурчинг хамгааллаа гэж үү хэмээн хүн бүхэн гайхах биз. Гэвч ийм л явдал болоод өнгөрчээ. 2008 оны оны 6 сарын 10-нд Монголоос алуурчин Багиндаг цагаатгахад нөлөөлсөн нэгэн бичиг Малайзд очсон байлаа. Уг бичгийг Гадаад хэргийн яамнаас хийсэн бололтой. Удалгүй Багиндаг цагаатгагджээ. Малайз улсаас Монголд суугаа өргөмжит консул Датук Саид Абдул Алхабиш гэгч нь тухайн үед манайд бас нэгэн бичиг илгээж. Үүндээ тэр “Би Монгол улсын ерөнхий сайд Санжийн Баярын тушаалаар ажилладаг хүн. Өгсөн үүргийг нь биелүүлсэн” гэсэн байв. Тэгэхээр Ерөнхий сайд асан С.Баяр Малайзын өргөмжит консулд ямар үүрэг өгсөн байж таарах вэ. Ер нь үүрэг өгөх эрх түүнд бий билүү. Датук Саид Абдул Алхабиш хэл зүйн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л тэд иймэрхүү янзтай харилцаж байжээ. Алуурчин Багинда нь Малайзын Ерөнхий сайд Нажибийн багын найз юм билээ. Өргөмжит консул асан Датук харин Нажибтай худ ургийн барилдлагатай. Тэд хүү, охин хоёроо хооронд нь гэрлүүлж том найр наадам хийж байжээ. Ухаандаа, хэрэгтэн Багинда тэд нар нэлээд нягт хэлхээ холбоотой хүмүүс аж. Цаадуул нь Багиндагийн хэргийг худалдан авахад манай мөнгөөр 80 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гарч тухайн үедээ гадаадын хэвлэлүүдээр шуугиан тарьж байсныг зарим нь санах байх. Тэгвэл С.Баяр тэдний захиасыг биелүүлсэн хэрэг үү. Монголынхоо нэгэн бүсгүйн амийг хөнөөсөн алуурчныг шоронд хатаахаас тэр айсан гэж үү. Итгэхэд бэрх. Гэлээ ч гэсэн түүнийг хаацайлсан бичиг явуулсан болж таараад байгаа юм. Бас утсаар ярилцдаг байсан гэх мэдээлэл ч бий. С.Баяр мөн 2008 онд Сингапурт эмчлүүлэхээр очиход Малайзын сонинууд шүүрэн авч түүний талаар мэдээлж байлаа. “С.Баяр яах гэж энүүгээр сэлгүүцээд байгаа юм бэ, аягүй бол манай дээдсүүдтэй ямар нэг уулзаа учраа байсан байх” гэсэн асуудал хөндөн бичиж байсан юм. Мөнгө цагаан, нүд улаан гэж ярьцгаадаг л юм, манайхан. Хэрэг худалдан авахад зориулсан 80 тэрбум гэдэг бол бага мөнгө биш. Эдгээрээс хардаж төсөөлөхөд, аягүй бол мөнгөнд улайрсан “улаан нүдэн” С.Баяр олон улсын гэмт хэрэгтэнгүүдээс өгсөн авлигыг нь алгаа тосоод авчихсан байж магадгүй л юм.
Саяхнаас манай Гадаад харилцааны яамнаас талийгаачийн асуудлыг онцголон анхаарах болсон. Консулын газрынх нь шинэхэн дарга Ш.Сүхбаатараар ахлуулсан долоо, найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа ажээ. Багиндагийн захиалгаар аллага үйлдсэн Малайзын хоёр цагдаад тус улсын шүүхээс өнгөрсөн намар цаазын ял оноосон юм билээ. Тэгвэл одоо Багиндаг зүгээр орхихгүй болов уу. Малайзын зарим шударга улс төрч, хуульчид төдийгүй жирийни иргэд нь ч ингэж үзэж байгаа ажээ. Хэрвээ хууль хяналтын байгууллагаас түүний хэргийг дахин сэргээн шалгаж, шударгаар шийдэж чадвал С.Баярын дээрх бичгийн учир начир нь бүрэн тайлагдах биз ээ.
Б.Баяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car