antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2012 1 comment

Б.Чойжилсүрэнгийн туслахыг торгохоор боллоо

нийтлэсэн Admin

МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Увс аймгийн

Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарт холбогдох сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэргийг өчигдөр Баянгол дүүргийн шүүх шүүж, шийдвэрээ гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн тэднийг Эрүүгийн хуулийн 130.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгохоор болсон байна.

Энэхүү зүйл ангид “Иргэний сонгох, сонгогдох, бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн МАН-ын дарга Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нарт мөн ижил ял оноосон юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 11, 2012 12:37:41 pm )

    tuslah yamar hamaa bnaa ooroo l iim zuild hyrgej baigaa sh dee oortei ni hariutslaga tootsoochee

antalya rent a car