antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2012 19 comments

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээр баялхаж, хархын үр төл шиг үрэгдэцгээх үү

нийтлэсэн Admin

Тэр жил найзын минь эхнэр элэгний хорт хавдараар өвчилж бие нь тааруухан явсаар насан өөд болж билээ. Ханиа алдсан эрийн бодол санаа үймэрч хэсэгтээ л гундуухан байв. Ингэж гансарч явахдаа харин Америкийн судлаач Уильям Эндгалийн “Сүйрлийн үрүүд” номыг олж уншижээ. Тэрбээр нэг өглөө утас цохиж их л олзуурхсан янзтай “Манайхан генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод хорт хавдраар их өвчилж байх шиг байна. “Америкийн эрин зуун” цуврал бүтээлээ хэвлүүлсэн Уильям Эндгаль гэдэг хүний номонд маш гайхалтай баримтууд оржээ. Цаана чинь дэлхийн ядуу буурай орнуудын хүн амыг сүйрүүлэх юм хийцгээж эхэлсэн юм байна” гээд урьд өмнө сонсогдоогүй баахан юм ярьж гарав. Хэзээнээсээ сониуч зантай мань мэт нь хүний эрүүл мэндийн эсрэг чиглэсэн генийн өөрчлөлттөй бүтээгдэхүүн хийдэг тухай ийнхүү сонсоод мэл гайхаж, тэрхүү аймаар баримт бүхий номыг нь шууд л авч уншихаар шийдлээ. Ингээд уншив аа.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Вашингтонд цугласан, тухайн үедээ л элит гэгдсэн цөөн хэдэн гэр бүл нийгэм-улс төрийн шинжтэй бүлэглэлийг санаачлан байгуулжээ. Энэ бүлэглэл нь анхнаасаа хүн төрөлхтөний амьдралын судсыг аажимдаа атгахыг хүссэн байна. 1970-аад оны дундуур Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссенджер бүлэглэлийнхээ толгойд гарчээ. Тэрбээр, “Газрын тосыг хяналтандаа байлгах замаар бусад улс орнуудыг эрхшээлдээ оруулж болно. Мөн хүнсийг хяналтандаа байлгаж дэлхийн бүх хүн амыг эрхшээлдээ оруулж болно” хэмээх аймшигт үгээ хэлж байв. Түүний хэлснээр хожмоо тэдний бүх юм жин тан болжээ. Өөрөөр хэлбэл, ингэж генийн инженерчлэл Америкаас эхэлжээ. Хүмүүсийн хүнсэндээ хэрэглэдэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний патентыг уг бүлэглэлийн дөрөвхөн корпораци атгаад авсан байлаа. Генийн өөрчлөлттэй амьд бүтээгдэхүүн хэмээн тэдний нэрлэсэн төслийн мөн чанар хамгийн тодоор илэрсэн цэг нь 2003 оны Багдадын хавар байв. Багдадыг Америкийн цэргийн нисэх онгоцууд зогсоо зайгүй бөмбөгдсөний дараа эрх баригчид нь тусламжийн журмаар нутгийн тариачдад будааны үр нийлүүлэх санал тавьжээ. Гэвч Европын холбоо ийм төслийнх нь зам дээр хөндөлсөөд хэвтчихэж. Тариалахаас татгалзсан генийн өөрчлөлттэй амьд бүтээгдэхүүний нууцыг мэдсэн учраас тэр шүү дээ. Америк, Англичууд Иракийг эзэлж авсныхаа дараа ч бас өнөөх тариалалтын үрүүдээ үнэгүйгээр шахаж амжсан байлаа. Харамсалтай нь Иракчууд тэдний хүссэнээр тариалалтаа хийж, шанд нь жил бүр заавал тэрхүү генийн өөрчлөлттэй үрийг авч тариалахаас өөр замгүй болжээ. Учир нь Америкийн тэрхүү төсөл гэгчээр оруулж ирсэн үрээр ургуулсан тариалалтын талбайн хөрсний өөрчлөлт яг тийм үрийг л шаарддаг аж. Хүний биед алсуураа хор нөлөөтэй, ихэнхдээ хавдарын эх үүсвэр болдог будааг хүнсэндээ хэрэглэсэн ард түмэн ямар л олигтой юм үзэх билээ, үхэлтэй л нүүр тулах нь тодорхой. Ийм генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний гайгаар Вьетнамын ахмад дайчид өвчлөлд нэрвэгдэж, сүүлдээ арга буюу уг бүтээгдэхүүнийг нийлүүлсэн Америкийн “Монсанто” корпорацид гомдол гаргасан байв. Гомдол зарга үүсэхийг тэртэй тэргүй мэдэж байсан “Монсанто” нь хариу барихдаа өөрсдийн хөлсний шинжээчдийн дүгнэлтийг харуулаад “Уучлаарай, та бүхэн андуурсан байна” гэж өөдөөс нь ихэмсэг царайлжээ. Үүнд дургүйцсэн хүмүүс харин Оросын эрдэмтдэд санал тавьж, тэдний лабораториудад шинжилгээ хийлгэжээ. Үр дүн яаж гарсан гэж санана, өвөн үүгийн хавдар үүсгэгч бактерууд илэрсэн байлаа. Гэвч “Монсанто” үүнд огтхон ч эмзэглэсэнгүй. Байх ёстой зүйл мэтээр таг чиг болцгоов. Харин энэ үйл явдлаас хойш нэлээд хэдэн сарын дараа “Монсанто”-гийн захиалгаар шинжилгээний хуурамч дүгнэлт гаргаж өгсөн Женкинс гэгч эр “Бүх зүйлийг зориуд хийсэн юм. Тэд хүссэн үр дүнгээ л надаар гаргуулж авах ёстой байлаа” гэжээ. Гэтэл тэр ийнхүү “Монсанто”-г илчилснийхээ төлөө хавчигдан мөшгөгдсөөр ор сураггүй болсон байна. Ингэж л генийн өөрчлөлттэй хүсний бүтээгдэхүүнээ халхавлан, буурай хөгжилтэй орнуудын газар тариалангийн аж ахуйнуудад өргөнөөр хэрэглэхийг уриалж, энэ бүхэндээ шинжлэх ухааныг ашиглаж, залилангийн хэргүүдээ цувуулан үйлдсээр яваа “Монсанто” зэрэг корпорациуд одоо ч гэсэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны ивээлийг хүртэж чаддаг маш нарийн зохион байгуулалттай, хүчирхэг бүлэглэл хэвээрээ ажээ. Бүтээгдэхүүнийх нь үнэн нүүр царайг харин Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн Ирина Ермакова өөрийн судалгаагаар хэдэнтээ илчилсэн ч өнөөдөр Азийн зарим орнуудад төдийлөн мэддэггүй бололтой. Энд түүний ганцхан туршилтыг сонирхуулъя л даа. Ермакова 2006 оны үед “Монсанто” корпорацийн генийн өөрчлөлттэй шар буурцаг дээр туршилж хийжээ. Туршилтандаа хархыг ашигласан гэнэ. Генийн өөрчлөлттэй шар буурцгаа хархуудыг хээл авахаас гурван долоо хоногийн өмнөөс тэжээлд нь нэмж өгсөн байна. Хархуудыг төрөх үед нь болон төрснийх нь дараа ч мөн ингэж хоолложээ. Өөр нэг бүлэг хархыг ердийн байдлаар буюу эрүүл буурцгаар хооллосон байна. Гурав дахь бүлгийн хархуудад шар буурцаг огт өгсөнгүй. Тэгээд үр дүнг ажиглажээ. Гэтэл өнөөх генийн өөрчлөлттэй шар буурцагаар хооллосон хархуудын үр төлүүдийн 60 орчим хувь нь төрснөөсөө хойш гурван долоо ч хонолгүй бүгдээрээ үхсэн байв. Эцэст нь Ермакова олон зүйл нуршиж ярихыг хүссэнгүй. Зүгээр л “Харх нь организмын дотоод бүтэц, биохимийн чанар, зохион байгуулалтын хувьд хүнийхтэй маш төстэй” гэжээ. Үүнээс үзэхэд генийн өөрчлөлттэй шар буурцаг хүний биед ямархуу сөрөг нөлөөтэй нь тодорхой байгаа юм. Гэвч манайд сүүлийн жилүүдэд орж ирж буй Америк шар буурцаг ямар гай тарихыг хэн ч мэдэхгүй сууж байна. Элэг муутай болон биеийн чалх султай гэсээр шар буурцаг руу хошуурахгүй хүн үгүй болов. Эмчилгээний зориулалаар шар буурцаг сурталчлах нь бүр адармаатайг яана. Монголд өвчингүй хүн гэж ямар байх биш. Яваандаа бүгдээрээ шар буурцагтан болох нь ээ. Харамсалтай нь генийн өөрчлөлттэй эсэхийг бүрэн шинжлэх лаборатори байхгүй тул шар буурцагтангууд маань цөм аль нэг хэлбэрийн хорт хавдартан болж гайтах ч юм билүү, хэн мэдлээ.
Ер нь хорт хавдар үүсгэгч хэдэн янзын элемент өнөөдөр бидний дунд тэнүүчилж буйг нарийн тогтоосон юм алга байна. Энэ талаар яс тооцоо гаргаж ирээд хэлэх хүн үнэндээ олдсонгүй. Элэг, ходоодны хорт хавдар нь голцуу идэж уудаг хүнс, буруу хооллолтоор дамждаг. Хятад гоймонгийн сурталчилгаа хахаж цацтал гаарч, мөнгөөр гарчигдсан оюутнууд голцуу үүгээр гол зогоох аж. Хотынхны нүүрс, автомашины утаа, гэр хорооллын гудамж дүүрэн үнс, шорлон гээд хавдарын уурхай зөндөө их ч бид ядаж шар буурцаг, чанаргүй гоймон хоёроос татгалзаж болохгүй гэж үү.
Орчны нөлөөлөлөөс хамгийн хэцүү нь цацраг идэвхт элементүүд болж буйг ч анзаарахгүй орхиж боломгүй байна. Францын эрдэмтэд саяхан бага насны хүүхдийн цусны хорт хавдарын өвчлөл нь атомын цахилгаан станцуудаас шалтгаалсныг олж тогтоожээ. Германчууд ч үүнийг хүлээн зөвшөөрөв. Европын холбооны улсууд манайхыг бодвол хүний амьдрах орчны аюулгүй байдалд хамгийн их санаа тавьдаг л даа. Иймээс тэд энэ талаар бодлого боловсруулж буй нь мэдээж. Харин Монголд бол байдал өөр байна. Атомын цахилгаан станцын гол түүхий эд болох ураныг хоцрогдсон технологиор олборлохоос татгалзаж чадаагүйн дээр хүмүүсийн ахуйн хэрэглээний цөмийн элемент бүхий эд бараа, рентгений тоног төхөөрөмжүүдээ Улаан чулуутын хог дээр ил задгай хаясаар. Изотоп бүхий хог хотын хаа нэгтээ булсан тухай айшигт мэдээлэл ч бий. 1970-аад онд Бразильд цөөхөн жилийн дотор 2500 хүн цацрагаар хордсоны улмаас хорт хавдар тусч нас барсан байлаа. Цацраг хэмжигчээр хэд хэдэн газарт хэмжилт хийгээд явж байтал голын усны мандал дээр нэгэн завьтай өвгөн хэвийн хэмжээнээс илүү хордолт тээж буй нь илэрчээ. Түүний хүзүүндээ зүүсэн гялгар шар өнгөтэй гоёлын зүүлт судлаачдын анхаарлыг гойд татажээ. Судалгааны багийнхан түүнийг нь авч гарал үүслийг мөшгөж хөөсөөр цэргийн эмнэлэгийн байрнаас анх гадагшилсан металл болохыг тогтоосон байна. Үхэл тээгч уг металл нь цацрагийн хорын агууламжтай эд байж. Иймэрхүү олон баримт өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд овоолгоотой, улам өргөн хүрээтэй болжээ. Гэтэл манайхан хэтэрхий замбараагүй уул уурхайгаасаа болж цианит, натри, хүнцэл, мөнгөн усаар хордсон иргэдээ хамуутай энээ тэрээ гэж шоглосоор. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг бараг тэр чигээрээ нүүрс, нефть, ураны илэрц бүхий шороон овоолго, тоосонцорт дарагдаж гүйцжээ. Үүүнээс улбаалаад үсгүй хурга, ишиг, ургийн гажигтай хүүхэд төрөх бол энүүхэнд болж. Налайхад урьд нь ажиллаж байсан шилний үйлдвэрийн туурь дээр одоо 43 тонн хүнцэл байж л байна. Хүнцэл хорт хавдар үүсгэгч хамгийн аюулгүй хор. Иймд юуны өмнө бид Налайхчуудаа үүнээс хамгаалах хэрэгтэй боллоо. Ер нь ойрын нэг хоёр жилдээ багтаагаад дэлхийн стантартад нийцсэн бүрэн хэмжээний сайн лаборатори нээхээс гадна уул уурхай, хот байгуулалтаа Евростандарт руу хандуулахгүй бол хорт хавдрын төрөл өсөн нэмэгдсээр байх ажээ.
Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (December 07, 2012 12:32:42 pm )

    iim sedev hunduud bichij bgad bayarlalaa. iluu ihiig olj medeelj ard irgeddee seremjluulj turd garsan teneguuded anhaaruulmaar bna

  • Anonymous (December 07, 2012 12:39:34 pm )

    sonirholtoi medee belgen hurgesen Otgonbayart bayarlalaa.
    Ajliin amjilt husey!
    D

  • Anonymous (December 07, 2012 12:47:43 pm )

    hool hunsnii asuudal bol undestnii ayulgyu baidaltai shuud holbootoi gedgiig tur zasag maani anhaarch neg uzeesei

  • Anonymous (December 07, 2012 1:24:47 pm )

    óã ãàðàë íýãò ìîíãîë õ¿ì¿¿ñèéíõýý ýð¿¿ë ýíõèéã òºëºº, ¿ð õ¿¿õä¿¿äèéíõýý ýð¿¿ë ýíõèéí òºëºº ñàíàà çîâæ ÿâäàã Òàíä áàÿðëàëààâ Ìàø èõ à÷ õîëáîãäîëòîé ìýäýýëýë áàéíà.

  • Anonymous (December 07, 2012 2:42:20 pm )

    баярлалаа энэ сэдвээр нухацтай ярих цаг хэдийнээ болсон . Харин үүнийг ноцтой авч үзэж хүнсний аюулгүй байдлыг хянах лабораторийг барих санааг сэдэх ухаантан бодитжуулах шиидвэрлэгч гарч ирээсэй Үүний төлөө та бүгд ямар нэгэн сэтгэл зүйн хувьд өндийж хартал
    хийгээсэй гэж хүсэж байна.

  • Anonymous (December 07, 2012 3:23:30 pm )

    Yanz buriin tuslamj nereer oruulj baigaa hunsnuud hamgiin hortoi yavaandaa uls undestniig muhuuh bodlogo yavagdaj baigaa.Yalanguya hujaagaas odoo huns avahaa zogsooh heregtei.Mongolchuud maliin ashig shim baigaliin tsever jims hunseer heregtseegee hangaad amidarch bolno.

  • Anonymous (December 07, 2012 4:01:27 pm )

    ЭНЭ ҮНЭН.

  • Anonymous (December 07, 2012 4:23:55 pm )

    yostoi heregtei unen zov medeelel bna

  • Anonymous (December 07, 2012 4:31:04 pm )

    Hool hunsnii ayulgui baidaliin asuudliig zobhon tsaasan deer bichih bus ajil amidral deer heregjuuleh heregtei bna.

  • Anonymous (December 07, 2012 5:28:06 pm )

    zov sedev xondson bnaa. sanal negtei demjij bna

  • Anonymous (December 07, 2012 8:21:20 pm )

    Yostoi zov medee bichsen bn bi uunig 3 jilin umnu japani NHK geer garsnaar ni sanaj bn daanch oir toirniihondoo yarij heleed oilgojnhuleej avah Hun tsoohon bhiimaa, yaandaa mongolchuud Mine omsoj zuuheeree l delhiin tovshind zeregtseed bhaas tolgoi gej olgoi bolson monolchuud bn

  • Anonymous (December 07, 2012 8:30:28 pm )

    mongoloo gesen setgeltei humus baij baigaad bayrlaj bna

  • Anonymous (December 07, 2012 8:53:25 pm )

    Илүү их мэдээлэл өгөөрэй. Энэ мэдээлэлээ давтаад гаргаарай. Норовын Алтанхуяг, цөмийн энергийн газрын Норовын Тэгшээ/ах дүү 2 юм шиг байна лээ/ гэх нөхөр 2 ураныг хоргүй гэнээ хахах ёстой

  • Anonymous (December 07, 2012 9:56:16 pm )

    ypstoi saiha. Zov zuitei unenii ortoi medeelel bna. Ene deer suuj bga erh barigch geed nohduud yer ni iim tolriim.nom soni. Setguul unshij ulsiin ayulgui baidal ene terd sanaa zovdog.yum bolu?? nogoo l heden heel hahuuli avilgalaa bodoj odriig ongoroodog baih da hoorhiis. Bi sayhan Nub United Nations deer ajillaj bhdaa ih zuil oilgoj medej uls ornoo yaj hogjson ornoos hamgaalah ulsii. Ayulgui baidal geed ene ter sursan bolovch mongoldoo ochood ajillaj chadna gesen setgeliin dem erch huch ala. Hun bolgon hen negenii zahirgaadaltand ortson hiij bga zuil ni zov ch bai buruu ch bai hunii aysaar hodolj oorin tolgoi bodolgui ajilin suudal deeree robot bolson humuusiig harhaar uneheer orovdoj bn. Tiim humuus yaj ch dlhiin hemjeenii iim niitlel sonin setgel nom zohio u.shij yavah zav tsag baihav de hoorhiis.Mongold gol dutagtaltai zuil bol lack of information~ medeelel medlegiin dutmag baidal.humuust medeelel hurgej bga sonin setguul televizuud ni ch tulga toirson nogoo. L hoorhiiltteiaar shar demii balai hov jiv bolson zui surtalchildag ternii orond iim ard tumendee heregtei zuils yadaj medeelllemeer bna.Tord bga erh barigch nar gadaadinhanaas heek hahuuli avsan ch joohon araa bodoj ene teriig bas sudalj bgad avhc ogohoo hoidoh urdahaa joohon meddeg baima yuma. Ugaasaa

  • Anonymous (December 08, 2012 5:49:22 am )

    yaana yamr aimr yum be.

  • Anonymous (December 08, 2012 1:56:27 pm )

    bi nalaihiin irgen. 43 tn huntsel bga geh medeellig iluu delgerengui sudalj niitelj uguuch setguulchee! nalaihiin 35 myangan irgeniig tuluuluud

  • Anonymous (December 09, 2012 12:51:49 pm )

    Сайн нийтлэл бичжээ баярлалаа

  • Anonymous (December 09, 2012 7:55:47 pm )

    ene zurgan deer bgaa zuils bugd hortoi yumuu? miso wakame 2 japanese buteegdehuund bas hor bnaa?

  • Anonymous (February 24, 2013 5:48:56 pm )

    ийм их хортой юм бол монголд оруулахааа болж болохгүй юмууу даа

antalya rent a car